Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 223/МА2018/00005

 

 

 

 

 

 

2018 оны 05 сарын 07 өдөр

        Дугаар 223/МА2018/00005

 

 

  “ХБ ” ХХК-ны нэхэмжлэлтэй иргэний

                                                         хэргийн тухай

 

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 151/ШШ2018/00211 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “ХБ ” ХХК-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч “АН” ХХКомпани, иргэн Г.Дашдулам, иргэн Б.Ганзориг нарт холбогдох,

“Зээлийн төлбөр, нотариатын үйлчилгээний төлбөр нийт 90 646 282,06 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Б.Минжүүрдоржийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэбат, С.Баярбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж, нарийн бичгийн дарга О.Батномин нар оролцов.

Нэхэмжлэгч  “ХБ” ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “АН ХХК, Г.Дашдулам, Б.Ганзориг нар нь ХБ ны Хан уул салбарын тооцооны төвөөс 2014 оны 05 сарын 08-ны өдөр ЗГ14/056 тоот зээлийн гэрээ байгуулан 300 000 000 төгрөгийн зээлийг сарын 1.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар зээлсэн. Зээлийн гэрээний талууд болох үндсэн зээлдэгч “Анудномин” ХХК түүнийг төлөөлж Г.Дашдулам, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Дашдулам, иргэн Б.Ганзориг нараас нэхэмжилж байгаа болно.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна гэж заасны дагуу зээлийн төлбөр буюу төрлийн шинжээр тодорхойлогдох мөнгөн хөрөнгийн үндсэн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нараас нэхэмжилж байгаа болно.

Зээлдэгч нь зээлийн барьцаанд иргэн Б.Ганзоригийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Их сургуулийн гудамж 31 байрны 65 тоотод орших 46 мкв 2 өрөө, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2203018816 дугаартай орон сууц,

Б.Ууганбаярын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 11 дүгээр хороолол /1419/ Бага тойруу 43 дугаар байрны 13 тоотод орших 71.05 мкв 3 өрөө, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2203023055 дугаартай орон сууц,

Иргэн Б.Ууганбаярын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202013944 тоот бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, дэнжийн 28 дугаар гудамжны 378Д тоотод орших, 344.9 м.кв талбайтай мансардтай хоёр давхар, хувийн сууц,

Иргэн Б.Ууганбаяр, Ж.Батсуурь, Г.Дашдулам, Б.Ганболд, Б.Ган-Эрдэнэ нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2202001816 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 28 дугаар гудамжны 378 Д тоотод орших 700 мкв талбайтай газар,

БГҮ-14/056 тоот барьцааны гэрээгээр барьцаалсан 48 128 000 төгрөгийн үнэ бүхий эргэлтийн хөрөнгийг тус тус барьцаалуулан зээлийг авсан юм.

Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу зээл хүүн төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 236 338 552.78 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 77 906 303.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 431 831.10 төгрөг, нийт 341 706 845.35 төгрөгийг төлж барагдуулсан болно.

Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөр зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, 666 хоног, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасан үндэслэлээр зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдсэн. Зээл төлөх болон буцаан дуудах мэдэгдлийг 2015 оны 08 сарын 17-ны өдөр 2015 оны 08 сарын 25-ны өдөр, 2016 оны 02 сарын 19-ний өдөр нийт 3 удаа хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй.

Иймд банк зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.5-д заасныг үндэслэн дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 2017 оны 11 сарын 13-ны өдрийн байдлаар тасалбар болгон зээлийн төлбөрийг барагдуулах: 1 үндсэн зээлийн үлдэгдэл 63 661 447.22 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 22 823 888.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 4 132 946.56 төгрөг, нийт зээл 90 618 282.06 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 28 000 төгрөг, нийт 90 646 282.06 төгрөгийг нэхэмжилж байна.

Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгө болох иргэн Б.Ганзоригийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Их сургуулийн гудамж 31 байрны 65 тоотод орших 46 мкв 2 өрөө, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2203018816 дугаартай орон сууц,

Б.Ууганбаярын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 11 дүгээр хороолол /1419/ Бага тойруу 43 дугаар байрны 13 тоотод орших 71.05 мкв 3 өрөө, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2203023055 дугаартай орон сууц,

Иргэн Б.Ууганбаярын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202013944 тоот бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, дэнжийн 28 дугаар гудамжны 378Д тоотод орших, 344.9 м.кв талбайтай мансардтай хоёр давхар, хувийн сууц,

Иргэн Б.Ууганбаяр, Ж.Батсуурь, Г.Дашдулам, Б.Ганболд, Б.Ган-Эрдэнэ нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2202001816 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 28 дугаар гудамжны 378 Д тоотод орших 700 мкв талбайтай газар,

БГҮ-14/056 тоот барьцааны гэрээгээр барьцаалсан 48 128 000 төгрөгийн үнэ бүхий эргэлтийн хөрөнгөөр тус тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ. /хх 1-2/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... “Анудномин” ХХК-ийн захирал Г.Дашдулам, иргэн Г.Дашдулам, Г.Ганзориг нар нь ХБ ны Хан-Уул салбараас 2014 оны 05 сарын 08-ны өдөр ЗГ14/056 тоот зээлийн гэрээ байгуулан 300 000 000 төгрөгийг сарын 1.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор зээлсэн. Мөн өдөр БГҮ-14/056 тоот барьцааны гэрээ байгуулан үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан.

Зээлийн гэрээний дагуу зээлдэгчид мөнгөн хөрөнгө шилжүүлснээр, барьцааны гэрээнүүд нь үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлснээр тус тус хүчин төгөлдөр болсон. Зээлдэгч нар нь гэрээний хугацаанд сар тутам төлөх үүргээ биелүүлэхгүй байсаар гэрээний хугацаа дууссан. Шүүхэд нэхэмжлэл гаргах үед үндсэн зээлийн үлдэгдэл 63 661 447.22 төгрөг, зээлийн хүү 22 823 888.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 132 946.56 төгрөг, нийт 90 618 282.06 төгрөгийн үлдэгдэлтэй байсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Дашдулам 2 994 000 төгрөг төлсөн бөгөөд үүнийг үндсэн зээлээс хасаж тооцоод 60 667 447.22 үндсэн зээл төгрөг, хүү 22 823 888.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 132 946.56 төгрөг, нотариатын төлбөр 28 000 төгрөг, нийт 87 652 282.07 төгрөгийг АН ХХК, иргэн Г.Дашдулам, Б.Ганзориг нараас нэхэмжилж байна.

 

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д зааснаар үндсэн болон хамтран үүрэг гүйцэтгэгч нараас гаргуулж өгнө үү. Үүргийн гүйцэтгэлийг гэрээнд заасан бүх эд хөрөнгөөр хангуулж өгнө үү. Хариуцагч талаас зээлийн төлбөрт 317 000 000 төгрөг төлсөн байгаа, энэ төлбөрөөс үндсэн зээлийг хасаж тооцоод үлдэгдэл төлбөр дээр уян хатан байдлаар төлбөрийг барагдуулах мөн Б.Ганзориг, Б.Ууганбаяр нарын хөрөнгийг чөлөөлж, үлдэж байгаа эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар тайлбар гаргаж байгааг хүлээн авах боломжгүй байна.

Учир нь хариуцагч тал нь 300 сая төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай зээлж авсан зээлийн гэрээний барьцаанд 4 үл хөдлөх хөрөнгө, эргэлтийн хөрөнгө барьцаалсан байдаг. Хариуцагчийн энэ хугацаанд төлсөн мөнгөн дүн нь зээлсэн мөнгөн хөрөнгийг ашигласан хугацаанд эргүүлэн төлсөн дүн юм. Мөн барьцааны гэрээнд зээлийн бүрэн барагдуулсан нөхцөлд хөрөнгийг чөлөөлөхөөр заасан тул 2 үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөх боломжгүй.” гэжээ

Хариуцагч “Анудномин” ХХКомпаний захирал, Б.Ганзоригийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Г.Дашдулам шүүхэд гаргасан тайлбартаа “АН ХХК-ийн төлөөлж Г.Дашдулам би ХБ наас зээлийн гэрээ байгуулан 300 сая төгрөгийг 1.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө сайжруулах зорилгоор авсан. 2015-2016 онд зээлээ хугацаанд төлж барагдуулж байсан сүүлийн 4 сарын зээлийг төлж чадаагүй. Энэ нь барилгын салбарууд материалын мөнгө зээлж авчихаад өгч чадаагүй улмаас манай байгууллага эргэлтийн хөрөнгө төлөх чадвар муудсан учраас сүүлийн 4 сарын төлөлтийг төлж чадалгүй өдий хүргэсэн. ХБ наас урд нь зээл авч тухай бүрд нь төлж байсан. ХБ наас зээлсэн 300 сая төгрөгийг эргүүлэн төлөхдөө хүү алдангид 78 368 292.22 төгрөг, үндсэн зээл 239 332 552.78 төгрөг, нийт 317 700 845 төгрөг төлсөн байна. Үлдсэн 60 667 744 төгрөг төлөх ёстой. Нэхэмжилсэн хүү алдангийг хасаж өгнө үү. 60 667 447 төгрөгийг 1 жилийн хугацаанд төлье. 300 сая төгрөгийн барьцаалсан үл хөдлөх хөрөнгө болон Б.Ууганбаяр, Б.Ганзориг нарын 2 орон сууцыг зээлийн барьцаанаас чөлөөлж өгнө үү гэжээ. /хх54-55/, “ХБ ”-аас 300 сая төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 1.8 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зорилгоор зээлсэн. Зээлийн үлдэгдэл дээр маргах зүйлгүй. Зээлийг хуваарийн дагуу төлж байсан боловч бараа бүтээгдэхүүний эргэлт, худалдан авалтын чанар муудаж, эдийн засгийн хувьд хүнд байдалд орсон. Ийм байсан боловч ХБ инд 376 сая төгрөг төлөхөөс 317 сая төгрөгийг төлсөн, үндсэн зээлээс 60 сая төгрөг үлдсэн байгаа. Үлдсэн зээлийг төлөх, хөнгөлөлт эдлүүлэх боломжтой бүх арга хэмжээг авч өгнө үү, эв зүйгээр тохиролцоод үлдэгдлээс хөнгөлөх боломж байна уу гэж хүсмээр байна. Өөрөөр хэлбэл миний төлсөн нийт 317 сая төгрөгөөс үндсэн зээл 300 сая төгрөгийг хасаад 17 сая төгрөг дээр хүүний 76 сая төгрөгт нь хүү тооцоод явах боломж байна уу. Мөн 300 сая төгрөгийн зээлийн барьцаанд 4 үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан, одоо үндсэн зээл 60 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул Б.Ганзориг, Б.Ууганбаяр нарын байрыг чөлөөлж өгнө үү. ингэснээр зээлийг төлөх боломжийг нээж өгч байгаа юм. Мансардтай байшин, газар нь үлдсэн зээлийг төлж барагдуулахад хангалттай барьцаа хөрөнгө гэж үзэж байна. шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа 2 994 000 төгрөгийг төлсөн, үүнийг хасаж тооцох байх.” гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч  “Анудномин” ХХК, Г.Дашдулам, Б.Ганзориг нараас 87 652 282.07 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХБ  ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “Анудномин” ХХК, Г.Дашдулам, Б.Ганзориг нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Б.Ганзоригийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Их сургуулийн гудамж 31 байрны 65 тоотод орших 46 мкв 2 өрөө, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2203018816 дугаартай орон сууц,

Б.Ууганбаярын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 11 дүгээр хороолол /1419/ Бага тойруу 43 дугаар байрны 13 тоотод орших 71.05 мкв 3 өрөө, үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2203023055 дугаартай орон сууц,

Иргэн Б.Ууганбаярын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2202013944 тоот бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, дэнжийн 28 дугаар гудамжны 378Д тоотод орших, 344.9 м.кв талбайтай мансардтай хоёр давхар, хувийн сууц,

Иргэн Б.Ууганбаяр, Ж.Батсуурь, Г.Дашдулам, Б.Ганболд, Б.Ган-Эрдэнэ нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Г-2202001816 дугаарт бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 28 дугаар гудамжны 378 Д тоотод орших 700 мкв талбайтай газар,

БГҮ-14/056 тоот барьцааны гэрээгээр барьцаалсан 48 128 000 төгрөгийн үнэ бүхий эргэлтийн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Төв аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 681 381 төгрөгийгтөрийн сангийн орлогод үлдээж, хариуцагч нараас 681381 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХБ  ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Минжүүрдорж давж заалдах гомдолдоо: “Миний бие Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 сарын 27-ны өдрийн 211 дугаар тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1.Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа эд хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө гаргуулах нэхэмжлэлийн үнийн дүнг 70 200 төгрөг гэж тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, 1.6-д заасныг зөрчсөн.

2.Нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу төлөх үүрэг хүлээгээгүй нотариатын төлбөр 28 000 төгрөгийг шүүхээс төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Иймд дээрх байдлыг үндэслэн 211 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,40.2-т заасан журмыг бүрэн хэрэгжүүлсэн, зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаанаас үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй боловч нэхэмжлэлийн зарим шаардлагад хамаарах хэрэглэвэл зохих хууль хэрэглээгүйг зөвтгөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдхүүн үзэв.   

Нэхэмжлэгч “ХБ ” ХХКомпани нь хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 63 661 447.22 төгрөг, хүүгийн төлбөр 22 823 888.28 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4 132 946.56 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс  28 000 төгрөг нийт 90 646 282.06 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд 2017 оны 12-р сарын 28-ны өдөр хариуцагч Г.Дашдуламаас төлсөн гэх 2 994 000 төгрөгийг  үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 63 661 447.22 төгрөгөөс хасаж, 87 624 282,06 төгрөг болгон багасгаж, нотариатын төлбөр 28 000 төгрөгийг нэмж, нийт 87 652 282, 07 төгрөг гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.  

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй, банкинд гэрээгээр хүлээсэн зээл, зээлийн хүү 376 сая төгрөг төлөхөөс 317 сая төгрөгийг төлсөн, үндсэн зээлээс 60 сая төгрөг үлдсэн, үндсэн зээлийг төлөх, хөнгөлөлт эдлүүлэх арга хэмжээ авах, мансардтай байшин газар нь үлдсэн зээлийг төлж барагдуулахад хангалттай барьцаа хөрөнгө гэж үзэж,үл хөдлөх эд хөрөнгийн барьцаанаас Б.Ганзориг, Б.Ууганбаяр нарын барьцааг чөлөөлүүлэхийг хүссэн байна.

Зээлдэгч АН ХХКомпани, хамтран зээлдэгч Г.Дашдулам, Б.Ганзориг нар нь “ХБ ” ХХКомпаний Хан уул салбарын тооцооны төвтэй  2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр ЗГ14/056 тоот зээлийн гэрээ байгуулан 300 000 000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай /2 жилийн/, эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар зээлж, зээлийн барьцаанд нийт 324 500 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгүүд болон 48 128 000 төгрөгийн эргэлтийн хөрөнгө барьцаалсан барьцааны БГҮ-14/056 тоот гэрээнүүд байгуулагдсан, зээл 300 000 000 төгрөгийг  зээлдэгчийн харилцах 5129015960 тоот дансанд 2014 оны 05 дугаар сарын 09-ны өдөр шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй байна.

Анхан шатны шүүх зээлийн гэрээний үндсэн болон нэмэлт үүрэг, хариуцлага зээлдэгч гэрээний үүргийг зөрчсөн талаар хийсэн эрх зүйн дүгнэлт Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцэж байна.

Талуудын хооронд 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан ЗГ14/056 тоот зээлийн гэрээний “Зээлийн эргэн төлөлт” гэсэн хэсгийн 2.4.1-д “ зээлийн төлбөрийг хавсралт 1-ээр тохиролцсон “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлнө“,Зээлдэгчийн үүрэг гэсэн хэсгийн 4.2.1-д “зээлийн төлбөрийг сар бүр 5129015960, 5753033512 тоот харилцах дансанд төвлөрүүлж, ”Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу төлөх“ гэж зээлдэгчийн үүргийг тус тус тодорхойлжээ.

Зээлдэгч нь дээрхи зээлийн гэрээний Хавсралт-1-д заасан “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд  буюу 24 сард тооцогдох үндсэн зээл, зээлийн хүүг сар бүрт тогтмол төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг /үндсэн зээл, хүү/ эргэн төлөлт хийх хуваарьт хугацааг удаа дараа зөрчиж, хэтрүүлсэн болох нь зохигчдын тайлбар,зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулбар, ХБ ны зээл төлөх мэдэгдэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, ЗГ14/056 тоот Зээлийн гэрээний 7.1-д “ Зээлдэгч зээлийн гэрээний хугацаа хэтрүүлсэн тохиолдолд энэ гэрээний 2.1.5-д зааснаар нэмэгдүүлсэн хүүг Банкинд төлнө”гэж, мөн гэрээний 2.1.5-д“ Нэмэгдүүлсэн хүү : Зээлийн хүүгийн 20 /хорин/ хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно” гэж заасны дагуу зээлдэгч хугацаа хэтрүүлсэн тохиолдолд төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүү төлөхөөр үүрэг хүлээсэн байна.

Зээл төлөлтийн хуваарьт хугацаанд болон 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөр тасалбар болгон зээлийн төлбөрийг тооцоход :

Үндсэн зээлд 300 000 000  төгрөгөөс 236 338 552.78 төгрөг төлөгдсөн, үлдэгдэл 63 661 447.22 төгрөг,

 Хуримтлуулсан хүү 100 730 191.77 төгрөг,  төлөгдсөн 77 906 303.47 төгрөг, үлдэгдэл 22 823 888.30 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүү 4 564 777.66 төгрөг, төлсөн 431 831.10 төгрөг, үлдэгдэл 4 132 946.56 төгрөг болсон байна.

Үүнээс үзвэл хууль болон гэрээгээр тохиролцсон үүргээ биелүүлээгүй зээлдэгчид зээлийн хариуцлага тооцсон нь үндэслэлтэй. 

 

Нөгөө талаар, нэхэмжлэгч ХБ ны 2015 оны 08 дугаар сарын 7, 25, 2016 оны 02 дугаар сарын 19-ны өдөр хүргүүлсэн зээлийн үндсэн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх тухай мэдэгдлүүдэд хариуцагч ямар нэг тайлбар өгсөн, эсэргүүцсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор зохигчид 2014 оны 5 дугаар сарын 8-ны өдөр БГҮ-14/056 дугаартай барьцааны гэрээнүүдийг бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1,156.2-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

Хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлээгүй нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангах үндэслэл болдог бөгөөд барьцаа хөрөнгийг худалдан борлуулах замаар төлбөрийг барагдуулахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй тул шүүх барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгүүд болон эргэлтийн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасантай нийцэж байна. 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Минжүүрдоржийн “...Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа эд хөрөнгө үл хөдлөх гаргуулах нэхэмжлэлийн үнийн дүнг 70 200 төгрөг гэж тодорхойлсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63.1.2,63.1.6-д заасныг зөрчсөн. Нэхэмжлэгч зээлийн гэрээний дагуу төлөх үүрэг хүлээгээгүй нотариатын төлбөр 28 000 төгрөгийг шүүхээс төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй..” гэсэн хоёр үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч “ХБ ” ХХКомпаний нэхэмжлэлийн шаардлага  нь БГҮ-14/056 тоот барьцааны гэрээгээр барьцаалагдсан  үл хөдлөх эд хөрөнгө болон эргэлтийн хөрөнгөөр  зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах гэж тодорхойлохоос  үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2, 63.1.6-д заасан тодорхой үнийн дүнтэй эд хөрөнгө болон үл хөдлөх эд хөрөнгө гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл биш, энэхүү хуулийн зохицуулалттай хамааралгүй, нэхэмжлэлийн дүнгээр тодорхойлсон шаардлага гаргаагүй байна.

Нэхэмжлэгч “ХБ ” ХХКомпани зээл болон нотариатын төлбөр гаргуулах  90 464 282.06 төгрөгийн нэхэмжлэлийн үнийн дүнтэй нэхэмжлэлд  улсын тэмдэгтийн хураамжид 611 181,42 төгрөг, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах  нэхэмжлэлд  улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн байгаа нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасантай нийцэж байна.

“ХБ ” ХХКомпани нь гэрээний үүргээ зөрчсөнөөс учирсан хохирол болох  нотариатын үйлчилгээний төлбөрт төлсөн 28 000 төгрөгийг Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1-д зааснаар зээлдэгчээс шаардах эрхтэй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хоорондох гэрээний нөхцөл, хүчин төгөлдөр байдал, зээлдэгчийн хүлээх үүрэг, хариуцлага,барьцаалагдсан үл хөдлөх болон эргэлтийн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан зөв боловч нотариатын үйлчилгээний төлбөр 28 000 төгрөг хангасан хэсэгт хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв. 

Гомдол гаргагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт хүлээн зөвшөөрөхгүй байгаа нотариатын үйлчилгээний төлбөр 28 000 төгрөгт улсын тэмдэгтийн хураамжийг тооцон төлөх ёстойгоос 596 000 төгрөг төлж улсын тэмдэгтийн хураамжийг илүү төлсөн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 596 000 төгрөгөөс 28 000 төгрөгт холбогдох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгийг хасч илүү төлсөн 591 650 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2-т заасныг баримтлан ТОГТООХ НЬ

1.Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 151/ШШ/2018/00211 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д “ гэсний дараа “ 219 дүгээр зүйлийн 219.1” гэж нэмсүгэй.

2. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагч Г.Дашдуламаас давж заалдах гомдол гаргахдаа илүү төлсөн 591 650 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Г.БОЛОРМАА

                         ШҮҮГЧИД                                   Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                                                                                        Т.ЭНХМАА