| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдрэгзэний Алдар |
| Хэргийн индекс | 105/2022/0357/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/1124 |
| Огноо | 2023-08-28 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Г.Чанцалдулам |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1124
2023 08 28 2023/ШЦТ/1124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Г.Чанцалдулам,
шүүгдэгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.М-т холбогдох 2106 04267 0126 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авсныг энэ өдөр хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5, эхнэр 3 хүүхдийн хамт, ........... тоотод оршин суух,
- урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 263 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсгүүдэд зааснаар 3 жилийн хорих ял, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны едрийн 117 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт А.М, регистрийн ..........гэв.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч А.М нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх үүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол кузов засварын газарт засуулахаар хүлээлгэн өгсөн иргэн Б.Сын эзэмшлийн .... УБГ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр унаж, улмаар тус дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр "Энх хөхий" худалдааны төвийн орчимд явж байх үедээ зам тээврийн осол гаргасны улмаас хохирогчид 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын тэгш эрхийн мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд: “Шүүгдэгч А.М нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх үүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол кузов засварын газарт асуулахаар хүлээлгэн өгсөн иргэн Б.С-ын эзэмшлийн .... УБГ улсын дугаартай Тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр унаж, улмаар тус дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр "Энх хөхий" худалдааны төвийн орчимд явж байх үедээ зам тээврийн осол гаргасны улмаас хохирогчид 1.250.000 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.М өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн, зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
1. Иргэн Б.Саас цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дүгээр тал/,
2. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Сын өгсөн: "... Би өөрийн эзэмшлийн .... УБГ улсын дугаартай Сагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгслээ засварлуулахаар ирэхдээ тус газрын Мөөгий /холбоо барих утасны дугаар ...../ гэх эрэгтэйд Гиран, ингээд тээврийн хэрэгслээ 300.000 төгрөгөөр засварлуулахаар болоод төлбөр тооцоог нь бүрэн хийгээд тээврийн хэрэгслээ түлхүүртэй нь өгөөд явсан байтал Баянзүрх дүүргийн цагдаагаас над руу залгаад, таны .... УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл чинь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Мөнх хөхий худалдааны төвийн арын зам дээр байна гэсэн. Би тэгээд яваад очиход миний машины урд копуд цоорсон, баруун талын их гэрэл хагарсан, агаар шүүгчийн шүүлтүүр цөмөрсөн байсан. Би миний тээврийн хэрэгслийг засварлана жа засварын газрын залууг сэжиглэж байна. Тухайн залуугийн гар утас нь миний тээврийн хэрэгслийн голын хайрцганд байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар тал/,
3. “Ашид билгүүн ХХК”-ийн: “Хохирогч Б.Сад учирсан хохирлыг 1.250.000 төгрөгөөр үнэлсэн“ гэх хөрөнгийн үнэлгээ /хавтаст хэргийн 17-19 дүгээр тал/,
3. 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 30-32 дугаар тал/,
4. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6,9 дүгээр тал/,
5. Мөрдөн шалгар шалгах ажиллагаанд яллагдагч А.М-н: " Би тэр өдөр засуулахаар өгсөн хүний машиныг унаж осол гарган зугтаасан үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна, учирсан хохирлоос нийт 500.000 төгрөг төлж барагдуулсан байгаа.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/,
6. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч А.М-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/,
Шүүгдэгч А.М-ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хавтаст хэргийн 45 дугаар тал/,
Шүүгдэгч А.М-ын ял шийтгэлийн хуулбар, холбогдох баримтууд /хавтаст хэргийн 51-56 дугаар тал/ зэрэг болно.
Прокуророос ирүүлсэн үйл баримт:
- Иргэн Б.Саас цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дүгээр тал/,
- Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Сын өгсөн: "... Би өөрийн эзэмшлийн ..... УБГ улсын дугаартай Сагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгслээ засварлуулахаар ирэхдээ тус газрын Мөөгий /холбоо барих утасны дугаар ..../ гэх эрэгтэйд Гиран, ингээд тээврийн хэрэгслээ 300.000 төгрөгөөр засварлуулахаар болоод төлбөр тооцоог нь бүрэн хийгээд тээврийн хэрэгслээ түлхүүртэй нь өгөөд явсан байтал Баянзүрх дүүргийн цагдаагаас над руу залгаад, таны ..... УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл чинь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Мөнх хөхий худалдааны төвийн арын зам дээр байна гэсэн. Би тэгээд яваад очиход миний машины урд копуд цоорсон, баруун талын их гэрэл хагарсан, агаар шүүгчийн шүүлтүүр цөмөрсөн байсан. Би миний тээврийн хэрэгслийг засварлана жа засварын газрын залууг сэжиглэж байна. Тухайн залуугийн гар утас нь миний тээврийн хэрэгслийн голын хайрцганд байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дугаар тал/,
- Хохирогчид учирсан хохирлыг 1.250.000 төгрөгөөр үнэлсэн Ашид билгүүн ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /17-19 дүгээр тал/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-9 дүгээр хуудас/,
- Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч А.М өгсөн: " Би тэр өдөр засуулахаар өгсөн хүний машиныг унаж осол гарган зугтаасан үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/ зэрэг баримтаар шүүгдэгч А.Мнь хохирогч Б.Сын эзэмшлийн ...... УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй унаж осол гаргаж хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм. Мөн шүүхээс хэргийн үйл баримтыг тогтооход үнэлсэн дээрх нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд тэдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамааралтай, бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц оролцогч нарын хуулиар баталгаажсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт А.М-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийг тусган хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан...” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө.” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар иргэний өмчлөх эрхийг баталгаажуулжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэдэгт авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан санаатай үйлдлийг ойлгох бөгөөд дээрх нотлох баримтуудад, шүүгдэгч А.Мнь хохирогч Б.Сын зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн тээврийн хэрэгслийг авч явсан идэвхтэй үйлдэл хийснээр тухайн гэмт хэрэг төгссөн /хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, хохирол учирсан байхыг шаардахгүй/, шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг завших гэсэн санаа зорилго агуулаагүй байна.
Түүнчлэн шүүгдэгч А.М гэмт үйлдэл нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй байх тул прокурорын зүйлчлэл тохирсон гэж үзсэн. Өөрөөр хэлбэл,
“Хулгайлах” гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг, бусдын өмчлөх эрхэд халдаж, бага хэмжээнээс дээш хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг,
“Дээрэмдэх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор илээр, хүч хэрэглэхгүйгээр, хүч хэрэглэж, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсноор төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Гэтэл хэргийн нөхцөл байдлаас үзвэл, шүүгдэгч А.Мнь шунахай сэдэлтээр, илээр, хохирогчийн эд хөрөнгийг авах зорилгоор хохирогчид аливаа хэлбэрээр халдсан байдал тогтоогдоогүй, мөн шунахай сэдэлтээр, хохирогчийн эд хөрөнгийг хууль бусаар хулгайлж, өөртөө захиран зарцуулах бодит бололцоо олгосон байдал тогтоогдоогүй болно.
Дээрх бүгдээс дүгнэвэл, шүүгдэгч А.М-ын зүгээс хохирогч Б.Сын эзэмшлийн тээврийн хэрэгслийг түүний зөвшөөрөлгүй авч явсан үйлдлүүд нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрээр өөрийн дээрх үйлдлүүдийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарласан хэдий боловч түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид гэм хорын хохирол, хор уршиг учруулсан байх ба үйлдэл, хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүхээс шүүгдэгч А.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
1.5 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байна.
Шүүгдэгч А.Мнь энэ гэмт хэрэг үйлдэж хохирогч Б.С-д учруулсан хохирлын 1.250.000 төгрөгөөс прокурорын шатанд 600.000 төгрөг төлсөн /хавтаст хэргийн 91-92 дугаар тал/, шүүхийн шатанд 650.000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн тул шүүгдэгч А.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1 Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна.” гэжээ.
2.2 Эрүүгийн хариуцлага
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.
А.М нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч А.М-ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, хохирол нөхөн төлж барагдуулсан байдал, хохирогчийн гомдол, саналгүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шүүгдэгчийн урьд цагдан хоригдсон 17 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, нийт 136 цагийг түүний эдлэх ялаас хасаж, 464 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдвэл зохино.
А.М-ь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гурав. Бусад асуудлаар:
Шүүгдэгч А.М нь прокурорын шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завдсан, оргон зайлсан гэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдон түүнд холбогдох хэргийг түдгэлзүүлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүхээс түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болохыг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгчийн шүүхийн шатанд цагдан хоригдсон 17 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу түүний эдлэх ялаас хасаж тооцохоор шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Гэвч А.М нь учруулсан хохирлоо нөхөн барагдуулсан, үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэрэг шинжийг нь харгалзан эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлэн түүнд урьд нь авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгоод
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт А.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мт 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мын урьд цагдан хоригдсон 17 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, нийт 136 цагийг түүний эдлэх ялаас хасаж тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мнь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Мнь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч А.Мт авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.АЛДАР