Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
Хэргийн индекс | 139/2020/00016/и |
Дугаар | 152 |
Огноо | 2020-03-06 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 152
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймгийн Ө сумын ..-р баг, Х гэх газар нутаглах, А.А-ын /РД:........../нэхэмжлэлтэй
Хариуцагч: Д аймгийн Д сумын ..-р баг, Ц гэх газар нутаглах, Б.М /РД:........../-д гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.А, хариуцагч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.М-тай 2015 онд танилцаж улмаар 2017 онд албан ёсоор гэр бүл болж, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр охин М.У төрсөн. Бид хамт амьдрахдаа таарч тохирдоггүй, байнга хэрүүл маргаантай байдаг. 2018 оноос хойш тусдаа амьдарч байгаа, цаашид хамтдаа нэг гэр бүлж болж амьдрах боломжгүй, тиймээс би охиноо өөр дээрээ авна. Иймд гэрлэлтээ цуцлуулж, охиноо өөрийн асрамжиндаа үлдээж, эцэг Мөнхбатаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Б.М шүүх хуралдаанд хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие А.А-н гэрлэлтээ цуцлуулах, хүүхдээ өөр дээрээ авах, хүүхдэдээ тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Б.М-д холбогдуулан холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.
Б.М, А.А нар 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр гэр бүл болсныг 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлж, хууль ёсны гэр бүл болсон байх бөгөөд тэдний дундаас 2017.06.05-ны өдөр охин М.У төрсөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 4828000020 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Зохигчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2018 оноос хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд зохигчдын хэн аль нь цаашид хамтран амьдрах боломжгүй, тусдаа амьдралтай болсон, хариуцагч Б.М нь гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа, тэдний дундаас 2017.06.05-ны өдөр охин М.У нь төрсөн, төрсөн цагаасаа гэрлэлт цуцлах хүртэл эхийнхээ асрамжинд байгаа, хүүхдийн асрамж, тэтгэлэг төлөх талаар хариуцагч маргаагүй зэргийг харгалзан хүүхдийн асрамжийг эх А.А-д үлдээж, эцэг Б.М-с тэтгэлэг гаргуулах, гэрлэгчид Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч цаашид эвлэрэхгүй, шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байсныг үндэслэн 2019.12.18-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон зэргийг харгалзаад шүүх гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,962 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 101,962 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар Б.М, А.А нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин М.У-г эх А.А-н асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин М.У-г /РД:........../ 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.М-р тэжээн тэтгүүлсүгэй.
4. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Гэр бүлийн тухайн хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болмогц Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Алдармаад даалгасугай.
7. Иргэний хэрэг хянан шйидвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,962 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 101,962 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож,
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ