| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2023/0086/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/88 |
| Огноо | 2023-08-11 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэбат |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/88
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Ц.Эрдэнэбат,
Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,
Хохирогчийн өмгөөлөгч: Г.Гандөш,
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Ц.Эрдэнэбатын шүүгдэгч ******* холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай, 146/2023/*******/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, Өвөрхангай аймгийн Хархорин сумын *******,******* тоотод оршин суух, Алтан гадас одонгоор шагнуулсан, ял шийтгүүлж байгаагүй гэх,
******* /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум багийн нутагт үл ялих зүйлээр шалтаглан баруун хөлийн шилбэнд дэвсэлж, өшиглөн хөлийн шилбэний тахилзуур ясны доод 3/1 хэсгийн зөрүүтэй далд хугарал, хөлд цус хуралт гэмтэл учруулж түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас дараах нотлох баримтуудыг хавтаст хэргээс шинжлэн судлав.
Шүүгдэгч ***** шүүх хуралдаанд өгсөн: ...Би 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр *** багийн нутаг буюу **** өөрийн уядаг морио уяад ажлаа хийгээд явж байсан. Намайг явж байх хугацаанд гэрч гээд байгаа *** гэдэг хүн согтуу мотоциклоо босгож тавьчхаад асааж чадахгүй байхаар нь мотоциклыг нь асааж өгсөн. Цааш явж байтал 400-500 метрийн зайд ахин өөр нэг хүн доошоо тонгойгоод мотоциклынхоо цаана юм яриад байгаа юм уу гэмээр зогсож байсан. Яваад очтол хохирогч **** байсан. Би бие чинь зүгээр үү гэхэд зүгээр гэж хариулсан. Би танай нэг сарвайг 2 хоногийн өмнө тэнд хэвтэж байхаар нь нэг хүүхэдтэй татаж босгосон тэр гайгүй юу гэхэд чи тэр **** **** гэдэг пизда нь уу, чи яахаараа миний адуунд хүрдэг юм бэ, чи 5 адуу туудаг бол би тал дүүрэн малтай хүн гээд миний нүүр лүү цохисон. Би мотоциклоосоо буух хооронд миний нуруу руу цохисон. Би ч адилхан 2-3 удаа цохисон. Би тэгээд яараад явсан. Яагаад гэвэл морио дээр бага насны хүүхдээр унуулаад явуулсан байсан учир яваад өгсөн. Төд удалгүй манай хүүхэд **** гэдэг хүн гэрт ирээд орон дээр хэвтчихээд хашхираад байна. Агсам согтуу тавиад, таныг ална гээд байна гэхээр нь яваад очтол өөдөөс гарч ирээд **** хүнтэй утсаар ярьж байсан. Би **** зодуулчихлаа, миний 3 хавиргыг хугалчихлаа, өнөө шөнө би цусаар бөөлжиж үхвэл энэ хүнд хариуцлага тооцоорой гэхээр нь чи хэнтэй яриад байгаа юм гээд утсыг нь автал эхнэр нь байсан. Би эхнэрт нь болсон явдлыг яриад цагдаа дуудъя гэхэд эхнэр нь би гэртээ байхгүй Хотонт суманд явна. Наадах чинь гэртээ өргүүлийн олон малтай байгаа та гэрт нь хүргээд өгчих гэхээр нь бид хоёр мотоциклтой явж байтал **** өлийн наана морьтойгоо тасраад унасан байсан. Тэндээс 400 метр хэртэй зайд мотоцикл нь байхаар нь ***** буулгачхаад гэртээ байж байтал цагдаад хамт ажиллаж байсан ***** над руу залгаад **** манайд ирсэн байна. Чи хүрээд ир. Чамайг хөлийг нь гэмтээсэн гээд байна гэхээр нь би очсон. Тэр жил сумын наадамд миний азарга түрүүлээд би ***** машинд сууж морио дагаснаас хойш огт тааралдаагүй байж байгаад уулзаад тэврэлдэж үнсэх нь холгүй салцгаасан. Маргааш нь ***** чи миний хөл рүү өшиглөөд ийм болгосон гээд надад хөлөө үзүүлсэн. Би чиний хөл рүү огт хүрээгүй. Харин чи миний шүдийг хуга цохисон биз дээ. Гэхдээ чамтай би юм ярихгүй. Тэгтэл намайг мотоциклоо өг би хөлгүй болсон гэсэн. Би чамд яагаад мотоциклоо өгдөг юм бэ гээд цаашаа явсан. Тэгээд 05 дугаар сарын 02-ны өдөр байх цагдаагаас над руу ярьсан. Танд холбогдох **** гэдэг хүнээс гомдол ирсэн байна гэсэн. Би ***** уулзахаар гэрт нь очиход эхнэр нь байсан. Өөрөө байхгүй байсан. Тэрнээс хойш энэ хүнтэй огт уулзаагүй. Би ***** гэдэг хүнийг огт танихгүй. Өмнө нь ганц, 2 удаа л таарч байсан. Ямар ч өс хонзонгийн санаа сэдэл байхгүй. Би өмнө ч хүнтэй зодолдож байгаагүй. Би цагдаагийн байгууллагад 28 жил ажилласан өчнөөн муу, сайн хүнтэй таарч байсан. Заримд нь зодуулж л явсан. Ер нь бол ийм л зүйл болсон. Би шүүхийг хүндэтгэж байна. Шүүхээс гарах шийдвэрийг хүлээн зөвшөөрнө... гэв.
Хохирогч ****** шүүх хуралдаанд өгсөн: ...Би 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр мал дээрээ байж байтал энэ хүн над дээр ирсэн. Намайг газар хэвтэж байхад босож амжаагүй байхад намайг зодсон. Энэ хүн буруу яриад байна. Би энэ хүний нүүр амд нь гар хүрээгүй. Би зодуулсандаа араас нь гэрт нь очиж чи хөл ийм болгочихлоо гэж л хэлсэн. Би өөрийнхөө хөлийг хугалаагүй нь лавтай. Би тухайн үед мөнгөний боломжгүй байсан тул эмчилгээ хийлгэж чадаагүй. Эмнэлэгт хэвт гэсэн би мал харах хүнгүй болохоор би өөрөө мод түшээд сар гаран явсан. Цаашид эмчилгээ хийлгээд зардалаа нэхэмжилнэ. Өнөөдрийн байдлаар 100000, 200000 төгрөгийн зардал гарсан. Би гомдолтой байна... гэв.
Шинжээч **** шүүх хуралдаанд өгсөн: ...Хэргийн утга бол зодуулснаас болж хөлийн савхан яс хугарсан гэж байгаа. Рентген зураг дээр баруун хөлийн шилбэний нарийн яс буюу тахилзуур яс доод 3/1 дээр шинэ хугарсан байсан. Энэ гэмтэл дээр хүндэвтэр гэмтэл гэж гарсан байгаа. ***** баруун хөлөнд гэмтэл учирсан байсан. Зүүн хөл гэмтэлгүй байсан. Дүгнэлтэнд бичихдээ бичилтийн алдаа гаргаж зүүн хөл гэж бичсэн байна... гэв.
Гэрч ***** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Өндөр дэрсний доор байхад **** ирсэн. Удалгүй **** араас ирээд тэр хоёр хоорондоо юм яриад байхаар нь би тэр хоёрыг хоорондоо зохиц гэж хэлсэн. Тэгэхэд **** гутлаа тайлаад ***** хөл ийм болгочихлоо гэж харуулаад ***** мотоциклоо өгчих гэхэд **** тийм юм байхгүй гээд хөдлөөд явчихсан. **** мотоцикл гишгэж асаадаг байсан тэгээд хөл нь өвдөөд гээд мотоциклыг нь гуйсан юм шиг байсан. **** хөл хүрэн хөх болоод хавдсан байсан. *** хоорондоо маргалдсан гэж надад **** хэлсэн... **** согтуу **** аархаад хоорондоо маргалдсан юм шиг байсан. **** **** байдас нь өеөдөж ойчсон байхаар нь босгосон гэж хэлэхэд **** тэгээд ямар хамаатай юм бэ чамайг бодвол адуутай гэж хэлээд хоорондоо маргалдсан гэж *** хэлсэн. ....*** **** зодуулсан гэх өдөр бол би түүнтэй хамт архи уугаагүй. *** бид хоёр Өвөрхангай аймгийн Хархорин сумын өлийн давааны цаад талд өндөр дэрсний ойролцоо сууж байхад **** цэнхэр мотоциклтой ирээд *** намайг мотоциклийн дэргэд сууж байхад ирээд бид хоёр маргалдаад миний хөл хэсэгт дэвсэж гэмтэл учруулсан гэж хэлээд гутлаа тайлж үзүүлсэн чинь хөл нь хүрэн улаан няцарсан юм шиг аймаар болсон байсан. Цаанаас **** мотоциклтой ирсэн. ...***, **** хандаж чи надад мотоциклоо 7 хоног унуул би мотоциклоо гишгэж асааж чадахгүй байна. Стачертай өөрийн мотоциклоо хэд хоног унуулчих мал төллөөд ажил их байна гэхэд **** **** хандаж би чамд мотоциклоо өгөхгүй харин дараа чамд ганц шил архи авч өгнө гэж хэлээд яваад өгсөн. **** **** зодуулсан гэх үйл явдлаас өмнөх хугацаанд хөл нь гэмтсэн тийм зүйл болоогүй... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 53, 110 тал/,
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Манай нөхөр *** урд нь хөлөө гэмтээж байсан тэгэхдээ зүгээр хөлийн яс хугарсан. 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр **** над руу залгаад *** намайг зодчихлоо гэж хэлэхэд **** **** утсыг нь аваад танай нөхрийг хаана хүргэж өгөх вэ гэж асуухад нь би хаана байна гэж урдаас нь асуухад өлийн цаана байна гэж хэлсэн. Би Хотонт суманд явж байна юу болсон бэ гэхэд юу ч болоогүй ээ гэж хэлээд утсаа салгасан. Би Хотонт сумаас 21 цагийн орчимд ирэхэд *** гэртээ гутлаа тайлчихсан хөл нь хүрэн ягаан болоод хавдсан байсан. 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хөл нь өвдөөд байхаар нь эмнэлэгт үзүүлсэн. Саравчнаас унасан зүйл байхгүй. Бид хоёр хоорондоо учраа олчихно намайг дуугүй байж бай гээд эмчид худлаа хэлсэн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 тал/,
Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ...**** 2023 оны 04 дүгээр сарын 30-нд үзсэн. ***** баруун хөлийн шилбэ, шагай, тавхай хэсгээр зөөлөн эдийн хөхрөл няцрал ихтэй, хаван хавдартай байсан. Шинэ гэмтэл байсан. 2-3 хонож байгаа гэмтэл байхаар харагдаж байсан... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 91-92 хуудас/,
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад цолтой *** 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гаргасан “...1. **** биед хөлийн шилбэний тахилзуур ясны доод 3/1 хэсгийн зөрүүтэй далд хугарал, хөлд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх баруун хөлийн шилбэний тахилзуур ясны шинэ хугарал нь хатуу мохоо хүчний үйлчлэлээр үүссэн байх боломжтой. З. Дээрх баруун хөлийн шилбэний тахилзуур ясны хугарал гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх баруун хөлийн шилбэний тахилзуур ясны хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюулгүй гэмтлүүд байна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлт, дэглэмээс шалтгаална...” гэх **** дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 32-33 тал/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хавтаст хэргийн 47-49 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 75-77 тал/ зэрэг болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч **** нь 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум *** багийн нутагт үл ялих зүйлээр шалтаглан хохирогч **** маргалдаж, **** хохирогч *** хөл рүү өшиглөж, дэвссэний улмаас хөлийн шилбэний тахилзуур ясны доод 3/1 хэсгийн зөрүүтэй далд хугарал, хөлд цус хуралт гэмтэл учруулсан нь хохирогч **** ...тухайн үед би зүүн хөл дээрээ баруун хөлөө тавиад хажуу талаараа тохойг тулаад хэвтэж байхад миний баруун хөлийн шилбэ хэсэг дээр гутлынхөө өсгийгөөр 7-8 удаа дэвсэж өөдөөс нь өндийгөөд босох гэхэд зүүн шанаа руу гараараа цохиж би газар унахад нэг удаа цээж хэсэгт өшиглөсөн. Чи яаж байгаа юм бэ гэхэд би чамайг битүү зодож байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 тал/, шүүгдэгч **** ...Би мотоциклоосоо буух хооронд миний нуруу руу цохисон. Би ч адилхан 2-3 удаа цохисон... гэх мэдүүлэг, гэрч **** ...Өндөр дэрсний доор байхад **** ирсэн. Удалгүй **** араас ирээд тэр хоёр хоорондоо юм яриад байхаар нь би тэр хоёрыг хоорондоо зохиц гэж хэлсэн. Тэгэхэд **** гутлаа тайлаад **** хөл ийм болгочихлоо гэж харуулсан... гэх мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хохирогч **** баруун хөлийн шилбэнд 7-8 удаа дэвсэлж, өшиглөн хөлийн шилбэний тахилзуур ясны доод 3/1 хэсгийн зөрүүтэй далд хугарал, хөлд цус хуралт гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан *******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч **** овогт ***** хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч ***** хохирогч **** маргалдаж хоорондоо зодолдсон гэхдээ би түүний хөлөнд хүрээгүй, харин **** миний шүдийг хугалсан, нуруу руу цохисон гэж шүүх хуралдаанд мэдүүлж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч **** хохирогч ***** эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулаагүй, гэм буруугүй болохыг нотолсон баримт хэрэгт байхгүй байна.
Шүүгдэгч ***** эрүүл мэндэд 13 дугаар шүдний хуучин ломбо унасан, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Ломбо нь хүний өөрийн яс болон эрхтэн тогтолцоо биш учир гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй гэж 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан байна. /хавтаст хэргийн 26 тал/
Иймд шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирлын хувьд:
Хохирогч **** шүүх хуралдаанд эмчилгээний зардлын баримт гаргаж өгөөгүй бөгөөд хавтаст хэргийн 115-120 дугаар хуудсанд хохирлын баримт хавсаргасан байна.
Шүүх хуралдаанд **** эмчилгээ хийлгээгүй байгаа цаашид эмчилгээ хийлгэнэ эм авсан эмийн сангийн баримт өгсөн. Мөн малаа маллаж чадахгүй байсан тул хотоос хүргэн хүүгээ ирээд мал хараад өг, цалин, шатахууныг нь өгнө гэж Хархоринд ирүүлсэн. Малдаа машин, мотоциклтой явсаны шатахууны зардалын баримт гаргаж өгсөн. Би ажил хийж банкны зээлээ төлдөг байсан зээл төлж чадахгүйд хүрсэн. Банкны зээлийг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн.
Хэрэгт авагдсан баримтуудаас хохирогч нь эмийн сангаас авсан эмийн баримтуудыг тооцоход 39880 төгрөг болж байна. Үүнийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Харин Хас банкны зээл хаасан 8,216,426.75 төгрөгийн төлбөрийн баримт, шатахууны баримтууд хохирогчийн эмчилгээнд зарцуулсан зардалд тооцох үндэслэл тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч **** хохиролд 39880 төгрөгийг хохирогч **** төлсөн, бусдад төлөх төлбөргүйг дурдаж, хохирогчийн нэхэмжилсэн 8,435,426 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч эмчилгээтэй холбоотой гарсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардал, бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах ялын санал, дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг болон түүний хувийн байдал зэргийг харгалзан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэв.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч ирээгүй, шүүхээс хурлын тов мэдэгдсэн бөгөөд шүүгдэгч өмгөөлөгчгүйгээр өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцоно, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байна гэснийг дурдах нь зүйтэй.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** овогт ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ***** овогт **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч ****** хохиролд 39,880 төгрөгийг хохирогч ***** төлсөн, бусдад төлөх төлбөргүйг дурдаж, хохирогчийн нэхэмжилсэн 8,435,426 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч эмчилгээтэй холбоотой гарсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардал, бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА