Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
Хэргийн индекс | 139/2020/00047/и |
Дугаар | 154 |
Огноо | 2020-03-09 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 154
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймгийн Д сумын ...-р баг, З гэх газар нутаглах, Б.О /РД:........../-ы нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие улсад 34 жил ажилласан. Үүнээс 1986 оны 7 сарын 15-аас эхлэн 1993 оны 8 сарын 31-ний өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын "Шинэ зам" нэгдэл болон “Говийн хангай” хоршоонд бог мал маллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга тэмдэг шаардлага хангахгүй байгаа тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, нэгдлийн гишүүний үнэмлэх зэрэг баримтыг үндэслэн 1986 оны 07 сарын 15-ны өдрөөс 1991 оны 04 сарын 27-ны өдрийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын “Шинэ зам” нэгдэлд бог мал маллаж 1991 оны 04 сарын 27-ны өдрөөс эхлэн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Говийн хангай хоршоонд 1993 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл бог мал маллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.О нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Б.Од хөдөлмөрийн дэвтэр нь тамга тэмдгийн зөрчилтэй тул уг үйл явдлыг шүүхээр тогтоолгохоос өөр журмаар тогтоох боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт шүүх хянан шийдвэрлэхээр заасан байна.
Б.О нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын "Шинэ зам" нэгдэлд 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
- Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2020 оны оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1/295 дугаар тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/
- Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 08/03 дугаартай албан бичиг /хэргийн 5-р хуудас/
- Б.О-д 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдөр олгосон 09342 дугаартай Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын "Шинэ зам" нэгдлийн гишүүний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 6-р хуудас/
- Б.О-д Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын "Шинэ зам" нэгдлээс 1986 оны 12 дугаар сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 7-9-р хуудас/
- Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын "Шинэ зам" нэгдлээс Баямбасүрэнгийн Оюунд 1991 онд олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 10-11-р хуудас/
- Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаартай тодорхойлолт /хэргийн 12-р хуудас/
- Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын "Шинэ зам" нэгдлийн даргын 1986 оны 7 сарын 20-ны өдрийн 36 дугаартай “Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 13-р хуудас/
- Гэрч П.Намсрайн ‘’... Б.О нь Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн Толь бригадад 1986 оны 7 сараас 1993 оны 8 сарыг дуустал мал маллаж байсан нь үнэн. Бид нэг нутгийн хүмүүс. Би тухайн үед Дундговь аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний төвд дээрх хугацаанд ажиллаж байсан. Оюун нь манай бэр, манай төрсөн дүүтэй суусан. Мөн нэг нутгийн хүмүүс учраас мэднэ. Сүүлд хувьчлал болж Говийн хангай хоршоо болоход хоршоонд мал маллаж байсан...’’ гэх мэдүүлэг /хэргийн 18-р хуудас/
- Гэрч Ц.Бямбын ‘’... Б.О нь 1976 оны хавар илгээлтээр гарч Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн Толь бригадад 1993 оны 9 сард нэгдэл хувьчлагдах хүртэл хугацаанд тасралтгүй бог мал маллаж байсан. Би нэгдэлд 1980 оноос хойш нэгдэл тарах хүртэл мал малласан. Нэгдэл хувьчлагдаж Говийн хангай хоршоо болж байсан. Б.О Говийн хангай хоршоонд ажиллаж байсан....’’ гэх мэдүүлэг /хэргийн 19-р хуудас/
- Гэрч С.Жамсранжавын ‘’... Б.О нь 1986 онд Дэлгэрхангай сумын 8-р ангийг төгссөн. 1986 оны 7, 8 сараас Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Шинэ зам нэгдлийн Толь бригадад 1993 оны 9 сарын 31 хүртэл нэгдэлд малчнаар ажилласан. 1991 онд Говийн хангай хоршоо болон өөрчлөгдсөн хугацаанд тасралтгүй ажиллаж байсан...’’ гэх мэдүүлэг /хэргийн 20-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.Оыг 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын "Шинэ зам" нэгдэлд малчнаар ажилласан болохыг тогтоолгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.Оыг 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын "Шинэ зам" нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ