Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 165

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Д аймгийн Л сумын ...-р баг Н-...-... тоотод оршин суух Б.У /РД:ЗЮ69082306/-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.

                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1696 онд төрсөн, эмэгтэй, нийт 37 жил ажилласан юм. Үүнээс 1985 оны 6 дугаар сарын 01-*ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31 хүртэл Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тамга тэмдэггүй, шаардлага хангахгүй тул хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн дэвтрийг үндэслэн 1985 оны 6 сарын 01-ээс 1990 оны 12 сарын 31-ийг дуустал Дундговь аймгийн Луус сумын “Хөдөлмөр” нэгдэлд малчнаар ажиллаж байсан жилийг тус тус тогтоож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.У нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргажээ. 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Б.Уийн хөдөлмөрийн дэвтэр нь тамга тэмдгийн зөрчилтэй тул уг үйл явдлыг шүүхээр тогтоолгохоос өөр журмаар тогтоох боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт шүүх хянан шийдвэрлэхээр заасан байна.

Б.У нь Дундговь аймгийн Луус сумын "Хөдөлмөр" нэгдэлд 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- Дундговь аймгийн Архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 14 дугаартай тодорхойлолт /хэргийн 4-р хуудас/

-Дундговь аймгийн Луус сумын Засаг даргын Тамгын газрын 2020 оны 1 сарын 09-ний өдрийн 02/14 дугаартай тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/

-Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 01 сарын 10-ны өдрийн 08/30 дугаартай албан бичиг /хэргийн 6-р хуудас/

- Бузуугийн Уранчимэгт Дундговь аймгийн Луус сумын "Хөдөлмөр" нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хэргийн 7-8-р хуудас/

-Дундговь аймгийн Онцгой байдлын газрын гал түймрийн улсын хяналтын байцаагчийн 2020 оны 01 сарын 10-ны өдрийн 29/03 дугаартай тодорхойлолт /хэргийн 9-р хуудас/

- Гэрч Х.Чимгээгийн ‘’...Б.У нь 1985 онд ах дүүгээ дагаж ирээд Дундговь аймгийн Луус Хөдөлмөр нэгдлийн Наран бригадад малчнаар ажиллаж эхэлсэн. Хөмөдмөр нэгдэл 1990 онд хувьчлагдсан тэр хугацаанд буюу 1990 он хүртэл ажилласан. Бага мал малласан, сүүлд адуу малласан. Би Хөдөлмөр нэгдэлд 1983-1990 он хүртэл мал малллаж байгаад төвд орж ажилласан...’’ гэх мэдүүлэг /хэргийн 14-р хуудас/

- Гэрч Ш.Наранцэцэгийн ‘’... Б. Уранчимэг 1985-1990 онд Дундговь аймгийн Луус Хөдөлмөр нэгдлийн наран бригадад малчнаар ажиллаж байсан. Би Дундговь аймгийн Луус сумын Хөдөлмөр нэгдлийн наран бригадад  малчин ,саальчинаар ажиллаж байсан. Дундговь аймгийн Луус сумаас урагш 11 километрт Хөдөлмөр нэгдлийн Наран бригадын төв нь байрладаг байсан....’’ гэх мэдүүлэг /хэргийн 15-р хуудас/

 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б.Уыг 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Луус сумын "Хөдөлмөр" нэгдэлд малчнаар ажилласан болохыг тогтоолгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б.Уийг 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Луус сумын "Хөдөлмөр" нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ГАНЧИМЭГ