| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2023/0088/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/89 |
| Огноо | 2023-08-29 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | С.Б |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 2023/ШЦТ/89
2023 08 29 2023/ШЦТ/89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******агануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч *******.*******айгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн *******агануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн ............. дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга *******.Н
Улсын яллагч С.*******
Шүүгдэгч *******. нар оролцов.
Монгол улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын .....-ны өдөр .......... аймгийн .............суманд төрсөн, ........... настай, ..........., .............. дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ....., ........... хамт ........... аймгийн .......... сум, .......... дугаар баг, ............ дугаар гудамжны............... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, *******........ овгийн *******-н ******* /Р*******:..../.
******* нь Нийслэлийн *******агануур дүүргийн . дугаар хороо, .............., ........... тоотод байрлах “.............” ХХК-ийн *******агануур дүүргийн ......... дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “..........” лоунж баарны барменаар ажиллахаар дагалдан хийж байхдаа буюу 20........ оны ..... дугаар сарын .......-ны өдөр .... цаг ...... минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “.............” лоунж баарны үйлчлэгч Р.*******-т орой хүлээн авалттай тул ширээ засах шаардлагатай байна гэж хэлэн улмаар дотогш орж 2 давхрын текний хэсгээс тус лоунжийн үйл ажиллагаандаа ашигладаг цагаан өнгийн “Ай поне 6 эс” загварын гар утас, цагийн өнгийн “ай пад 8” загварын таплет болон “Тайгер” “Циндао” “Кирин Ичибан” гэх нэртэй пивоноос тус бүр 1 ширхэг, бэлэн 100.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, “.............” ХХК-нд бага хэмжээнээс дээш буюу нийт 1.042.300 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТО*******ОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч *******-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Тэр өдөр бааранд хүлээн авалттай байсан тул би ажил дээр очиж ширээ засах ёстой байсан. Тэгээд ажил дээрээ очсон чинь хүнгүй үйлчлэгч эгч байж байхаар нь ширээгээ засчихаад захирал руу ярьсан чинь явж болно гэсэн. Тэгээд тэндээс гарахдаа текин дээр байсан “Ай поне 6 эс” загварын гар утас 1 ширхэг, цагийн өнгийн “ай пад 8” загварын таплет байхаар нь авсан. Мөн хөргөгчинд байсан 3 лааз “Тайгер” “Циндао” “Кирин Ичибан” гэх нэртэй пивонуудыг аваад, кассан дээр байсан бэлэн 60.000 гаруй төгрөг байсныг авсан. Тэгээд маргааш нь Улаанбаатар хот руу таксинд суугаад харьсан бөгөөд авсан гар утас, таблетаа фэйсвүүк дээр зар тавиад *******аянбүрдийн тэнд танихгүй хүнд 450.000 төгрөгөөр зарсан. *******и тухайн үед согтуу байсан бөгөөд хүний эд зүйл зөвшөөрөлгүй авч байгаагаа мэдэж байсан. *******и хохирлоо төлнө...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-66, шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр манайд ажилд орно гээд ******* гэж өөрийгөө танилцуулсан залуу ирээд манайд 2 хоног дагалдан хийгээд 3 дахь өдрөө буюу 2 дугаар сарын 13-ны өдөр 11 цаг 20 минутад ирээд үйлчлэгчид би энд ажилладаг, ширээ засна гэж хэлээд “Ай поне 6 эс” загварын гар утас, цагийн өнгийн “ай пад 8” загварын таплет болон “Тайгер” “Циндао” “Кирин Ичибан” гэх нэртэй пивоноос тус бүр 1 ширхэг, бэлэн 100.000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, 23-24/
Мөрдөн байцаалтад гэрч Р.*******-н мэдүүлсэн: “...*******и энд 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхэлж үйлчлэгчээр ажиллаж байгаа. Тэр өдөр намайг нэг давхарт цэвэрлэгээ хийж байтал үүдний хаалга тогшихоор нь онгойлгоход хар куртиктэй, цүнх үүрсэн, залуухан эрэгтэй хүүхэд танай ажилтан байна гэхээр нь би дотогшоо оруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/,
Мөрдөн байцаалтад гэрч *******-н мэдүүлсэн: “...*******и тухайн өдөр амарч байсан бөгөөд дараа өдөртөө зарцуулна гээд 100.000 төгрөгийг кассанд байнга л үлдээдэг учраас тэр өдөр ч гэсэн 100.000 төгрөг үлдээсэн байх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 42/,
Мөрдөн байцаалтад гэрч *******-н мэдүүлсэн: “...*******и тухайн өдөр гараагүй байсан бөгөөд 100.000 төгрөгийг кассанд байнга л үлдээдэг, ер нь бол хэвшил болсон зүйл байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 44/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэлээр “******* нь “1” гэсэн тоогоор тэмдэглэсэн газраас таблет, “2” гэсэн тоогоор тэмдэглэсэн газраас гар утас, “3” гэсэн тоогоор тэмдэглэсэн газраас бэлэн мөнгө аваад хаалгаар гараад явсан” гэснийг гэрэл зургаар бэхжүүлэв” гэжээ /хх-ийн 45-46/
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 7-12/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолоор “157 дугаартай гомдол мэдээлэлд 1 ширхэг Си *******и”-г эд мөрийн баримтаар тооцсугай” гэжээ /хх-ийн 5/
“СэлэнгэЭстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаартай: “I phone s6 загварын гар утас 1 ширхэг нь 80.000 төгрөг, Ipad 850.000 төгрөг, kirin ichiban 0.5 граммын 1 ширхэг 4.600 төгрөг, Tiger 1 ширхэг 3.500 төгрөг, Tsindtao 0.5 граммын 1 ширхэг 4.200 төгрөг нийт 942.300 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 51/,
Иргэний үнэмлэхний лавлагаагаар “........... регистрийн дугаартай ******* овгийн *******-н ******* нь ....... аймгийн ........... сум, .......... баг, ............ дугаар гудамжны ......... тоот..” гэжээ. /хх-н 72/,
Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МН*******Г-ын лавлагаа санд урьд ял шийтгэлгүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 73/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
1.Гэм буруугийн талаар
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ******* нь согтуугаар Нийслэлийн *******агануур дүүргийн ............ дугаар хороо, ............., .......... тоотод байрлах “............” ХХК-ийн *******агануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “..........” лоунж баарны барменаар ажиллахаар дагалдан хийж байхдаа буюу 202........ оны ........ дугаар сарын ...........-ны өдөр ..........цаг ......... минутын үед уг баарны үйлчлэгч Р.*******-т орой хүлээн авалттай тул ширээ засах шаардлагатай байна гэж хэлэн улмаар дотогш орж 2 давхрын текний хэсгээс тус лоунжийн үйл ажиллагаандаа ашигладаг цагаан өнгийн “Ай поне 6 эс” загварын гар утас, цагаан өнгийн “ай пад 8” загварын таплет болон “Тайгер” “Циндао” “Кирин Ичибан” гэх нэртэй пивоноос тус бүр 1 ширхэг, бэлэн 100.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, “.........” ХХК-нд бага хэмжээнээс дээш буюу нийт 1.042.300 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Тэгээд тэндээс гарахдаа текин дээр байсан гар утас таплет болон хөргөгчнөөс пиво, бэлнээр 60.000 гаруй төгрөг байсныг авсан” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******-н“...Ай поне 6 эс” загварын гар утас, цагаан өнгийн “ай пад 8” загварын таплет болон “Тайгер” “Циндао” “Кирин Ичибан” гэх нэртэй пивоноос тус бүр 1 ширхэг, бэлэн 100.000 төгрөг зэрэг эд зүйлүүдийг аваад явсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/, гэрч Р.*******-н “...тухайн өдөр 1 давхарт цэвэрлэгээ хийж байхад хар куртиктэй, цүнх үүрсэн, залуухан эрэгтэй хүүхэд танай ажилтан байна гэхээр нь би дотогшоо оруулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/, *******, ******* нарын “маргааш нь хэрэглэх зорилгоор кассанд 100.000 төгрөг үлдээдэг” талаарх мэдүүлгүүд /хх-н 42,44/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 7-12, 45-46/, хохирогчид бага хэмжээнээс хохирол учруулсныг тогтоосон “СэлэнгэЭстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээчийн 65 дугаартай дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд нь хувийн ашиг олох, шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд гэмт этгээд нь өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.
Шүүгдэгч *******-н бааранд барменаар ажиллахаар дагалдан хийж байх хугацаандаа уг баарнаас эд зүйл, бэлэн мөнгө зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан үйлдлийг хууль бусаар бусдын өмчлөх эрхэд халдсан гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан “бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэх гэмт хэргийн хохирлын шинжийг бүрдүүлж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд гэм буруугийн талаар улсын яллагчийн гаргасан “шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулж, түүнээс 1.042.300 төгрөгийг гаргуулж хохирогч байгууллагад олгуулах” тухай дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч *******-г “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
2.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар
*******усдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх (адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр) буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.
Хөрөнгийн үнэлгээний байгууллага хохирогч байгууллагын эд зүйлүүдийг 942.300 төгрөгөөр үнэлсэн ба бэлэн 100.000 төгрөг зэргийг шүүгдэгчийн зүгээс төлж барагдуулаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******-с 1.042.300 төгрөгийг гаргуулж “.............” ХХК-нд олгох нь зүйтэй.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчаас “Шүүхээс *******-г гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг гаргасан ба, шүүгдэгч ******* нь “хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Шүүхээс шүүгдэгч *******-г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, *******-н хувийн байдлыг харгалзан үзэж 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдаж, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг Сидиг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******-н *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ******* овгийн *******-н *******-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 (найман) сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******-д шүүхээс оногдуулсан 8 (найман) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр байнга оршин суух............. аймгийн ............ сум, ............. дугаар баг, ............. гудамжны ...... тоот оршин суугаа газраа өөрчлөх мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр ..........аймгийн ............ нутаг дэвсгэрээс зорчих үүрэгтэйг *******-д тус тус мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг *******-д мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-с гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эд хөрөнгийн хохиролд 1.042.300 (нэг сая дөчин хоёр мянга гурван зуун) төгрөгийг гаргуулж, хохирогч байгууллага болох “.......” ХХК-нд олгосугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5 дахь заалт, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дугаар заалтад тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг Си*******и-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
*******АРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ *******.*******АЙГАЛМАА