Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
Хэргийн индекс | 139/2020/00097/и |
Дугаар | 174 |
Огноо | 2020-03-12 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 174
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймгийн Д сумын ...-р баг, Б гэх газар нутаглах, Г.Д /РД:........./-ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1968 онд төрсөн, эмэгтэй, энэ онд 51 настай. Улсад нийт 16 жил ажилласнаас 1984 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд малчнаар ажиллаж байх үеийн хөдөлмөрийн дэвтэр тамга, тэмдэг зөрчилтэй, бичилт шаардлага хангахгүй байгаа. Тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүсийн гэрчийн мэдүүлэг, 1984 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 сарын 31-ийг хүртэлх хугацааны Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд малчнаар ажиллаж байсан үеийн цалингийн жагсаалтыг үндэслэн 1984 оны 8 сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Г.Д-ийн хөдөлмөрийн дэвтэр нь тамга тэмдгийн зөрчилтэй, бичилт тул уг үйл явдлыг шүүхээр тогтоолгохоос өөр журмаар тогтоох боломжгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт шүүх хянан шийдвэрлэхээр заасан байна.
Г.Д нь Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын "Нэгдмэл хөдөлгөөн" нэгдэлд 1984 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
- Дундговь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 34 дугаартай албан бичиг /хэргийн 4-р хуудас /
- Дундговь аймгийн Татварын хэлтсийн 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 08/65 дугаартай албан бичиг /хэргийн 5-р хуудас/
- Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 3/24 дугаартай албан бичиг /хэргийн 6-р хуудас/
- Г.Д-ийн 1984-1991 онуудад ажиллаж байсан хөдөлмөрийн хөлсний тодорхойлолт, хавсралтын хамт /хэргийн 7-31-р хуудас/
- Гэрч Н.Эрдэнэ-Очирын “...Г.Д бид хоёр нэг ангийнх. 1984 онд 8-р анги төгсөөд Г.Д 1984 оноос илгээлтээр хөдөө гарч Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдлийн Баянбулаг бригадад малчнаар 1991 оныг дуустал ажилласан. Би 1984 онд анх 10-р анги төгсөөд ОХУ-д суралцахаар 1988 онд Дэлгэрцогт сумандаа ирж сургуульд багш, дараа нь цэрэгт яваад цэргээс ирээд Дэлгэрцогт суманд холбооны салбарын эрхлэгч, малчнаар, багийн засаг даргын ажлыг 2000 он хүртэл хийсэн. 2000 оноос 2008 он хүртэл Дэлгэрцогт сумын Засаг даргын тамгын газрын дарга, засаг даргаар ажилласан юм. Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэл 1991 онд Нэгдмэл хөдөлгөөн ББХК болсон санаж байна...” гэх мэдүүлэг /хэргийн 35-р хуудас/,
- Гэрч Р.Батдэлгэрийн “...Г.Д 1984 онд хөдөө илгээлтээр гарч Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд 1984 оноос 1992 он хүртэл бага мал маллаж байсан. Нэгдмэл хөдөлгөөн нэгдэл 1992 он үед компани болсон санаж байна. Би 1982 онд цэргээс ирээд Найрамдал нэгдэлд хувьчлал болох хүртэл малчин байсан...” гэх мэдүүлэг /хэргийн 36-р хуудас/,
- Гэрч Г.Цэндмаагийн “...Г.Д нь 1984 оны 8 дугаар сарын 01-ээс 1992 оны 12 сарын 31-ийг хүртэл Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Г.Д нь бог мал маллаж байсан хүн. Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэл 1993 онд Нэгдмэл хөдөлгөөн ББХК болсон. Би тус нэгдэл болон компанид 1980 оны 7 дугаар сарын 01-нээс 1996 оны 01 сарын 01 хүртэл малчин байсан. Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Нэгдмэл хөдөлгөөн нэгдэлд Дэлгэрмөрөн нэртэй өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хэргийн 37-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Г.Д-г 1984 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын "Нэгдмэл хөдөлгөөн" нэгдэлд малчнаар ажилласан болохыг тогтоож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Г.Д-г 1984 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын "Нэгдмэл хөдөлгөөн" нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ