Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 32

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч А.Нямсүрэн,

хохирогч Н.Бямбацогт,

гэрч О.Нэргүй,

шүүгдэгч Б.Баатар,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Тунгалаг /№0324/,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд олны өмнө нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтэнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Дархинт овогт Батмөнхийн Баатарт холбогдох 201625031943 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Чандмань суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 11, ээж, эгч, эгчийн хүүхэд, 3 дүү, дүүгийн хүүхэд, эхнэр 2 хүүхдийн хамт Төв аймаг Чандмань сумын 1 дүгээр баг Чандмань нарстын 3-2 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Дархинт овогт Батмөнхийн Баатар /РД-НХ90110519/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Б.Баатар нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 хорооны нутаг дэвсгэрт Согоотын 90-р гудамжинд иргэн Н.Бямбацогттой газрын маргаанаас болж маргалдан зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Баатар мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр би гэртээ ээж, дүү, эхнэр, 2 хүүхдийн хамт байж байхад Нэргүй ах хүрч ирээд хашааны шонгоо яагаад хийгээгүй юм бэ гэхэд би хийгээд тавьсан байхад энэ айл бид нарыг байхгүй үед нураасан байна. Тэгээд ах гараад уулзъя гээд очсон. Хохирогч тухайн үед хашааны буланд юм хийгээд байж байсан. Очоод та нар хүний хийсэн юмыг дураараа нурааж байгаа юм бэ гэж асуухад хохирогч та нар зөвшөөрөлгүй биз дээ, газрын гэрчилгээ чинь байна уу гэхэд нь газрын бичиг баримтаа бид нар өгсөн байгаа. Гарахаар нь үзүүлье гэхэд хохирогч манайх ч гэсэн өгсөн байгаа гэсэн. Тэгээд та нар дураараа хашаа нурааж болохгүй гэхэд хохирогч өөдөөс хэрэлдэх маягтай болсон. Тэгээд хохирогч гартаа байсан гар хөрөөгөө бариад чи ер нь хэн юм бэ, би чамайг цохиж ална гэхэд хохирогчийн эхнэртэй би хамт салгасан. Дараа нь газраас приус мод аваад цохиж ална гээд орилоод байсан. Тухайн үед нь хохирогчийн эхнэр бид 2 салгаж авсан. Тэгээд хохирогчийг цааш нь түлэхэд эхнэр нь хохирогчийг авч явсан. Буцаад эргээд харахад чулуу бариад ална гээд орилоод байсан. Тэгээд чулууг нь салгахад манай ах цаашаас гүйж ирээд зууралдсан. Голоор нь би салгасан. Тухайн үед хохирогчийн дүү, эхнэр, манай дүү бүгдээрэй л ах хохирогч хоёрыг салгасан. Хохирогч тухайн үед зуураад тавихгүй, цохиж ална гээд байсан. Тэгээд цагдаа дуудна гэхэд хохирогч доошоо харж хэвтээд хамар гээд орилоод хэвтсэн. Эхнэр нь чи миний нөхрийг цохисон гэхээр нь би яагаа ч үгүй, салгаж байна гэсэн. Тэгээд дуудлагын цагдаа ирээд таныг хэн цохисон бэ, хэн мөргөсөн бэ, мэдүүлэг өгөөрэй гэхэд хохирогч намайг цохисон хүнийг би мэдэхгүй байна гэсэн. Тэгээд би унтах гээд хэвтэж байхад орой 3 цагийн үед дуудлагын цагдаа дахиж ирсэн. Намайг шөнө унтаж байхад авч явсан. Тухайн үед би яагаад намайг авч явж байгаа юм бэ гэхэд чи хохирогчийн орж дахиад зодоон хийсэн байна. Хохирогч чинь цагдаагийн газарт ирээд хэрүүл хийгээд байна, чи оч гэхээр нь очиход хохирогч байгаагүй. Цагдаа надаас чи дахиж хохирогчийнд орсон юм уу гэж асуухаар нь би ороогүй гэсэн. Хохирогч чинь ирээд дахиад зодоод байна гэж дуудлага өгөөд байна гэсэн. Тэгээд би хоригдож байгаад өглөө 7 цагийн үед явсан. Намайг 10 цагийн үед мэдүүлэг өгөөрэй гэсэн. Би хохирогчийн цохисон зүйл байхгүй. Энэ хэргийн үнэнг шүүх тогтоож өгнө үү гэж хүсч байна. Би хохирогчид эхний ээлжинд 420.000 төгрөгийг хамрын эмчилгээ, ор хоногийн мөнгө өгсөн. Одоо би 520.000 төгрөгийг өгье, үлдсэн мөнгийг нь цувуулж өгье гэхэд хохирогч үгүй гэсэн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Бямбацогт мэдүүлэхдээ: Тухайн өдөр шүүгдэгчийн ах нь гэрээсээ гарч ирээд шон хэн унагасан бэ гээд байхаар нь би мэдэхгүй гэсэн. Тэгээд над дээр уурлаад чи ер нь яах гээд байгаа юм гэхээр нь би яасан юм гэхэд чи шон буулгасан гэхээр нь би яаж мэддэг юм гэсэн. Над руу шүүгдэгчийн ах буюу Нэргүй уурлаад дайрхад нь манай гэр бүлийн хүн дундуур орж ирээд салгасан. Нэргүй ирээд цээжээрээ ирж түлхээд байхаар нь түлхээд цаашаа яв гэсэн. Тэгээд цохих гээд приус мод аваад дайрхад нь би зөрүүлээд мод аваад адилхан нуруу нугасыг чинь хуга цохино шүү гээд хэлээд байж байхад Нэргүйн дүү шүүгдэгч Баатар ирсэн. Бид нарыг шуугиад хэрэлдээд байж байхад манай дүү гарч ирээд шүүгдэгч болон ахыг нь түлхэхэд шүүгдэгч манай дүүг татаж унагаагаад өшиглөөд цохиод, 2, 3 удаа унагаасан. Тэгээд би шүүгдэгчийг чи яагаад эмэгтэй хүнийг зоддог юм гээд бариад авахад өөдөөс мөргөсөн. Тухайн үед манай хүн шүүгдэгчийн ар гэрт очиж хүүхдүүдээ ав гэж хэлсэн гэсэн. Тэгээд миний хамраас цус гарахад шүүгдэгч ахтайгаа яваад өгсөн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч О.Нэргүй мэдүүлэхдээ: Тухайн өдөр дүүгийндээ ирээд хашаагаа яагаад барихгүй байгаа юм гэхэд хажуу талын ах буулгасан гэсэн. Тухайн үед намайг машинтайгаа орж ирэхэд хохирогч гадаа юм хийж байхаар нь би гараад та яагаад хүүхдүүд дээрлэхээд хашааг нь буулгаад байгаа юм бэ, танд хашаа буулгах зөвшөөрөл байна уу, газрын гэрчилгээний зөвшөөрөл байна уу гэхэд та нар миний ухсан 00-ын нүхийг булсан биз дээ гээд над руу дайрсан. Тэгэхээр нь би хэлэхдээ та 2 нялх хүүхэдтэй хүмүүс амьдарч байгаа айлын үүдэн дээр нь 00 барьдаг ямар бөх зүрхтэй хүн бэ гэсэн. Та бичиг баримтаа гаргаад ир, та ингэж хүн дээрэлхэж болохгүй гэхэд хохирогч барьж байсан хөрөөгөө бариад над руу дайрсан. Тэр хөрөөг нь манай дүү, хохирогчийн эхнэр авсан. Тэгээд хохирогч приүс мод газраас аваад дайрсан. Би хохирогчид гомдол гаргаагүй. Хохирогч мод барьж дайрснаа хүлээн зөвшөөрөөгүй юм билээ. Тэгээд би 2 өдрийн дараа хохирогчоос уучлалт гуйгаад эмчилгээнд чинь хамт явъя гэхэд хохирогчийн эмэгтэй дүү нь чи намайг өшиглөөд миний оёдлыг задласан, би чамаас төлбөрөө авсан гэсэн. Би өөрөө бие муутай хүн учир гар хүрээгүй. Тухайн үед эмнэлгээс гараад 2, 3 хонож байсан. Тэгээд би чамд гар хүрээгүй гэхэд шүүх эмнэлэгт үзүүлсэн байгаа гэхээр нь би чамд хүрээгүй, танай ахад чинь ч хүрээгүй гэхэд хохирогч чи надад гар хүрээгүй танай дүү чинь намайг цохисон гэж хэлж байсан. Түрүүчийн шүүх хуралдаан дээр хохирогчид би 2.000.000 төгрөг өгөөд л тохиръё, манай дүүд мөнгө байхгүй, бага багаар цувуулаад өгье гэхэд гадаа гараад өөрчлөгдөөд 3.000.000 төгрөг авна гэсэн гэв.

Хохирогч Н.Бямбацогтын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 21-22 цагийн орчим манай баруун урд талын айлын хүний ах нь гээд хар куртиктэй нөхөр ирээд хашааны шон хэн буулгасан гэсэн.Тэр шонг манай хашааны газар дээр авч ирээд зоосон байхаар нь нь шонг нь би буулгасан байсан юм. Тэгээд хэлэхээр нь би мэдэхгүй ээ гэсэн чинь яахаараа мэддэггүй юм бэ гэсэн чинь та хэдэд юм хэлэхгүй байгаа шүү жорлонгийн нүх ухсан байсан чинь булаад хаясан байсан тэр энэ тэрийг нь хэлэхгүй байгаа шүү гээд уурласан. Тухайн үед манай дүү Цэндбат тэр залууг харанхуй шөнө болсон байхад хэл ам хийлээ явцгаа гэж хэлээд нөгөө хар хувцастай залууг түлхсэн чинь цаанаас нь дүү нь гээд байгаа цагаан хувцастай залуу нь ирээд манай дүүг өшиглөсөн үү цохисон уу нэг юм болсон.Намайг тэр цагаанхувцастай залуу нь зүүн талын шанаа руу гараараа нэг удаа цохисон би тэгэхээр нь тэр цагаан хувцастай залууг чи яахаараа эмэгтэй хүнийг цохидог юм бэ гэсэн чинь шууд миний нүүр руү нүүрээрээ мөргөсөн тэгэхэд миний хамраас цус гарахаар нь цусаа гоожуулаад зогсож байтал хажуунаас гэдэс рүү өшиглөсөн.Манай эхнэр өмнөөс нь хэд хэд цохиулсан байх. Тэгээд цаашаа яваад хар хувцастай нь машиндаа суугаад, цагаан хувцастай эрэгтэй нь үлдсэн байсан. Цус угаасаа тогтохгүй байсан. Цагдаагийн хэлтэс дээр хүртэл ирсэн байхад цус гоожоод байсан. Одоо миний толгой өвдөөд хоёр чихдүнгэнээд байгаа. Баруун талын нүд юм харж болохгүй хорсоод нулимс гоожоод байна. Би ажлаа хийж чадахгүй байна. Өвчтэй байсан үеийн цалин болоод эмчилгээнд гарсан мөнгө төгрөгөө төлүүлмээр байна. Эмч 5 хоногийн дараа гэсэн хэрвээ дахин дахин эмнэлэгт хэвтэх болвол тэр эмчилгээний зардалаа гаргуулна, өөр ямар нэгэн санал гомдол байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20х/

Гэрч Б.Отгонбаярынмөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр би 20 цагийн орчим байх цагийг нь сайн санахгүй байна ямар ч байсан харанхуй болсон байсан манай төрсөн ах Баатарын гэрт Баатар ах өөрөө, эхнэр Галболор, манай ээж Олз, Баатар ахын хоёр хүүхэд ээжийн хамгийн бага дүү Нэргүй нар байж байсан юм. Тэгсэн Нэргүй ах энэ хавьд шон зоосон байсан чинь бүгдийг нь унагаасан байна хэн тэгсэн бэ гэсэн чинь Баатар ах манай хойд айлын хүн шон зоосон байсан чинь нураагаад хаясан байсангэж хэлсэн чинь Нэргүй ах гарч уулзана гээд гараад явсан. Тэгэхээр нь би Баатар ахын хамт гарсан чинь Нэргүй ах хойд айлын ахад та нар хүүхэд дээрлэхлээ гэсэн чинь дээрлэхсэн юм байхгүй та нар газрын бичиг баримтгүй байж юм барилаа гээд байсан. Би тухайн үед машин руугаа цаашаа явчихсан. Машин дотор хараад сууж байсан чинь хойд айлын ах гартаа гар хөрөө барьчихсан байсанаа манай ах Нэргүй рүү дайраад байхаар нь би гараад Баатар ахын хамт салгасан. Тэгсэн нөгөө ахтай цуг байсан эгч хөрөөг нь авсан чинь дахиад нөгөө ах чинь мод бариад ах руу дайраад байсан Тэгээд янз бүрийн зодоон цохион болоогүй манай ах Баатар салгаж байхдаа тэр хүнийг санаандгүй мөргөсөн байх тэрнээс санаатай цохиж зодсон юм бол байхгүй. Тэр хүнтэй цуг байсан эгч нь бол бид гурвыг гурвууланг нь ирж өшиглөж алгадаж цохисон. Тэгээд манай ээж гарч ирээд бүгдийг нь салгасан. Нэргүй ах тэр хүнийг цохиж зодоогүй цааш нь нэг түлхсэн. Нэргүй ахыг өөрийг нь тэр хүн цохиод байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 21х/

Гэрч М.Галболорын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр цагийг нь сайн санахгүй байна манай гэрийнхэн хоолоо идчихээд байж байтал манай ах Нэргүй ирээд хашааныхаа шонг яагаад хийгээгүй юм бэ гэхээр нь хийсэн чинь хойд айл нураагаад байна тэгэхээр нь хийхээ больчихсон гэсэн чинь ах яахаараа хүнд дээрэлхүүлээд байдаг юм бэ хэлэхгүй яасан юм бэ гээд манай нөхөр Баатарыг дагуулаад гарсан. Би гэртээ хүүхдүүд, хадам ээж, дүүтэйгээ байж байсан. Тэгээд гадаа гараад ах нөгөө хүмүүстэй яагаад энэ шонг нураагаад байгаа юм бэ гэх шиг сонсогдож байсан гэтэл гэнэт нэг эмэгтэйн дуу хадаад явчихсан. Хэрүүл хийгээд байгаа юм шиг орилоод байсан тэгснээ нилээн байж байгаад тавиач энэ тэр гээд байхаар нь зодолдоод унасан юм болов уу гэж бодоод гартал нэг эмэгтэй гартаа хөрөө барьчихсан Нэргүй ах руу далайгаад зогсож байхаар нь би болиочээ та нар гээд хэлсэн чинь манай нөхөр Баатар, дүү Отгонбаярын хамт дундуур нь ороод салгаж байсан. Тэр гурвыг гурвууланг нь тэнд байсан эмэгтэй нь нүдээд учиргүй л нүдэж цохиод байсан утсаар урьж байхад нь хүртэл хойноос нь өшиглөөд гараараа цохиод байсан тэгэхээр нь би яршиг наад хүмүүсээ орхиод гэр рүүгээ ор юу гэж хэл ам хийгээд байдаг юм бэ гэж хэлсэн чинь нөгөө гурав гэр рүүгээ орох гээд наашаа явангуут л нөгөө эмэгтэй хойноос нь ирээд өшиглөөд цохиод байсан тэгэхэд нь Нэргүй ах тэр эмэгтэйг цааш нь түлхсэн. Тэгээд салаад гэртээ орсон. Нэргүй ах зодож цохисон асуудал байхгүй энэ хэд ер нь нэг их зодолдоод байсан юм байхгүй тэр эмэгтэй л хашгирч орилоод дайраад байсан болохоос өөр асуудал болоогүй. Нэргүй ахыг тал талаас нь татаж чангаагаад зулгааж байхад Баатар тэр хүмүүсийн дундуур ороод салгаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22х/

 

Гэрч О.Нэргүйн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр би дүү Баатарын гэрт 18 цаг өнгөрч байсан байх ирсэн юм. Би хашаа бариарай гээд хэлсэн байсан тэгсэн хашаагаа бариагүй байхаар нь яагаад хациаагаа бариагүй байгаа юм бэ гэсэн чинь барьсан байсан чинь хажуу талын айл буулгачихсан гэж хэлсэн. Урьд нь энэ айл манай дүү Баатарын эхнэрийг гэртээ байхад нь барьсан хашааны голд нь нойлын нүх ухуулсан байсан.Би тухайн үед хажуу айлын хүмүүс нь гадаа юм хийж байхаар нь очоод та нар яагаад барьсан хашааны голд нойлын нүх ухаад эсвэл барьсан хашааг яагаад нураагаад байгаа юм бэ зөвшөөрөл байгаа бол тэрийгээ үзүүлчих байхгүй бол та нар хүний юманд ингэж дураараа хандаж болохгүй гэсэн чинь тэр айлын залуу өө би газар дээрээ нойл барих гэсэн чинь та нар харин нойлын нүх булсан гэхээр нь тэгвэл зөвшөөрөлөө аваад ир гэсэн чинь 1 өдөр гарна гээд байсан тэр зөвшөөрөлийг гарна гээд бараг 1 cap болж байна Тэгсэнээ над руу барьж байсан rap хөрөөгөө бариад чи муу ер нь юу гээд байгаа юм бэ дургүй хүргэвэл чамайг би алчихна шүү гээд хөрөөгөө бариад цохих гээд дайлайсан тэр үед эхнэр нь тэр залуугийн гарыг бариад авсан дараа нь манай дүу Баатар бас гарыг нь барьсан тэгсэн газраас боодолтой бриус мод байсан тэрийг аваад дахин над руу цохих гэж далайхад нь эхнэр нь, манай дүү Баатар хоёр урдуур нь ороод байсан. Тэр хүн тэр мод хөрөө энэ тэрээ бол далайгаад шидээд байсан буухад нь эхнэр Баатар хоёр дээр буугаад байсан болохоос биш. Тэгсэн цаанаас нь хар куртиктэй эмэгтэй ирээд манай дүү Баатарыг шууд учиргүй өшиглөөд цохиод унасан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйн куртикнээс нь татаад дүүгээсээ холдуулсан тэгсэн гарнаас мултарчихсан, би дахиад барьж авах гэтэл өмсөж байсан малгай нь унасан тэгэхэд нөгөө залуу чи эмэгтэй хүн зодолоо гээд газраас чулуу аваад над руу дайрсан бас нөгөө эмэгтэй над руу учиргүй дайраад намайг цохиод өшиглөөд унасан тэгэхээр нь би куртикных нь мөрнөөс нь бариад доош нь дараад одоо боль чи бас хажууд нь юу вэ яагаад зодоон цохион хийгээд байгаа юм бэ гээд хэлсэн ч чинь салсан Тэгээд салаад би гэр рүүгээ орсон. Би маргааш нь тэр хүн дээр очоод уучлаарай гээд хэлсэн чинь манай эмэгтэй дүүг өшиглөж оёог нь задалсан гээд байсан яг үнэндээ бол хохирогч гээд байгаа залуу хэнийг нь мөргөсөнийг мэдэхгүй эхлээд намайг мөргөсөн гээд байсан би мөргөсөн юм уу цохисон юм уу гэдгийг бол хараагүй гэхдээ тэр хүн өөрөө барьж байсан зүйлээрээ ноцолдож байгаад цохисон юмуу эхнэр нь цохисон уу манай дүү цохисон юм уу мэдэхгүй ш дээ. Тухайн үед бие биенийхээ гарыг барьчихсан түлхэлцээд саваад байсан юм. Бас нөгөө эмэгтэй дүу нь чи намайг өшиглөсөн гээд байсан. Тэр хүн болохоор явдаг газраараа явна оёо энэ тэр хийлгэсэн мөнгөө авна гээд байхаар нь би өөрөө цохиогүй болохоор цохиогүй гэж хэлчихээд орхиод гараад ирсэн. Тэгэхдээ энэ хүн өөрөө эхлээд хөрөө барьж дайрсан дараа нь бас мод, чулуу барьж дайрсан эхнэр нь байгаагүй бол намайг өдийд ямар нэгэн хэмжээгээр бэртээх ч байсан юм билүү гэж хэлмээр байна гэх мэдүүлэг /хх-ийн 23х/

 

Гэрч Н.Цэндбатын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 22 цагийн орчим манай бэр эгч Өлзийтогтох бид хоёр хашааны мод янзалаад ах Бямбатогтох болохоор үүдны амбаарын дээвэр хийх гээд байж байсан чинь 3 залуу ирчихсэн ах руу дайраад байсан. Зодох гээд бас уг хэлээр элдэв янзаар хэлээд байсан. Тэгэхээр нь бэр эгч бид салгах гээд очоод хүмүүсийг нь цааш нь түлхсэн чинь салахгүй эргэж хараад ах руу д байсан. Би савхин куриктэй ах гээд байгаа залууг нь цааш нь түлхсэн чинь намайг татаад газар унагачихаад миний гэдэс рүү нэг удаа өшиглөсөн. Тэр залуучууд хашааны мод бариад дайрахаар нь цохичих байх гэж бодоод бас салгах гээд оролдсон. Энэ хооронд дээгүүрээ цагаан өнгийн цамц өмссөн залуу ирээд ахын хамар руу нэг удаа мөргөсөн. Би ахыг нь мөргөсөн залууг цааш нь түлхсэн тэгээд нэг мэдсэн чинь ах гээд байгаа залуу нь чи болиочээ гээд намайг өмсөж байсан цамцын захнаас бариад чи болиочээ гээд сэгсэрээд байсан тэгээд тэд нарыг салахгүй болохоор нь цагдаа дуудлаа гээд гэр рүүгээ орсон. Тэр өдөр болсон асуудал ийм л асуудал болсон. Тухайн өдөр газрын маргаанаас болж маргалдсан би нэг газар аваад бичиг баримтыг нь хөөцөлдөх гээд газрын албанд өгчихсөн байсан юм. Тэгсэн тэр айл ирээд буучихсан байсан тэгэхээр нь аль аль нь бичиг баримтаа өгчихсөн юм байна гэрчилгээ нь түрүүлж гарсан нь газраа авъя тэрнээс өмнө хэрүүл маргаан гаргаад яахав гэж уг нь тохиролцсон байсан… гэх мэдүүлэг /хх-ийн 24х/

Гэрч Ж.Өлзийтогтохын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 10 цагийн үед нөхөр Бямбацогт түүний дүү Цэндбатын хамтаар хашаан дотор амбаар барих гээд байж байхад манай хашааны хажууд буусан айлаас 3 залуу гарч ирээд манай газар дээр жорлонгийн нүх ухаж шон унагаалаа гэж хэрүүл хийхээр нь манайх газрын албанд бичиг баримтаа өгсөн сонгуулийн дараа бичиг баримт маань гарна гэж хэлэхэд тэгвэл аль түрүүлж бичиг баримт гарсан нь уг газраа авах юм байна гэж хэлсэнээ гэнэт бид нар руу дайрч давшилж байсанаа нэг залуу нь хүрч ирээд манай нөхрийн нүүрийг мөргөөд газар унагаасан. Тэгэхээр нь би салгах гээд очиход нэг залуу хүрч ирээд чи хэн бэ гээд миний баруун гарнаас татахаар нүүрээ хамгаалахад миний баруун хөл рүү нилээн их өшиглөсөн. Тэгсэн цаанаас нэг залуу хүрч ирээд газар унасан манай нөхрийг өшиглөхөд Цэндбат манай ахыг яагаад байгаан гэж хэлэхэд бүдүүн хар гичий авгай минь гэж хэлээд үснээс нь зулгаагаад газар унагаад өшиглөөд байсан. Тэгсэн Бямбацогт чи эмэгтэй хүнд rap хүрч доромжиллоо гэсэн чинь чи ямар овоо муу гap вэ гэж хэлээд нөгөө хоёр залуу манай нөхрийн хажууд ирсэн. Цагаан хувцастай залуу нь манай нөхрийг зодоод цохиод байсан. Тэгсэн эмэгтэй дүү нь дотор муухай оргиод байна гэж хэлээд гэр рүүгээ орсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 53х/

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №13687 тоот шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт, дүгнэлтэд: Бямбацогтын биед баруун, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны далд хугарал, хамрын таславчны мурийлт, баруун, зүүн нүдний дотор булан, хамарт цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5 Дээрх гэмтэл нь тухайн бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүсэх боломжтой…гэжээ. /хх-ийн 28х/

 

Сэжигтэн Б.Баатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 22 цаг өнгөрч байсан байх манай ах Нэргүй манай гэрт ирээд хашааны шонгуудыг хэн нураасан юм бэ гэсэн. Манай хашааны шонгуудыг ард талын айлын Бямбацогт гээд байгаа залуу нураачихсан юм. Тэгэхээр нь би ахад хэлсэн чинь ах гарч уулзъя гээд намайг дагуулаад тэр айлын хүмүүс хашааныхаа наад өнцөг дээр юм хийгээд байж байсан учир очоод уулзсан. Очоод ах Бямбацогтод яагаад энэ хашаа нураагаад байгаа юм бэ хэдэн өнчин дүү нарыг минь дээрэлхээд байна уу гэсэн чинь Бямбацогт энэ чинь танай газар биш биз дээ гэхээр нь ах танай газар биш ш дээ танайх мөн юм бол бичиг баримтаа гаргаад ир гэсэн чинь чамд үзүүлэх албагүй гэсэнээ гартаа барьж байсан гар хөрөөг бариад ах руу дайрсан. Тэгэхээр нь би урд талаар нь очоод тэнд байсан нэг эгчтэй хамт Бямбацогтын гарт байсан хөрөөг салгасан. Тэгсэн чинь дахиад ахтай зууралдаад байхаар нь би голоор нь орж салгасан чинь газраас мод аваад цохиж ална гээд ах руу дайраад байсан. Би дахин нөгөө эгчтэй модыг нь дахиад салгаж авсан. Салгачихаад нөгөө ахыг цааш нь түлхээд байж байсан чинь хажуугаас охин дүү нь гээд байгаа эмэгтэй намайг толгой хөл рүү цохиод байхаар нь би зүгээр байгаач гээд цааш нь түлхсэн. Бямбацогтыг орхиод ахын хойноос явж байтал дахин газраас чулуу аваад дайрахаар нь би урдуур нь ороод чулууг нь бариад авсан ах цаанаас ирээд нөгөө 2 барьцалдаж аваад би голоор нь ороод салгасан чинь эмэгтэй дүү нь гээд байгаа хүн намайг хажуу талаас цохиод байсан. Би голоор нь орж салгах гэж байхдаа Бямбацогтыг мөргөсөн гэж бодож байна. Би тэрийгээ бол санахгүй байгаа юм Бямбацогтын эмэгтэй дүү, эхнэр, ээж нь гээд баахан хүмүүс байсан юм. Манай ах Бямбацогтыг цохиж зодоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34х/   

 

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42х/ зэрэг болно.

 

Шүүгдэгч  Б.Баатар нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 хорооны нутаг дэвсгэрт байрлах Согоотын 90-р гудамжинд иргэн Н.Бямбацогттой газрын маргаанаас буюу хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүнийг зодож биед нь баруун, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны далд хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний дотор булан, хамарт цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа, хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгч Б.Баатарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад /хх-ийн 34х/ өгсөн мэдүүлэг, хохирогч Н.Бямбацогтын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн : “...2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 21-22 цагийн орчим манай баруун урд талын айлын хүний ах нь гээд хар куртиктэй нөхөр ирээд хашааны шон хэн буулгасан гэсэн. Тэр шонг манай хашааны газар дээр авч ирээд зоосон байхаар нь нь шонг нь би буулгасан байсан юм, ...Намайг тэр цагаан хувцастай залуу нь зүүн талын шанаа руу гараараа нэг удаа цохисон би тэгэхээр нь тэр цагаан хувцастай залууг чи яахаараа эмэгтэй хүнийг цохидог юм бэ гэсэн чинь шууд миний нүүр руү нүүрээрээ мөргөсөн тэгэхэд миний хамраас цус гарахаар нь цусаа гоожуулаад зогсож байтал хажуунаас гэдэс рүү өшиглөсөн,... ” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20х/,

гэрч Б.Отгонбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...манай ах Баатар салгаж байхдаа тэр хүнийг санаандгүй мөргөсөн байх тэрнээс санаатай цохиж зодсон юм бол байхгүй. Тэр хүнтэй цуг байсан эгч нь бол бид гурвыг гурвууланг нь ирж өшиглөж алгадаж цохисон. …” гэх мэдүүлэг /хх-ийн 21х/,

гэрч Н.Цэндбатын мөрдөн байцаалтад өгсөн: ...Энэ хооронд дээгүүрээ цагаан өнгийн цамц өмссөн залуу ирээд ахын хамар руу нэг удаа мөргөсөн. Би ахыг нь мөргөсөн залууг цааш нь түлхсэн тэгээд нэг мэдсэн чинь ах гээд байгаа залуу нь чи болиочээ гээд намайг өмсөж байсан цамцын захнаас бариад чи болиочээ гээд сэгсэрээд байсан тэгээд тэд нарыг салахгүй болохоор нь цагдаа дуудлаа гээд гэр рүүгээ орсон … гэх мэдүүлэг /хх-ийн 24х/,

гэрч М.Галболор /хх-ийн 22х/, О.Нэргүй /хх-ийн 23х/, Ж.Өлзийтогтох нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээч эмч М.Отгонбаатарын хохирогч Н.Бямбацогтын биед үзлэг хийж гаргасан №13687 тоот дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд Б.Баатарыг хохирогч Н.Бямбацогтын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Н.Бямбацогтын гэм хорын хохиролтой холбоотой хавтас хэрэгт авагдсан баримтыг дүгнэн үзвэл /хх-ийн 14-17х/ нийт 2.828.900 төгрөгийн баримт байх ба үүнээс хагалгааны өмнө хийлгэсэн шинжилгээний төлбөр, хамрын гоо сайхны мэс заслын төлбөр, ухархайн имплантын төлбөр, толгойн томографийн шинжилгээний төлбөр, шаардлагатай эм тариа, бусад зүйлсийг эмийн сангаас авч байсан төлбөрийн баримт зэргийг шүүх үнэлэн шүүгдэч Б.Баатараас гаргуулж хохирогчид олгуулах нь зүйтэй гэж үзэв. Ингэхдээ шүүгдэгч хохирогч Н.Бямбацогтод хохиролд нийт 421.000 төгрөгийг /хх-ийн 18х/ төлж барагдуулсан байгааг нийт хохиролын хэмжээнээс хасч одоо Б.Баатар нь нийт 1.370.050 төгрөгийг хохирогчид төлж барагдуулах нь зүйтэй байна. Харин хохирогчийн нэхэмжилж буй биед авсан гэмтлийн улмаас буюу 1 сар ажилдаа яваагүй, цалин хөлс аваагүй гэж нэхэмжилсэн 1.037.850 төгрөгийг нотлох баримт дутуу байх тул холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Шүүгдэгч Б.Баатарт ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэв.

 

Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйл, 290.3, 294, 297, 298, 299 дүгээр зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон     

ТОГТООХ нь:

 

1. Дархинт овогт Батмөнхийн Баатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар Б.Баатарт 1 /нэг/ сар 20 /хорь/ хоног баривчлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар Б.Баатарыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж баривчлах ялыг эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Баатараас 1.370.050 /нэг сая гурван зуун далан мянга тавин/ төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Бямбацогт /РД:НА80030776/-д олгосугай.

 

5. Хохирогч Н.Бямбацогт нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, цаашид гарах зардал зэргийг Иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Б.Баатар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Б.Баатарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилөн цагдан хорьж, түүний эдлэх ялын хугацааг 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8.Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Баатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ