| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 139/2020/00108/и |
| Дугаар | 190 |
| Огноо | 2020-03-17 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 190
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Д аймгийн Г сумын ...-р баг, А гэх газар нутаглах, Ч.Ч /РД:........../-ийн нэхэмжлэлтэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1960 онд төрсөн. Энэ жил 60 настай, улсад 24 жил ажилласнаас 1981 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 1991 оны 2 дугаар сарын 25-ны өдрийг дуустал Дундговь аймаг дахь Техник туслалцааны Барилгын 6 дугаар трестэд мужаан байсан үеийн тушаал дээр миний овгийг Чимэддоржийн Ч, мөн иргэний үнэмлэх солигдоход Чимэдцэрэнгийн Ч, 2001 оны нийгмийн даатгалын дэвтэр дээр Чимэдцэрэнгийн Ч гэж тус тус бичигдсэн байна. Иймд миний төрсний гэрчилгээний лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр, цэргийн батлах зэргийг үндэслэн Чимэдцэдэнгийн Ч гэж бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ч нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Ч.Ч-ийн хувийн байдлыг тодорхойлох бичиг баримт болох иргэний үнэмлэх, мөн УБЕГ-ын иргэний баримтын архиваас ирүүлсэн төрсний бүртгэлийн лавлагаа, 2001.03.28-ны өдрийн 698471 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзэхэд иргэний гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон бичиг баримтад түүний овгийг “Чимэдцэрэн” нэрээр дурьдсан байна.
Харин Барилгын техник мэргэжлийн сургуулиас 1977.06.28-ны өдөр олгогдсон хөдөлмөрийн дэвтэр дээрх “Чимэдцэдэн” гэсэн овог нь түүний иргэний үнэмлэхэд бичигдсэнтэй тохирохгүй байх тул уг хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь нэхэмжлэгч Чимэдцэрэнгийн Чулуунсүх мөн болохыг тогтоолгохоор шүүхэд хандсан нь буруугүй байна.
Иймд дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн Барилгын техник мэргэжлийн сургуулиас олгогдсон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Чимэдцэрэнгийн Ч мөн болохыг тогтоож, түүний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т зааснаар Барилгын техник мэргэжлийн сургуулиас 1977 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч Ч.Ч-эд олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Ч.Ч мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлий 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ