Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
Хэргийн индекс | 139/2020/00004/и |
Дугаар | 206 |
Огноо | 2020-03-20 |
Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 206
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн ‘’Б’’ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 3 дугаар баг, Ар шавартай гэх газар нутагла, С.М /РД:ЗД/-ийн нэхэмжлэлтэй хүүхдийн эцэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жавзмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Э-той 1999 онд танилцаж үерхэж байгаад 2004 оны 3 дугаар сарын 18-ны өдөр охин М.Бямба-Эрдэнийг төрүүлсэн. Гэтэл 2004 оны 2 дугаар сарын 18-ны өдөр гэнэтийн золгүй явдал болж охины аав Д.Э- нь зуурдаар нас барсан. Бид хоёр нэг гэрт хамт амьдарч байгаагүй учир нөхрөө нас барснаас хойш охиноо дагуулан хадам аав Д, өөрийн ээж С нарынд ирж, очин амьдардаг байсан. Нэг гэрт орж амжаагүй байсан учир хамтын амьдралтай байснаа шүүхээр тогтоолгож охин М.Б-д тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгосон юм. Гэнэт халамжийн хэлтсээс шалгалт явуулж хүүхдийн овог, нэрийн зөрчилтэй эцэг нь мөн эсэхийг тогтоо гэсэн тул охин М.Б-ийн эцгээр Д.Э-ыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.М нь охин М.Б-д тэжээгч нь нас барсны тэтгэвэр авах зорилгоор эцэг тогтоох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “...хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно” гэж заасны дагуу нэхэмжлэгч С.М нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд мөн байна.
2004 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин С.М-ын эцэг талийгаач Д.Э- болохыг нотолсон эрх олгосон барим бичиг байхгүй, уг үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй байгаа тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д заасны дагуу нэхэмжлэгч нь шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт эмнэлгийн шинжилгээг хүүхдийн эцэг, эхийг тогтоохоор заасан байх хэдий ч талийгаач Д.Э-ын цусны дээж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн архивт хадгалагдаагүй, мөн “...талийгаач Д.Э-ын төрсөн ах болох Д.Баясгалангийн ДНХ-ийн тогтоцыг талийгаачийн төрсөн охин М.Б-ийн ДНХ-ийн тогтоцтой харьцуулан шинжилж удам төрлийн хамааралтай эсэхийг тогтоох боломжгүй” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020.02.11-ний 10/733 дугаар албан бичгээр ДНХ-ийн шинжилгээ хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
Нэхэмжлэгч С.М нь талийгаач нөхөр Д.Э-той 1999 онд танилцаж, улмаар 1999 оноос хамт амьдарсан, тэдний дундаас 2004 оны 3 дугаар сарын 18-ны өдөр охин М.Б- төрсөн, охиныг төрөх үед С.М, Д.Э- нар гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан тул Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт заасны дагуу хүүг эх С.Маар овоглон төрсний бүртгэлд бүртгүүлсэн нь 0000911329-17/25 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын улсын бүртгэлийн хэлтсийн 104/000270 дугаартай 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн нас барсны бүртгэлийн лавлагаа, гэрч Ж.Гэрэлтуяа, О.Ганцоож нарын тайлбар, зохигчийн тайлбар мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Мөн нэхэмжлэгч С.М-ыг талийгаач Д.Э-той хамтын амьдралтай байсныг Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 208 дугаар шийдвэрээр тогтоосон байх тул нэхэмжлэгч С.М-ыг талийгаач Д.Э-той гэр бүлийн харилцаатай байсан нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт байна гэж шүүх дүгнэв.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2004 оны 3 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин М.Б /РД:.........../-ийн биологийн эцэг Д.Э /РД:.......... / мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ