Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 183

 

 

 

 

 

 

Талуудын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Дундговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Б даргалж тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ц.Бгийн нэхэмжлэлтэй Л.Цд холбогдох 20000000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг  хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, нарийн бичгийн дарга Г.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Би 65 метр квадрат машины гражтай газрыг эрхийн үйл ажиллагаа явуулах зорилгоор Л.Цтой харилцан ярилцаж 22 сая төгрөгөөр худалдаж авсан. Ц тухайн үед машины гражаа хааш хааш нь сунгах боломжтой гэж хэлж зарсан. Тэгээд газраа сунгаж гражаа томруулах санаатай газрын албанд хандтал уг газрын хойд талаар засмал зам тавих газрын төлөвлөгөөнд байсан. Тиймээс сунгах боломжгүй гэсэн хариу өгсөн. Тэгээд Цтой уулзаад ийм хариу өглөө. Одоо наймаа буцлаа. Мөнгөө буцааж авъя гэсэн чинь мөнгийг чинь үрчихсэн учир цувуулж өгье гэсэн. Тэгээд 2 сая төгрөг өгсөн. Үлдсэн мөнгөө одоо болтол өгөөгүй байна. Хариуцагчтай байгуулсан эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээнаас татгалзсанаа 2018 оны 4 сард мэдэгдсэн. Харин хариуцагч зөвшөөрч 2 сая төгрөг өгсөн. Иймд үлдсэн 20000000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...” гэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч талтай эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа. Уг гэрээгээ дэмжиж байна” гэв.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч: “...Нэхэмжлэгч талтай байгуулсан эвлэрлийн гэрээ хэвээрээ байгаа. Тус гэрээг дэмжиж байна” гэжээ.

                       

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Л.Цхолбогдуулан 20000000 /хорин сая/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд  нэхэмжлэгч тал 3 сая төгрөгөөс татгалзаж, 17000000  /арван долоон сая/ төгрөгийг 2020 оны 06 сарын 15-аас 2021 оны 03 сарын 15 хүртэл сар бүрийн 15 нд 1700000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийг хариуцагч тал төлөхөөр  талууд  харилцан тохиролцож эвлэрчээ.

             Талуудын эвлэрэл нь бусдын эрх эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 262950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  талуудын эвлэрсэн мөнгөн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 121475 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            3. Талууд давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.       

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.Б