Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/711

 

 

 

 

 

 

 

 

  2023          9            06                                    2023/ШЦТ/711     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх*******Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганзаяа,                

улсын яллагч Ц.Цэрэнбалжир,  

шүүгдэгч Б...............,

хохирогч Г............... нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .............. овогт ..............ын ..............д холбогдох эрүүгийн ___________ тоот дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 25*******ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 03*******ны өдөр Говь*******Алтай аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ...........тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, .............. овогт ..............ын .............. /РД:____________/.

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Б............... нь 2023 оны 5 дугаар сарын 26*******ны өдөр 13 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 8 дугаар хороо “Хөгжил” хотхоны баруун талын зам дээр Субару Форестер маркийн .............. УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.4. 1.1*******1.3, 1.15.а******* 1.15.В тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас CF moto маркийн 16*******44 УРА улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, мотоциклын жолооч Г...............ын биед баруун шилбэний шаант болон тахилзуур ясны далд хугарал, баруун шилбэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б............... мэдүүлэхдээ: “...тухайн гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна, хохирогчоос уучралт гуйж байна. Шүүхээс оногдуулах ял шийтгэлийг хүлээн авахад бэлэн байна...” гэжээ. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г............... мэдүүлэхдээ: “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь 3,500,000 төгрөг болсноос шүүгдэгчээс 1,000,000 төгрөг авсан. Тэр болгон баримтуудыг нь авах боломж байгаагүй. Одоо ил шарх бараг эдгэж байгаа. Хөл бага зэрэг хавдартай байгаа. 1 юмуу 2 жилийн дараа хагалгаа хийлгэх ёстой....” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/.

 

мөрдөн байцаалтад хохирогч Г...............ын өгсөн: “...2023 оны 5 дугаар сарын 26*******ны би хорооллын Өргөө кино театрын урд байрлах КFС хоолны газар орж хоол идэх гээд ... мотоцикл унаад ганцаараа КFС орж хоол идэх гэж байгаад болиод 1*******р хороолол руу ээж, дүү хоёртойгоо уулзах гээд хороололоос ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй зорчих хэсгийн хамгийн захын эгнээ буюу 2 дугаар эгнээгээр хөгжил хотхон өнгөрөөд явж байхад миний баруун талаас гэнэт хар өнгийн машин гарч ирээд миний баруун талын хөл хэсэг рүү машиныхаа урд хэсгээрээ мөргөсөн...Би эмчилгээний зардалд өнөөдрийн байдлаар 2,000,000 гаран төгрөг зарцуулагдсан байна. Мөргөсөн жолоочоос 1,000,000 төгрөг өгсөн. Яг одоогоор гаргаж өгөх баримт байхгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,

 

мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Д...............ийн өгсөн: “...Дээрх гэмт хэргийн улмаас Г............... нь эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1,509,100 төгрөг гарсныг яллагдагч Б...............ээс гаргуулж төлүүлнэ үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 05*******ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний .............. тоот “...1.Г...............ын биед баруун шилбэний шаант болон тахилзуур ясны далд хугарал, баруун шилбэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1*******д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 42*******44 дүгээр хуудас/,

 

Авто тээврийн үндэсний ТӨВТӨҮГ*******н Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 6 дугаар сарын 05*******ны өдрийн .............. дугаартай шинжээчийн: “...1.subaru маркийн forester 18*******66 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь автотээврийн хэрэгсэлд тавигдах техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. 2.Урд нүүр, буфер бага зэрэг хагарсан, тоормосны гэрэл асахгүй, арын улсын дугаар байхгүй, консны аппарат гацалттай байна. 3.Дээр дурдсан гэмтлүүд нь тухайн тээврийн хэрэгслийн ашиглалтын үед үүссэн байх боломжтой байна. /Урд нүүр, буфер бага зэрэг хагарсан энэ нь ослын үед үүссэн байх боломжтой байна/. 4. Subaru маркийн forester 18*******66 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны систем нь энгийн шингэн ABS системтэй байна, тоормосны ажиллагаа бүрэн ажиллаж байна. 5.Дээрх тоормосны системүүдийн үед тоормос гишгэхэд тоормосны мөр замын гадаргуугаас хамаарч тасалдсан байдлаар тоормосны мөр үүснэ...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 48*******50 дугаар хуудас/,

 

Авто тээврийн үндэсний ТӨВТӨҮГ*******н Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 6 дугаар сарын 09*******ний өдрийн .............. дугаартай шинжээчийн: “...1.Уг тээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, их бүрдлийн хувьд : Хойд тоормосны дөрөө (педаль) хугарсан араа залгах салгах дөрөө (педаль) хугарсан байсныг орлуулж хийсэн байгаа зэрэг нь стандартын шаардлага хангахгүй байна. 2.Уг тээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд : Хойд тоормосны дөрөө (педаль) хугарсан араа залгах салгах дөрөө (педаль) хугарсан байсныг орлуулж хийсэн байгаа зэрэг нь стандартын шаардлага хангахгүй байна. 3.Хойд тоормосны дөрөө (педаль) хугарсан араа залгах салгах дөрөө (педаль) хугарсан байсныг орлуулж хийсэн байгаа зэрэг нь стандартын шаардлага хангахгүй байна. Эдгээр эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн шинэ гэмтэл гэж үзэж байна. 4.Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгатай дискэн тоормосны системтэй. Урд дугуйн тоормос хойд дугуйн тоормосыг инженерийн уг чадварт тулгуурлан децелерометр багаж ашиглан унаж шалгаж үзэхэд стандартын шаардлага хангаж байна. 5.Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгатай тоормосны системтэй. Тухайн автомашины масс, хурд, замын гадаргуугийн нөхцлөөс хамаарч тоормос гишгэх үед тоормосны мөр үүснэ. 6.Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд: Гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 16800 cd, хол дээрээ 29300cd (стандарт 10000*******225000cd) байгаа нь их гэрлийн хувьд стандартын шаардлага хангаж байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 58*******62 дугаар хуудас/,

 

Тээврийн цагдаагийн албаны 2023 оны 6 дугаар сарын 26*******ны өдрийн 791 дугаартай мөрдөгчийн “...1.Б............... нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.4. 1.1*******1.3, 1.15.а*******1.15в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно... гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. 2.Г............... Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийнямар нэг заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэх магадлагаа /хавтаст хэргийн 63 дугаар хуудас/,  

 

******* Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хавтаст хэргийн 3 дугаар хуудас/,

******* Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/,

******* Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 5*******6 дугаар хуудас/,

******* Хохирогчийн өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 19*******29 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            ******* үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа /хавтаст хэргийн 81 дүгээр хуудас/,

            ******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 84 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч, гэрчийн мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

 Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б............... нь 2023 оны 5 дугаар сарын 26*******ны өдөр 13 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 8 дугаар хороо “Хөгжил” хотхоны баруун талын зам дээр Субару Форестер маркийн 18*******66 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.4. 1.1*******1.3, 1.15.а******* 1.15.В тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас CF moto маркийн 16*******44 УРА улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, мотоциклын жолооч Г...............ын биед баруун шилбэний шаант болон тахилзуур ясны далд хугарал, баруун шилбэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Б...............ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлт,

 

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй...” гэх саналыг тус тус гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

            1.Шүүгдэгч Б............... нь 2023 оны 5 дугаар сарын 26*******ны өдөр 13 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 8 дугаар хороо “Хөгжил” хотхоны баруун талын зам дээр Субару Форестер маркийн 18*******66 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.4. 1.1*******1.3, 1.15.а******* 1.15.В тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас CF moto маркийн 16*******44 УРА улсын дугаартай мотоциклтой мөргөлдөж, мотоциклын жолооч Г...............ын биед баруун шилбэний шаант болон тахилзуур ясны далд хугарал, баруун шилбэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь

мөрдөн байцаалтад хохирогч Г...............ын өгсөн: “...2023 оны 5 дугаар сарын 26*******нд ... 1*******р хороолол руу ээж, дүү хоёртойгоо уулзах гээд хороололоос ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй зорчих хэсгийн хамгийн захын эгнээ буюу 2 дугаар эгнээгээр хөгжил хотхон өнгөрөөд явж байхад миний баруун талаас гэнэт хар өнгийн машин гарч ирээд миний баруун талын хөл хэсэг рүү машиныхаа урд хэсгээрээ мөргөсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,

мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Д...............ийн өгсөн: “...Дээрх гэмт хэргийн улмаас Г............... нь эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1,509,100 төгрөг гарсныг яллагдагч Б...............ээс гаргуулж төлүүлнэ үү...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 05*******ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний .............. тоот “...1.Г...............ын биед баруун шилбэний шаант болон тахилзуур ясны далд хугарал, баруун шилбэнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1*******д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХҮНДЭВТЭР зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 42*******44 дүгээр хуудас/, Авто тээврийн үндэсний ТӨВТӨҮГ*******н Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 6 дугаар сарын 05*******ны өдрийн .............. дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 48*******50 дугаар хуудас/, Авто тээврийн үндэсний ТӨВТӨҮГ*******н Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 6 дугаар сарын 09*******ний өдрийн .............. дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 58*******62 дугаар хуудас/, Тээврийн цагдаагийн албаны 2023 оны 6 дугаар сарын 26*******ны өдрийн 791 дугаартай мөрдөгчийн магадлагаа /хавтаст хэргийн 63 дугаар хуудас/, Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хавтаст хэргийн 3 дугаар хуудас/, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 5*******6 дугаар хуудас/, хохирогчийн өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 19*******29 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

2. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр болгоомжгүй үр дагаварт хүргэдэг гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгддэг онцлогтой. Хэрэгт цугларч, бэхжүүлсэн нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б...............ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч Б...............ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй юм.      

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б............... нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй.  

4. Иймд Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б...............д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б...............ийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б............... нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

Хохирлын талаар

Хохирогч Г...............ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Хавтаст хэрэгт хохирогчийн зүгээс хохирлын баримт гаргаж өгөөгүй байх бөгөөд шүүх хуралдаанд “...хохиролд 1,000,000 төгрөг авсан...” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж, хохирогч Г............... нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

            Улсын яллагч:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б...............ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хохирогч цаашид эмчилгээ үйлчилгээ хийлгэх шаардлагатай гэх тул цаашид нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх...” гэх санал,

   Шүүгдэгч: “...Хэлэх санал байхгүй...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргалаа.

   Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б...............д 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдъя. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч .............. овогт ..............ын ..............ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б...............ийг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б...............д оногдуулсан 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г............... нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б...............д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

  

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ*******ЭРДЭНЭ