Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 39

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч Б.Хурц,

шүүгдэгч Ц.Төгөлдөрийн өмгөөлөгч М.Түмэннаст /№2403/,

шүүгдэгч Б.Билэгсайханы өмгөөлөгч Д.Даваа /№0178/,  

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Болор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газраас Цагаадай овгийн Бадарчингийн Билэгсайхан, Торгод овгийн Цэдэндоржийн Төгөлдөр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201601000144 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 8 дугаар байрны 61 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 239 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар 2 cap баривчлах ял шийтгүүлэн, 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай, Цагаадай овгийн Бадарчингийн Билэгсайхан /РД: ШБ87012373/

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Зэрэг суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “Чандмань бар” ХХК-нд ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 696-1 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Торгод овгийн Цэдэндоржийн Төгөлдөр /РД: ПЕ86100318/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Яллагдагч Б.Билэгсайхан нь 2016 оны 7 дугаар сарын эхээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сэрүүн асар гэх газарт "Евро 2016" Европ тивийн хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээн үзэж байхдаа ширээн доороос санамсаргүй олдсон НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2-р жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай, зип лок түгжээ бүхий 7 ширхэг нийлэг уутанд тусгайлан савласан уутнуудын хамт нийт 3.2 грамм "мөс" гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг завшиж хууль бусаар авсан,

Дээрх бодисыг 2016 оны 7 дугаар сарын эхээс 28-ны өдрийг хүртэл Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын 8 дугаар байрны 4 дүгээр орцны 4 дүгээр давхарт байх цахилгаан шитний төмөр хайрцагт борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

2. Яллагдагч Ц.Төгөлдөр нь 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 69-Б байрны гаднах авто зогсоол дээр өөрийн эзэмшлийн 1980 УБҮ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашинаа цэвэрлэж байхдаа арын шалавчин дээрээс санамсаргүй олдсон НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд   нөлөөлөх   бодисын тухай" конвенцын 2-р жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, "мөс" гэх 0.0032 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг завшиж хууль бусаар авсан,

Улмаар дээрх бодисыг 2016 оны 7 дугаар сарын 25-наас 28-ны өдрийг хүртэл Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 69-Б байрны 1 тоот гэртээ болон Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Гоодойн амны задгай тоотод байрлах зуслангийн байшиндаа хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Билэгсайхан мэдүүлэхдээ: Би 2016 оны 7 дугаар сарын эхээр Сүхбаатарын талбайн урд байх “Сэрүүн асар” нэртэй задгай пабад “Евро 2016” буюу Европ тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэж байхдаа газар хэвтэж байсан хар өнгийн цахилгаантай жижиг түлхүүрийн оосор мэт зүйлийг хараад халаасандаа хийсэн. Би үүрийн 06 цагт гэртээ орж ирээд унтсан. Дараа өдрийн 12 цагийн үед сэрээд хөлбөмбөг үзэж байхдаа олсон жижиг хар өнгийн цахилгаантай түлхүүрний оосор мэт зүйлийг куртикнийхээ халааснаас гаргаж ирээд онгойлгож үзэхэд цайвар өнгийн тунгалаг зүйл байсан. Тухайн үед би юу юм бол гэж балмагдаад орцныхоо цахилгаан шитний төмөр хайрцагт хийсэн. 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр найз Төгөлдөр миний утас руу залгасан. Би утсаа авч найздаа өөрийнхөө олсон зүйлийнхээ талаар ярьсан. Төгөлдөр 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр миний утас руу залгаад “би лагер дээрээ байна чиний олсон зүйл байна уу” гэж асуухаар нь би байгаа гэж хэлсэн. Намайг олсон зүйлээ аваад лагер дээр хүрээд ирээч гэхээр нь би за гэж хэлсэн.Тэгээд лагер руу явах гээд автобусны буудал дээр зогсож байхад Төгөлдөр залгаад чи хаана байна гэхээр нь би автобусны буудал дээр зогсож байна гэхэд манай эхнэр ажлаа тараад лагер руу ирнэ, чамайг аваад хүрээд ир гээд эхнэртээ хэлье чи гэртээ байж бай гэж хэлсэн. Тэгээд би гэртээ ирээд байж байхад Төгөлдөрийн эхнэр нь залгаад би байрны чинь гадаа байна гараад ир гэхээр нь гарч машинд нь суусан. Тэгээд цагдаа нарт баригдсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Төгөлдөр мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Би урьд нь мансууруулах бодисыг огт хэрэглэж байгаагүй гэв.

 

Гэрч М.Отгонбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Ц.Төгөлдөрийн оршин суух Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гоодойн амны задгай тоотод байрлах зуслангийн байшинд нь прокурорын зөвшөөрөлтэйгээр нэгжлэг хийж зип лок түгжээ бүхий гялгар уутны хамт 0.032 грамм цагаан өнгийн талстлаг зүйл /1971 оны НҮБ-ын "Сэтгэцэд нөлөөт бодис"-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай мөс гэх нэршилтэй бодис болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон/, дотор талдаа цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон тарианы усны шил, цагаан өнгийн хуванцар гуурс зэргийг хэрэгт ач холбогдолтой гэж үзэн хураан авч, нэгжлэгийн тэмдэглэлд тусган, гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн байгаа...” гэх мэдүүлэг /3xx-ийн 178х/

 

Гэрч Б.Номинчулууны мөрдөн байцаалтад өгсөн: “...Ах маань амьдрахад шаардлагатай мөнгөн хөрөнгөө өөрөө олдог, яг тодорхой ажил төрөл эрхлээгүй ч гэсэн зүгээр суудаг. Заримдаа надад БНХАУ-аас барилгын материал авчирч надаар заруулдаг. Би ахын авчирсан байрааг зараад өөрт нь бүх мөнгийг нь буцааж өгдөг... Би Одкон худалдааны төв дээр барилгын материал зараад бараг 6 болж байна, энэ хугацаанд ах надад хэд хэдэн удаа барилгын материал авчирч заруулж байсан, тэр мөнгөн нь хуримтлагдаад явж байгаа, би заримдаа барилгын материалд явахад нь өөрт хэрэгцээтэй бараагаа захиад мөнгийг нь өгч байсан...” гэх мэдүүлэг /3xx-ийн 180-181х/

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний
хэлтсийн химийн лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Б.Ламчингийн
2016 оны 8 дугаар сарын 09-ний 6821, 6822, 6823, 6825 дугаартай дүгнэлт: "...Шинжилгээнд ирүүлсэн "Эрүүгийн 201601000144 дугаартай хэргийн эд хийж хурааж авсан 7 ширхэг зип лок түгжээ бүхий нийлэг уутанд тусгайлан савласан уутнуудын хамт нийт 3,2 грамм / №1-0,4 грамм, №2-0,3 грамм, №3-0,5 грамм, №4-0,4 грамм, №-0,5 грамм, №6-0,5 грамм, №7-0,4 грамм /1-7 хүртэл дугаартай" гэж хаягласан цагаан өнгийн дугтуйтай 1-7 хүртэл дугаарласан цагаан өнгийн тунгалаг мөс мэт зүйлүүдэд метамфетамин /methamphetamine/-ны агууламж илэрч байна.

...Метамфатамин /methamphetamine/ нь 1971 оны НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно..." /3хх-ийн 65-69х/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 1001, 825 дугаартай дүгнэлтүүд /3хх-ийн 73-74х, 106-108х/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн химийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Цогбаярын 2016 оны 8 дугаар сарын 04-ний 6733 дугаартай дүгнэлт: "...Шинжилгээнд ирүүлсэн "Ц.Төгөлдөр 2016.07.29" гэж хаягласан шээсэнд метамфетамин /methamphetamine/ илэрч байна.

...Дээрхи илэрсэн метамфетамин /methamphetamine/ нь НҮБ-ийн "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай " конвенцэд багтдаг болно..." /3хх-ийн 77х/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний
хэлтсийн химийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Цогбаярын 2016 оиы 8
дугаар сарын 05-ны өдрийн 6734 дугаартай дүгнэлт: "...Шинжилгээнд ирүүлсэн дотор талдаа цайвар өнгийн зүйлд бохирлогдсон 9,5 см урттай, тунгалаг өнгийн хуванцар гуурсанд метамфетамин /methamphetamine/ илрэв,

Цайвар өнгийн зүйлээр бохилогдсон тарианы байж болох шилэнд метамфетамин /methamphetamine/ илрэв.

Метамфетамин /methamphetamine/ нь Нэгдсэн Үндэстэний Байгууллагын "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцэд багтдаг болно..." /3хх-ийн 79-81х/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний
хэлтсийн химийн лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Б.Ламчингийн
2016 оны 8 дугаар сарын 09-ний 6735 дугаартай дүгнэлт: "...Шинжилгээнд ирүүлсэн "2016.07.29 СБД 19 хороо Гоодойн аманд байрлах зуслангийн байшингийн ханын стенкийн дээд талаас хураан авсан нунтаг а/х Б.Золзаяа" гэж хаягласан гялгар ууттай тунгалаг цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлд метамфатамин /methamphetamine/-ны агууламж илэрч байна.

...Метамфатамин /methamphetamine/ нь 1971 оны Нэгдсэн Үндэстэнии Байгууллагын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно..." /3хх-ийн 83-85х/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний
хэлтсийн химийн лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Б.Ламчингийн
2016 оны 8 дугаар сарын 09-ний 6736 дугаартай дүгнэлт: “...Шинжилгээнд ирүүлсэн 3,5 см өндөртэй, 1 см радиустай, дотор талдаа /methamphetamine/-ны агууламж илэрч байна.

...Метамфатамин /methamphetamine/ нь 1971 оны Нэгдсэн Үндэстэний Байгууллагын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно..." /3хх-ийн 87-89х/,

 

Яллагдагч Б.Билэгсайханы мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 7 дугаар
сарын эхээр өдрийг нь санахгүй байна, Сүхбаатарын талбайн урд байх "Сэрүүн
асар" нэртэй задгай пабад "Евро 2016" буюу Европ тивийн хөлбөмбөгийн аварга
шалгаруулах тэмцээн үзсэн юм. Тэнд тоглолт үзээд сууж байхдаа ширээн доороос
хар өнгийн цахилгаантай жижиг тулхүурийн оосор мэт зүйл олсон юм. Тэгээд
тоглолтоо үзэж дуусаад үүрээр 06 цагийн орчим гэртээ хариад унтсан. 12 цагийн
орчим сэрээд хөлбөмбөг үзэж байхдаа олсон жижиг хар өнгийн цахилгаантай
түлхүүрний оосор мэт зүйлийг куртикнийхээ халааснаас гаргаж ирээд онгойлгож
үзэхэд 7 ширхэг гялгар уутанд тусгайлан савласан, дотроо нунтаг цагаан өнгийн
зүйлтэй байсан. Би 7 ширхэг гялгар ууттай цагаан өнгийн мөс мэт зүйлийг нь
аваад хайрцагийг хаяад, 7 ширхэг гялгар ууттай, цагаан өнгийн мөс мэт зүйлийг нь
өөрийн эзэмшлийн юнителийн 89122217 дугаарын сим картны үүрэнд хийж өөрийн
оршин суух Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 8 дугаар
байрны 4 давхарын цахилгааны шитний төмөр хайрцагны буланд хийж нуусан.

2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр шиг санагдаж байна, яг өдрийг нь тодорхой сайн хэлж мэдэхгүй байна, манай найз Ц.Төгөлдөр над руу залгахаар нь би өөрийн олсон 7 ширхэг гялгар уутанд тусгайлан савласан цагаан өнгийн мөс мэт зүйлийн талаар хэлэхэд Ц.Төгөлдөр мөс гэдэг нэртэй мансуурлах сэтгэцэд нөлөөт бодис буюу хар тамхи байх гэж хэлсэн, тэгээд бид хоёр ойр зуур юм ярьж байгаад утсаа салгасан.

2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Ц.Төгөлдөр над руу өөрийн эзэмшлийнхээ 99075067 дугаараас миний 88783418 дугаар луу залгаад би Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн ам дахь зуслангийн байшиндаа байна, чамд нөгөө олсон мөс чинь байгаа юу гэж асуухаар нь байгаа гэж хэлэхэд тэгвэл наадах аа аваад ирээч гэж хэлэхээр за гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд хувцасаа өмсөөд гэрээсээ гараад цахилгааны шитний төмөр хайрцагнаас 2016 оны 07 дугаар сарын эхээр талбайн урд талын "Сэрүүн асар" "Евро 2016" хөл бөмбөгийн тоглолт үзэж байхдаа олсон тус тусдаа савласан 7 ширхэг гялгар ууттай, цагаан өнгийн мөс мэт зүйлийг аваад Ц.Төгөлдөрийн байгаа газар луу явахаар автобусны буудал дээр автобус хүлээгээд зогсож байхад Ц.Төгөлдөр дахин залгаснаа чи хаана байна гэхээр нь би автобусны буудал дээр автобус хүлээгээд зогсож байна гэсэн чинь чи гэртээ хариад байж бай, манай эхнэр Б.Саруул ажлаа тараад наашаа ирнэ, хамт хүрээд ир, би эхнэртээ чамайг аваад ир гээд хэлчихлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би автобусны буудлаас буцаад гэртээ харьсан. Удалгүй Ц.Төгөлдөрийн эхнэр Б.Саруул өөрийнхөө 99075067 дугаараас манай гэрийн 11343978 дугаар луу залгаад байрны чинь гадаа ирчихлээ гараад ир гэж хэлэхээр нь гэрээсээ гараад Б.Саруулын унаж явсан машинд суугаад цагдаа нарт баригдсан...

...Би олон нийтийн цахим сайтуудаас хар тамхи, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын талаар зөндөө сонсож, уншиж байсан, гэхдээ харж, хэрэглэж байгаагүй. Тухайн үед өөрийн хар өнгийн жижиг түлхүүрийн оосор мэт зүйлийг олоод шууд куртикнийхээ халаасанд хийчихсэн юм. Тэгээд гэртээ хариад үзэхэд 7 ширхэг гялгар уутанд тусгайлан савласан дотроо цагаан өнгийн мөс мэт зүйлтэй байсан. Би уг зүйлийг дотроо мансууруулах сэтгэцэд нөлөөт мөс гэдэг бодис гэж бодсон. Дараа нь өөрийн олсон зүйлийнхээ талаар Ц.Төгөлдөрт хэлэхэд мөс юм биш үү гэж хэлсэн. Тэгэхээр нь л өөрийн олсон зүйлийг мөс гэдэг хар тамхи мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис нь мөн байна гэж бодсон...

...Би надаас хураагдсан дээрх мансууруулах сэтгэцэд нөлөөт мөс гэх бодисыг Сүхбаатарын талбайн урд байх Сэрүүн асарт тоглолт үзэж байгаад олсон. Тэгээд өөрийн оршин суух Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 8 дугаар байрны 4 дүгээр орцны 4 давхарын цахилгааны шитний төмөр хайрцагт нууж байгаад өөрийн олсон зүйлийнхээ талаар Ц.Төгөлдөрт утсаар хэлсэн юм. Би Сэрүүн асарт тоглолт үзэж байгаад олсон мансууруулах сэтгэцэд нөлөөт мөс гэх бодисноос бусдад зарж борлуулсан асуудал байхгүй, би хэнд ч өгөөгүй..." гэх мэдүүлэг /3хх-ийн 219-223х/,

 

Яллагдагч Ц.Төгөлдөрийн мөрдөн байцаалтад өгсөн: “…2016 оны 7 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 22 цагийн үед гэрээсээ гараад өөрийн эзэмшлийн 19-80 УБҮ улсын дугаартай, мөнгөлөг саарал өнгийн Тоётоа Приус 20 маркийн автомашинтай таксинд яваад гэртээ өглөөний 06 цагт орсон.

...2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр машинаа цзвэрлэж байхад машины арын суудлын шалавчин дээр цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлстэй, жижигхэн, гялгар ууттай зүйл байхаар нь аваад гэртээ орж хэрэглэсэн. Уг зүйлийг хэрэглэсний дараа бүх зүйл удаан болчихсон юм шиг санагдсан. Мөн шөнө унтах гэхэд нойр хүрэхгүй байсан...

...Тэр үед нөгөө машинаас олсон жоохон зүйлээ хэрэглэмээр санагдаад гэрийнхээ ойролцоо байх "Найзууд" дэлгүүрийн урд байрлах эмийн сангаас тарианы усны шил хоёр ширхэгийг авч гэртээ очоод машины арын суудалны шалавчнаас олсон гялгар ууттай цагаан өнгийн талстлаг мөс зүйлээсээ бага зэргийг хэрэглэчихээд үлдсэн гялгар ууттай, цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлээ зурагтны тавиур дээр хүүхдийн гар хүрэхээргүй хэсэгт нь тавьчихаад, тарианы шил болон гуурсааорон дээрээ тавьчихсан юм. Тэгээд орой 22 цаг өнгөрч байхад цагдаа нар ирээд хар тамхи чамд байгаа юу гэж асуухаар нь айсандаа өөрт байсан бүх зүйлээ зааж өгсөн. Мөн хотын гэрт тарианы шил, гуурс байгаа гэж хэлж өгсөн. Тэр үед манай гэрт нэгжлэг хийж зурагтны тавиур дээр байсан гялгар ууттай, мөс, орон дээр байсан тарианы шил гуурс зургийг хураан авч намайг дагуулан хотын гэрт буюу Хан Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гудамж 696-1 тоотод очин нэгжлэг хийж, гал тогооны тавилганы агааржуулалтын хоолойтой хэсгээс 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр мөс хэрэглээд тавьсан байсан тарианы шил болон гуурс зэргийг хураан авсан...

...Машинаа цэвэрлэж байхад арын суудлын шалавч дээр түгжээтэй улаан өнгийн судалтай жижигхэн гялгар ууттай зүйл байсан. Дотор цагаан өнгийн талстлаг мөс мэт зүйлтэй байсан. Тэр зүйл их бага байсан...

...2016 оны 7 дугаар сарын дундуур байхаа өдрийг нь сайн санахгүй байна, ямар ч байсан наадмын дараа би Б.Билэгсайхантай утсаар ярьсан чинь талбайн урд асарт "Евро 2016" хөл бөмбөгийн тэмцээн үзэж байгаад хар савтай, дотроо 7 ширхэг гялгар уутанд савласан цагаан өнгиин мөс шиг зүйл оллоо юу юм оллоо гэж хэлэхэр нь би хар тамхины төрөлд багтдаг мөс юм биш үү гэж хэлсэн чинь тийм үү, гэхээр нь би байлгаж байгаарай би тэгэж байгаад харий гэж хэлсэн. Тэгээд 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Б.Билэгсайхан руу яриад нөгөө олсон зүйл чинь байгаа юу гэж хэлэхэд Б.Билэгсайхан байгаа гэхээр нь би зуслангийн байшиндаа байна аваад хүрээд ирээч, манай эхнэр наашаа ирэх гэж байгаа би чамайг аваад ир гээд хэлчихий гэж хэлсэн. Тэгээд Б.Билэгсайханг зуслангийн байшиндаа хүлээгээд байж байхад цагдаа нар ирээд намайг барьсан...

Надад 7 ширхэг гялгар уутанд тус тусад нь савласан цагаан өнгийн мөс шиг зүйл талбайн урд байх Сэрүүн асарт "Евро 2016" хөл бөмбөгийн тэмцээн үзэж байгаад олсон гэж хэлсэн. Би нүдээр хараагүй болохоор яг юу байсныг нь мэдээгүй, тухайн үед би мансууруулах сэтгэцэд нөлөөт мөс гэх бодис мөн байж магадгүй гэж бодоод Б.Билэгсайханд мөс байж магадгүй гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /3хх-ийн 231-242х/

 

2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Б.Билэгсайханы биед үзлэг хийсэн тэмдэглэл. 1 хавтас 20 хуудас, гэрэл зургийн үзүүлэлт. /1хх-ийн 19-31х/, 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Ц.Төгөлдөрийн биед үзлэг хийсэн тэмдэглэл. /1хх-ийн 32-36х/, 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Ц.Төгөлдөрийн гэрт нэгжлэг хийсэн тэмдэглэл. /1хх-ийн 72-80х/, 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Ц.Төгөлдөрийн гэрт нэгжлэг хийсэн тэмдэглэл. /1хх-ийн 81-91х/, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр яллагдагч Б.Билэгсайханы мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл. /3хх-ийн 1-2х/, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр яллагдагч Ц.Төгөлдөрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл. /3хх-ийн 3-4х/, Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл. /3хх-ийн 6-18х/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол. /3хх-ийн 4-27х/

 

Ял шалгах хуудас /4-ххийн 65, 88/ гэрч Гантөгсийн мэдүүлэг /1хх-ийн 57х/, дансны хуулга /1хх-ийн 39-40х/, Б.Билэгсайханы хувийн байдлыг тодорхойлсон /4хх-ийн 83-87х/, гэрлэлтийн гэрчилгээ /4хх-ийн 89х/, төрсний гэрчилгээ /4хх-ийн 90х/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ /4хх-ийн 91-92х/, бүрэн дунд боловсролын гэрчилгээ /4хх-ийн 93х/, гадаад улсад сургалтанд сууж байсан сертификат /4хх-ийн 94-95х/, дипломын хуулбар /4хх-ийн 96-97х/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Билэгсайхан нь 2016 оны 7 дугаар сарын эхээр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Сэрүүн асар гэх газарт "Евро 2016" Европ тивийн хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээн үзэж байхдаа ширээн доороос санамсаргүй олдсон НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2-р жагсаалтанд багтсан метамфетамины агууламжтай, зип лок түгжээ бүхий 7 ширхэг нийлэг уутанд тусгайлан савласан уутнуудын хамт нийт 3.2 грамм "мөс" гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг завшиж хууль бусаар авсан,

Дээрх бодисыг 2016 оны 7 дугаар сарын эхээс 28-ны өдрийг хүртэл Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хорооллын 8 дугаар байрны 4 дүгээр орцны 4 дүгээр давхарт байх цахилгаан шитний төмөр хайрцагт борлуулах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

Шүүгдэгч Ц.Төгөлдөр нь 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 69-Б байрны гаднах авто зогсоол дээр өөрийн эзэмшлийн 19-80 УБҮ улсын дугаартай “Тоёота Приус 20” маркийн автомашинаа цэвэрлэж байхдаа арын шалавчин дээрээс санамсаргүй олдсон НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд   нөлөөлөх   бодисын тухай" конвенцын 2-р жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, "мөс" гэх 0.0032 грамм мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг завшиж хууль бусаар авсан,

Улмаар дээрх бодисыг 2016 оны 7 дугаар сарын 25-наас 28-ны өдрийг хүртэл Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 69-Б байрны 1 тоот гэртээ болон Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Гоодойн амны задгай тоотод байрлах зуслангийн байшиндаа хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь

шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад /3хх-ийн 219-223х, 3хх-ийн 231-242х/ өгсөн мэдүүлгүүд, гэрч М.Отгонбаатар /3xx-ийн 178х/,  Б.Номинчулуун /3xx-ийн 180-181х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн химийн лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Б.Ламчингийн 2016 оны 8 дугаар сарын 09-ний 6821, 6822, 6823, 6825 дугаартай дүгнэлтүүд /3хх-ийн 65-69х/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 1001, 825 дугаартай дүгнэлтүүд /3хх-ийн 73-74х, 106-108х/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн химийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Цогбаярын 2016 оны 8 дугаар сарын 04-ний 6733 дугаартай дүгнэлт /3хх-ийн 77х/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн химийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Цогбаярын 2016 оиы 8 дугаар сарын 05-ны өдрийн 6734 дугаартай дүгнэлт  /3хх-ийн 79-81х/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн химийн лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Б.Ламчингийн 2016 оны 8 дугаар сарын 09-ний 6735 дугаартай дүгнэлт /3хх-ийн 83-85х/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтсийн химийн лабораторийн эрхлэгч, цагдаагийн дэд хурандаа Б.Ламчингийн 2016 оны 8 дугаар сарын 09-ний 6736 дугаартай дүгнэлт /3хх-ийн 87-89х/, 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Б.Билэгсайханы биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 20х/, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 19-31х/, 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Ц.Төгөлдөрийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 32-36х/, 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Ц.Төгөлдөрийн гэрт нэгжлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 72-80х/, 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Ц.Төгөлдөрийн гэрт нэгжлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 81-91х/, 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр яллагдагч Б.Билэгсайханы мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3хх-ийн 1-2х/, 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр яллагдагч Ц.Төгөлдөрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /3хх-ийн 3-4х/, Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /3хх-ийн 6-18х/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /3хх-ийн 4-27х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд Б.Билэгсайхан, Ц.Төгөлдөр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, мөн хуулийн тусгай ангийн 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Билэгсайхан нь урьд 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 239 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.1, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар 2 cap баривчлах ял шийтгүүлж, 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байх ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд зааснаар ялтай байдлын хугацаа дууссан тул түүнийг анх удаа гэмт хэрэг гэж үзнэ.

Б.Билэгсайхан, Ц.Төгөлдөр нарт ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй байдал, гэмт хэрэг үйлдсэний улмаас бусдад учруулсан хохиролгүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, хувийн байдлыг нь харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Цагаадай овогт Бадарчингийн Билэгсайхан, Торгод овогт Цэдэндоржийн Төгөлдөр нарыг сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар  хадгалсан,

Мөн мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг завшиж хууль бусаар авсан  гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт  зааснаар Б.Билэгсайханыг 1 /нэг/ жил хорих ялаар,

Мөн хуулийн тусгай ангийн 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил хорих ялаар, 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт  зааснаар Ц.Төгөлдөрийг 1 /нэг/ жил хорих ялаар,

Мөн хуулийн тусгай ангийн 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Б.Билэгсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ялыг хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлүүлэх хорих ялыг нийт 2 /хоёр/ жилийн хугацаагаар,

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Ц.Төгөлдөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ялыг хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлүүлэх хорих ялыг нийт 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Билэгсайхан, Ц.Төгөлдөр нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт тус тус зааснаар Б.Билэгсайханы цагдан хоригдсон нийт 63 /жаран гурав/ хоногийг, Ц.Төгөлдөрийн цагдан хоригдсон нийт 21 /хорин нэг/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд нь оруулж тооцсугай.

 

6.Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн яллагдагч Б.Билэгсайханы биед үзлэг хийж хураан авсан НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2-р жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий, 7 ширхэг зип лок түгжээ бүхий нийлэг уутанд тусгайлан савласан уутнуудын хамт нийт 3.2 грамм /№1-0.4 грамм, №2-0.3 грамм, №3-0.5 грамм, №4-0.4 грамм, №5-0.5 грамм, №6-0.5 грамм, №7-0.4 грамм/ "мөс" гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис,

Дотор талдаа цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон “9.5х6.5 см харьцаатай, нэг талдаа UNITEL, ТҮРҮҮЛЖ АЛХАНА, ECQ SIM, нөгөө талдаа бид Эко цаас ашигласнаар 4167 сим тутамд 1 мод тайрагдахаас аварч байна. 77778888, 1414 www.e-unitel.mn гэсэн бичиглэлтэй, дотор талдаа Энэхүү сим нь Юнител ХХК-ний өмч бөгөөд дугаар эзэмшигч нь бусдад шилжүүлэх, хууль бусаар ашиглахыг хориглоно. Бүтээгдэхүүний урамшууллын бодлогоос хамааран таны дугаарын үйлчилгээний нөхцөл өөрчлөгдөж болно. Та симээ 30 хоногийн дотор идэвхжүүлнэ үү. Идэвхижүүлээгүй тохиолдолд таны дугаар ашиглах боломжгүй болохыг анхааруулж байна гэсэн бичиглэлтэй цаасан сим картны хайрцаг, 3 ширхэг зип лок түгжээ бүхий гялгар уут,

Б.Билэгсайханы оршин суух Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 8-61 тоот гэрт нь 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдөр нэгжлэг хийж хураан авсан зип лок түгжээ бүхий 43 ширхэг гялгар уут, цайвар өнгийн бээлий,

Яллагдагч Ц.Төгөлдөрийн эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо
Гоодойн ам гэх газар байрлах зуслангийн байшинд нэгжлэг хийж хураан авсан 7x5
см харьцаатай зип лок түгжээ бүхий гялгар уутны хамт 0.32 грамм, 1971 оны
НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодис"-ын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан метамфетамины агууламж бүхий "мөс" гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, /шинжээчийн дүгнэлтээр метамфетамины агууламж илэрсэн/

-3.5 см өндөртэй, 1 см радиустай, дотор талдаа цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон, тарианы байж болох шил, /шинжээчийн дүгнэлтээр метамфетамины агууламж илэрсэн/

-13.5 см урттай цагаан өнгийн хуванцар гуурс, /шинжээчийн дүгнэлтээр метамфетамины агууламж илэрсэн/

-Хан-Уул дүүрэг, 15 хороо, 696-01 тоотод гэрт нь нэгжлэг хийж хураан авсан 9.5 см урттай, дотор талдаа цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон, тунгалаг өнгийн хуванцар гуурс 1 ширхэг, /шинжээчийн дүгнэлтээр метамфетамины агууламж илэрсэн/

-3.5 см өндөртэй, 1 см радиустай, дотор талдаа цайвар өнгийн зүйлээр бохирлогдсон, тарианы байж болох шил, /шинжээчийн дүгнэлтээр метамфетамины агууламж илэрсэн/ зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Ц.Төгөлдөрийн эзэмшлийн lphone-5 загварын гар утсанд шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтийн хавсралт CD 1 ширхэгийг  хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасныг журамлан Б.Билэгсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсэгт зааснаар тус тус оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст,

Ц.Төгөлдөрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсэгт зааснаар тус тус оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст тус тус хариуцуулсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Билэгсайхан, Ц.Төгөлдөр нарт урьд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.БАТГЭРЭЛ