Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2022/0055

 

2022 оны 01 сарын 27 өдөр Дугаар 128/ШШ2022/0055 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.Д,

Хариуцагч: Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хоорондын өргөдөл шийдвэрлэхгүй байгаа үйл ажиллагаатай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Б.Н, А.Ц, Г.М, н.Б, н.Б, гуравдагч этгээд В.х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г, гуравдагч этгээд Э ХХК-ийн өмгөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэгч Н.Д нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт холбогдуулан Э компанийн үйл ажиллагааг шалгуулахаар гаргасан 2020 оны 1 дүгээр сарын 20-ний өдрийн өргөдлийг татгалзаж шийдвэрлэсэн хариу /үйлдэл /нь хууль бус болохыг тогтоож, өргөдөлд дурдсан асуудлаар хяналт шалгалт хийхийг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.

2.    Нэхэмжлэгч Н.Д 2020 оны 1 дүгээр сарын 20-ний өдөр Мэргэжлийн

хяналтын ерөнхий газарт хандан Э компанийн үйл ажиллагааг шалгахыг хүссэн өргөдлийг гаргажээ. /1 дүгээр хавтаст хэргийн 144-149 дүгээр тал/

3.    Уг өргөдлийн хариуд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 03/186 тоот албан бичгээр ...өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл гаргасан тул ... тус албан бичигт дурдсан асуудлаар дахин хяналт шалгалт хийж, эрх зүйн баримт бичиг гаргах боломжгүй гэсэн хариуг өгчээ. /1 дүгээр хавтаст хэргийн 14 дүгээр тал/

4.    Нэхэмжлэгч 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл

гаргасан.

5.    Нэхэмжлэгч Н.Д нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах

байдлаар тодорхойлж байна. Үүнд: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар надад хариу өгөхдөө хоёр үндэслэл хэлсэн байгаа. Юу нь ч мэдэгдэхгүй гурван шатны шүүх хуралдаанаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон гэсэн үндэслэл бичсэн. Гурван шатны шүүхийн шийдвэр хүчингүй болсон. Шинээр илэрсэн нөхцөл байдлаар хуралдаан хийж дахин В.х ХХК-тай мэтгэлцэх шаардлагатай гэсэн үндэслэлээр анхан шатны шүүх буцаасан. Захиргааны хэргийн анхан шатны шүүх гурван асуудлыг шийдвэрлэгдсэний дараа шийдвэрлэхээр хүлээж байгаа. Улсын дээд шүүх энэ асуудлаар хуралдаад асуудлыг хэрэгсэхгүй болгосон байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон гурван шатны шүүхийн шийдвэрийг иш татах нь бодит байдалд нийцээгүй байна.

Тус албан бичигт дурдсан асуудлаар дахин хяналт шалгалт хийж, эрх зүйн баримт бичиг гаргах боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна. Хяналт шалгалт хийх хариуг удаа дараа өгч байсан гэсэн зүйлийг надад хэлсэн.

Нэгдүгээрт Э ХХК-ийг шалгаж өгнө үү гэдэг хүсэлт тавьсан. Өмнөх 2017 оны шалгалтаар энэ компанийн үйл ажиллагаатай холбогдсон зүйлүүдийг шалгаагүй. 2017 оны мэргэжлийн хяналтын танилцуулга дотор Э ХХК-ийн нэр байхгүй. Энэ компанийг буруутгасан, зөвтгөсөн зүйл байхгүй. Бид захиалагчийн талаас В.х ХХК-ийг шалгуулсан. Барилгын тухай хуулийн барилгын хөрөнгө оруулах захиргаа, төслийн эрх үүрэг, зураг төсөл зохиогчийн эрх үүрэг гэж хоёр өөр утгатай эрх, үүргийг заасан учир барилгын зураг төслийн компанийн үүргээ биелүүлээгүй асуудлыг захиалагч байгууллагын үүргээ биелүүлээгүй асуудалтай хольж байгаа нь мэргэжлийн том алдаа гэж үзэж байна.

Хоёрдугаарт, 2017 оны танилцуулга дотор В.х ХХК-ийн ерөнхий төлөвлөгөө зөрчсөн асуудлыг дүгнээгүй. Энэ талаар нэг ч өгүүлбэр байхгүй атлаа зураг дээр ерөнхий төлөвлөгөөг одоогийн барилгатай харьцуулсан зураг гарсан байгаа. Тэгэхээр ерөнхий төлөвлөгөөний зураг болон одоогийн барилгын зураг байршлын хувьд зөрчсөн байна. Үүнийг Мэргэжлийн хяналтын байгууллага мэдсэн атлаа нуун дарагдуулсан гэдэг үүднээс хардаж байна. Тэнхлэг, улаан шугам тавьсан асуудал нь барилгын зураг хоёрын хоорондын зөрүүг өөрсдөө гаргасан. Энэ зөрчлийг зургаар харуулсан атлаа дүгнэлтэд оруулаагүй, шалгаагүй атлаа шалгасан гэсэн тайлбар өгсөн нь буруу юм. Зураг дээр манай байрны орц, гарц дээр авто машины зогсоол төлөвлөсөн байгаа. Хавтаст хэрэг авагдсан фото зурагт тодорхой харагдана. Өөрөөр хэлбэл зургийн компани зөрчил гаргасан. Манай байрны орц, гарц дээр өөрийн машины зогсоолыг төлөвлөчхөөд хажуугаар нь өөрсдийнх нь төв зам руу нэвтрэх орц, гарцыг зурсан байгаа. Гэтэл төв зам руу нэвтрэх зөвшөөрөл байхгүй. Авто замын үндэсний төвөөс зам тавих зөвшөөрөл өгөөгүй. Эдгээр зөрчлийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар илрүүлээгүй ба нэг ч үг дурдаагүй. Үүнийг зураг төслийн байгууллага хариуцна. Гэтэл зураг төслийн байгууллагын шалгаагүй, тухайн үед зураг төслийн байгууллагыг шалга гэхэд болох байсан. Харин би захиалагч байгууллагыг шалгаж өгнө үү гэж өргөдөл гаргасан учир шалгаагүй. Манай баруун байрны зүүн талд байгаа Этнис төвийн орц, гарцыг хаасан зөрчил гаргасан. Одоо Этнис төв болон манай байгууллага хоёр дундаа нэг орц, гарцтай байгаа. Гэтэл зургийн компани манай зүүн талын орц, гарцыг хааж байгаад авто машины зогсоол төлөвлөсөн энэ зургийн компанийн алдаа юм. Үүнийг Мэргэжлийн хяналтын газар олж тогтоогоогүй. Мэдсэн атлаа нуун дарагдуулсан байх магадлалтай.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас уг барилгын эргэлтийн цэгүүдийг өөрчилснийг тогтоосон. Хавтаст хэргийн 21 дүгээр талд В.х ХХК нь барилга баруун тийш 1м 60см шилжүүлснийг тогтоосон атлаа хуулийн дүгнэлт хийгээгүй, энэ нь зөрчил үү, зөрчил биш үү гэдэг дээр дүгнэлт гаргаагүй. Зөрчил гаргасан компанийн талд үйлчилсэн. Барилга шилжсэнээр гурван хууль зөрчсөн. Нэгдүгээрт, уг барилга заагдсан кадастрын цэгээ давж баригдсан. Үүнийг Мэргэжлийн хяналтын 2020 оны миний гомдлын дагуу дахин хэлэлцэж байгаад тогтоосон. Хоёрдугаарт, ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн энэ нь зургаар бүрэн нотлогдож байгаа. Манай байрны өөрийн барилгын ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн. Ерөнхий төлөвлөгөөг хэн ч өөрчлөх ёсгүй. Уг барилга норм, дүрмээрээ манай бохирын шугамын хамгаалалтын бүс рүү орсон. Үүнийг тогтоосон атлаа хэн буруутайг нь тогтоогоогүй. Энэ барилга 5м зайтай зураг төслөө зохиох ёстой байсан. Гэтэл үүн дээр 5м зай хангагдаагүй байхад барилга баруун тал руугаа 1м зайтай шилжүүлэхэд авто замаас 5м зайд байх норм, дүрмээ зөрчсөн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар нь энэ барилга баруун болон хойд зүг рүү дур мэдэн шилжихдээ эдгээр хуулиудыг зөрчсөн байна. Энэ хуулиудын зөрчлийг арилга гэдэг шаардлага тавих ёстой байсан. Манай байгууллагыг байнга буруутгасан нэг удаа гуравдагч этгээд болон В.х ХХК-ийг буруутгасан. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөгөөр зочид буудал барих ёстой байтал орон сууц барьсан гэдэг үндэслэлээр буруутгасан. Иймд барилга шилжсэн нь хууль ёсны эсэхийг энэ хуралд тайлбарлаж болно. Энэ талаар тайлбар байхгүй бол ямар хуулийг зөрчсөн талаар тайлбарлаж, зөрчлөө арилгуулах талаар шаардлага өгөх ёстой.

Гуравт, В.х ХХК-ийн ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн. Энэ нь Хот байгуулалтын тухай хуулийг зөрчиж байгаа. Уг хуульд барилгын ерөнхий төлөвлөгөөг зөрчихийг хориглосон. Энэ талаар Мэргэжлийн хяналтын газар зураг дээр зөрчиж байгаа гэдгийг харуулсан атлаа дүгнэлт дээр оруулаагүй. Барилга баруун зүг рүү 1м 60см шилжсэнээр манай байрны болон В.х ХХК-ийн баруун талд төлөвлөгдөж байсан авто замын болон явган хүний замын норм, төлөвлөгөө хангагдахаа больсон. Энэ талаар ерөнхий төлөвлөгөөний зургууд тодорхой байгаа. Манайхыг барилга барьж байхад 7м 40см үлдэж байсан. В.х ХХК нь барилгаа барихдаа энэ замаар зурсан. Гэтэл энэ барилга 1м 60см баруун зүг рүү шилжсэн учир барилгын норм дүрмийг 4 дэх зөрчлийг гаргасан. Хот хоорондын авто зам 2 эгнээ байх ёстой. Нэг машины өргөн 3м байх ёстой, авто зам 7м, явган хүний зам 1м 50см байх ёстой. Гэтэл 7м 50см гэдэг нь барилгын нормоор авто замын хоёр эгнээ 1 явган хүний зам зэргээр төлөвлөгдсөн. Энэ зам нь стратегийн зам, 18 дугаар сургуулийн 3000 хүүхэд явдаг зам юм. Энэ замыг 1м 60см шилжүүлсэн учир явган хүний замгүй болгосон.

            Манай барилга дээр 7м 45см байхаар төлөвлөсөн. Гэтэл 1м 60см шилжсэн. Одоо барилгын хэмжилт хийхэд хана руугаа 7м 15см гэсэн. Хананаас хаяавч үргэлжлээд байх ёстой хаяавчгүй барилга байхгүй. Энэ нь 1м 20 см байхаар барилгын зураг дээр төлөвлөсөн. Хананаас 1м 20см хасахад 6м зай үлдэж байна. Ингэхээр явган хүний замгүй болж байгаа ба одоо хоёр машин явж байгаа. 18 дугаар сургуулийн 3000 хүүхэд 53 дугаар байрны оршин суугчид түүний дотор би явган хүний замгүй, авто машины дундуур сүлжиж явж байна. Энэ төслийг тогтоох ёстой байхад тогтоолгүй өнгөрч ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн. Урд талын барилга хойшоо шилжиж хойно нь зогсож байгаа машины зогсоол байхгүй болсон. Үүнийг манай авто зам дээр В.х ХХК нь машин зогсоол хийж бидэнд гэм хор учруулж байна. Монгол Улсын Үндсэн хуульд Монгол улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Гэтэл бид хоёр машины хооронд явж амь нас эрсдэлд орж байна.

Дөрөвт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны танилцуулга дотор Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм, дүрмийг зөрчиж байна гэсэн. Хавтаст хэргийн 23 дугаар талд байгаа. Энэ зөрчлийг хэн гаргасан гэдгийг бичээгүй байгаа. 1м 60см баруун зүг рүү шилжсэн В.х ХХК нь уг зөрчлийг гаргасан. Манайх эхлээд шугам тавьсан үүнийг 1м 60см гэж төлөвлөөгүй, барихдаа шилжиж барьсан учир В.х ХХК буруутай байхад бичээгүй.

Манай барилгыг буруутгадаг хоёр үндэслэл байгаа. Энэ нь танай шугам баруун болон зүүн зүг рүү шилжсэн гэдэг. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч н.Болорцэцэг нь танай бохирын шугам нь нэг цэг дээрээ 8см төлөвлөсөн байна гэсэн. 8см нь нэг цэг дээрээ 4 хуруу хэмжээтэй байна. Үүнд бид буруугүй гэж үзэж байна.

Манай шугам баруун зүг рүү шилжсэн үү, зүүн зүг рүү шилжсэн үү гэдэг нь ойлгомжгүй байна. Энэ асуудлыг шалгаагүй байгаа учир тогтоох ёстой. Энэ асуудлыг тогтоолгох нь зургийн компанитай холбоотой гэж үзвэл гуравдагч этгээдийн барилга нь зургаа зөрчиж баруун тийш 1м 60см шилжсэн учир Барилгын тухай хуулийн дагуу зургийн компани өргөдлөө Мэргэжлийн хяналтын байгууллагад өгөх үүрэгтэй. Учир нь барилгын зураг, норм, дүрмийг зөрчсөн бол зургийн компани хариуцаж Мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол гаргах ёстой. Энэ алдааг мэдэгдэх үүрэгтэй учир зураг гаргасан компанийг шалгуулах хүсэлттэй байсан.

Тавдугаарт, хавтаст хэргийн 20 дугаар талд манай бохирын шугамыг баруун тал руу шилжсэн гэсэн. Манай зургийг баруун тийш 2м 40см шилжсэн гэж н.Н улсын байцаагч дүгнэлт гаргасан. Гэтэл н.Санжмятав улсын байцаагч зүүн тийш шилжүүлэн угсарсан байна гэсэн. Нэг танилцуулга дотор нэг нь баруун зүүн рүү 2м 40см шилжсэн, нөгөө нь зүүн зүг рүү 3м шилжсэн гэсэн. Энэ хоёрыг шалгуулах гэж олон жил явсан.

Мэргэжлийн хяналтын улсын байцаагч н.Б манай зургийг төлөвлөгөөний зурагтай давхцуулж, танай хоёрдугаар худаг дээр 8 см хөдөлсөн байна гэсэн. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар солбилцлын цэгээр дүгнэлт гаргах ёстой байхад н.С гэдэг улсын байцаагч 3м орчим гэсэн. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч н.Н улсын байцаагч нь зургаа төлөвлөсөн ба масштабаа буруу авсан гэж андуурч дүгнэлт гаргасан. Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын танилцуулгад байгаа зөрчлийг хянуулахаар шүүхэд хандсан.

Зургаадугаарт, В ХХК нь олгосон газрын хилээ давсан. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын зургуудыг харахад олгосон газрын хил дотор байна гэсэн худал дүгнэлт гарсан. Зураг дээр харвал олгосон цэгийн хажууд хоёр дөрвөлжин зурсан байгаа. Зураг дээрх дөрвөлжин цэг нь багана ба үүнээс цааш 80см зайд суурь байгаа. Гэтэл энэ 80см зайг Мэргэжлийн хяналтын газар тогтоож багана, суурь хоёрын хооронд 80 см байна гэж бичсэн атлаа зураг дээрээ зураагүй. Сүүлд Мэргэжлийн хяналтын газарт хандахад хариу өгөөгүй. Иймд хариуцагч захиргааны байгууллага нь тухайн үедээ өөрийн хил хязгаарыг зөрчсөн барилгын компанийг хамгаалсан. 2020 онд Мэргэжлийн хяналтын газар дахин миний гомдлоор явснаар уг барилга сууриараа 30-40см хэтэрсэн, консалаараа 80-90 см хэтэрсэн байна гэсэн дүгнэлтүүдийг гаргасан атлаа Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2017 оны дүгнэлтээ хүчингүй болгоогүй. Уг дүгнэлтээр В ХХК-ийн барилга өөрийн газрын хил дотор байна гэсэн. 2020 оны дүгнэлтээр Вэст хилл ХХК нь барилгын хилийг давж Газрын тухай хууль, Газрын хэвлийн тухай хуулийн заалтуудыг зөрчсөн гэдгийг тусгасан. Эдгээр зүйлүүдийг Мэргэжлийн хяналтын танилцуулгад байхгүй учир шалгуулах хүсэлтээ гаргасан. Гэтэл эдгээрийн талаар дурдаагүй байж шалгасан гэсэн гэжээ.

6.    Хариуцагч Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын итгэмжлэгдсэн

төлөөлөгч Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Г.Н, Д.С нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр УБ хот ХУД-ийн 3 дугаар хороо 53 дугаар байрны 10-11 тоотод амьдран суугч Н.Д ээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Тамгын газар Ч.Э/-ыг Э компанийг хууль зөрчсөн үйлдлийг шалгахыг даалгах асуудаар нэхэмжлэл гаргасан байна.

Дараах үндэслэлээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна. Үүнд: 1. "Э ХХК хууль зөрчсөн үйлдлийг тогтоолгож дараа нь иргэний шүүхэд хандах эрхийг зөрчиж байна. Хууль зөрчсөн гэсэн улсын байцаагчийн дүгнэлтгүй нэхэмжлэлийг шүүх хүлээж авахгүй." гэхийн тухайд:

Манай байгууллагаас нэхэмжлэлд дурдсан асуудлаар 2015, 2016, 2017 онуудад хяналт шалгалт хийж танилцуулга болон 11 удаагийн албан бичгээр холбогдох хариуг Монгол дээд сургуулийн захирал Н.Д, Шадар сайд, Авлигатай тэмцэх газруудад тухай бүр нь хүргүүлж ажилласан болно. Тухайлбал: Монгол дээд сургуулиас 2015, 2016, 2017 онд Барилгын төлөвлөлт, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвас, зай хэмжээний тухай гаргасан гомдлын хариуг хянан үзээд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2015.05.14-ний өдрийн 7/1473 тоот албан бичгийг Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт, Монгол дээд сургуульд 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 712061 тоот, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 7/2993 тоот, 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 3/881 тоот албан бичгээр тус тус тухай бүр хариуг өгч ажилласан.

Мөн Монгол дээд сургуулийн захирал Н.Д ийн гаргасан гомдолтой холбоотой асуудлаар Шадар сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичгүүдэд "Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийгдсэн хяналт шалгалтын үр дүнгийн тухай" 2016, 2017 онуудад 2/59, 2/61, 1/1572, 02/2397, 3/882 тоот албан бичгээр тухай бүр нь хариу өгч ажилласан.

Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн 2017 оны 1 дүгээр сарын 18, 19-ний өдрийн Гомдол шилжүүлэх тухай 05/642 тоот, Н.Д ийн гаргасан гомдлын тухай 05/2403 дугаар албан бичгүүд, Монгол дээд сургууль"-ийн захирал Н.Д ээс 2017 оны 01 дүгээр сарын 07, 13-ны өдрүүдэд ирүүлсэн "Дүгнэлт хүчингүй болгох тухай" 4, 8 дугаар албан бичгүүдээр гаргасан гомдолд дурдсан асуудлыг хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2017 оны 02 дугаар 07-ны өдрийн 01/40 дугаар удирдамжийг батлуулсан.

Удирдамжийн дагуу хяналт шалгалтын бүрэлдэхүүнд орсон улсын байцаагч нар хяналт шалгалтад ач холбогдол бүхий баримт, материалуудыг М дээд сургуулийн захирал Н.Д, захиалагч В.х ХХК-иас зураг төсөл, холбогдох техникийн баримт бичиг болон холбогдох байгууллага, албан тушаалтнуудаас холбогдох материалуудыг татан авч, хянан шалгах ажиллагааг хэрэгжүүлсэн.

Мөн энэ хяналт шалгалтын явцад гомдол гаргасан М дээд сургууль"-ийн захирал Н.Д болон В.х ХХК-ийн ерөнхий захирал Д.О нарыг байлцуулан хяналт шалгалтыг хийж гүйцэтгэсэн.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2017 оны 01/40 дугаартай удирдамжид заасан хүрээнд томилогдсон ажлын хэсэг төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж дуусган хяналт шалгалтын дүнг /тогтоогдсон нөхцөл байдлын талаар/ 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 3/882 тоот албан бичгээр Авлига тэмцэх газарт, 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 3/881 тоот албан бичгээр Монгол дээд сургуулийн захирал Н.Д т тус тус хариуг өгч хүргүүлсэн байна.

Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүн хяналт шалгалтыг хэрэгжүүлээд, хяналт шалгалтын дүнгийн хүрээнд тогтоогдсон нөхцөл байдлыг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 01/40 дугаартай Хяналт шалгалтын танилцуулгад тодорхой тусгаж, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон бүх улсын /ахлах/ байцаагчид гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан.

Дээрх хэрэгжүүлсэн үйл ажиллагаа нь иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1,2,5-д заасан өргөдөл, гомдол гаргагчийн эрхийг хангаж ажилласан байдаг.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01/40 дүгээр удирдамжаар хяналт шалгалт хийж, Барилгын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3 дахь заалтад заасан барилгын техникийн хяналт хийх хуулиар хэрэгжүүлэх үүргийн хүрээнд хяналт шалгалт хийгдсэн гэж үзэж байна.

Иргэн Н.Д ийн гаргасан МХБайгууллага болон улсын байцаагчийн дүгнэлтгүйгээр иргэний шүүхэд хандах боломжгүй эрх зөрчигдөж байна гэдэг асуудал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд улсын байцаагчийн дүгнэлт гаргуулсан байна гэсэн заалт тусгагдаагүй, үндэслэлгүй учир хүлээн зөвшөөрөхгүй.

А/ Монгол дээд сургуулийн захирал Н.Д нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр шалгуулахаар хүсэлт гаргасан асуудлыг шалгахгүй байх шалтгаан нөхцөл нь:

Гомдол гаргасан 1 дүгээр асуудал:

Барилгын урд талын баруун, зүүн урд багана буюу барилгын /А/ багана хооронд баруун тийш шилжсэн шилжилтээр 0.7 м, баруун, зүүн хойд багана буюу барилгын /B/ багана хооронд баруун тийш 1 м, баруун урд, хойд багана буюу барилгын /1/ баганын дагуу 0.5 м, барилгын зүүн урд, хойт багана буюу /4/ дүгээр багана хооронд 0.4 м-ээр нэмэгдсэн байгааг тогтоосон тул эдгээр өөрчлөлтүүд нь барилгын дам нуруу, ханын урт, суурийн урт, өргөн, шалны урт өргөн, дээврийн урт өргөн зэрэгт өөрчлөлт оруулсан талаар дурдаж, зураг төслийн Э ХХК барилга угсралтын явцад гарсан дээрх өөрчлөлтийг зураг төсөлд тусгаагүй, дахин магадлал хийлгээгүй, хууль зөрчсөнийг тогтоож, зургаа өөрчлөх, дахин магадлал хийлгэх шаардлага тавиулахаар гаргасан хүсэлтийн хүрээнд:

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 01/40 дугаар хяналт шалгалтын танилцуулгын 6.1 дэх хэсэг Зай хэмжээг тогтоосон хэмжилтийн дүнгийн талаар хэсэгт О ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр актын зургийг солбицлоор 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хяналт шалгалтын үед геодези, зураг зүйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй Г ХХК, О ХХК, Д ХХК-ийн хийсэн зурагтай давхцуулахад В.х ХХК-ийн шинэ барилгын суурийн шилжилтийг тодорхойлж гаргасан байна.

2017 онд тухайн үед хяналт шалгалтын үед геодези, зураг зүйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдээр геодезийн хэмжилтийг газар дээр нь хийлгэхэд В.х ХХК-ийн барих барилгын шинэ суурийн ажил дуусаж 1 дүгээр давхрын багана угсралтын ажил хийгдсэн баганын тэнхлэгт хэмжилт хийгдэх боломжгүй тул баганын гадна талд хэмжилт хийгдсэн. Тухайлбал барилгын тэнхлэгээс баганын гадна тал хүртэл 0.3 м /нэг баганын хувьд/ 2 захын баганын хувьд 0.6 м зайн хэмжээ хэмжилтийн үр дүнд орсон байна.

О ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр актаар баталгаажуулсан тэг тэнхлэгийн схем зургийг солбицлоор давхцуулан шинжилгээ хийсэн. О ХХК-ийн Барилга, байгууламжийн тэг тэнхлэгийг газар дээр байгуулсан актын хавсралт схем зураг нь танилцуулгын 6 дугаар зурагт дүрслэгдсэнээр 19.2х12.8 м хэмжээтэй зурж баталгаажуулсан нь Архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгасан 19.2х12.8 м буюу тэнхлэгээр хийсэн хэмжилтийн үр дүн байна.

Хэмжилтийн үр дүнд В.х ХХК-ийн шинээр байгуулсан барилгын суурь нь танилцуулгын 6 дугаар зурагт баталгаажуулснаар барилгын А1-А4 багана хооронд өөрөөр хэлбэл барилгын урд талын баруун урд, зүүн урд багана хооронд газар дээр хийсэн геодезийн хэмжилтийн дүнгээр 19.84 м байх бөгөөд үүнээс 2 баганын тэнхлэгээс баганын хэмжээг 0.6 м гэж хасвал 19.24 м байх бөгөөд тэг тэнхлэг газар дээр байгуулсан схем зургаар баталгаажуулсан болон архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгасан 19.2 м.ээс зөрөө 0.06 м хэмжээнд байна.

Барилгын B1-B4 багана хооронд өөрөөр хэлбэл барилгын хойд талын баруун, зүүн багана хооронд газар дээр хийсэн геодезийн хэмжилтийн дүнгээр 19.83 м байх бөгөөд үүнээс 2 баганын тэнхлэгээс баганын хэмжээг 0.6 м гэж хасвал 19.23 м байх бөгөөд тэг тэнхлэг газар дээр байгуулсан актын схем зургаар баталгаажуулсан болон архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгасан 19.2 м-ээс зөрөө 0.03 м хэмжээнд байна.

Барилгын A1-B1 багана хооронд өөрөөр хэлбэл барилгын баруун хэсгийн урд, хойд баганын хооронд газар дээр хийсэн геодезийн хэмжилтийн дүнгээр 13.37 м байх бөгөөд үүнээс 2 баганын тэнхлэгээс баганын хэмжээг 0.6 м гэж хасвал 12.77 м байх бөгөөд тэг тэнхлэг газар дээр байгуулсан актын схем зургаар баталгаажуулсан болон архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгасан 12.8 м-ээс зөрөө -0.03 м хэмжээнд байна.

Барилгын A4-B4 багана хооронд өөрөөр хэлбэл барилгын зүүн хэсгийн урд, хойд баганын хооронд газар дээр хийсэн геодезийн хэмжилтийн дүнгээр 13.34 м байх бөгөөд үүнээс 2 баганын тэнхлэгээс баганын хэмжээг 0.6 м гэж хасвал 12.74 м байх бөгөөд тэг тэнхлэг газар дээр байгуулсан актын схем зургаар баталгаажуулсан болон архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгасан 12.8 м-ээс зөрөө -0.06 м хэмжээнд байна.

Шалгалтын үед геодези, зураг зүйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн газар дээр хийсэн бодит хэмжилтийн үр дүнгээр зай хэмжээг тооцож гаргасан болно. Танилцуулгын 6 дугаар зурагт хэмжилт хийж үзэхэд ойлгомжтой байна. Танилцуулгын 6 дугаар зурагт газар дээрх хэмжээг тодотгож хэвлэж, 6 дугаар зургийн хамт хавсаргав.

Газар дээр нь хийсэн геодезийн хэмжилтээр тэг тэнхлэг газар дээр байгуулсан акт, архитектур төлөвлөлтийн даалгаварт тусгасан зай хэмжээнээс 10 мм-ийн дотор зөвшөөрөгдөх хэмжээнээс бага байгаа тул Монгол дээд сургуулийн захирал Н.Д ийн гомдолд дурдсан барилгын дам нуруу, ханын урт, суурийн урт, өргөн, шалны урт өргөн, дээврийн урт өргөн зэрэгт өөрчлөлт оруулах зэрэг зураг төсөлд өөрчлөлт оруулах, дахин магадлал хийлгэх шаардлагагүй байсан тул дахин шалгалт хийх шаардлагагүй Монгол дээд сургуулийн захирал Н.Д нь танилцуулгын 6 дугаар зургаар баталгаажуулсан зурагт хэмжилт хийж шалгаагүй, зургаар тогтоосон зай хэмжээнд анализ хийгээгүй, улсын байцаагчаас зөвлөгөө аваагүй, геодезийн хэмжилтийн үр дүнг буруу хэрэглэж, В.х ХХК-ийн шинээр барьсан барилгын суурь болон баганын гадна талд хийсэн геодезийн хэмжилтийн үр дүнд баганын тэнхлэгээс 0.3 м буюу 2 баганын хувьд 0.6 м зай хэмжээг, Онч Сөрвэй ХХК-ийн барилгын шинэ суурийн тэнхлэгээр гүйцэтгэсэн геодезийн хэмжилтийн үр дүнг тооцоолоогүй дур мэдэн шууд хасах, нэмэх байдлаар ашиглаж дээрх зай хэмжээг буруу тооцоолон гаргасан байна.

М дээд сургуулийн захирал Н.Д ийн гомдолд дурдсанаар Барилгын хөгжлийн төвөөс 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 01/40 дугаар хяналт шалгалтын танилцуулгад дурдагдсан дээр зай хэмжээгээр Барилгын үндсэн хийц цутгамал төмөр бетон баганын хэмжээ шилжсэн гэж нотолсон, цутгамал төмөр бетон дам нурууны урт нэмэгдсэн гэсэн үнэлэлтийг геодезийн хэмжилтийн үр дүнг буруу ашиглаж өгсөн бол түүнийг тогтоож хүчингүй болгох шаардлагатай байна.

Гомдол гаргасан 6 дугаар асуудал:

Барилгын зургаа зөрчин тэг тэнхлэгийн дагуу сууриа тавиагүй байхад зургийн компани хяналт тавиагүй, хууль зөрчсөнийг тогтоож шаардлага тавьж өгнө үү. Барилгын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.4, 38, 1.6, 38.1.7, 38.1.8, 38.1.10 дугаар заалтыг зөрчсөнийг тогтоож, шаардлага тавьж өгнө үү гэсэн асуудлын хүрээнд:

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2017 онд шалгалт хийж гаргасан 01/40 дүгээр танилцуулгын 6.1- Зай хэмжээг тогтоосон хэмжилтийн дүнгийн талаар хэсгийн 5-д В.х ХХК-ийн барилгын шинэ суурийн баганад 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хийгдсэн хэмжилтэд "Онч сөрвэй ХХК-ийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дугаар акт үйлдсэн зургийг солбицлоор давхцуулахад барилгын шинэ суурийн баруун урд багана баруун тийш 1.1 м, хойшоо 1,3 м, баруун хойд багана нь баруун тийш 1,6 м, хойшоо 1.8 м, зүүн хойд багана баруун тийш 0.6 м, хойшоо 1,9 м, зүүн урд багана баруун тийш 0.4 м, хойшоо 1.5 м тус тус газар дээр шилжиж байрласан байна. /Зураг 6/-д дурдсан байна.

2017 онд хийсэн шалгалтаар О ХХК нь В.х ХХК-ийн барилгын шинэ суурийн тэг тэнхлэгийг газар дээр хэмжилт хийсэн, баталгаажуулсан актад Ерөнхий төлөвлөгөө хийсэн, Барилгын зургийг Э ХХК гэж онцлон тэмдэглэгдсэн байна.

2017 онд хийсэн шалгалтаар В.х ХХК-ийн барилгын шинэ суурь нь Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдаж, зураг төсөл архитектур төлөвлөлтийн даалгавраар байрлалд зохиогдож батлагдсан. Үүнийг газар дээр нь Геодези, зураг зүйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй "О ХХК нь газар дээр хэмжилт хийсэн, Барилга, байгууламжийн тэг тэнхлэгийг газар дээр байгуулсан тухай 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дугаар акт үйлдэж баталгаажуулсан байдаг.

2017 онд хийсэн шалгалтаар В.х ХХК нь тухайн үед барилгын шинэ суурийн угсралтыг газар дээр гүйцэтгэсэн байсан тул барилгын шинэ суурь хэрхэн шилжсэнийг тус компанид гаргасан архитектур төлөвлөлтийн даалгавартай тулгаж шалгаад танилцуулгын 6.1 дэх хэсэгт дурдсан байна.

Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2017 онд удирдамжаар М дээд сургуулийн захирал Н.Д ийн захиалгаар баригдсан барилга, В.х ХХК-ийн захиалгаар баригдаж байгаа барилгын шинэ суурийн барилгад шалгалт хийж, үнэлэлт, дүгнэлт өгөхдөө Монгол дээд сургуулийн захирал Н.Д ийн захиалгаар баригдсан барилгад 2013 онд А ХХК-д боловсруулан, зарим зураг төсөл, В.х ХХК-ийн баригдаж байгаа барилгад үнэлэлт өгөхдөө 2016 онд Э ХХК-ийн хийсэн батлагдсан зураг төсөлд үндэслэж шийдвэр гаргасан.

2017 онд Авлигатай тэмцэх газрын 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 05/654, 01 дүгээр сарын 18-ны өдрийн 05/642 албан бичгээр Гомдол шилжүүлэх тухай албан бичгүүд, М дээд сургуулийн захирал Н.Д ээс 2017 оны 01 дүгээр сарын 07, 13-ны өдрүүдэд ирүүлсэн Дүгнэлт хүчингүй болгуулах тухай 4, 8 тоот албан бичгүүдээр гаргасан хүсэлт, гомдлын мөрөөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01/40 дүгээр удирдамжаар шалгалт хийж 2017 оны шалгалтын танилцуулгад дурдагдсан нь Иргэдээс төрийн байгууллага албан, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан төрийн байгууллага албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин дахин хянан шийдвэрлэх үндэслэлгүй юм.

Гомдол гаргасан 8 дугаар асуудал:

Барилгын баганууд жигд биш шилжиж барилгын хэмжээнд өөрчлөлт орсон юм гээд В.х ХХК-ийн барилгын шинэ суурийн хэмжээнд орсон өөрчлөлтийг дурдсан байна.Тухайлбал:

Барилгын шинэ суурийн баруун урд багана баруун тийш 1.1 м, хойшоо 1.3м

Баруун хойт багана баруун тийш 1,6 м, хойшоо 1,8 м,

Зүүн хойт багана 0.6 м, хошоо 1,9 м,

Зүүн урд багана баруун тийш 0,4 м, хойшоо 1,5 м шилжсэнийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 03 дугаар сарын 21-ны өдрийн 01/40 тоот танилцуулгад тогтоосон гэсэн асуудлын хүрээнд:

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2017 хийсэн шалгалтаар Онч сөрвэй ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр актаар баталгаажуулсан тэг тэнхлэгийн схем зураг нь В.х ХХК-ийн Барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, Барилгын батлагдсан зураг төслийн Ерөнхий төлөвлөгөө зай хэмжээний зурагт тусгасан барилгын тэнхлэгийн 19.2х12.8 м хэмжээнд тусгасан зай хэмжээгээр Барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврын зай хэмжээний байрлалаар газар дээр байгуулагдсан байгааг тогтоосон байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 онд газар дээр нь хийсэн хяналт шалгалтаар 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр геодези, зураг зүйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй ГХХК, О ХХК, Д ХХК-ууд В.х ХХК-ийн барилгын шинэ суурийн хэмжээнд баганын тэнхлэгт хэмжилт хийх боломжгүй учир барилгын суурь болон баганын гадна талд хэмжилт хийгдсэн учир геодезийн хэмжилтээр шинэ суурийн баганын хэмжилт хийсэн гадна тал нь О ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хийсэн В.х ХХК-ийн барилгын шинэ суурийн архитектор төлөвлөлтийн даалгавраар тогтоосон зай хэмжээг газар дээр байгуулсан хэмжилтээс зөрсөн хэмжээг гаргасан байна.

Энэ нь 2017 онд геодези, зураг зүйн үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдийн газар дээр хийсэн бодит хэмжилтээр байрлал /х, у/ шилжсэн байгааг харуулж тодорхойлсон юм.

Геодезийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн газар дээр хийсэн геодезийн бодит хэмжилтийн үр дүн /зураг 6/-аас багана хоорондох зай хэмжээг тооцоолон гаргахдаа зураг 6-аас хэмжилт хийх эсхүл Г ХХК, О ХХК, Д ХХК-ууд-ын газар дээр хийсэн геодезийн хэмжилтийн үр дүнд В.х ХХК-ийн барилгын шинэ суурийн баганын хоорондох хэмжээг гаргахдаа баганын тэнхлэг хүртэлх 0.3 м /2 багана 0.6 м/ зай хэмжээг тооцоолж гаргана.

В.х ХХК-ийн барилгын шинэ суурийн геодезийн хэмжилт хийсэн 4 багана хоорондох зай хэмжээг тооцож гаргасан асуудлыг дэлгэрэнгүй дурдаж тайлбарласан билээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2017 онд газар дээр хийсэн геодезийн хэмжилтийн үр дүнгээр А1-А4 багана хоорондох зай хэмжээ 9.24 м, B1-B4 багана хооронд 19.23 м, A1-B1 багана хооронд 12.77 м, А4-B4 багана хооронд 12.74 м байсан байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2017 онд хийсэн шалгалтаар О ХХК нь Т ХХК-ийн барилгын шинэ суурийн хэмжээг тэнхлэгийн хэмжээгээр газар дээр байгуулж, актаар баталгаажуулсан байдаг.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны шалгалтаар В.х ХХК-ийн барилгын шинэ суурийн баганын гадна хэмжсэн геодезийн хэмжилтээр А1-А4 баганын гадна /тэнхлэгээр биш/ талаас хэмжсэн хэмжээ нь 19.84 м, B1-B4 баганын гадна /тэнхлэгээр биш/ талаас хэмжсэн хэмжээ нь 19,83 м, A1-B1 баганын гадна /тэнхлэгээр биш/ талаас хэмжсэн хэмжээ нь 12.77 м, А4-B4 баганын гадна /тэнхлэгээр биш/ талаас хэмжсэн хэмжээ нь 12.74 м байгаа нь геометр хэмжээнд өөрчлөлт ороогүй байгаа тул шалгах шаардлагагүй байна.

Геодезийн хэмжилт Монгол улсад мөрдөгдөж байгаа солбицлын нэгдсэн тогтолцоонд хийгдэж байгаа тул шилжилт тодорхойлсон зай хэмжээгээр багана хоорондох зай хэмжээг тодорхойлох боломжгүй тул М дээд сургуулийн захирал Н.Д нь 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 01/40 дугаар хяналт шалгалтын танилцуулгын дүнгийн хэмжээг зөв ойлгож тооцоолоогүй, шууд нэмж хасах замаар тооцоолсон нь буруу юм.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2017 онд шалгалт хийж Монгол дээд сургуулийн захирал Н.Д т сонсгох ажиллагааг хийж тайлбарлаж өгсөн.

Иргэн Н.Д нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2017 онд шалгалт хийхдээ М дээд сургууль, В.х ХХК-иудын барилгад Г ХХК, О ХХК, Д ХХК-иудаар газар дээр нь хэмжилт хийлгэсэн бөгөөд аж ахуйн нэгжүүдийн хийсэн хэмжилт болох кадастрын зураг /зураг зүйн бүтээл/-ийг, түүнийг ашиглан гаргасан тоон хэмжээг манай газрын зөвшөөрөлгүй, зөвлөмж аваагүйгээр хуулбарлаж гомдлыг дахин дахин манай байгууллага, бусад төрийн захиргааны байгууллага болон улмаар танай шүүх /Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх/-д нэхэмжлэл гаргасан нь Геодези, зураг зүйн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалтыг зөрчиж байна.

Б/ 1. " Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шүүхээс компанийн хууль зөрчсөн үйлдлээ засахыг шаардахгүй байх нь бид 2 эгнээ авто замын оронд нэг эгнээтэй авто замаар явж эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн хуулиар заасан эрхээ эдэлж чадахгүй болж байна. Учир нь зургийн компанийн буруу үйлдлээс барилга машин зам төлөвлөсөн зай руу орж баригдаж байна." гэхийн тухайд:

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 хийсэн шалгалтын явцад Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас гаргуулан авсан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 72 дугаар тогтоолоор батлагдсан Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Нэхмэлийн шарын хуучин барилгуудыг дахин төлөвлөх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд зураг төслийн Эй Э ХХК-ийн боловсруулж, батлуулсан В.х ХХК-ийн захиалгатай үйлчилгээтэй орон сууцны барилга болон Монгол дээд сургуулийн багш ажилчдын орон сууцны барилгын баруун талаар 2 эгнээтэй авто зам баригдахаар төлөвлөгдөөгүй байсан.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 01/40 дугаар удирдамжаар хийсэн шалгалтаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Монгол дээд сургуулийн захирал Н.Д, В.х ХХК-иас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, зураг төсөл, холбогдох баримт бичгийг тухайн үед гаргуулан авч шалгахад:

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 72 дугаар тогтоолоор батлагдсан Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Нэхмэлийн шарын хуучин барилгуудыг дахин төлөвлөх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд сургуулийн барилга төлөвлөсөн байршилд Монгол дээд сургуулийн багш ажилчдын орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулсан, мөн зочид буудлын барилга төлөвлөсөн байршилд В.х ХХК-д үйлчилгээтэй орон сууцны барилгын зураг төслийг баталсан нь Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх /хот, тосгоны батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилгажилтын төслийг үндэслэн газар олгох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;/ заалт, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хот, тосгоны эдэлбэр газрыг хот байгуулалтын баримт бичиг болон хот байгуулалтын норм ба дүрэм, журамд тусгагдсаны дагуу барилгажуулж ашиглана./ заалтуудыг тус тус зөрчиж байгаа тухай 2017 оны 01/40 дугаар танилцуулгын 8 дугаар хэсгийн 6-д бичигдсэн тул өмнө манай байгууллагаас хяналт шалгалт хийгдсэн гэж үзэж байна.

Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2017 хийсэн шалгалтаар Монгол дээд сургуулийн багш ажилчдын орон сууцны барилгыг нийт 542м2 эзэмшил газрын 92.1 %-д /32х15.6м/ барилгажуулж, ногоон байгууламж, авто зогсоолыг эзэмшил газрын гадна талд хэтрүүлсэн төлөвлөсөн нь барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй, 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байхаар заасан Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 12.6.3 заалтууд. Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсгийг зөрчиж байгаа тухай Хяналт шалгалт хийсэн тухай 2017 оны 01/40 дугаар танилцуулгын 10 дугаар хэсгийн 16-д бичигдсэн байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2017 онд хийсэн шалгалтаар Монгол дээд сургуулийн 53 дугаар байрны бохирын усны байгуулалтын батлагдсан зургийг хэвлэсэн хэмжээгээр нь тухайн үед шалгалтын явцад 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хийсэн хэмжилттэй давхцуулан үнэлэлт өгөхөд Монгол дээд сургуулийн 53 дугаар байрны бохирын усны бохир ус цуглуулан дамжуулах гадна салбар шугамын төлөвлөлт нь В.х ХХК-ийн барилгын хуучин суурь /Монгол дээд сургуулийн 53 дугаар байр барихаас өмнө газар дээр байгуулагдсан байсан/-ийн баруун ирмэгтэй хөндлөнгөөр ертөнцийн зүгээр урдаас хойд чиглэлд газар дээрээ солбилцолоор давхцахтай төлөвлөгдсөн байсныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шалгалтын танилцуулгын 6.1 дэх хэсгийн 7, 10 дугаар хэсгийн 11-д бичиж, Зураг 7-оор баталгаажуулж байсан байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 онд хийсэн шалгалтаар В.х ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилгыг нийт 660м2 эзэмшил газрын 37.3 %-д /19.2х12.8м/ барилгажуулж, 62.7%-д ногоон байгууламж, авто зогсоол төлөвлөсөн нь барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй, 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байхаар заасан Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 12.6.3 заалтуудыг хангаж байна гэж нөхцөл байдлыг тогтоосон байна.

Харин тухайн шалгалтын явцад Монгол дээд сургуулиас гаргуулан авч шалгасан зураг төсөлд: зураг төслийн Г ХХК нь Монгол дээд сургуулийн захиалгатай багш ажилчдын орон сууцны барилгын ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа хүүхдийн сувиллын зүүн талд 3.5 метр өргөнтэй авто замаар тус барилга руу орж гарахаар төлөвлөсөн бөгөөд тус эх загвар зураг /эскиз/-ыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар баталсан байсан. /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 онд хийсэн шалгалтын танилцуулгын 4.2-т Монгол дээд сургуулийн багш ажилчдын орон сууцны барилгын эх загвар зураг төслийг хянасан талаар бичсэн байна./

Зураг төслийн А ХХК нь Монгол дээд сургуулийн захиалгатай багш ажилчдын орон сууцны барилгын ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа хүүхдийн сувиллын зүүн талд 5 метр өргөнтэй авто замаар тус барилга руу орж гарахаар төлөвлөсөн бөгөөд тус барилгын ажлын зураг төслийг Онцгой байдлын ерөнхий газар хянан үзээд зөвшөөрөлцсөн, Э к ХХК нь 2013 оны 185/2012 дугаар магадлалын дүгнэлт гаргаж баталгаажуулсан байсан. /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 онд хийсэн шалгалтын танилцуулгын 4.2-т Монгол дээд сургуулийн багш ажилчдын орон сууцны барилгын ажлын зураг төслийг хянасан талаар бичсэн байна/

Тухайн үед хийсэн шалгалтаар В.х ХХК-иас гаргуулан авч шалгасан зураг төсөлд: зураг төслийн "Э" ХХК нь " В.х ХХК-ийн захиалгатай үйлчилгээтэй орон сууцны барилгын ерөнхий төлөвлөгөөний зураг төсөлд тус барилгын баруун талд 5 метр өргөнтэй авто замаар орж гарахаар төлөвлөсөн бөгөөд эх загвар зураг /эскиз/-ыг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар баталсан байдаг. /МХГ-ын 2017 онд хийсэн шалгалтын танилцуулгын 4.46-д Монгол дээд сургуулийн багш ажилчдын орон сууцны барилгын эх загвар зураг төслийг хянасан талаар бичсэн байна/.

Тус барилгын ажлын зураг төслийг Онцгой байдлын ерөнхий газар нь хянан үзээд 2016 оны 161/0-92 дугаар дүгнэлт гаргаж зөвшөөрөлцсөн, Барилгын хөгжлийн төвд 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 695/2016 дугаар магадлалын дүгнэлт гаргаж баталгаажуулсан байдаг. /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 онд хийсэн шалгалтын танилцуулгын 4.46-д Монгол дээд сургуулийн багш ажилчдын орон сууцны барилгын эх загвар зураг төслийг хянасан талаар бичсэн байна/.

Авто замын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д аж ахуйн нэгж, байгууллагын дотоодын авто зам гэж аж ахуйн нэгж, байгууллага өөрийн эзэмшлийн нутаг дэвсгэрт дотоодын хэрэгцээндээ зориулан барьсан авто замыг;/ гэж заасан байна.

Иймд тус маргаан бүхий 2 эгнээ авто зам гэдэг нь Монгол дээд сургууль болон В.х ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмших газрын хил заагийн гадна байрлах нийтийн эзэмшлийн газар юм.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 72 дугаар тогтоолоор батлагдсан Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Нэхмэлийн шарын хуучин барилгуудыг дахин төлөвлөх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд иргэн Н.Д ийн нэхэмжлэлд дурдагдсан маргаан бүхий авто зам нь төлөвлөгдөөгүй. Тухайн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол оруулж, зам барихаар албан ёсны эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй, нийтийн эзэмшлийн газар юм. Тухайн үед болон одоогийн байдлаар 2 эгнээ авто зам төлөвлөсөн гэх авто зам нь баригдаагүй.

Иймд манай байгууллагаас тус байршилд авто зам барих албан ёсны шийдвэр гараагүй байхад Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 72 дугаар тогтоолоор батлагдсан Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Нэхмэлийн шарын хуучин барилгуудыг дахин төлөвлөх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг зөрчиж шалгалт хийх боломжгүй юм.

Шалгалтаар Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Нэхмэлийн шарын хуучин барилгуудыг дахин төлөвлөх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, М дээд сургуулийн барилга болон Э ХХК-ийн боловсруулсан В.х ХХК-ийн захиалгатай үйлчилгээтэй орон сууцны барилгын ерөнхий төлөвлөгөө болон ажлын зураг төслийг шалгаад 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 3/881 тоот албан бичгээр Монгол дээд сургуулийн захирал Н.Д т хариуг өгч хүргүүлсэн тул дахин шалгалт хийх шаардлагагүй гэж үзсэн.

3, 4. Галын болон түргэний тэрэг зам дээр бөглөрч байрны иргэд амь насаа алдах эрсдэл үүсэж байна, сургуулийн хүүхдийн явдаг явган зам дээр, машин гарч ирж эрүүл мэнд амь насны эрсдэл үүсэж байна гэхийн тухайд:

Хяналт шалгалтын явцад Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас гаргуулан авсан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 72 дугаар тогтоолоор батлагдсан Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Нэхмэлийн шарын хуучин барилгуудыг дахин төлөвлөх ерөнхий төлөвлөгөөнд зураг төслийн Э" ХХК-ийн боловсруулж, батлуулсан В.х ХХК-ийн захиалгатай үйлчилгээтэй орон сууцны барилга болон "Монгол дээд сургуулийн багш ажилчдын орон сууцны барилгын баруун талаар 2 эгнээтэй авто зам баригдахаар төлөвлөгдөөгүй байна.

Иймд тус маргаан бүхий 2 эгнээ авто зам гэдэг нь Монгол дээд сургууль болон В.х ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын захирамжаар эзэмших газрын хил заагийн гадна байрлах нийтийн эзэмшлийн газар юм.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 72 дугаар тогтоолоор батлагдсан Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Нэхмэлийн шарын хуучин барилгуудыг дахин төлөвлөх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд иргэн Н.Д ийн нэхэмжлэлд дурдагдсан маргаан бүхий авто зам нь төлөвлөгдөөгүй. Тухайн ерөнхий төлөвлөгөөнд тодотгол оруулж, зам барихаар албан ёсны эрх бүхий байгууллагын шийдвэр гараагүй, нийтийн эзэмшлийн газар юм. Тухайн үед болон одоогийн байдлаар 2 эгнээ авто зам төлөвлөсөн гэх авто зам нь баригдаагүй.

Иймд манай байгууллагаас тус байршилд авто зам барих албан ёсны шийдвэр гараагүй байхад Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2012 оны 72 дугаар тогтоолоор батлагдсан "Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Нэхмэлийн шарын хуучин барилгуудыг дахин төлөвлөх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг зөрчиж шалгалт хийх боломжгүй юм.

Шалгалтаар Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Нэхмэлийн шарын хуучин барилгуудыг дахин төлөвлөх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, М дээд сургуулийн барилга болон Э ХХК-ийн боловсруулсан В.х ХХК-ийн захиалгатай үйлчилгээтэй орон сууцны барилгын ерөнхий төлөвлөгөө болон ажлын зураг төслийг хянаж шалгаад 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 3/881 тоот албан бичгээр Монгол дээд сургуулийн захирал Н.Д т хариуг өгч хүргүүлсэн тул дахин шалгалт хийх шаардлагагүй гэж үзсэн.

5. Байрны бохирын шугамаа засварлах боломжгүй болж байна. Учир нь зургийн компанийн буруу үйлдлээс болж барилга бохирын шугамын хамгаалалтын зурвас дээр баригдаж байна. гэхийн тухайд:

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2017 оны 01/40 дугаартай Төлөвлөгөөт бус хяналт шалгалтын тухай удирдамжийн дагуу шалгалт хийх явцад геодези зураг зүйн тусгай зөвшөөрөлтэй 3 аж ахуйн нэгжээр 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр газар дээр нь хийлгэсэн хэмжилтүүдээр зай хэмжээг Монгол дээд сургуулийн орон сууцны бохир усыг цуглуулан дамжуулах гадна салбар шугамын тэнхлэгээс В.х ХХК-ийн барьж байгаа барилгын шинэ суурийн "баруун урд баганын баруун гадна тал хүртэлх зай хэмжээ 3.6-3.7 метр, "баруун хойд баганын баруун гадна тал хүртэлх зай хэмжээ 3.1-3.2 метр" гэж тодорхойлогдсон байгаа нь "Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД30.01.04-н 7.10 дэх хэсгийн зохих шаардлагыг хангаж байна.

Харин, В.х ХХК-н барилгын суурийн /ББ-9/ зураг төсөлд хавтан суурийн захаас багана хүртэлх зай 0.8 метр гэсний дагуу тус хэмжээсийг шууд хасаж, орон сууцны бохир усыг цуглуулан дамжуулах гадна салбар шугамын тэнхлэгээс В.х ХХК-н барилгын /газар доорх/ хавтан суурь хүртэлх зай хэмжээ нь 2.4-2.9 метр гэсэн нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17.7-д ... бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна гэсэн заалтыг хангаж байна.

Холбогдох материалаас үзэхэд, Монгол дээд сургуулийн орон сууцны бохир усны гадна шугамын дагуух зурвасын нийт өргөн нь газрын доорх хавтан суурийн хэсэгт /5.4-5,9/ метр, газрын дээрээ /6, 1-6.7/ метр байгаа бөгөөд В.х ХХК-ийн барьж байгаа барилгын газар доорх/ хавтан сууриас, орон сууцны бохир усны гадна шугамын түвшин нь дээр байрлаж байгаа тул, мэргэжлийн байгууллагаар газар шороог налуулан ухуулж, үйлчилгээ засварыг хийлгүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Мөн, Монгол дээд сургуулиас орон сууцны шинэ барилгаа ашиглалтад оруулах хүсэлтийг 2015 онд, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт гаргасны дагуу тус орон сууцны барилга байгууламж болон бохир усны гадна шугам сүлжээг ашиглалтад хүлээн авч оруулах улсын комиссын бүрэлдэхүүн томилогдон газар дээр үзэж шалгаад, холбогдох хууль тогтоомж норм дүрмийн дагуу чанартай сайн баригдсан цаашид ашиглах боломжтой гэж үзээд, байнгын ашиглалтад оруулан хүлээн авсан байх бөгөөд захирал Н.Д ч хүлээн зөвшөөрч улсын комиссын актад гарын үсэг зурж, баталгаажуулсан байдаг.

Тус орон сууцны барилга байгууламж бохир усны гадна шугам сүлжээ 2013-2015 онд баригдах үед Н.Д нь хяналт тавьж захиалагчаар ажилласан байна.

Холбогдох бичиг баримтуудаас үзэхэд, В.х ХХК нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Бул бул ХХК-ий захиалгаар 2008 онд дутуу баригдсан барилгын цутгамал суурьтай энэ газрыг иргэн Баатараас 2009 онд худалдан авсан байна.

Харин В.х ХХК-ийг 2008 онд дутуу баригдсан барилгын цутгамал суурьтай энэ газрыг худалдан авсны дараа, Монгол дээд сургуулийн захирал Н.Д нь 2013-2015 онд 9 давхар орон сууцны барилга болон бохир ус дамжуулах шугам сүлжээг барьж ашиглалтад оруулсан байна. Иймээс В.х ХХК-ны захиалгаар 2008 онд баригдсан барилгын цутгамал суурьтай, Монгол дээд сургуулийн захирал Н.Д нь 2013-2015 онд орон сууцны тус барилгыг барихдаа бохир ус дамжуулах гадна шугам сүлжээний зай хэмжээгээ уялдуулж, холбогдох хууль норм дүрмийг баримтлан зөв төлөвлөж, угсрах ёстой байсан гэж үзэж байна.

Монгол дээд сургуулийн захиалгаар 2015 онд баригдсан орон сууцны тус барилга байгууламж шугам сүлжээний ажлын зураг төслүүдийг 2013 онд А к ХХК-д боловсруулан, зарим зураг төслүүдэд Э к ХХК-иар магадлал хийлгэж 185/2012 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлтийг гаргуулсан байх боловч, харин цэвэр бохир усны гадна шугам сүлжээний зураг төсөл нь магадлалаар хянагдаж баталгаажсан тамгагүй, улсын экспертизийн дүгнэлтгүй байсныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 2017 онд хийсэн шалгалтаар тогтоосон.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 онд хийгдсэн шалгалтаар иргэн Н.Д ийн захиалгаар Монгол дээд сургуулийн орон сууцны бохир ус дамжуулах салбар шугамын зураг төслийг зохиохдоо газар дээр байрлах объектыг бүрэн зураглаагүй шаардлага хангаагүй дэвсгэр зураг ашигласан, газар дээр байрлах В.х ХХК-ийн барих барилгын суурийн хэмжээ байрлалыг газар дээр хэмжилт хийлгээгүйгээр тоймлон зурагласан, агуулга дутуу зураг хуулбарлан хэвлэж ашигласан, боловсруулсан зураг төслийг тухайн үед шалгалтаар газар дээр нь хийсэн бодит хэмжилттэй давхцуулан солбицуулж Монгол дээд сургуулийн орон сууцны бохир ус дамжуулах салбар шугам нь В.х ХХК-ийн барилгын хуучин суурийн баруун ирмэгтэй хөндлөнгөөр ертөнцийн зүгээр урдаас хойд чиглэлд газар дээрээ давхцахаар төлөвлөсөн, газар дээр байгуулахдаа батлагдсан зураг төслөөс шилжүүлсэн талаар шалгаж 2017 оны 1/40 дугаар танилцуулга /6.1-ийн 6, 7, 8, 6.3 дахь хэсгийн 3, 8 дугаар хэсгийн 3, 10 дугаар хэсгийн 9, 12, 18/-д тодорхой дурдсан байна.

6. Барилга нурвал түүний хажуугаар яваа хүмүүс дээр унах эрсдэл үүсэж байна." гэхийн тухайд:

Зураг төслийн Э ХХК нь В.х ХХК-ийн захиалгатай үйлчилгээтэй орон сууцны барилгын зураг төслийг газар хөдлөлтийн 7 баллд тэсвэртэй байхаар тооцож зураг төслийг боловсруулан Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулж, Онцгой байдлын ерөнхий газраас 2016 оны 161/0-92 дугаар дүгнэлтийг гаргаж зөвшөөрөлцсөн, Барилгын хөгжлийн төвд 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 695/2016 дугаар магадлалын дүгнэлт гаргаж баталгаажуулсан байдаг.

Иймд Монгол Улсын Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж заасны дагуу тус албан бичигт дурдсан асуудлаар дахин хяналт шалгалт хийж, эрх зүйн баримт бичиг гаргах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/01263 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 210/MA2017/01992 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн танхимын шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 001/XT2018/00182 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Монгол дээд сургууль болон иргэн Д.Г, Ч.Н нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг.

Мөн тус нэхэмжлэлийн шаардлагад дурдсан асуудлаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн Н.Д, Д.Г нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэрэг хянагдаж байгаа болно гэжээ.

7. Гуравдагч этгээд В.х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүхэд болон шүүх хуралаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэл гаргах эрх байгаа хэдий ч хууль зүйн хувьд нэхэмжлэгчийн ярьж байгааг хэрэглэх боломж байхгүй. Учир нь хавтаст хэрэгт авагдсан Иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох захирамжид дурдсанаар Н.Д гуай В.х ХХК-ийг буулгахаар Иргэний хэргийн шүүхэд хандаж байсан. Гэтэл Захиргааны хэргийн шүүхэд иргэн н.Г, Н.Д гэдэг хүний нэхэмжлэлтэй, Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэрэг хянагдаж байсан. Энэ хэргийг Захиргааны хэргийн шүүх жич шийднэ гэсэн. Уг хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байх.

Үүнд Э ХХК-ийн хийсэн зураг төсөл нь Барилгын хөгжлийн төвийн зураг төслөөр хянагдаж архитектур төлөвлөлтийн даалгавар, скиз зураг, ажлын зураг батлагдсан. В.х ХХК-ийн барилгын зөвшөөрлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэж Иргэний хэргийн шүүх дүгнэж, уг асуудлыг шийдвэрлэсний дараа барилгыг нураах эсэх асуудлыг шийдвэрлэ гээд хэрэгсэхгүй болгосон. Гэтэл Н.Д гуай зургийн компанийг шалгуулахаар нэхэмжлэл гаргасан. Өмнөх хурал дээр гуравдагч этгээдийн зүгээс тодорхой хэлж байсан.

Нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч өөрөө тодорхойлох үүрэгтэй. Шүүх түүнд хөндлөнгөөс оролцох ёсгүй байхад удаа дараа шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагыг зааж өгсөн. Яагаад Н.Д гуайн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх тодорхойлох ёстой вэ. Нэхэмжлэгчийн хувь хүний хувьд буруутгаагүй, гаргаж байгаа нэхэмжлэл нь ач холбогдолгүй өөр хэргийн хүрээнд шийдэх ёстой, барилгын норм, дүрэм журмын асуудлыг энэ хэрэг дээр хэлэлцэх шаардлага байхгүй. Үйл баримт буюу барилгын норм дүрэм зөрчсөн эсэх асуудлыг Мэргэжлийн хяналтын байгууллага тогтооно. Барилгын норм, дүрэм зөрчсөнийг нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн үү гэдэг захиргааны актуудын үйлчлэлийн хүрээнд барилга баригдсан учир захиргааны акт хуульд нийцсэн үү, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн үү гэдэг асуудлыг хэрэг яаж шийдвэрлэгдсэнтэй хамаарахгүйгээр н.Г, Н.Д нарын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн хүрээнд шийдвэрлэгдэх асуудал юм. Н.Д гуайн тодруулсан зүйлийг харахад нэхэмжлэгч нь Мэргэжлийн хяналтын байгууллага 2017 онд шалгалт хийгээд уг хоёр барилгын зөрчлийг тогтоохдоо Монгол дээд сургуулийг буруутгаж бичсэн учир Монгол дээд сургуулийг зөвтгөж, В.х ХХК-ийг буруутгасан дүгнэлтийг гаргаж өг гэж шүүхээр даалгуулах гэж байгаа. Уг шүүхийн шийдвэрийн дагуу В.х ХХК-аас гэм хор хохирол нэхэмжилнэ гэж байна. Энэ нь хууль зүйн хувьд боломжгүй. Учир нь 01/40 дугаартай хяналт шалгалтын танилцуулга дээр тодорхой бичсэн. Үүнд Монгол дээд сургуулийн захирал Н.Д ээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын нэр дээр 2017 оны 1 дүгээр сарын 07-ний өдөр ирүүлсэн 01 дүгээр албан бичиг, Шадар сайдын ажлын албанаас ирүүлсэн 1 дүгээр сарын 26-ны өдрийн 411 тоот албан бичиг, Авилгатай тэмцэх газраас ирүүлсэн 2017 оны 1 дүгээр сарын 17-ний өдрийн гомдол шийдвэрлэх тухай 05/642, 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 05/654 дугаартай албан бичгүүдээр тус тус ирүүлсэн хүсэлт, өргөдөл, гомдолд дурдагдсан маргаантай асуудлуудыг шалгаж холбогдогч этгээдүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөөр хяналт шалгалтыг хийв гэж тодорхой дурдсан байна.

Хяналт шалгалтын бүрэлдэхүүн гэсэн хэсэгт Монгол дээд сургуулийн захирал Н.Д шалгалтын явцад буюу 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр 13 заалт бүхий гомдлыг дахин ирүүлсэн мөн В.х ХХК болон Монгол дээд сургуулийн эзэмшиж байгаа газар нь барилга байгууламжийн холбогдох зураг, төсөл бичиг баримтуудыг холбогдогч этгээдүүд бүрэн гаргаж өгөөгүй учир хяналт шалгалтад шаардлагатай нэмэлт материалуудыг Нийслэлийн газрын алба, Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газар, Үндэсний төв архиваас 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд гаргуулан авч шалгасан гэсэн. Н.Д гуайн нэхэмжлэлийн шаардлагадаа ярьж байгаа зургаан зүйл болон хурал дээр ярьж байгаа үндэслэл нь нэхэмжлэгчийн 6-7 удаагийн гаргасан хүсэлт гомдол болгон дурдагдсан. Нэхэмжлэгчийн өгсөн бүх өргөдөл, гомдлыг нэгтгээд хяналт шалгалтыг хийсэн. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлээд хяналт шалгалт хийхийг даалгасан шийдвэр гарвал тусгай мэргэжлийн хүрээнд хэмжилт, зайнуудыг гаргана. Нэхэмжлэгч нь эзэмшил газраа 92,1 хувийг нь барилгажуулж оюутны байр барина гэж зураг батлуулчхаад арилжааны зориулалтай орон сууц бариад зарсан. Түүнд дахин шалгалт хийхээр шийдсэн ч нийтийн эзэмшлийн 92,1 хувийг барилгажуулсан учир таны зөрчил арилахгүй.

Нийтийн эзэмшлийн талбайг зогсоол болгож ашиглаад эзэмшил газрынхаа 92,1 хувьд барилга барьснаар энэ асуудал үүссэн. В.х ХХК нь 2008 онд сууриа цутгасан байхад нэхэмжлэгчийн 53 дугаар байр байгаагүй. 2013-2015 оны хооронд Б Б ХХК-ийн 2008 оны зураг төсөлтэй зутгасан суурийн хажууд 2014-2015 онд эзэмшил газрынхаа Хот байгуулалтын тухай хуулийн барилгажих талбайн хэмжээг зөрчиж нийтийн эзэмшлийн талбай руу оруулж, оюутны байр нэрээр орон сууц барьснаар энэ асуудал үүссэн. Хяналт шалгалтын товч танилцуулга дээр нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа 1м 6см шилжсэн гэсэн зүйл байхгүй. В.х ХХК-ийн барилга нь Б Б ХХК-аас шилжүүлж авсан хуучин суурийн дотор байгаа. 2008 онд цутгасан байсан суурин дотор буюу сууриас илүү гаргалгүй барилга баригдсан. Цаг хугацааны хувьд таны барилгаас өмнө ерөнхий төлөвлөгөө нь батлагдсан байсан. Нэхэмжлэлийн шаардлага хангагдсан гэж үзвэл нэхэмжлэгчийн ямар эрх хууль ёсны ашиг сонирхол сэргэх вэ, эрх нь сэргэх боломжгүй ойлголт юм.

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч буруутай этгээдийг тогтоо, дүгнэлт гарга гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлагаар тогтоогдсон байдаг. Гэтэл шүүгч болон энгийн иргэн барилгын мэргэжлийн үйл ажиллагаа дээр барилгын техникийн тусгай мэдлэг бүхий улсын байцаагч нарыг энэ дүгнэлт гарга гэдэг байдлаар дүгнэлтийн эцсийн шийдлийг гаргахаар шийдүүлэх боломжгүй. Энэ хуулиараа захиргааны байгууллагад олгогдсон эрх хэмжээ хоёрдугаарт газар дээр очиж хэмжиж тогтоодог зүйлийг нэхэмжлэгч 1м 6см давсан гэдгийг мэдэж байгаа бол дахин тогтоолгох шаардлага байхгүй. Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газрыг хариуцагчаар татсан хэрэг дээр шийдвэрлүүлээд явах боломжтой.

Төрийн захиргааны байгууллагад өргөдөл гаргаж түүний дагуу тусгай мэдлэгийн хүрээнд хяналт шалгалт хийж зөрчлийг нь дурдахад өөрт нь таалагдахгүй учир өөр шийдвэр гаргуулах гэж захиргааны эс үйлдэхүй гэж маргаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй юм.

Зургийн компанийг шалгаагүй В.х ХХК-ийг шалгасан гэж байна. Барилгын тухай хуульд тодорхой заалт байгаа. Гэхдээ зургийн компани хийсэн зураг, одоогийн байдлаар гүйцэтгэгч компани хоёрыг салгаж ойлгож болохгүй. Бид хяналт шалгалт хийхдээ В.х ХХК-ийн захиалгаар баригдаж байгаа барилгад Барилгын хөгжлийн төвөөр орж магадлал хийгдсэн албан ёсны зургийг хянасан гэсэн. Энэ нь В.х ХХК-ийн захиалгаар Э ХХК-ийн гүйцэтгэсэн зургийг Барилгын хөгжлийн төвийн гомдлын дүгнэлт гарсан байсан учир хяналт шалгалтыг хийсэн. Нэхэмжлэлийн шаардлага хангагдвал дахин шалгалт хийнэ. Э ХХК-ийг шалгуулна гэвэл В.х ХХК дээр шалгалт хийнэ. Тэгэхээр нэг хийсэн шалгалтыг хоёр хийх болж байна. Хоёр компанид тус тусад нь шалгалт хийсэн ч өөрчлөлт гарахгүй. Зургийн компани зохиогчийн хувьд барилгын ажлын явцад гүйцэтгэгч барилгын зургийг зөрчих, өөрчлөх асуудал гарсан бол Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарын маргаан дээрх асуудлаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэгдэх боломжгүй. Нөгөө хянагдаж байгаа хэрэг дээр яригдах асуудал юм.

Нэхэмжлэгчийн ямар эрх зөрчигдсөн гэдэг нь тодорхойгүй ба өөрөө хэлэхдээ би 53 дугаар байрны оршин суугчийн хувиар нэхэмжлэл гаргаж байна гэдэг эсхүл Монгол дээд сургуулийн захирлын хувиар гаргаж байна гэж нэг ярина. 18 дугаар сургуулийн 3000 хүүхдийн өмнөөс нэхэмжлэл гаргаж байна гэж тайлбарладаг. Нэхэмжлэгч нь өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж ярьж байгаа учир хариултыг өгөхөөс өөр арга байхгүй. Нэхэмжлэгч нь оюутны байр нэрээр зөвшөөрөл авч байгаад орон сууцны барилга барьж барилгажих талбай 70 хувиас хэтрэхгүй байна гэсэн Хот байгуулалтын тухай хуулийг зөрчиж 92,1 хувийг барилгажуулж нийтийн эзэмшлийн талбайг зогсоолоор ашигласнаас болж таны ярьж байгаа зөрчил гарч байгаа. В.х ХХК-ийн барилга нь 2008 онд Б Б" ХХК дээр байхдаа цутгагдсан суурийн хүрээнд байгаа. Энэ нь нэхэмжлэгчийн өөрийнх нь тодорхойлж байгаа зөрчигдсөн эрх ашиг сонирхол гэхээс илүү нэхэмжлэгчийн барилгын норм, дүрэм, зөрчиж барилгын зориулалтыг өөрчилж барьсан 53 дугаар байрнаас болж байгаа. Тэнд амьдарч байгаа иргэдийн амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байгаа нь нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүй, дур мэдэн талбайгаа томсгож барьсан барилгаас болж байгаа нөхцөл юм

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Иргэн Н.Д ийн нэхэмжлэлтэй Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт

холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч нарын гаргасан тайлбарт үндэслэн дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Н.Д нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандан Э компанийн үйл ажиллагааг шалгуулахаар гаргасан 2020 оны 1 дүгээр сарын 20-ний өдрийн өргөдлийг татгалзаж шийдвэрлэсэн хариу /үйлдэл /нь хууль бус болохыг тогтоож, өргөдөлд дурдсан асуудлаар хяналт шалгалт хийхийг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоод, дараахь үндэслэлээр маргасан байна. Үүнд: Э ХХК нь В.х ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилгын зураг төслийг хийхдээ ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн эсэхийг шалгаж, дүгнэлт гаргаагүй, манай байрны орц, гарц дээр машины авто зогсоол төлөвлөсөн, Э компани зам урагш сэтлэх зөвшөөрөл аваагүй мөртлөө орц, гарцыг урагш чигээр нь гаргана гэсэн худал зураг зурсан, барилга угсралтын явцад эргэлтийн цэгээ дурмэдэн өөрчилсөн зөрчлийг мэдэгдээгүй, огосон газрын хил заагаа зөрчсөнийг мэдэгдээгүй, В.х ХХК барилгаа дурмэдэн баруун тийш 1.6 м шилжүүлснийг тогтоосон боловч энэ нь ямар хууль, дүрэм зөрчсөнийг тогтоогоогүй, ингэж тогтоогоогүйгээс манай байрны авто ба явган замын орц гарцыг төлөвлөсөн зай хэмжээ 1.6 метрээр хорогдож, машин зам нэг урсгалтай болж, эрсэл үүсч, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн, В.х ХХК барилгын ерөнхий төлөвлөгөөг зөрчсөнийг шалгаагүй, 2017 оны хяналт шалгалтын ажлаар гаргасан танилцуулгад Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм дүрмийг хэн зөрчсөнийг бичээгүй, хоёр тал буруутайг тогтоогоогүй, бохирын шугамыг баруун тийш, зүүн тийш шилжиж байрласан гэж 2 өөрөөр тодорхойлсон, нэг утгатай дүгнэлт гаргах, 2017 оны танилцуулгад барилгын шинэ суурь олгосон газрын хил зааг дотор байрлаж байна гэсэн дүгнэлтийг хүчингүй болгохыг даалгах гэж гэжээ.

3. Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахаар нэхэмжлэгчид удаа дараа шаардлага тавьсан бөгөөд 2020 оны 2 дугаар сарын 3-ны өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах захирамж гаргасан /1 дүгээр хавтаст хэргийн 33 дугаар тал/-ы дагуу 2020 оны 2 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаарлагаа нэмэгдүүлсэн, тодруулсан, тодорхойлсон 4 удаагийн тайлбарыг ирүүлж, хамгийн сүүлд ирүүлсэн болон шүүх хуралдаанд тодорхойлсон байдлаар хэргийг шийдвэрлэсэн болно.

4. Хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 3 дугаар сарын 20-ний өдрийн 01/40 дүгээр хяналт шалгалтын танилцуулга болон хэрэгт авагдсан бусад баримтуудаас үзвэл иргэн Н.Д нь Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах В.х ХХК-ийн барилгын талаар Мэргэжлийн хяналтын газар, Шадар сайд, Авлигатай тэмцэх газарт гаргасан удаа дараагийн өргөдөл, гомдлын дагуу шалгалт хийжээ. /1 дүгээр хавтаст хэргийн ,,,,-р тал/

Уг шалгалтаар болон өмнөх шалгалтуудаар иргэн Н.Д ийн 2020 оны 1 дүгээр сарын 20-ний өдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт гаргасан өргөдөлд тусгагдсан асуудлуудаар шалгалтыг хийж, хариуг тухай бүрд нь өгсөн байна.

Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар уг шалгалтаар 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр гаргасан 13 заалт бүхий гомдлыг шалгахдаа Нийслэлийн газрын алба, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, Үндэсний төв архиваас холбогдох материалуудыг гаргуулан авчээ.

5. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2017 оны 3 дугаар сарын 20-ний өдрийн 01/40 дүгээр хяналт шалгалтын танилцуулгаар иргэн Н.Д гаргасан өргөдөлд тусгагдсан асуудлаар шалгалт хийсэн болохыг дэлгэрэнгүй байдлаар авч үзвэл:

 

   6.1 Зай хэмжээг тогтоосон хэмжилтийн дүнгийн талаар

 

1. Тус байрны ахуйн хэрэглээний бохир усыг цуглуулан дамжуулах гадна салбар шугамын тэнхлэгээс В.х ХХК-ийн барилгын шинэ суурийн баруун урд баганын баруун гадна тал хүртэлх зай хэмжээ 3.7 м, барилгын баруун хойд баганын баруун гадна тал хүртэлх зай хэмжээ 3.1 м байна.

Харин В.х ХХК-ийн барилгын суурийн /ББ-9/ зургаас үзэхэд хавтан суурийн захаас, багана хүртэлх зай хэмжээ нь 0.8 метр байна.

Иймээс орон сууцны барилгын бохир усыг цуглуулан дамжуулах гадна салбар шугамын тэнхлэгээс В.х ХХК-ийн барилгын хавтан суурийн баруун урд тал хүртэлх зай хэмжээ 2.9 метр, баруун хойд тал хүртэлх зай хэмжээ 2.3 метр байна.

2. МДС-ийн 53 дугаар байрны баруун урд булангаас В.х ХХК-ийн барилгын шинэ суурийн баганын гадна тал хүртэл 15.4 м, 53 дугаар байрны зүүн урд булангаас барилгын шинэ суурийн баганын гадна тал хүртэл 15.5 м байна.

3. В.х ХХК-ийн барилгын шинэ, хуучин суурийн багануудад хэмжсэн хэмжилтэд НЗД-ын 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/776 тоот захирамжаар олгосон 660 м2 газрын кадастрын зураг, 2015 онд батлагдсан ерөнхий төлөвлөгөө, зай хэмжээний зургийг солбицлоор давхцуулахад барилгын шинэ суурь нь эзэмшүүлэхээр олгосон газрын хил зааг дотор байрлаж байна. /Зураг 47/

4. В.х ХХК-ийн барилгын шинэ суурийн баганын гадна хэмжээ нь уртаараа /ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш/ 19.9 м, хөндлөнгөөрөө /ертөнцийн зүгээр урдаас хойш/ 13,2 м байна. /Зураг 5/

5. В.х ХХК-ийн барилгын шинэ суурийн баганад 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хийгдсэн хэмжилтэд "О" ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр актын зургийг солбицлоор давхцуулахад барилгын шинэ суурийн баруун урд багана баруун тийш 1.1 м, хойшоо 1,3 м, баруун хойд багана нь баруун тийш 1.6 м, хойшоо 1,8 м, зүүн хойд багана баруун тийш 0,6 м хойшоо 1,9 м, зүүн урд багана баруун тийш 0.4 м, хойшоо 15 м тус тус газар дээр шилжиж байрласан байна.

6. МДС-ийн 53 дугаар байрны бохир усны байгуулалтын батлагдсан зургийг хэвлэсэн хэмжээгээр нь солбицолцуулж 2017 оны 02 сарын 30-ны өдөр В.х ХХК-ийн барилгын суурьт хийсэн хэмжилттэй давхцуулан харахад зураг төсөл боловсруулахад ашигласан дэвсгэр зурагт В.х ХХК-ийн барилгын суурийг 12х18 м хэмжээтэй зурагласан бөгөөд суурийн баруун урд баганыг 4.5 м, баруун хойд баганыг 4.6 м, барилгын хуучин суурийн баруун урд буланг 5.6 м, баруун хойд буланг 0.8 м тус тус зүүн тийш шилжүүлэн "E" дэлгүүрийн баруун хананд тулгасан байдлаар газар дээр байрлаж байгаа хэмжээнээс шилжүүлж оруулан, хэвлэсэн байна. ..

7. МДС-ийн 53 дугаар байрны бохир усны байгуулалтын батлагдсан зургийг 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр хийсэн хэмжилттэй солбицлоор давхцуулж харахад бохир ус цуглуулан дамжуулах гадна салбар шугамын төлөвлөлт хийхдээ В.х ХХК-ийн барилгын хуучин суурийн хэсгийн баруун ирмэгтэй хөндлөнгөөр урдаас хойд чиглэлд давхцуулан төлөвлөсөн байна. /Зураг 71/

8. МДС-ийн 53 дугаар байрны бохир усны байгуулалтын батлагдсан зургийг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гүйцэтгэсэн хэмжилтийн зурагтай солбицлоор давхцуулахад 53 дугаар байрны бохир ус цуглуулан зайлуулах гадна салбар шугам нь тэнхлэгээрээ батлагдсан зураг төслөөс В.х ХХК-ийн барилгын шинэ суурийн баруун урд баганын дагуу 2.4 м, баруун хойд баганын дагуу 2.0 м баруун тийш тус тус газар дээр шилжиж байрласан байна.

6.2 В.х ХХК-ийн барьж байгаа барилгын талаар:

.... 2. Барилгын тэг тэнхлэгийг 1992 онд газар дээр нь Архитектур төлөвлөлтийн газраас 17х12.40 м-ийн хэмжээтэйгээр байгуулан 7 дугаар акт үйлдсэн байна.

.... 4. НЗД-ын 2000 оны А/59 дугаар захирамжаар "Б Б" ХХК-д Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо 4-р яслийн зүүн талд байрлуулан олгосон 0.028 га газарт 2002 онд "Б Б" ХХК нь 21.0x140 м хэмжээтэй барилга барих ерөнхий төлөвлөгөө батлуулсан байна.

5. " В.х ХХК-ийн барилгын шинээр байгуулсан суурийн багануудад хэмжсэн хэмжилтэд Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/776 тоот захирамжаар олгосон 660 м2 газрын кадастрын зураг, 2015 онд батлагдсан ерөнхий төлөвлөгөө, зай хэмжээний зургийг солбицлоор давхцуулахад барилгын шинэ суурь нь олгосон газрын хил зааг дотор байрлаж байна.

6. В.х ХХК-ийн шинээр барих барилгын суурийн баганын гадна хэмжээс нь уртаараа /ертөнцийн зүгээр урдаас хойш/ 19.9 м, хөндлөнгөөрөө /ертөнцийн зүгээр урдаас хойш/ 13,2 м байна.

7. В.х ХХК-ийн барилгын шинэ суурийн баганын гадна талаар хийгдсэн хэмжилтэд "О" ХХК-ийн гүйцэтгэсэн тэг тэнхлэгийг газар дээр байгуулсан актын хавсралт зургийг солбицлоор давхцуулахад шинээр барьж байгаа барилгын суурийн баруун урд баганын гадна тал хүртэл баруун тийш 1.1 м, хойшоо 1,3 м, баруун хойд баганын гадна тал хүртэл баруун тийш 1.6 м, хойшоо 1.8м, зүүн хойд баганын гадна тал хүртэл баруун тийш 0.6 м, хойшоо 1,9м, зүүн урд баганын гадна тал хүртэл баруун тийш 0.4 м, хойшоо 1.5 м тус тус шилжсэн байна. /Зураг 6/

6.3. МДС-ийн 53 дугаар байр, түүний бохир усны байгуулалтын зураг төсөл боловсруулахад ашигласан дэвсгэр зураг /газрын зураг/-ийн талаар:

3. МДС-ийн 53 дугаар байрны Ерөнхий төлөвлөгөө, бохир усны байгуулалтын зураг нь 2013 онд боловсруулагдсан бөгөөд тус зургуудыг боловсруулахад ашигласан дэвсгэр зурагт "В х ХХК-ийн барилгын суурийг газар дээрх бодит хэмжээ, байрлалаас шилжүүлэн оруулсан байна. /эх хувь зураг/

4. "В х ХХК-ийн барих барилгын ерөнхий төлөвлөгөөний зургийг 2016 оны 05 дугаар сард батлагдсан бөгөөд барилгын суурийн хэмжээ нь тэнхлэгээрээ 19.2х12.8 м, зүүн урд булан нь E" дэлгүүрийн барилгаас баруун тийш 2.0 м. урагшаа 3.5 м зайд байрлахаар төлөвлөгдсөн байна.

Найм. Шалгалтаар илрүүлсэн зөрчил, дутагдал, шалтгаан, зөрчигдсөн хууль, тогтоомж, дүрэм, журам, стандартын мөрдөлтийн байдал:

2. Нийслэлийн Засаг даргын 2000 оны А/59 дугаар захирамжаар "Б Б" ХХК-д Хан-уул дүүргийн 3 дугаар хороо 4-дүгээр яслийн зүүн талд байрлуулан 0.028 га газрыг шилжүүлсэн бөгөөд тус аж ахуйн нэгж нь 2002 онд 343.8 м2 /22.04x15.6м/ хэмжээтэй барилга барих ерөнхий төлөвлөгөө батлуулсан, түүний дагуу суурийн ажил /хуучин суурь/ гүйцэтгэсэн нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь /Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна./ заалт, 12.6.3 дахь /12.6.3. төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь, цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх./ заалтуудыг;

3. МДС-ийн орон сууцнаас бохир усыг цуглуулан дамжуулах rадна салбар шугам нь барилгаас гараад 1-р худгаар дамжин урагшаа эргэн явж байгаад 3-р худгаас Хүүхдийн сувиллын барилгын урдуур баруун тийш эргэж яваад 4-р худгаар дамжин цаашаа төвийн бохир усны шугам сүлжээнд холбогдохоор батлагдаж хянагдсан /УХАТ 3-р хуудас/ зураг төсөлтэй байхад, эрх бүхий байгууллагуудаас албан ёсны зөвшөөрлийг авалгүйгээр зураг төслийг зөрчиж, бохир усны тус шугамын угсралтыг 3-р худгаас нь ертөнцийн зүгээр зүүн тийш эргүүлэн /В х ХХК-ийн барилгын суурийн урдуур/ явуулж байгаад 4 дэх худгийг угсарч цааш нь төвийн бохир усны шугамд холбож угсарсан байгаа нь Барилгын тухай хуулийн 14, 37, 38-р зүйлүүдийн холбогдох заалтуудыг, АК 07/03-2013 шифртэй "ус хангамж ариутгах татуургын /УАХТ/ гадна шугам сүлжээний батлагдсан зураг төсөл, УСУГ-с олгогдсон Техникийн нөхцөлийн холбогдох заалтуудыг;

Мөн МДС-ийн эрх бүхий байгууллагуудаар баталгаажуулсан орон сууцны бохир усны гадна шугам сүлжээний зураг төсөлд тус шугам сүлжээг, 2008 онд баригдсан барилгын сууриас 3 метрээс хол зайнд авто замын баруун доод хэсэгт угсарч гүйцэтгэхээр төлөвлөсөн байхад, угсралтыг нь гүйцэтгэхдээ батлагдсан зураг төслийг зөрчиж бохир усны шугамыг зүүн тийш шилжүүлэн барилгын суурьтай ойртуулан угсарсан байгаа нь АК 07/03-2013 шифртэй "ус хангамж ариутгах татуургын /УАХТ/ гадна шугам сүлжээний батлагдсан зураг төсөл, УСУГ-с олгогдсон техникийн нөхцөлийн холбогдох заалтуудыг;

4. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 782 тоот захирамжийг үндэслэн МДС-д 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 80 дугаар бүхий архитектур төлөвлөлтийн даалгаврыг тэнхлэгээрээ 16м х 32м хэмжээтэй 1 блок, 9 давхар, оюутны байрны барилгын зориулалтаар олгосон байхад эх загвар зураг /эскиз/ болон ажлын зураг төслийг МДС-ийн багш ажилчдын орон сууцны барилгын зураг төсөл боловсруулж, НЕТГ, ОБЕГ-ууд нь зөвшөөрөлцөн Э С С С" ХХК нь магадлалын ерөнхий дүгнэлт гаргасан нь Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйл "Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд хориглох зүйл"-ийн 24.1.3. дахь /Олгосон газарт зориулалтын бус барилга байгууламж барих.../ заалтыг;

5. МДС-ийн багш ажилчдын орон сууцны барилгын эх загвар зураг боловсруулсан Гоби травэл" ххк болон ажлын зураг төсөл боловсруулсан "А к" ХХК нь тус барилгын ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа авто зогсоол, явган хүний зам, ногоон байгууламжийг эзэмшиж байгаа газрын гадна төлөвлөсөн, түүний дагуу баригдаж ашиглалтад орсон нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь /Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй байна./ заалт, 12.6.3 дахь /12.6.3. төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх./ заалтуудыг;

6. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн, 2012 оны 72 дугаар тогтоолоор батлагдсан "Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дахь Нэхмэлийн шарын хуучин барилгуудыг дахин төлөвлөх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд сургуулийн барилга төлөвлөсөн байршилд Монгол дээд сургууль"-ийн багш ажилчдын орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулсан мөн зочид буудлын барилга төлөвлөсөн байршилд Вест хилл ХХК-д үйлчилгээтэй орон сууцны барилгын зураг төслийг баталсан нь Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх /хот, тосгоны батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилгажилтын төслийг үндэслэн газар олгох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;/ заалт, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь /Хот, тосгоны эдэлбэр газрыг хот байгуулалтын баримт бичиг болон хот байгуулалтын норм ба дүрэм, журамд тусгагдсаны дагуу барилгажуулж ашиглана./ заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Ес. Авсан арга хэмжээ, мэргэжлийн туслалцаа, зөвлөгөө өгсөн байдал:

Монгол дээд сургуулиас гаргасан гомдолтой холбогдуулан холбогдох зураг төсөл, бичиг баримтыг хянаж, хэмжилтээр гарсан зурагт зай хэмжээг тодорхойлж, батлагдсан ерөнхий төлөвлөгөө, 53 дугаар байрны бохир ус цуглуулан зайлуулах гадна салбар шугамын зурагт төслийг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хийсэн хэмжилттэй солбицлоор давхцуулан шалгаж гарсан үр дүн, зөрчлийг Вест хилл ХХК, "МДС"-ийн удирдлагуудад танилцуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Арав. Шалгагдсан байгууллага, аж ахуйн нэгжид өгсөн дүгнэлт, шийдвэрлэвэл зохих асуудал:

1. МДС-ийн захирал Н.Д ээс тус сургуулийн захиалгаар бариулсан орон сууцны 53 дугаар байрны бохир усыг цуглуулан дамжуулах гадна салбар шугамаас "Вест хилл ХХК-ийн барилгын баригдсан суурь хүртэлх зай болон барилга хоорондын зайтай холбоотой 2016, 2017 онуудад ирүүлсэн өргөдөл, гомдлуудын дагуу МХЕГ-ын ДБХГ-ын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.С, барилгын техникийн хяналтын улсын байцаагч Д.Г нар холбогдох барилгуудын зураг төсөл, баримт бичгүүд болон мэргэжлийн байгууллагуудын газар дээр нь хийсэн хэмжилтүүдийн дүнг үндэслэн тухай бүр эрх зүйн үндэслэлтэй хариуг өгч байсан байна.

Иймд МДС-ийн захирал Н.Д ийн өргөдөлд дурдагдсан эрх бүхий албан тушаалтнуудад захиргааны хариуцлага тооцох үндэслэлгүй байна.

2. "В х ХХК-ийн барилга барих газарт Нийслэлийн Засаг даргын 2000 оны А/59 дугаар захирамжаар "Б Б "ХХК-д Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр яслийн зүүн талд байрлуулан 0.028 га газар эзэмших эрхийг шилжүүлсэн бөгөөд тус аж ахуйн нэгж нь 2002 онд 21.0x14.0 м хэмжээтэй барилга барих ерөнхий төлөвлөгөө батлуулсан байна. Мэргэжлийн байгууллагуудын гүйцэтгэсэн хэмжилтээр В х ХХК-ийн барих барилгын хуучин суурийн гадна хэмжээ 362 м2 /22.6х16.1 м/ байна. Мөн энэ байрлалд Нийслэлийн Засаг даргын 2004 оны 360 дугаар захирамжаар "Б Б" ХХК-д 282 м2 газар эзэмших эрхийг сунгасан байна. "Б б" ХХК-д 2008 онд НМХГ-аас олгосон 2008 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Барилга, угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх 31/2008 дугаар зөвшөөрөлд барилгын тэнхлэгийн хэмжээ 15х24 м гэж тэмдэглэгдсэн байна

3. Нийслэлийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/776 тооr захирамжаар "В х" ХХК-д олгосон 660 м2 газрын кадастрын зургийг солбицлоор барилгын шинэ суурийн багануудад хэмжсэн хэмжилт, 2015 онд батлагдсан ерөнхий төлөвлөгөө, зай хэмжээний зурагтай давхцуулахад барилгын шинэ суурь олгосон газрын хил зааг дотор байрлаж байна. /Зураг 4/

4. МДС-ийн 53 дугаар байрны баруун урд булангаас "В Х" ХХК-ийн барилгын шинэ суурийн баганын гадна тал хүртэл 15,4 м, 53 дугаар байрны зүүн урд булангаас барилгын шинэ суурийн баганын гадна тал хүртэл 15.5 м байна. /Хүснэгт 11/

5. Геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээний тусгай зөвшөөрөлтэй "Д" ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр барилга хоорондын зай хэмжээг хэмжсэн дүн /15.40-15.52 м/ зөв байсан нь 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн "О" ХХК, "Д" ХХК, "Г ХХК-иудын зэрэг хэмжсэн хэмжилтийн дүнгээр батлагдаж байна.

6. Харин Геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээний тусгай зөвшөөрөлтэй О ХХК-ийн Барилга байгууламжийн тэг тэнхлэгийг газар дээр байгуулсан тухай 2016 оны 09 сарын 26-ны өдрийн 09 дүгээр акт"-аар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "В х ХХК-ийн барих үйлчилгээтэй орон сууцны барилгын сууриас орон сууцны 53 дугаар байрны хоорондох зай хэмжээг 17.57-17.67 метр гэж тогтоосон нь буруу байна.

7. Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас В Х ХХК-ийн барилгын Ерөнхий төлөвлөгөөний зураг, архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2015 онд боловсруулан баталсан бөгөөд газар дээр нь хэмжсэн хэмжилтээр МДС-ийн орон сууцны бохир усыг цуглуулан дамжуулах гадна салбар шугамын тэнхлэгээс В х ХХК-ийн барилгын шинэ суурийн баруун урд баганын гадна тал хүртэлх 3.6-3.7 м, барилгын баруун хойд баганын гадна тал хүртэл 3.1-3.2 м зайтай байна.

Харин МДС-ийн орон сууцны бохир усыг цуглуулан дамжуулах гадна салбар шугамын тэнхлэгээс "В х ХХК-ийн барилгын /газар доорх/ хавтан суурь хүртэлх зай нь баруун урд талдаа 2,9 метр, баруун хойд талдаа 2,4 метр зайтай байгаа нь "Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04"- ийн 7.10 заалтын 14 дүгээр хүснэгтэд заагдсан шаардлагыг зөрчиж байна.

8. "Г" ХХК-ийн инженер Б.Э, ерөнхий инженер Б.У нар нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах В х ХХК-ийн барилгын шинэ суурь болон орон сууцны 53 дугаар байрны бохирын шугамын худаг хоорондын зайг 2017 оны 01 сарын 05-ны өдөр хэмжиж 2.17 м гэж тогтоосон нь буруу байна. Энэ нь 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хийсэн хэмжилтээр батлагдаж байна

9. МДС-ийн 53 дугаар байрны бохир усны байгуулалтын батлагдсан зургийг солбицлоор 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр гүйцэтгэсэн хэмжилтийн зурагтай давхцуулахад 53 дугаар байрны бохир ус цуглуулан дамжуулах гадна салбар шугам нь тэнхлэгээрээ батлагдсан зураг төслөөс "В х ХХК-ийн барилгын шинэ суурийн баруун урд баганын дагуу 2.4 м, баруун хойд баганын дагуу 2,0 м баруун тийш шилжиж газар дээр байрласан байна. /Зураг 8/

10. МДС-ийн 53 дугаар байрны бохир усны байгуулалтын батлагдан зургийг хэвлэсэн хэмжээгээр нь солбицолцуулж 2017 оны 02 сарын 08-ны өдөр В х ХХК-ийн барилгын суурьт хийсэн хэмжилттэй давхцуулан харахад зураа төсөл боловсруулахад ашигласан дэвсгэр зурагт "В х ХХК-ийн барилгын суурийг 12х18 м хэмжээтэй зурагласан бөгөөд суурийн баруун урд баганыг 4.5 м, баруун хойд баганыг 4.6 м, барилгын хуучин суурийн баруун урд буланг 5.6 м, баруун хойд буланг 5.8 м тус тус зүүн тийш шилжүүлэн "E" дэлгүүрийн баруун хананд тулгасан байдлаар газар дээр байрлаж байгаа хэмжээнээс шилжүүлж оруулан, хэвлэсэн байна. Энд Монгол дээд сургуулийн бохир усны байгуулалтын зургийг хэвлэхдээ 1:500-ны масштабтай хэвлэсэн боловч газар дээр хөдөлгөөнгүй байрлах "E" дэлгүүрийн хэмжээ бага болж масштаб алдагдаж хэвлэгдсэн байна.

11. МДС-ийн 53 дугаар байрны бохир усны байгуулалтын батлагдсан зургийг хэвлэсэн хэмжээгээр нь 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр хийсэн хэмжилттэй давхцуулж харахад бохир ус цуглуулан дамжуулах гадна салбар шугамын төлөвлөлт хийхдээ В х ХХК-ийн барилгын хуучин суурийн баруун ирмэгтэй хөндлөнгөөр ертөнцийн зүгээр урдаас хойд чиглэлд газар дээрээ солбицлоор давхцахаар төлөвлөсөн байна. /Зураг 7/

12. МДС-ийн 53 дугаар байрны Ерөнхий төлөвлөгөө, бохир ус зайлуулах салбар шугамын зураг төсөл боловсруулсан дэвсгэр зурагт "В Х" ХХК-ийн барилгын суурийн хэмжээ байрлалыг газар дээр хэмжилт хийлгээгүйгээр тоймлон зурагласан, агуулга дутуу зураг хуулбарлан ашигласан, хэвлэсэн нь Геодези, зураг зүйн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 зэх заалт, "Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг, "Барилга, байгууламжийн судалгааны нийтлэг үндэслэл" БНбД 11-07-04-ийн 2.9 дэх заалтыг тус тус зөрчсөн байна.

13. Газар, барилгажилтын зөвлөлийн 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 21 дэх удаагийн хурлаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "В х ХХК-ийн 660 м2 эзэмшил газарт үйлчилгээтэй орон сууцны барилга барихыг дэмжиж архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлах шийдвэр гарч 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн зочид буудлын барилгын ХУД/21/11 дугаар бүхий архитектур төлөвлөлтийн даалгаврыг "Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам"-ын 3.12-д заасны дагуу хүчингүй болгосон байна.

14. "В х ХХК-ийн шинээр баригдаж байгаа үйлчилгээтэй орон сууцны барилгын хойд баганын гадна талаас орон сууцны 53 дугаар байрны урд хана хүртэл 15.4-15.5 м, "В х ХХК-ийн барихаар төлөвлөж буй үйлчилгээтэй орон сууцны барилгын гадна хананаас /баганын гадна талын ханын зузаан 170мм/ 53 дугаар байрны урд талын хана хүртэл 15.23-15.33 м зайтай байгаа нь "Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт" /БНбД 31-01-10/-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1,6 дахь 9 давхар барилгын тууш тал, хөндлөн талын хоорондын зай 15 метрээс багагүй байх заалтыг хангаж байна. /Хүснэгт 1, Батлагдсан зураг төслийн хэсэглэл тайлбар/

10. "В х ХХК-ийн барилгын шинэ, хуучин суурийн багануудад хэмжсэн амжилтад НЗД-ын 2015 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн А/776 тоот захирамжаар олгосон 660 м2 газрын кадастрын зураг, 2015 онд батлагдсан ерөнхий төлөвлөгөө, зай хэмжээний зургийг солбицлоор давхцуулахад барилгын шинэ суурь нь эзэмшүүлэхээр олгосон газрын хил зааг дотор байрлаж байна. /Зураг 4/

16. МДС-ийн багш ажилчдын орон сууцны барилгыг нийт 542 м2 эзэмшил газрын 92.1%-д /32х15.6м/ барилгажуулж, ногоон байгууламж, авто зогсоолыг эзэмшил газрын гадна талд нийтийн эзэмшлийн газарт төлөвлөсөн нь барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй, 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байхаар заасан Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 12.6.3 заалтууд, Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсгийг зөрчиж байна.

17. "В х ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилгыг нийт 660м2 эзэмшил газрын 37.3 %-д /19.2х12.8м/ барилгажуулж, 62.7 %-д ногоон байгууламж, авто зогсоол төлөвлөсөн нь барилгажих талбай нь тухайн газрын 70 хувиас илүүгүй, 10-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байхаар заасан Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 12.6.3 заалтуудыг хангаж байна.

18. МДС-ийн 53 дугаар байрны бохир ус дамжуулах салбар шугамын зураг Төсөл зохиохдоо ашигласан дэвсгэр зурагт В х ХХК-ийн газар дээр байрлах барилгын суурийг шилжүүлэн буруу оруулсан, газар дээр нь объектуудын байрлалыг уялдуулаагүйгээр зураг төсөл зохиож, зай хэмжээ алдсан, газар дээр нь бохир ус зайлуулах салбар шугамыг байгуулахдаа зураг төсөл, газар дээр байгаа объектуудын хоорондох зай хэмжээг тооцоолохгүйгээр угсралтын ажил гүйцэтгэсэн, тус байрны батлагдсан Ерөнхий төлөвлөгөөний зурагт барилгын суурийн хэмжээ 32.0x15.60 м буюу эзэмшил газрын хэмжээнд төлөвлөсөн, авто зогсоол явган хүний зам, ногоон байгууламжийг Засаг даргын захирамжаар эзэмших газрын гадна талд төлөвлөсөн байна.

19. Хан-Уул дүүргийн 2, 3 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Нэхмэлийн шарын хуучин барилгуудыг дахин төлөвлөх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд сургуулийн барилга төлөвлөсөн байршилд Монгол дээд сургуулийн багш ажилчдын орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулсан, мөн зочид буудлын барилга төлөвлөсөн байршилд "В х ХХК-д үйлчилгээтэй орон сууцны барилгын зураг төслийг баталсан байна. гэж нэхэмжлэгчийн өргөдөлд дурдсан асуудал бүрийг шалган үзсэн байна.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас дээрх шалгалтыг хийхдээ Барилгын хөгжлийн төвөөс В х ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилгын ажлын зураг төсөлд 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 0695/2016 дугаар магадлалын ерөнхий дүгнэлт гаргасныг хянаж үзсэн байх бөгөөд уг дүгнэлтээс үзвэл Зураг төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Э ХХК ажиллажээ. /1 дүгээр хавтаст хэргийн 109-113 дугаар тал/

Түүнчлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 7/1473 дугаар албан бичгээр барилга хоорондын зай зөрчиж байгаа болон бохирын шугамын бүсэд барилга барихаар төлөвлөж байгаа асуудлаар, 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 7/2061 дүгээр албан бичгээр инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвасын тухай асуудлаар, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 7/2993 дугаар албан бичгээр бохир ус цуглуулах гадна шугам сүлжээний тухай асуудлаар, 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн 2/59 дүгээр албан бичгээр орон сууцны бохир усны гадна шугам сүлжээний зай хэмжээтэй холбоотой асуудлаар иргэн Н.Д йн гаргасан өргөдөлд хариу өгч байжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 62-67-р тал/

Иймд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын иргэн Н.Д ийн гаргасан 2020 оны 1 дүгээр сарын 20-ний өдрийн өргөдөлд өгсөн хариу нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 хуульд үндэслэх, 4.2.5 ...бодит нөхцөл байдалд тохирсон, захиргааны акт байх бөгөөд Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1-ийн 3. төрийн тухайн байгууллага, албан тушаалтанд иргэн өмнө нь хандаж байсан асуудлаар өргөдөл, гомдол гаргасан бөгөөд түүнийг дахин хянаж шийдвэрлэх үндэслэлгүй; гэсэн хуулийн заалтад нийцсэн, 15 дугаар зүйлийн 3. Гомдлыг албан тушаалтан өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ. гэсэн эрхийн хүрээнд гаргасан, нэхэмжлэгчийн төрийн байгууллагад гаргасан өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх эрхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хангаж ажилласан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ.

Уг шийдвэрээр иргэн Н.Д ийн Мэргэжлийн хяналтын газарт гаргасан өргөдлийг шийдвэрлэсэн шийдвэр үндэслэлтэй эсэх, төрийн байгууллагаар өргөдөл, гомдлоо шийдвэрлүүлэх Н.Д ийн эрх зөрчигдсөн эсэхийг дүгнэсэн.

Харин нэхэмжлэгчээс Э ХХК-ийн зураг төслийг нь хийсэн В х ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны барилга нь Барилгын норм, дүрэм, стандартыг зөрчиж, иргэн Н.Д ийн аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн гэж шүүх хуралдаанд тайлбарлаж байх бөгөөд энэ асуудал нь тус шүүхэд Давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасан иргэн Н.Д, Д.Г нарын нэхэмжлэлтэй Хот байгуулалт, хөгжийн газарт холбогдох В х ХХК-ийн барилгын суурийн ажил хууль, дүрмийн хүрээнд хийгдсэн эсэхийг хянахыг, барилгын ерөнхий төлөвлөгөөний зургийг шинээр хийж батлах, ерөнхий төлөвлөгөөг өөрчилсөн зөрчлөө арилгах тухай мэдэгдлийг В х ХХК-д хүргүүлэхийг тус тус Хот, байгуулалт хөгжлийн газарт даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэрэгт хамааралтай асуудал байгааг тэмдэглэв.

Түүнчлэн иргэн Н.Д нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандан Монгол дээд сургуулийн захирлын хувиар гомдол гаргасан байх бөгөөд 53-р байранд Монгол дээд сургуулийн нэр дээр 8 байр байдаг гэсэн тайлбарыг гаргасан, шүүх иргэний нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн 2 жил шалгасан байх тул нэхэмжлэгчийн гомдол гаргасан асуудлыг нэг мөр шийдвэрлэж, хэргийн оролцогчдыг чирэгдэлгүй болгох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3,106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1-ийн 3, 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Д Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хандан Э компанийн үйл ажиллагааг шалгуулахаар гаргасан 2020 оны 1 дүгээр сарын 20-ний өдрийн өргөдлийг татгалзаж шийдвэрлэсэн хариу /үйлдэл /нь хууль бус болохыг тогтоож, өргөдөлд дурдсан асуудлаар хяналт шалгалт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Л.ӨЛЗИЙЖАРГАЛ