| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 168/2017/0023/э |
| Дугаар | 24 |
| Огноо | 2017-02-03 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Ц.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Ганхуяг, Д.Урансувд
Шүүгдэгч*******, ******* нарыг оролцуулан
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөгдүүд овогт *******, Иөншөөбү овогт ******* нарт холбогдох эрүүгийн 201611000465 дугаартай хэргийг 2017 оны 01 сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан сумын харъяат, 1980 оны 12 сарын 14-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс буриад, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Чойбалсан сум, 4-р багийн “Хавирга өртөө” гэх газар нутагладаг, энэ хэрэгт татагдах үедээ хувийн мал малладаг байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн Хөгдүүд овогт *******. /РД: *******/
Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чойбалсан сумын харъяат, 1981 оны 10 сарын 05-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Дорнод аймгийн Чойбалсан
2017.02.03 ¹24 D:Eruu sum dund 2017: Шийтгэх тогтоол
Хөтлөх хэрэгт 5-128
сумын 3-р багийн “Энгэр шанд” гэх газар оршин суудаг, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь 2013 оны 08 сарын 22-ны өдрийн 21/А тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 5 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн Иөншөөбү овогт *******. /РД:*******/
Шүүгдэгч Хөгдүүд овогт ******* нь *******тай бүлэглэн, машин механизм хэрэглэж 2016 оны 11 сарын 05-наас 11 сарын 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Чойбалсан сумын 4-р багийн нутаг “Лам шувуу” гэх газраас хохирогч *******,*******, нарын 8 тооны адууг хулгайлан бусдад 5050000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Иөншөөбү овогт ******* нь*******тай бүлэглэн, машин механизм хэрэглэж 2016 оны 11 сарын 05-наас 11 сарын 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Чойбалсан сумын 4-р багийн нутаг “Лам шувуу” гэх газраас хохирогч *******,*******, нарын 8 тооны адууг хулгайлан бусдад 5050000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Хөгдүүд овогт ******* мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Бид хоёр адууг хуваагаад идчихье гэж бодоод хулгай хийсэн. Үйлдсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Иөншөөбү овогт ******* мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Надад ярих зүйл байхгүй. Бид хоёр эхлээд чононд хамт явсан. Тэгээд чоно олдоогүй. Надад хулгай хийх сэдэл байгаагүй. Би хулгай хийе гэхээр нь боль гэж хэлсэн. Адууг алахад цуг байсан, хөлийг нь татаж өгч, хамжиж адууг алсан. Хамт явсандаа гэмшиж байна гэжээ.
Хохирогч Сэргэлэнцогтын Батжигүүр мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2016 оны 11 сарын 05-ны өдрийн 10 цагийн орчимд адуугаа хураахаар явсан чинь 8 тооны адуу алга болсон байсан. Уг адуунд миний 4 тооны адуу, Борхүүгийн 2 тооны адуу, Баярхүүгийн 2 тооны адуу байсан. Хавирга өртөөн дээр ирээд эгчээс адуугаа сурахад /Эрдэнэбаярыг хэлэв/-ийн хашаанд 2 тооны адуу хашсан байсан, тэр адууг очиж үзээч гэж хэлэхээр нь ийн хашаа руу очиж харсан чинь хар голтой ухаа зүсмийн хязаалан насны хас тамгатай адуу, ухаа зүсмийн хас тамгатай үрээг минь хашаандаа хашчихсан байсан. надад ярихдаа Борхүүгийн ухаа морь явж байхад нь таниад Цавийн геологийн урд талд тасдаж үлдээсэн. Тэр газраар очиж хай гэж хэлсэн. Тэгээд тэр газраар нь хайсан боловч байгаа газраас урагш 20 орчим км газар явж байгаад 5 тооны адуугаа олсон. Миний бэлчээрт байсан адууг хулгайлж аваад нэг тооны адууг нядалсанд гомдолтой байна. Амьд байсан адууг нядалсан учраас оронд нь адуу нэхэмжилж байна. Орны адууг минь өгчихвөл надад гомдол, санал байхгүй гэх мэдүүлэг / хх-ийн 52-53/
Хохирогч Энхжаргалын Баярхүү мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Миний нэг үрээ, нэг даага хөрш айл Батжигүүрийн адуунд нийлчихсэн бэлчээрлэж байсан юм. Батжигүүр 2016 оны 11 сарын эхээр адуу алга болчихсон байна гээд адууныхаа эрэлд яваад байсан. Уг алга болсон адуун дотор миний хээр зүсмийн Ш тамгатай үрээ, халтар зүсмийн тамга байхгүй даага хамт явж байгаа гэсэн бөгөөд мөн Борхүүгийн хоёр тооны адуу нийт найман тооны адуу алга болчихсон гэж ярьж байсан. Батжигүүр 2-3 хоног адуугаа хайж яваад Эрдэнэбаярын малын хашаанд ухаа зүсмийн морь, ухаа зүсмийн үрээг хашчихсан бусад адуунууд нь байхгүй байсан учраас цагдаад дуудлага өгсөн гэж ярьж байсан. Тэгээд Эрдэнэбаярын гэрт ирсэн чинь цагдаа нар ирсэн байсан бөгөөд 3 адууг нь аваад 5 тооны адааг хөдөө орхиж явсан гэсэн болохоор нь 5 тооны адууны араас нь явж бүрэн олж авсан. Батжигүүрийн саарал зүсмийн үрээг нядалчихсан гэж ярьж байсан. Адуу хөөхдөө мотоцикльтой байсан гэж Эрдэнэбаяр ярьж байсан. Адуугаа бүрэн авсан болохоор надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 56-57/
Хохирогч Үднарангийн Борхүү мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Манай ухаа зүсмийн хязаалан насны чандмань тамгатай адуу, загалтай ухаа зүсмийн нар, саран тамгатай даага Батжигүүрийн адуунд байдаг байсан юм. 2016 оны 11 сарын 10-ны өдрийн орчимд шиг санаж байна Батжигүүр адуунуудаа хайгаад олохгүй байна. Танай хоёр адуу, Баярхүүгийн хоёр адуу, манай дөрвөн тооны адуу олдохгүй байна гэж хэлээд явж байсан. Адуу алга болсноос хойш 3-4 хоногийн дараа Батжигүүр Төмөр замын дотуур холбоогоор Хавирга өртөөнөөс утсаар ярьж алдсан адууны хоёр тооны ухаа зүсмийн адуу Эрдэнэбаярын хашаанд байна, саарал зүсмийн шүдлэн үрээг нь нядалсан байна гэж ярьж байсан бөгөөд 2 тооны адуугаа болон манай адуу, Баярхүүгийн 2 тооны адуу, өөрийнхөө 1 тооны адуу нийт 7 тооны адуугаа туугаад өртөөн дээр ирсэн. Би алдсан адуугаа бүрэн олж авсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 60/
Гэрч Цэвээний Мөнхбат мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 11 сарын 10-ны өдөр манай гэрт ирээд Эрдэнэбаярын малын хашаанд 2 тооны ухаа зүсмийн адуу хашиж орхисон байна гэж хэлэхээр нь очиж үзсэн юм. Эрдэнэбаярын байшингийн зүүн талд цасан дээр цус байсан бөгөөд цасаар булж орхисон байсан. Тэгээд гэртээ байж байхад Батжигүүр ирээд манайх адуугаа алдсан юм, 2 тооны ухаа зүсмийн адууг Эрдэнэбаярын хашаанд хашсан байна гэж ярьж байсан. Тэгээд цагдаа нарт мэдэгдчихсэн байсан болохоор Батжигүүр 2 тооны адуугаа аваад явсан гэж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 66/
Гэрч Надмидын Үүрийнтуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Би Футонг-150 маркийн мотоциклийг 2015 онд худалдаж авсан бөгөөд тухайн үедээ улсын дугаар аваагүй байж байгаад өөрийн төрсөн ах Эрдэнэбаярт зарчихсан. Одоо дээрх мотоцикль миний өөрийнх биш харин манай ах Эрдэнэбаярын өмчлөлийн мотоцикль юм гэх мэдүүлэг. /хх-ийн 71/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06-07/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 08-10, 42, 46, 50/
Хураан авсан тэмдэглэл / хх-ийн 11/
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх-ийн 12/
Хураан авах тогтоол / хх-ийн 39/
Хураан авсан тэмдэглэл / хх-ийн 40/
Эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 41, 45, 49, 54,58,61/
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол / хх-ийн 43, 47/
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл / хх-ийн 44, 48/
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 106, 107 /
Хохирогч *******ийн шүүхэд гаргасан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тодорхойлолт
Дорнод аймгийн Чойбалсан сумын 2016 оны 06 сарын 08-ны өдрийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 15 дугаар хуралдааны “Малын жишиг үнэ тогтоох тухай” тогтоол, түүний хавсралт /хх-ийн 108-109/
Дорнод аймгийн Чойбалсан сумын 3-р багийн Засаг даргын шүүгдэгч *******гийн ам бүл, оршин суугаа газрыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 98/
Дорнод аймгийн Чойбалсан сумын 4-р багийн Засаг даргын шүүгдэгч*******ын ам бүл, оршин суугаа хаягыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 99/
Шүүгдэгч Хөгдүүд овогт ******* нь *******тай бүлэглэн, машин механизм буюу Футонг-150 маркийн, улсын дугааргүй мотоцикль хэрэглэж 2016 оны 11 сарын 05-наас 11 сарын 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Чойбалсан сумын 4-р багийн нутаг “Лам шувуу” гэх газраас хохирогч *******ийн 4 тооны,*******гийн 2 тооны,гийн 2 тооны нийт 8 тооны адууг хулгайлан бусдад 5050000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Иөншөөбү овогт ******* нь*******тай бүлэглэн, машин механизм буюу Футонг-150 маркийн, улсын дугааргүй мотоцикль хэрэглэж 2016 оны 11 сарын 05-наас 11 сарын 06-нд шилжих шөнө Дорнод аймгийн Чойбалсан сумын 4-р багийн нутаг “Лам шувуу” гэх газраас хохирогч *******ийн 4 тооны адуу,*******гийн 2 тооны адуу,гийн 2 тооны адуу нийт 8 тооны адууг хулгайлж бусдад 5050000 төгрөг буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч*******, ******* нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч *******,*******,, гэрч Ц.Мөнхбат нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06-07/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 08-10, 42, 46, 50/, хураан авсан тэмдэглэл /хх-ийн 11/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 12/, хураан авах тогтоол /хх-ийн 39/, хураан авсан тэмдэглэл /хх-ийн 40/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 41, 45, 49, 54,58,61/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүйгээр батлагдан тогтоогдож байгаа болно.
Шүүгдэгч*******, ******* нар нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаайтай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, бүлэглэн, тээврийн хэрэгсэл хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж 5050000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулжээ.
Шүүгдэгч нарын хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь тогтоогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч нарт эрүүгийн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Урансувд, Д.Ганхуяг нар нь шүүгдэгч нарын гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар хүлээн зөвшөөрч, ямар нэгэн маргаан гаргаж, мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох Футонг-150 маркийн, улсын дугааргүй мотоцикль нь шүүгдэгч*******ын эзэмшлийн эд хөрөнгө мөн болох нь гэрч Н. Үүрийнтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн “Би Футонг-150 маркийн мотоциклийг 2015 онд худалдаж авсан бөгөөд тухайн үедээ улсын дугаар аваагүй байж байгаад өөрийн төрсөн ах Эрдэнэбаярт зарчихсан. Одоо дээрх мотоцикль миний өөрийнх биш харин манай ах Эрдэнэбаярын өмчлөлийн мотоцикль юм гэх мэдүүлэг /хх-ийн 71/ болон шүүгдэгч*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ энэ мотоцикл миний мотоцикль мөн. Би дүүгээсээ улсын дугааргүй мотоцикль худалдаж авсан. Одоогоор бүртгүүлж, улсын дугаар аваагүй юм” гэх мэдүүлгээр нотлогдож байх тул түүний 250000 төгрөгний үнэ бүхий Футонг-150 маркийн, улсын дугааргүй мотоциклийг хурааж, улсын орлого болгох нь зүйтэй байна.
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч*******, ******* нар нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн болох нь нотлогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь 2013 оны 08 сарын 22-ны өдрийн 21/А тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 5 сарын баривчлах ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж дууссаны дараа ялтай байх хугацаа нь 2015 оны 08 сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа нь хэрэгсэхгүй болсон тул шүүгдэгчийг анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд согтуу ирж, урд авагдсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцвол зохино.
Энэ хэрэгт шүүгдэгч******* цагдан хоригдоогүй ба шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох 250000 төгрөгний үнэ бүхий Футонг-150 маркийн, улсын дугааргүй мотоциклийг хурааж, улсын орлого болгохоор шийдвэрлэсэн тул уг машиныг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 сарын 14-ний өдрийн Эд хөрөнгө хураан авах тогтоолыг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч*******ын эзэмшлийн эд хөрөнгөнөөс 1000000 төгрөгний үнэ бүхий 4 ханатай, эсгий гэрийг битүүмжилсэн, шүүгдэгч *******гийн эзэмшлийн эд хөрөнгөнөөс 1000000 төгрөгний үнэ бүхий 5 ханатай, эсгий гэрийг битүүмжилсэн 2016 оны 12 сарын 09-ний өдрийн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.
Баримт бичгээр хураагдаж ирсэн шүүгдэгч*******ын ******* тоот регистрийн дугаартай, шүүгдэгч *******гийн ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаануудыг Дорнод аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлэхэр шийдвэрлэв.
Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Д.Ганхуяг нь шүүгдэгч *******гийн эхнэр Б.Саруулзул нь бие муутай, эмчийн хяналтанд байдаг нь үнэн гэсэн Чойбалсан сумын Засаг даргын тодорхойлолтыг нотлох баримтаар шүүхэд өгсөн боловч өвчтөний өвчтэй эсэхийг эмнэлгийн тодорхойлолтоор нотолж байвал зохино.
Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гүйцэтгэсэн үүрэг зэргийг харгалзан ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар хэргийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх үндэслэл болно.
Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар арилсан, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нарын хувийн зан чанар зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч нарт хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулах үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч нар нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй, торгуулийн ял оногдуулах боломжгүй тул баривчлах ял оногдуулах нь оновчтой гэж шүүх үзэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хөгдүүд овогт *******, Иөншөөбү овогт ******* нарыг бүлэглэн, тээврийн хэрэгсэл хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч *******ыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 /дөрөв/ сар, 10 /арав/ хоногийн баривчлах ялаар, шүүгдэгч *******г эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 /гурван/ сар, 10 /арав/ хоногийн баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар ялтан*******ын эдлэх 4 сар, 10 хоногийн баривчлах ялыг, ялтан *******гийн эдлэх 3 /гурван/ сар, 10 /арав/ хоногийн баривчлах ялыг тус тус нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ялтан *******гийн цагдан хоригдсон 1/нэг/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар ялтан*******, ******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох ялтан*******ын эзэмшлийн 250000 төгрөгний үнэ бүхий Футонг-150 маркийн, улсын дугааргүй мотоциклийг хурааж, улсын орлого болгосугай.
6. Ялтан******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдаж ирсэн ялтан*******ын ******* тоот регистрийн дугаартай, ялтан *******гийн тоот ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаануудыг Дорнод аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлсүгэй.
7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар 250000 төгрөгний үнэ бүхий Футонг-150 маркийн, улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 сарын 14-ний өдрийн Эд хөрөнгө хураан авах тогтоолыг хэвээр үргэлжлүүлж, ялтан*******ын эзэмшлийн эд хөрөнгөнөөс 1000000 төгрөгний үнэ бүхий 4 ханатай, эсгий гэрийг битүүмжилсэн, ялтан *******гийн эзэмшлийн эд хөрөнгөнөөс 1000000 төгрөгний үнэ бүхий 5 ханатай, эсгий гэрийг битүүмжилсэн 2016 оны 12 сарын 09-ний өдрийн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан*******, ******* нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэн ял эдлэх хугацааг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан*******, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ