| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2020/00271/И |
| Дугаар | 273 |
| Огноо | 2020-03-31 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 273
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймаг, Улаангом сум, 6 дугаар баг, 022 тоотод оршин суух, 2003 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОМ03221924, Шалбаг овогт Цэндсүрэнгийн Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймаг, Улаангом сум, 6 дугаар баг, 1-15 тоотод оршин суух, /одоо Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хоригдож байгаа/ Хошууд овогт Ширнэнгийн Баярхүүд холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Ш.Баярхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Дэлгэрмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.Дэлгэрмаа миний бие 14 нас 11 сартай байхдаа 2018 оны 2 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 2018 оны 4 дүгээр сард, мөн 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 23-ны үед Ш.Баярхүүд хүчиндүүлсэний улмаас жирэмсэн болсоныг ар гэр, ах дүү нар мэдэж, цагдаагийн газарт өргөдөл гаргаж шалгуулах явцад Ш.Баярхүү надтай бэлгийн харьцаанд орсоноо хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож, сэтгэл санааны болон бодит хохирлыг барагдуулсан. Мөн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 6692 дугаар шинжээчийн ДНХ-ийн шинжилгээгээр Ц.Дэлгэрмаа болон Ш.Баярхүү нар нь Ц.Ганцоожийн биологийн эх, эцэг байх боломж 99.99 хувийн магадлалтай гэх дүгнэлт зэргээр нотлогдож байна. Ш.Баярхүүг Ц.Ганцоожийн биологийн эцэг мөн болох нь мөрдөн байцаалтын шатанд нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д зааснаар зүйлчлэгдэж шүүхэд шилжүүлснээр 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Ш.Баярхүүд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан товлогдсон учраас шүүхийн шийдвэр гарсны дараа шийтгэх тогтоолыг иргэний нэхэмжлэлд нэмж нотлох баримтаар өгөх болно. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар бүлэгт заасан тэжээн тэтгэх, тэтгүүлэхтэй холбогдсон харилцаагаар шийдвэрлүүлэн, хуулийн шаардлагын хүрээнд хариуцагч Ш.Баярхүүгээс хүү Д.Ганцоожид хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү ” гэжээ.
Хариуцагч Ш.Баярхүү шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Ш.Баярхүү болон Ц.Дэлгэрмаа бид нарын бэлгийн харилцаанаас хүү Д.Ганцоож төрсөн нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож би өөрөө хүлээн зөвшөөрч байгаа тул хүү Д.Ганцоожийн хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа, цаашид энэ талаар маргаан байхгүй. Би эрүүгийн хэрэгтээ 2 жил, 6 сарын хорих ял шийтгүүлсэн. Одоогоор шийтгэх тогтоол гараагүй байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Дэлгэрмаа нь хариуцагч Ш.Баярхүүд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Д.Ганцоож төрсөн болох нь төрсний гэрчилгээний хуулбараар нотлогджээ.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлан үзэхэд Ш.Баярхүү нь Д.Ганцоожийн эцэг мөн болох нь Монгол Улсын Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 6692 тоот дүгнэлт болон зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүү Д.Ганцоожийг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Ш.Баярхүүгээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Дэлгэрмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Баярхүүгээс улсын тэмдэгтийн хураамж 34.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Дэлгэрмаад олгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бунжаад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр 2020 оны 3 дугаар сарын 31-ний өглөөний 7 цаг 57 минутад “Миний бие Говь-Алтай аймгаас өчигдөр 7 цагт гарсан, одоо Увс аймгийн Өлгий суманд явж байна, энд цас их орсон зам явахад хүндхэлтэй байна, өнөөдрийн шүүх хуралдаанд амжиж очихгүй байж магадгүй болоод байна, хариуцагч Ш.Баярхүү нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тул намайг очиж амжихгүй бол миний эзгүйд шүүх хуралдааныг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсч байна” хэмээн шүүгчийн туслахад хүсэлтээ утсаар хэлсэн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар хүү Д.Ганцоожийг 11 нас хүртэл нь хүүхдийн амьдарч байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг Ш.Баярхүүгээр тэжээн тэтгүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Дэлгэрмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Баярхүүгээс улсын тэмдэгтийн хураамж 34.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Дэлгэрмаад олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР