Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 26

 

                                

  Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Нямсүрэн

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан  

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Туг овогт ******* холбогдох 201611000497 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  Дорнод  аймгийн Баян-Уул суманд 1981 оны 11 сарын 01-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, засал чимэглэлийн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг, ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьдах ял шийтгэл

-Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 12 сарын 03-ны өдрийн 207 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дахь хэсэг, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2003 онд 09 сар, 16 хоногийн ялыг тэнсэж, суллагдсан, 

-Дорнод аймгийн Хэрлэн сумын  шүүхийн 2004 оны 04 сарын 22-ны өдрийн 27 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 3 жил, 6 сарын хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын заримыг буюу 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт 4 жилийн хорих ялаар,

2017.02.08 ¹26                                                                                                                 D:Eruu sum dund 2017: Шийтгэх тогтоол

Хөтлөх хэрэгт 5-128

 

-Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2007 оны 12 сарын 20-ны өдрийн 98 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-д зааснаар 6 сарын баривчлах ялаар,

Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 06 сарын 13-ны өдрийн 16 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хорих ялаар,

-Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 сарын 14-ний өдрийн 156 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж, Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 05-ны өдрийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 09 хоногийн баривчлах ялаас өршөөн хэлтрүүлсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн Туг овогт Гарьдын *******. / РД: *******/

Шүүгдэгч Туг овогт Гарьдын *******  нь ялтай байдалтай байхдаа согтуугаар 2016 оны 11 сарын 29-ний орой 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багийн нутаг дэвсгэрт байрлах Мустанг баарны гадна иргэн М.Мөнхбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь архины хундагаар цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллагдагчаар татах тухай тогтоолоор/

 

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Туг овогт Гарьдын ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:      Хохирогч Мичүүрэнгийн Мөнхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:        

   Гэрч ******* хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: …Тэгээд би Мөнхбаяр, ******* хоёр руу  очоод *******т хандан чи юу ч ойлгоогүй байж хоёр хүний голоор орж ирлээ гээд маргахыг нь болиулаад Мөнхбаярыг баар луу дагуулаад орох гэхэд ******* араас “...Хэнтий шоронд үзээгүй хүмүүс байна” гээд үгээр идээд байхаар нь би очоод *******ийг түлхэж унагаахад, Мөнхбаяр миний араас тэврээд  “...орхичих оръё, оръё” гээд эргээд баарны үүдэнд очиж байхад ард тас хийх чимээ гарахаар нь эргээд харахад Мөнхбаяр толгой руугаа цохиулчихсан байхаар нь Мөнхбаяр, ******* хоёр луу очих гэхэд баарны зөөгч залуу намайг бариад явуулахгүй байх хооронд ******* зугтаагаад явсан гэх мэдүүлэг.  /хх-ийн 27-28/

Гэрч ******* хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: … Батжаргал ах зүс таних *******ийг газарт унагаачихсан хоёр хөлийг нь тэврээд өвдөглөөд суучихсан ******* нь босч чадахгүй Батжаргал ахыг хоёр гараараа түлхээд байж байхад нь толгойгоо цамцаар баруун гараараа дарчихсан нэг залуу Батжаргалын доор байгаа *******т хандан “..намайг цохичихлоо чи халхын шоронд ийм байгаагүй өнөөдөр надтай ингэж харьцдаг болчихсон юм уу? хоёулаа ахиж таарна, би чамд маргааш өргөдөл бичиж өгнө” гээд 2-3 удаа *******ийн нүүрэн хэсэгт өшиглөхөөр нь  би *******ийг өшиглөж байсан хүнийг цааш түлхээд, Батжаргал ахыг татаж босгоход доор нь байсан ******* босч ирэхэд тэд нартай хамт байсан нэг танихгүй ах *******ийг “...яв ахын дүү” гэхэд ******* шууд баарны хашаанаас гарч урагшаа чигээрээ явсан  гэх мэдүүлэг. /хх-ийн 30/

Гэрч ******* хэрэг бүртгэлтэнд мэдүүлэхдээ: …Батжаргал *******т хандан “...шорон хальт үзсэн юмнуудыг мэдэхгүй юм байна шүү” гэсэн. Хажуунаас нь Батжаргалыг Мөнхбаяр өмөөрч *******той маргасан. Харин юу гэж маргасныг мэдэхгүй. Тэгээд Мөнхбаяр, ******* хоёр баарны үүднээс зүүн тийш харанхуй буланд очоод хоорондоо маргаад байсан. Араас нь Батжаргал очсон. Тэгээд би араас нь очиход Батжаргал, Мөнхбаяр хоёр *******ийг унагаачихсан, Мөнхбаяр толгойгоо бариад “...чи намайг цохичихлоо” гээд *******ийг өшиглөж байхаар нь боль гэж хэлэхэд хажуунаас нэг залуу орж ирээд тэд нарыг салгаад байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 34/

 

            Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 12 сарын 05-ны өдрийн 903 тоот актын дүгнэлтэд

            1. М.Мөнхбаярын биед дух, хамрын нурууны шарх, дух, баруун хацрын зулгаралт, 2 нүдний дотор хэсгийн цус хуралт, баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу, мохоо болон хурц ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр  үүсгэгдсэн байх боломжтой байна. 

            2. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

     3. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

     4. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна гэжээ.

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 15/

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 16/

Анхны үзлэгийн тодорхойлолт / хх-ийн 37/

Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн Засаг даргын шүүгдэгч *******ийн ам бүл, оршин суугаа хаягыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 55/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58/

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 сарын 14-ний өдрийн 156 тоот шийтгэх тогтоолын хуулбар / хх-ийн 91-98/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүгдэгч Туг овогт Гарьдын ******* нь ялтай байдалтай байхдаа согтуугаар 2016 оны 11 сарын 29-ний орой 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багийн нутаг дэвсгэрт байрлах Мустанг баарны гадна хохирогч  М.Мөнхбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь архины хундагаар цохиж бие махбодид нь дух, хамрын нурууны шарх, дух, баруун хацрын зулгаралт, 2 нүдний дотор хэсгийн цус хуралт, баруун нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Мөнхбаяр, гэрч Д.Батжаргал, Ц.Зэнээмэдэр, У.Лхагва-Очир нарын хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлгүүд, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 12 сарын 05-ны өдрийн 903 тоот актын дүгнэлт, анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 37/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай, эргэлзээгүйгээр батлагдан тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, ялтай байх хугацаандаа, согтуугаар үйлдэж, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчид эрүүгийн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч ******* урьд нь  Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 сарын 14-ний өдрийн 156 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлж, Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 05-ны өдрийн шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 сар 09 хоногийн баривчлах ялаас өршөөн хэлтрүүлж, ялтай байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн гэж Прокурорын газраас дүгнэж, яллагдагчаар татах тухай тогтол үйлдэж ирүүлсэн  нь үндэслэлтэй байна.

  Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч М.Мөнхбаярт 350000 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн, хохирогч М.Мөнхбаяр нь хохирол төлөгдсөн тул нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн бөгөөд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйл, хэсэгт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүй тул түүний эзэмшлийн эд хөрөнгөнөөс АJ 1777606 серийн дугаартай, 10000 төгрөгийг битүүмжилсэн 2017 оны 01 сарын 06-ны өдрийн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж түүний бичгийн баримтаар хурагдаж ирсэн ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, ялтай байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 56.1.12-т заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгчийн дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлууд болон энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэж торгуулийн ял оногдуулах боломжтой гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290-р зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Туг овогт Гарьдын *******ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар шүүгдэгч Гарьдын *******ийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960000 /есөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар ялтан ******* нь торгуулийн ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг 3 /гурав/ жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг  мэдэгдсүгэй.

 4. Ялтан ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн ялтан *******ийн ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг буцаан олгосугай.

 5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар ялтан *******ийн эзэмшлийн эд хөрөнгөнөөс АJ 1777606 серийн дугаартай, 10000 төгрөгийг битүүмжилсэн 2017 оны 01 сарын 06-ны өдрийн мөрдөн байцаагчийн Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг  хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан *******ийн урьд нь авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан *******т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ                                     Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ