Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2022/00675

 

                                 **** **** хэлтсийн нэхэмжлэлтэй

                                               иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 134/ШШ2020/00101 дүгээр шийдвэр,

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 216/2020МА/00008 дугаар магадлалтай,

Говьсүмбэр аймаг дахь **** **** хэлтсийн нэхэмжлэлтэй,

“ ****- ****” ХК-д холбогдох

Нийгмийн даатгалын шимтгэл 3,263,452,148.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнарангийн гаргасан гомдлоор  

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Говьсүмбэр аймаг дахь **** **** хэлтэс нь “ ****- ****” ХК-д холбогдуулан дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүйнийгмийн **** шимтгэл 3,263,452,148.82 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагчэс зөвшөөрч, маргажээ.

2. Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 134/ШШ2020/00101 дүгээршүүхийн шийдвэрээр **** **** тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасныг баримтлан хариуцагч “ **** ****” ХК-аас дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй нийгмийн **** шимтгэл 3,263,452,148.82 төгрөгийг гаргуулан Говьсүмбэр аймаг дахь **** **** ****т олгож,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч төрийн байгууллага нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч “ **** ****” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 16,475,211 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

3. Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 216/2020МА/00008 дугаар магадлалаар Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 134/ШШ2020/00101 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...20 дугаар зүйлийн 1-ийн 2 ... гэснийг хасч, 2 дахь заалтын ... 41 дүгээр зүйлийн 41.1.4 ... гэснийг ... 41 дүгээр зүйлийн 41.1.3 .. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240,327 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнаран хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй үндэслэлээр эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх “ **** ****” ХК-аас улсын тэмдэгтийн хураамж 16,475,211 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэснийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 57 дугаар зүйлийн 57.1, 57.2-т тус тус заасныг зөрчиж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн **** **** **** нь төрийн байгууллага, хариуцагч “ **** ****” ХК нь төрийн өмчит хуулийн этгээд бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх хуулийн этгээдүүд юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “...улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно.” гэж заасан. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг бус Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.3, 55 дугаар зүйлийн 55.2, 57 дугаар зүйлийн 57.1, 5-д заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэн хариуцагч “ **** ****” ХК-ийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөх ёстой байсан гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд “ **** ****” ХК-аас улсын тэмдэгтийн хураамж 16,475,211 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, шүүх хууль буруу хэрэглэсэн үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнарангийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

6. Анхан шатны шүүх Говьсүмбэр аймаг дахь **** **** хэлтсийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ.  

7. Анхан болон давж заалдах шатны шүүхнэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь **** **** хэлтсийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд хариуцагч  ****- ****” ХК-аас хяналтын журмаар гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчмын дагуухариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнарангийн хяналтын журмаар гаргасан гомдлын хэмжээнд дүгнэлт хийнэ.

8. Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн **** шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн **** сангийн дансанд шилжүүлэх, орлого болон шимтгэлийг үнэн зөв тодорхойлох, тогтоосон хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээх тул хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ **** **** тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 16 дугаар зүйлийн 1, 17 дугаар зүйлийн 1-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

9. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж хэргийн  үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь **** **** хэлтэснь хариуцагч “ ****- ****” ХК-аас ямар нэгэн алданги, торгууль тооцож нэхэмжлээгүй тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас **** **** тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 2гэснийг хассан өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэсэн үүргээ хэрэгжүүлсэн байна.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүх чөлөөлөх, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх үндэслэлүүдийг тус тус тусгасан, харин шүүхээс нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд хуульд заасан журам, хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод төлөх асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгтзохицуулсан талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

10.1. Анхан шатны шүүх Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн холбогдох заалтыг оновчтой хэрэглээгүй алдааг давж заалдах шатны шүүх залруулж, шийдвэрт энэ талаар өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй.

Учир нь тухайн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т төсөвт төлөх албан татвар, хураамж, төлбөр, торгууль, хүү, алдангийг төлүүлэх талаар гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг, 41.1.3-т төсвийн байгууллага чөлөөлөгдөхийг тус тус заажээ.  Энэ нэхэмжлэлийн хувьд энэ хуулийн 41.1.3-т заасныг хэрэглэх нь илүү оновчтой байна.

11. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасан үндэслэл, журмын дагуу улсын тэмдэгтийн хураамжийг тодорхойлж, нэхэмжлэл бүрэн хангагдсан хэмжээнд “ ****- ****” ХК-дхуваарилан хариуцуулсан байна.

12. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулсан нь оновчтой болсон байх тул магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнарангийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 216/2020МА/00008 дугаар магадлалыг хэвээр үлдээж,хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мандахнарангийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар  хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,327 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ

                       ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ

                                            ШҮҮГЧИД                                      П.ЗОЛЗАЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Х.ЭРДЭНЭСУВД