Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 28

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

                                                                            Хэргийн индекс: 150/2018/00021/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                          Даргалагч,

                           Ерөнхий шүүгч                          Б.Батзориг

                           Шүүгчид                                    С.Оюунцэцэг

                                                                             Г.Давааренчин

                        Оролцогчид

                             Нэхэмжлэгч                                *******

                             Хариуцагчийн төлөөлөгч        *******

                           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж,  Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 0******* дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан *******5 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдсан гомдлоор *******ын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь ******* ******* дугаар баг тосгоны ******* *******нд холбогдох “Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай” иргэний хэргийг 2018 оны 04 дүгээр  сарын *******0-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

      

Нэхэмжлэгч ******* анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би захирагчийн *******нд 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ******* даргыг ажиллаж байхад ажилд орсон. Би энэ хугацаанд гаргасан зөрчилгүй ард иргэдэд үйлчлэх ажлаа хийгээд явж байсан. Дарга миний хийсэн бүх ажлыг буруутгаж байдаг байсан. Би бүх архивын баримтуудыг цэгцэлж аймгийн архивт шилжүүлэн өгөх ажлыг хийж гүйцэтгэсэн. Тэгэхэд намайг ажил хийдэггүй мэтээр хамт олны дунд алдаа дутагдал гаргалаа гэдэг байсан. Өдөрт надаар *******0-40 орчим хүн үйлчлүүлдэг байсан. Энэ олон хүнд үйлчилж байхад дунд нь ганц нэг алдаа гарсан байхыг би үгүйсгэхгүй. Хүлээн зөвшөөрч байна. Тэгээд намайг 2018 он гарахад ажлаа өг гэсэн. Би ч тушаалаа гаргаад өгчихвөл би ажлаа өгье явах газраараа явъя гэж хэлээд тушаалаа аваад ажлаа өгсөн. Би тухайн *******н тушаалаас чөлөөлөгдөх үндэслэл байхгүй. Намайг Хөдөлмөрийн тухай хуулийн *******7.1.8-аар ажил олгогч ажилтны хүсэлтээр ажлаас чөлөөлөх, 40.1.******* ажилтан ур чадвар эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй гэсэн заалтуудыг барьж ажлаас халсан. Тийм болохоор надад дараагийн ажлаа хөөцөлдөхөд ч гэсэн хүндрэл учирч байгаа. Би төрийн *******ны шалгалтанд удаа дараа орж байсан учраас ажилдаа тэнцэхгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа... ******* дарга намайг буруугаар ойлгоод байдаг юм болов уу гэж би боддог. Би өмнө нь компанид ажиллаж байгаад Батсүх даргаас энэ ажлыг хүлээж авч байсан Ажил хийхэд намайг заавал үгүйсгэсэн байдлаар ханддаг. Одоо бүх ажил цахим хэлбэрээр хийгддэг болсон байхад намайг заавал бичгийн хэв муутай гээд байх шаардлага байхгүй гэж үзэж байна. Мөн би эрүүл мэндийн хувьд ч эрүүл хүн. Тиймээс би ажилдаа эгүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгал нөхөн төлүүлж, дэвтэртээ бичилт хийлгүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ******* ******* дугаар багийн ******* *******ны дарга ******* анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэ хүн өдөр тутамдаа хийдэг *******н тоот зэрэг ажилдаа алдаа дутагдлыг байнга, өдөр бүр гаргадаг энэ нь байгууллагад маш их хохиролтой байсан. Би өөрт нь энэ тухай нь хэлж тайлбарлаж цаашдаа анхаараарай гэж ганцааранг нь дуудаж байгаад хэлдэг байсан. Тэрнээс хойш 2017 оны 07 сард бүр болохоо байгаад би захирамж гаргаж арга хэмжээ авсан. Өөрөө архивын бичиг баримт янзалж цэгцэлсэн гэлээ. Тэр бол өөрийнх нь ажил үүргийн хуваарт багтсан ажил байгаа. Би эхлээд энэ хүнд сануулах арга хэмжээ аваад алдаа дутагдлаа засаж залруулах бараг нэг жил буюу 11 сарын хугацаа өгсөн. Бичиг хэргийн ажилтан гэдэг нь байгууллагын нүүр царай байдаг. Би сая шүүхэд энэ хүний гаргаж байсан алдаатай материалуудыг өрөөндөө байсан цөөхөн хэдийг нь авчирч өгсөн. Би энэ хүнийг ажлаасаа гар гэж шахаж шаардсан зүйл байхгүй. Зөвхөн зүй ёсны шаардлага, ажлаа хий гэсэн үгийг л өөрөө дарамт мэтээр хүлээж авсан юм шиг байна. Мөн Долгор нь өөрөө их нийгмийн идэвхи муутай хүн. Төрийн *******н хаагч хүний хувьд орой үдшийн цагаар сууж ажиллах, хонож өнжих асуудал элбэг л байдаг. Ямар нэгэн арга хэмжээнд оролцдоггүй. Бас бичгийн хэлбэр болон зөв бичих дүрэм зэрэг дээр огт шаардлага хангахгүй байдаг байсан.

 Долгорын  2017 онд байгуулсан 01 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан. Ажилтан мэргэжил ур чадварын хувьд ажилдаа тэнцэхгүй байсан. Мөн өөрөө арга хэмжээ авхуулсан захирамжаа *******н тушаалаа ашиглан ажлаас гарахдаа дугаарыг нь өөрчлөөд аваад явчихсан байсан. Ажлаас гарахдаа зарим бичиг баримтыг хүлээлгэж өгөөгүй байдаг. Энэ хүн урьд нь бараг 0******* жил ийм ажил хийсэн хүн. Туршлагажих хугацаа болсон. ...Энэ хүн архив бичиг хэрэг, няравын ажлыг давхар хийдэг хүн. Байгууллагын бүх л бичиг баримт бүгд энэ хүнтэй холбоотой байдаг. Энэ хүний оронд өөр хүн байсан ч энэ ажлуудыг хийх л байсан.  Иймд түүни нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх хэргийг 2018 оны 0******* дугаар сарын 09-ний өдөр  хянан хэлэлцээд *******5 дугаартай шийдвэрээр:

- Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч *******ыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум ******* ******* дугаар баг тосгоны ******* *******ны архив, бичиг хэргийн ажилтан *******н тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сум ******* ******* дугаар баг тосгоны ******* *******наас ажилгүй байсан хугацааны нөхөх олговор 997.605 төгрөгийг гаргуулан *******т олгож,

- Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч *******ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлж бичилт хийхийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум ******* ******* дугаар баг тосгоны захирагчийн *******нд үүрэг болгож,

- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдан,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.1-т зааснаар хариуцагч байгууллагаас ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор 997.605 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 28.492 төгрөг нийт 98.692 төгрөг гаргуулан улсын төсөвт олгуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

1. Г. Долгор нь бичиг хэргийн ажилтны ажпын байранд тавигдах шаардлагыг хангадаггүй, *******н тоот төлөвлөх, боловсруулах, *******н хэрэг хөтлөх стандарт, дүрэм журмыг мэддэггүй учраас төрийн *******нд тэнцэхгүй гэдэг нь тодорхой байсан тул би түүнд өөрийгээ хөгжүүлэх, боловсрол, мэдлэгээ дээшлүүл гэсэн үүргийг удаа дараа өгч байсан боловч энэ байдалдаа огт дүгнэлт хийгээгүй мэдлэг чадвараа дээшлүүлэх талаар ямар ч санаачлага гаргаагүй тул би ажлын эрх ашиг, Төрийн *******ны нэр хүндийг унагахгүйн тулд хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагц түүнийг ажлаас чөлөөлсөн.

2. Түүнд ажлаа сайжруулах талаар үүрэг даалгаврыг удаа дараа ганцаарчилж өгч байсан боловч өөртөө ямар ч дүгнэлт хийхгүй, мэдлэг мэргэжилдээ ахиц гаргахгүй байсан тул түүнд 2017 оны 7 дугаар сард захирамжаар Хөдөлмөрийн хуулийн 1*******1 дүгээр заасан дагуу сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ захирамжийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөх гэтэл ******* нь уг захирамжийг өөрөө авч устгасан байсан. Түүний энэ үйлдэл нь төрийн захиргааны *******н хаагч, бичиг хэргийн ажилтны хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй зөрчил гэж үзэж байна.

*******. 2017 онд түүнд авсан сахилгын шийтгэлийн хугацаа дуусаагүй байхад удаа дараа сахилга, хариуцлагагүй байдал гаргаж сахилгын ноцтой зөрчил гаргаж байсан ажил мэргэжилдээ тэнцэхгүй гэдэг нь тогтоогдсон тул түүний 2017 онд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагц сунгалгүйгээр цуцалсан. Хамгийн гол нь ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй байсан тул гэрээний хугацаа дуусмагц ажлаас чөлөөлсөн. Үүнийг шүүх анхаараагүйд гомдолтой байна. Иймд *******той байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан учир гэрээг сунгалгүйгээр түүнийг захиргааны санаачлагаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж үзэж байгаа тул түүнийг ажилд нь эргүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинг төлүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   Хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Намайг ажлаас үндэслэлгүй халсан. Би ажил мэргэжлийн хувьд ажилдаа тэнцэхгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Мөн өнөөдрийг  хүртэл надад арга хэмжээ авагдсан тушаал гараагүй, би өөрт ногдсон ажлаа шударгаар л хийсэн.  Ажилд эргүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  *******  Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ******* тосгоны ******* *******нд холбогдуулан  ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдол гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргасан байх ба анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагчийн давж заалдсан гомдлын дагуу хэргийг судлан үзвэл:  Нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ******* ******* дугаар баг, Тосгоны захирагчийн  2014 оны 08 сарын 08-ны өдрийн *******7 дугаартай захирамжаар  архив бичиг хэргийн ажилтнаар  буюу  Хөдөлмөрийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.15-д заасан байнгын ажлын байранд томилогдсон бөгөөд түүнийг ******* 2018 оны 01 сарын 04-ний өдрийн Б/02 дугаартай захирамжаар  үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

 

Ажил олгогч  нь *******ыг  үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн *******7 дугаар зүйлийн *******7.1.8 /хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох/, *******8 дугаар зүйлийн *******8.1.2 / хөдөлмөрийн гэрээг цуцлах/,  40 дүгээр зүйлийн 40.1 /гэрээг ажилтны санаачилгаар цуцлах/ тухай өөр хоорондоо ялгаатай заалтуудыг  ажлаас халах үндэслэлээ болгон  Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтуудыг  буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Ажил олгогч нь ажлаас чөлөөлөх тухай тушаалдаа  үндэслэлээ тодорхой заагүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд  гаргасан тайлбартаа ажилтан *******ын хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан,   ажилтан нь гүйцэтгэж байгаа *******н тушаалдаа мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй болсон гэсэн үндэслэлээр  ажил олгогчийн санаачилгаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэж тайлбарлажээ.

 

Ажил олгогч нь жил бүр ажилтантай хөдөлмөрийн гэрээг нэг  жилийн  хугацаатай байгуулж хугацаа дуусах үед нь  сунгадаг  байсан бөгөөд ажилтан *******той нэг жилийн хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг  2018 оны 01 сарын 24-ний өдөр дууссан цаашид сунгагдахгүй болсон гэж  үзжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2, 2*******.*******.1-т зааснаар байнгын ажлын байранд  хөдөлмөрийн гэрээ хугацаагүй байхаар заасан бөгөөд ажилтан *******ын хувьд байнгын ажлын байранд ажилладаг тул түүний ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа  дууссан гэж үзэхгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т  Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заасан боловч хөдөлмөрийн гэрээг  цуцлах болсон үндэслэлээ тодорхой зааж хөдөлмөрийн болон холбогдох  хууль тогтоомжийг баримтлах, ажилтан ажилдаа тэнцэхгүй болсон нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, эсхүл ажлын хариуцлага алдсан тухай эрх бүхий байгууллагын шалгалт зэргээр ажил олгогч нь тогтоогдсон байхыг шаарддаг.

Гэтэл ажилтан *******ыг мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй гэдгийг тогтоогоогүй атлаа  мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй гэж ажил олгогч  түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцласан нь  үндэслэлгүй болжээ.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу хэрэглэж ажилтныг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, шүүхийн шийдвэр нь  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь  сум дундын шүүхийн 2018 оны 0******* дугаар сарын 09-ний өдрийн *******5 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1 дэх хэсэгт  зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа  тэмдэгтийн хураамж 98.692 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

*******. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй. 

 

         

                                  ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                    С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                              Г.ДАВААРЕНЧИН