Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1208

 

 

 

  2023         09          15                                   2023/ШЦТ/1208

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбурам,

улсын яллагч Н.Өнөрбаяр, Н.Нямдорж,

шүүгдэгч Б.О

шүүгдэгч Т.Б

шүүгдэгч Г.Х

шүүгдэгч Х.Ө

шүүгдэгч Б.О Т.Бнарын өмгөөлөгч Ю.Б

шүүгдэгч Г.Х Х.Өнарын өмгөөлөгч Л.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1, 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.О, Т.Б, Г.Х нарт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Ө тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2201 00044 0236 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.ОТ.БГ.ХХ.Өнар нь бүлэглэн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, “Э.р” хотхон, 503 дугаар байрны 1207 тоотод “М.g.b c” гэх нэртэй аппликейшн буюу мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төлөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан,

мөн Б.ОТ.Б Г.Хнар нь уг гэмт хэргийг үйлдэхдээ бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр уг гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо өөрийн дансаар, мөн гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон этгээдүүдийн дансаар бус “Хаан” банкны 0000 тоот данс эзэмшигч Х.А, 0000 тоот данс эзэмшигч П.Бнарын дансанд төвлөрүүлэн уг данснуудад байршсан мөнгийг өөртөө шилжүүлэн авахын тулд Х.А, П.Бнараас банкны карт, нэвтрэх нэр, нууц үгийг ашиглах эрхийг мөнгөн төлөн авч,

- Б.Онь уг дансанд байршсан мөнгийг “Хаан” банкны Б.О тоот өөрийн эзэмшлийн данс руу 7 удаагийн гүйлгээгээр нийт 101.300.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

- Т.Бнь уг дансанд байршсан мөнгийг “Хаан” банкны 0000 тоот данс эзэмшигч иргэн Б.Бдансаар 35 удаагийн гүйлгээгээр 81.700.000 төгрөгийг, 0000 тоот данс эзэмшигч иргэн Т.Гдансаар 9 удаагийн гүйлгээгээр 87.805.000 төгрөгийг буюу нийт 169.505.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан,

- Г.Хнь уг дансанд байршсан мөнгийг “Хаан” банкны 00000 тоот данс эзэмшигч иргэн Б.Бдансаар 2 удаагийн гүйлгээгээр нийт 29.600.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан зэрэг үйлдлүүд нь хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилго агуулж мөнгө угаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Ошүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруу дээрээ маргахгүй.” гэв.

Шүүгдэгч Т.Бшүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Т.Гданс, Б.Бданс гээд байна. Би 10 саяар дараад 20 саяыг авдаг. Би тэрэнд 100 сая, 80 сая, 60 сая энэ тэр хийж үзээгүй.” гэв.

Шүүгдэгч Г.Хшүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 08 дугаар сарын дундуур гадаадад томилолтоор явж байгаад ирсэн. Тэгэхэд Т.ББ.Охоёртой таарахад энэ хоёр надаас “мөнгө зээлээч, ашигтай наймаа байна, эргэлдүүлчихээд буцаагаад өгье” гэсэн юм. Тэгэхээр нь би хөөцөлдөж байгаад 150.000.000 төгрөг олж өгсөн. Би тухайн үед уурхай ажиллуулж, уурхай маань ажиллаж байсан учраас мөнгө зохицуулж өгсөн. Эхлээд бол тоглоом гэдгийг нь ойлгоогүй, ашигтай наймаа л гэсэн. Тэр хоёр утас гээд байгаа нь бол үнэн. Хоёр утас авчраад тоглоом авсан гэдгээ Б.Онадад хэлсэн. Тэгээд цаашаа хамтраад явсан. Гэм буруугаа хүлээж байгаа.” гэв.

Шүүгдэгч Х.Өшүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 09 дүгээр сарын эхээр Б.Оах над дээр ирээд хоёр утас өгсөн. Хүн мөнгө хийвэл ингэдэг, тэгдэг гэдэг юмаа зааж өгөөд хөдөө яваад өгсөн. Би утсыг нь аваад 2-3 долоо хоног ашиглаад, тухайн тоглоомын сайт нь цаанаасаа хаагдчихсан. Тэгээд хоёр утсаа ашиглахгүй байж байгаад цагдаагийн байгууллагад баригдсан.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

- Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Т.Б амьдрах орон байранд нэгжлэх хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 24-30/,

- Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 36-44/,

- Х.А, П.Бнарын “Хаан” банкны карт 2 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 47-48/,

- Гэрч Х.Агийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 08 дугаар сарын сүүлээр миний нагац эгч Я.Хнөхөр Т.Бгэх хүн надтай холбогдож “өөрийн “Хаан” банкны дансаа ашиглуулаач, би чамайг урамшуулна” гэх зүйл ярьсан. Ингээд надаас тэр өдрөө миний 000000 дугаарын дансны карт болон интернэт банкны нууц үгийг аваад явсан. 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр миний Худалдаа хөгжлийн банкны 000000 дугаартай данс руу 0000 тоот П.Бгэх хүний данснаас 1 сая төгрөг, 09 дүгээр сарын 01-ний өдөр 000000 тоот Б.Огэх хүний данснаас 500.000 төгрөг миний дансыг ашигласны төлбөр болгож орж ирсэн.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 56-57/,

- Гэрч Б.Бмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Манай захирал Г.Хнь 2022 оны 07 дугаар сарын дундуур надаар миний нэр дээр бүртгэлтэй 00000 дугаарын данс нээлгэж, би картыг нь захиалж өгсөн. Би тухайн дансыг юунд ашиглах гэж байгаа талаар мэдээгүй. Би Б.Огэх хүнийг танина. Манай захиралтай байнга цуг явж байдаг юм.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 75/,

- Гэрч Ч.Омөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би М.g.b c гэх нэртэй цахим мөрийтэй тоглоомын сайтыг мэднэ. Би 2022 оны 08 дугаар сард хүнээс ийм сайт байдаг гэдгийг мэдээд 2-3 удаа тоглож байсан. Би тухайн тоглоомын сайтад Слот гэдэг нэртэй тоглоомонд 1 сая төгрөгийн бооцоо тавиад, эргүүлээд тэр мөнгөө аваад, 500.000 орчим төгрөгөөр дахиж бооцоо тавьж алдаад тоглохоо больсон. Тэр тоглоомоор тэгж олон удаа ч тоглоогүй, 3-4 удаа л тоглосон санагдаж байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 78-79/,

- Гэрч П.Бмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 08 дугаар сарын эхээр би Нисэхийн байрны автобусны буудлын “Хаан” банк дээр очиж теллерээс бэлэн мөнгө авчихаад гараад иртэл 30-40 орчим насны, саравчтай хар малгайтай залуу ирж надтай мэнд мэдээд “ах, та интернэт банк ашигладаг уу?” гэхээр нь би “ашигладаггүй, мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгтэл “та надад интернэт банк нээгээд ашиглуулчихаач” гэж хэлсэн. Тэгэхээр нь би яг ямар зорилгоор, яах гэж байгааг нь асуутал “интернэт банкийг чинь ашиглаад, би танд 500.000 төгрөг өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь надад тухайн үед мөнгөний хэрэг гарсан байсан тул зөвшөөрч, “Хаан” банк руу ороод теллер дээр нь интернэт банк нээлгээд, тэр хүнд өгөөд явуулсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81/,

- Гэрч М.Ммөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Миний нагац ах Г.Ххуурай дүү Б.Огэх хүн надад 2022 оны 07 дугаар сард “чи программист хүн учир цахим мөрийтэй тоглоомын сайт хийе, мөнгө олъё” гэх санал тавьж байсан. Би тухайн үед зөвшөөрөөгүй. Санал тавьснаас нэг сар орчмын дараа надад “М.g.b c” гэх нэртэй рулетны зурагтай аппликэйшн суулгасан 2 ширхэг гар утас авч ирж үзүүлсэн. Би тэр 2 ширхэг гар утсан дээр байсан аппликэйшн руу орж үзээд бүртгэлтэй 120 орчим хүмүүсийн дугаарыг гаргаж өгсөн. Б.О тухайн тоглоомын сайтыг “Арав” гэдэг хочтой шоронгоос суллагдсан хүнээс 100-150 орчим сая төгрөгөөр худалдаж авсан, манай нагац ах Г.Х хамтарч худалдаж авсан тухай надад ярьсан. Би Б.Оахад нэг гар утсыг нь буцааж өгөхөөс өмнө Г.Х ахын хүүхэд болох Г.Ө нь нэг гар утсыг ашиглаж, Б.О ахын удирдлагын дагуу тэр цахим покер тоглоомыг ажиллуулж байсан. Надад хэлэхдээ 3 хоног ажиллуулж байна. Нийт 50 орчим сая төгрөг олсон. Үүнээс 27-28 сая төгрөгийг нь буцаагаад хожсон хүмүүст нь буцааж өгсөн. Энийг ажиллуулж байгаад өрөө дарна гэж ярьж байсан. Миний мэдэхийн 2 гар утас байгаа, нэг нь Х.ӨБ.Обайж магадгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84-86/,

- Гэрч Э.Ммөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би М.g.b c гэх нэртэй цахим мөрийтэй тоглоомын сайтыг санаж байна. Би сүүлийн 2 жилийн хугацаанд осолд ороод бэртэл авснаас болж гэрээсээ гарахгүй байсан юм. Энэ хугацаанд мөнгөний хэрэг гараад заримдаа цахим мөрийтэй тоглоом тоглодог. М.g.b c гэх сайтаар 2022 оны 08 дугаар сарын сүүл, 09 дүгээр сарын эхээр слот гэх тоглоом тоглодог байсан. Тухайн данс эзэмшигчийнх нь нэр Х.А, Н.Эгэдэг нэрний аль нэг нь байсан санагдаж байсан. Би тус сайтад нийт 400.000 төгрөг алдаж, 50.000 төгрөг хожиж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 88-89/,

- Гэрч М.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Миний ээж Б.Бнь 1945 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төрсөн. Одоо 78 настай хүн байдаг. Миний ээж нэлээн олон жилийн өмнө харвалт өгч, тархины хагалгаанд ороод, хоёр нүд хараагүй болж, групп тогтоолгож, гэртээ байнгын асаргаанд байдаг. Ямар ч хөдөлмөрийн чадамжгүй хүн байдаг юм. “Хаан” банкны дансаа ашиглаад байдаггүй. Харин миний найз Т.Бнадаас “ээжийнхээ дансыг хэрэглэж байгаа юу” гэж асуухаар нь би “хэрэглээд байдаггүй” гэж хэлтэл “надад түр хэрэглүүлээч” гээд “Хаан” банкны картыг нь 2022 оны зун бил үү намар бил үү, сар өдрийг нь тодорхой санахгүй байна өгөөд кодыг нь хэлсэн. Би ээжийнхээ асран хамгаалагч болохоор банкинд итгэмжлэлтэй байдаг юм. Т.Бнь надад болон миний ээжид карт ашигласан төлбөр гэж ямар ч мөнгө өгөөгүй.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 101-102/,

- Гэрч Т.Гмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Манай төрсөн ах Т.Бминий данс руу хаа нэг 20 сая төгрөгөөр 3 удаа гүйлгээ хийдэг байсан. Тэр хийсэн мөнгөө буцаагаад Б.Б. гэх хүний данс руу хийлгэж авсан. Б.Бгэх хүний “Хаан” банкны данс руу бараг 183 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн байх. Я.Хданс руу хийдэг 11 сая төгрөг болохоор байрны урьдчилгааны мөнгө байсан. П.Бданс руу ах Т.Бминий данс руу мөнгө хийгээд би 39 сая төгрөг шилжүүлж өгсөн. Х.А гэх хүний данс руу мөнгө хийгээд би 5 сая төгрөг шилжүүлсэн. Дээрх хүмүүсийн данс руу ах Т.Бминий данс руу мөнгө хийгээд утсаар ярьж тэр хүн рүү шилжүүлчих гэдэг байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 107-108/,

- Шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 23-128 дугаартай “Самсунг Галакси загварын гар утас 295.000 төгрөг, Редми маркийн гар утас 400.000 төгрөг, нийт үнэ цэнэ 695.000 төгрөг болохыг тодорхойлов.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ин 131-135/,

- Мөрдөгчийн даалгаврын биелэлтийн талаарх тэмдэглэл /1-р хх-ийн 141-151/,

- Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн шинжээч, чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад цолтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч, татварын шинжээч эрхтэй, мэргэжлээрээ улсад 21 дэх жилдээ ажиллаж байгаа Ц.Э 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 07220024 дугаартай мөрдөгчийн магадлагаа, түүний ажил мэргэжлийн батламж, гэрчилгээ /1-р хх-ин 166-250, 2-р хх-ийн 1-22/,

- Х.Ө яллагдагчаар өгсөн: “Миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би тухайн гар утаснуудаар М.g.b c гэх нэртэй тоглоомын сайтыг ажиллуулдаг байсан. Намайг авахад 132 хүн тэр тоглоомонд бүртгэлтэй байсан. Цахим тоглоомыг тоглуулаад алдагдлаа тооцохгүйгээр 30 орчим сая төгрөгийн ашиг олсон байсан. Бид нарын ажиллуулдаг байсан цахим тоглоомын сайтыг 150 сая төгрөгөөр худалдан авсан гэж аав Г.Хярианаас ойлгосон.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 44-45/,

- Б.Ояллагдагчаар өгсөн: “Над дээр Т.Бах ирээд 2 ширхэг гар утас өгөөд “энэ дотор тоглоом байгаа шүү, чи учрыг нь олоодох” гэж хэлээд надад өгсөн. Би Г.Хах дээр очоод “танай дүү гадаадад сурч ирсэн биз дээ, та дүүтэйгээ уулзуулаад, тайлбарлуулаад өгөөдөх” гэж гуйсан. Г.Хах дүүтэйгээ холбож өгөөд би М.Мдээр очиж заалгаж авсан. Тэр тоглоом нь М.g.b c гэх нэртэй тоглоомын сайт байсан. 2022 оны 09 дүгээр сарын эхээр тоглуулж байгаад, эхнэрийн бие муудаад Г.Хахын хүүхэд Х.Өүлдээгээд, “2-3 хоногийн дараа хүн ирж авна шүү” гэж хэлчихээд Баянхонгор явсан. Х.Өбас мөнгөө татах, орлогоо авах зэргийг нь зааж өгчихөөд явсан. Удалгүй хууль бусаар мөрийтэй тоглоом явуулсан гээд цагдаа дуудсан. Миний буруу, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Т.Бах тухайн тоглоомын сайтыг над дээр авч ирсэн. Мөрийтэй тоглоомын сайт ажиллуулж байгаа талаар Х.ӨТ.Бнар сайн мэдэж байгаа.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 59-60/,

- Т.Б яллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 07 дугаар сарын үеэр М.g.b c нэртэй цахим мөрийтэй тоглоомыг Г.ХБ.Онарын хамт явуулж байгаад цагдаагийн байгууллагад баригдсан. Тус тоглоомыг танил дүүгээсээ үнэ төлбөргүй авсан. П.Б, Б.Б, Х.А гэх хүмүүсийн “Хаан” банкны данснуудыг ашиглаж явуулдаг байсан. М.g.b c нэртэй цахим тоглоомыг улаан өнгийн Samsung A21s маркийн гар утас болон саарал өнгийн Redmi 5G гэх утаснуудаар тоглуулдаг байсан.

Би танил дүүтэйгээ уулзахад “та энэ хоёр утсыг аваад тоглуул” гээд надад үнэ төлбөргүй өгсөн. Би Г.ХБ.Онарт цахим тоглоом байна, ашиг олох боломжтой, хамтарч ажиллая гэж хэлээд цуг тоглуулж эхэлсэн. Тус аппликэйшн утастайгаа цуг ирсэн. Би төрсөн дүү болох Т.Г“Хаан” банкны 0000 дугаарын данснаас мөнгө, зээл авч, цахим мөрийтэй тоглоом тоглодог байсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 85/,

- Б.О Б.Б, П.Б, Х.А, Т.БХ.ӨБ.Бнарын дансны хуулга /2-р хх-ийн 125-135/,

- П.Б“Хаан” банкин дахь 0000 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 137-140/,

- Х.Агийн “Хаан” банкин дахь 0000 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 141/,

- Яллагдагч нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд /2-р хх-ийн 158-250, 3-р хх-ийн 1-18/,

- Ажлын хэсэг байгуулах тухай Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/33 дугаар тушаал /1-р хх-ийн 16/,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 20/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 163/,

- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /2-р хх-ийн 27/,

- Мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээ /2-р хх-ийн 17/,

- Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж /2-р хх-ийн 51/,

- Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай мөрдөгчийн тогтоол /2-р хх-ийн 69/,

- Сэжигтнийг баривчилсан тухай тэмдэглэл /2-р хх-ийн 71/,

- Г.Хнийгмийн даатгал төлөлтийн талаарх тодорхойлолт /2-р хх-ийн 215-217/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3-р хх-ин 34/,

- Гэрчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /3-р хх-ийн 49/,

- Х.Агаас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл /3-р хх-ийн 56/,

- Шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /3-р хх-ийн 128/,

- Шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /3-р хх-ийн 129/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Улсын яллагч нар шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч Б.ОТ.БГ.ХХ.Өнар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан, Б.ОТ.БГ.Хнар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр уг гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо өөрийн дансаар болон хамтран оролцоогүй этгээдүүдэд мөнгөн төлөх замаар тэдгээрийн дансыг ашиглан өөртөө шилжүүлэн авсан буюу орлогын хууль бус эх үүсвэрийг нуун далдалж, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилго агуулж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.ОТ.БГ.Хнарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1, 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг гэм буруутайд, шүүгдэгч Х.Өыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нар болон шүүгдэгч Г.ХХ.Өнарын өмгөөлөгч Л.Бнар гэм буруугийн асуудал дээр маргаагүй, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Б.ОТ.БГ.ХХ.Өнар нь бүлэглэн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Баянзүрх дүүргийн 36 дугаар хороо, “Э.р” хотхон, 503 дугаар байрны 1207 тоотод “М.g.b c” гэх нэртэй аппликейшн буюу мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төлөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан,

мөн Б.ОТ.БГ.Хнар нь уг гэмт хэргийг үйлдэхдээ бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр уг гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо өөрийн дансаар, мөн гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон этгээдүүдийн дансаар бус “Хаан” банкны 0000 тоот данс эзэмшигч Х.А, 0000 тоот данс эзэмшигч П.Бнарын дансанд төвлөрүүлэн уг данснуудад байршсан мөнгийг өөртөө шилжүүлэн авахын тулд Х.А, П.Бнарын банкны карт, нэвтрэх нэр, нууц үгийг ашиглах эрхийг мөнгөн төлөн авч,

- Б.Онь уг дансанд байршсан мөнгийг “Хаан” банкны Б.О тоот өөрийн эзэмшлийн данс руу 7 удаагийн гүйлгээгээр нийт 101.300.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

- Т.Бнь уг дансанд байршсан мөнгийг “Хаан” банкны 0000 тоот данс эзэмшигч иргэн Б.Бдансаар 35 удаагийн гүйлгээгээр 81.700.000 төгрөгийг, 0000 тоот данс эзэмшигч иргэн Т.Гдансаар 9 удаагийн гүйлгээгээр 87.805.000 төгрөгийг буюу нийт 169.505.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан,

- Г.Хнь уг дансанд байршсан мөнгийг “Хаан” банкны 00000 тоот данс эзэмшигч иргэн Б.Бдансаар 2 удаагийн гүйлгээгээр нийт 29.600.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан зэрэг үйлдлүүд нь хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилготой буюу мөнгө угаасан болох нь:

- Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Т.Бамьдрах орон байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

- Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

- Гэрч Х.А гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 08 дугаар сарын сүүлээр миний нагац эгч Я.Х нөхөр Т.Б гэх хүн надтай холбогдож “өөрийн “Хаан” банкны дансаа ашиглуулаач, би чамайг урамшуулна” гэх зүйл ярьсан. Ингээд надаас тэр өдрөө миний 000000 дугаарын дансны карт болон интернэт банкны нууц үгийг аваад явсан. 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр миний Худалдаа хөгжлийн банкны 000000 дугаартай данс руу 0000 тоот П.Бгэх хүний данснаас 1 сая төгрөг, 09 дүгээр сарын 01-ний өдөр 000000 тоот Б.Огэх хүний данснаас 500.000 төгрөг миний дансыг ашигласны төлбөр болгож орж ирсэн.” гэх мэдүүлэг,

- Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Манай захирал Г.Хнь 2022 оны 07 дугаар сарын дундуур надаар миний нэр дээр бүртгэлтэй 00000 дугаарын данс нээлгэж, би картыг нь захиалж өгсөн. Би тухайн дансыг юунд ашиглах гэж байгаа талаар мэдээгүй. Би Б.О гэх хүнийг танина. Манай захиралтай байнга цуг явж байдаг юм.” гэх мэдүүлэг,

- Гэрч П.Бмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “2022 оны 08 дугаар сарын эхээр би Нисэхийн байрны автобусны буудлын “Хаан” банк дээр очиж теллерээс бэлэн мөнгө авчихаад гараад иртэл 30-40 орчим насны, саравчтай хар малгайтай залуу ирж надтай мэнд мэдээд “ах, та интернэт банк ашигладаг уу?” гэхээр нь би “ашигладаггүй, мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгтэл “та надад интернэт банк нээгээд ашиглуулчихаач” гэж хэлсэн. Тэгэхээр нь би яг ямар зорилгоор, яах гэж байгааг нь асуутал “интернэт банкийг чинь ашиглаад, би танд 500.000 төгрөг өгье” гэж хэлсэн. Тэгэхээр нь надад тухайн үед мөнгөний хэрэг гарсан байсан тул зөвшөөрч, “Хаан” банк руу ороод теллер дээр нь интернэт банк нээлгээд, тэр хүнд өгөөд явуулсан.” гэх мэдүүлэг,

- Гэрч М.Ммөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “Миний нагац ах Г.Ххуурай дүү Б.Огэх хүн надад 2022 оны 07 дугаар сард “чи программист хүн учир цахим мөрийтэй тоглоомын сайт хийе, мөнгө олъё” гэх санал тавьж байсан. Би тухайн үед зөвшөөрөөгүй. Санал тавьснаас нэг сар орчмын дараа надад “М.g.b c” гэх нэртэй рулетны зурагтай аппликэйшн суулгасан 2 ширхэг гар утас авч ирж үзүүлсэн. Би тэр 2 ширхэг гар утсан дээр байсан аппликэйшн руу орж үзээд бүртгэлтэй 120 орчим хүмүүсийн дугаарыг гаргаж өгсөн. Б.Отухайн тоглоомын сайтыг “Арав” гэдэг хочтой шоронгоос суллагдсан хүнээс 100-150 орчим сая төгрөгөөр худалдаж авсан, манай нагац ах Г.Х хамтарч худалдаж авсан тухай надад ярьсан. Би Б.О ахад нэг гар утсыг нь буцааж өгөхөөс өмнө Г.Х ахын хүүхэд болох Г.Ө нь нэг гар утсыг ашиглаж, Б.О ахын удирдлагын дагуу тэр цахим покер тоглоомыг ажиллуулж байсан. Надад хэлэхдээ 3 хоног ажиллуулж байна. Нийт 50 орчим сая төгрөг олсон. Үүнээс 27-28 сая төгрөгийг нь буцаагаад хожсон хүмүүст нь буцааж өгсөн. Энийг ажиллуулж байгаад өрөө дарна гэж ярьж байсан. Миний мэдэхийн 2 гар утас байгаа, нэг нь Х.Ө Б.О байж магадгүй.” гэх мэдүүлэг,

- Гэрч М.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Миний найз Т.Бнадаас “ээжийнхээ дансыг хэрэглэж байгаа юу” гэж асуухаар нь би “хэрэглээд байдаггүй” гэж хэлтэл “надад түр хэрэглүүлээч” гээд “Хаан” банкны картыг нь 2022 оны зун бил үү намар бил үү, сар өдрийг нь тодорхой санахгүй байна өгөөд кодыг нь хэлсэн. Би ээжийнхээ асран хамгаалагч болохоор банкинд итгэмжлэлтэй байдаг юм. Т.Бнь надад болон миний ээжид карт ашигласан төлбөр гэж ямар ч мөнгө өгөөгүй.” гэх мэдүүлэг,

- Гэрч Т.Гмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Манай төрсөн ах Т.Бминий данс руу хаа нэг 20 сая төгрөгөөр 3 удаа гүйлгээ хийдэг байсан. Тэр хийсэн мөнгөө буцаагаад Б.Б гэх хүний данс руу хийлгэж авсан. Б.Бгэх хүний “Хаан” банкны данс руу бараг 183 сая төгрөгийн гүйлгээ хийгдсэн байх. Я.Х данс руу хийдэг 11 сая төгрөг болохоор байрны урьдчилгааны мөнгө байсан. П.Б данс руу ах Т.Бминий данс руу мөнгө хийгээд би 39 сая төгрөг шилжүүлж өгсөн. Х.А гэх хүний данс руу мөнгө хийгээд би 5 сая төгрөг шилжүүлсэн. Дээрх хүмүүсийн данс руу ах Т.Бминий данс руу мөнгө хийгээд утсаар ярьж тэр хүн рүү шилжүүлчих гэдэг байсан.” гэх мэдүүлэг,

- Мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 07220024 дугаартай магадлагаа,

- Х.Ө яллагдагчаар өгсөн: “Миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би тухайн гар утаснуудаар М.g.b c гэх нэртэй тоглоомын сайтыг ажиллуулдаг байсан. Намайг авахад 132 хүн тэр тоглоомонд бүртгэлтэй байсан. Цахим тоглоомыг тоглуулаад алдагдлаа тооцохгүйгээр 30 орчим сая төгрөгийн ашиг олсон байсан. Бид нарын ажиллуулдаг байсан цахим тоглоомын сайтыг 150 сая төгрөгөөр худалдан авсан гэж аав Г.Хярианаас ойлгосон.” гэх мэдүүлэг,

- Б.О яллагдагчаар өгсөн: “Над дээр Т.Бах ирээд 2 ширхэг гар утас өгөөд “энэ дотор тоглоом байгаа шүү, чи учрыг нь олоодох” гэж хэлээд надад өгсөн. Би Г.Хах дээр очоод “танай дүү гадаадад сурч ирсэн биз дээ, та дүүтэйгээ уулзуулаад, тайлбарлуулаад өгөөдөх” гэж гуйсан. Г.Х ах дүүтэйгээ холбож өгөөд би М.М дээр очиж заалгаж авсан. Тэр тоглоом нь М.g.b c гэх нэртэй тоглоомын сайт байсан. 2022 оны 09 дүгээр сарын эхээр тоглуулж байгаад, эхнэрийн бие муудаад Г.Хахын хүүхэд Х.Ө үлдээгээд, “2-3 хоногийн дараа хүн ирж авна шүү” гэж хэлчихээд Баянхонгор явсан. Х.Өбас мөнгөө татах, орлогоо авах зэргийг нь зааж өгчихөөд явсан. Удалгүй хууль бусаар мөрийтэй тоглоом явуулсан гээд цагдаа дуудсан. Миний буруу, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Т.Бах тухайн тоглоомын сайтыг над дээр авч ирсэн. Мөрийтэй тоглоомын сайт ажиллуулж байгаа талаар Х.ӨТ.Бнар сайн мэдэж байгаа.” гэх мэдүүлэг,

- Т.Бяллагдагчаар өгсөн: “Би 2022 оны 07 дугаар сарын үеэр М.g.b c нэртэй цахим мөрийтэй тоглоомыг Г.ХБ.Онарын хамт явуулж байгаад цагдаагийн байгууллагад баригдсан. Тус тоглоомыг танил дүүгээсээ үнэ төлбөргүй авсан. П.Б, Б.Б, Х.Агэх хүмүүсийн “Хаан” банкны данснуудыг ашиглаж явуулдаг байсан. М.g.b c нэртэй цахим тоглоомыг улаан өнгийн Samsung A21s маркийн гар утас болон саарал өнгийн Redmi 5G гэх утаснуудаар тоглуулдаг байсан.

Би танил дүүтэйгээ уулзахад “та энэ хоёр утсыг аваад тоглуул” гээд надад үнэ төлбөргүй өгсөн. Би Г.ХБ.Онарт цахим тоглоом байна, ашиг олох боломжтой, хамтарч ажиллая гэж хэлээд цуг тоглуулж эхэлсэн. Тус аппликэйшн утастайгаа цуг ирсэн. Би төрсөн дүү болох Т.Г“Хаан” банкны 0000 дугаарын данснаас мөнгө, зээл авч, цахим мөрийтэй тоглоом тоглодог байсан.” гэх мэдүүлэг,

- Б.О Б.Б, П.Б, Х.А, Т.БХ.ӨБ.Бнарын дансны хуулга,

- П.Б“Хаан” банкин дахь 0000 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл,

- Х.Агийн “Хаан” банкин дахь 0000 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд “Мөрийтэй тоглоом зохион байгуулах”, 18.6 дугаар зүйлд “Мөнгө угаах” гэмт хэргүүдийг хуульчилж, 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан бол” гэж, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол” гэж дээрх гэмт хэргүүдийн үндсэн шинжийг заасан.

Шүүгдэгч Б.О Т.Б нарын өмгөөлөгч Ю.Б“...Мөрийтэй тоглоом нь гэмт хэрэг гэдгийг мэдээгүй нь мөнгө угаах гэмт хэргийг үгүйсгэх үндэслэл болно. Ийм учраас мөнгө угаах гэмт хэргийн үндсэн шинж болох “гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж өөртөө шилжүүлэн авсан” гэх нөхцөл хангагдаагүй...” гэж тайлбарлан маргаж байна.

Мөрийтэй тоглоом гэж хоёр буюу түүнээс дээш тооны этгээдийн хооронд буюу эсхүл тоглоомын газрын зохион байгуулагчаас тогтоосон журмын дагуу түүнтэй байгуулсан бөгөөд эрсдэлд үндэслэсэн хонжворын тухай хэлэлцээр юм. Энэхүү мөрийтэй тоглоомыг интернэт, веб хуудас, фейсбүүк, пейж аккаунт, аппликейшн зэрэг сүлжээний технологи болон компьютер, гар утас, бусад хэрэгсэл ашиглан ашиг олох зорилгоор зохион байгуулснаар төгсдөг, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Харин дээрх гэмт хэргийг үйлдэх замаар хөрөнгө, орлого олсон бөгөөд түүний хууль бус эх үүсвэрийг мэдсэн, мэдэх боломжтой нөхцөлд тухайн хөрөнгө, орлогыг олж авсан эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдлах зэргээр өөртөө шилжүүлэн авсан нь мөнгө угаах гэмт хэргийн шинжийг хангах үндэслэл болно.

Өөрөөр хэлбэл, тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцсоныг мэдээгүй нь тухайн гэмт хэргийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүйн дээр өөрсдийн өмчлөлд буй цахим хэрэгслээр мөрийтэй тоглоом тоглож буй өөр бусад хүмүүсийг төөрөгдүүлэх зорилгоор уг гэмт хэрэгт хамааралгүй, гэмт хэрэг үйлдэж буй талаар мэдээгүй, санаа зорилгоор нэгдээгүй хүмүүсийн буюу Х.А, П.Б нарын  дансыг ашиглан хэд хэдэн мөрий тавьж, мөрийтэй тоглоомоо идэвхижүүлэх, улмаар тухайн хууль бус үйл ажиллагаанаас олсон орлого, ашгаасаа тодорхой хувь хэмжээгээр өөрсдөдөө шилжүүлэн авсан үйлдэл нь мөнгө угаах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул “анхнаасаа гэмт хэрэг гэдгийг мэдээгүй тул мөнгө угаах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаагүй” гэх утга агуулга бүхий шүүгдэгч нарын өмгөөлөгч Ю.Б тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

Нөгөөтээгүүр, мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч нар гэм буруу дээр маргахгүй гэх боловч “...Миний үйлчлүүлэгч нар мөрийтэй тоглоомыг гэмт хэрэг гэдгийг мэдээгүй. Тэр бүү хэл өөрсдөө тоглоод явж байсан.” гэх өмгөөлөгчийн байр суурь утга агуулгын хувьд зөрүүтэй байгааг дурдах нь зүйтэй.

Иймд Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1, 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.О Т.Б Г.Х нарт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Ө тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирлын талаар:

Гэмт хэргийн улмаас учирсан материаллаг буюу шууд хохирол тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.ОТ.БГ.ХХ.Өнь бусдад төлөх төлбөргүй байна.

Хоёр: Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нар шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “Шүүгдэгч Х.Ө Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс 3 жилийн хугацаанд явахыг хориглох, Б.ОТ.БГ.Хнарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.ОТ.БГ.Хнарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн тэдгээрийн нийт эдлэх ялыг тус бүр 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Т.Б сэжигтнээр баривчлагдсан 1 хоног, цагдан хоригдсон 5 хоног буюу нийт 6 хоногийг, Г.Хсэжигтнээр баривчлагдсан 1 хоног, цагдан хоригдсон 9 хоног буюу нийт 10 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Оаас 101.300.000 төгрөгийг, Т.Б 169.505.000 төгрөгийг, Г.Х29.600.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах саналтай байна” гэх дүгнэлтийг, шүүгдэгч Б.ОТ.Бнарын өмгөөлөгч Ю.ББ.ОТ.Бнарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “Б.ОТ.Бнарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэх, эсхүл мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэгт нь торгох ял, мөнгө угаах гэмт хэрэгт нь зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж өгнө үү” гэж, шүүгдэгч Г.ХХ.Өнарын өмгөөлөгч Л.Б Г.Х Х.Ө нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “Х.Өыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлөх, Г.Х Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан.

Шүүх шүүгдэгч Х.Өэрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу Х.Өнь lgA бөөрний хавсарсан өвчин гэх оноштойгоор гадаад улсад эмчилгээ хийлгэдэг, гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж байгаа зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

Харин Б.ОТ.БГ.Хнарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл, 6.7 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Б.Охувийн байдал буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж байгаа, мөн Баянхонгор аймгийн Баянхонгор суманд эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суудаг, шүүгдэгч Т.Бтухайд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, мөн Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд эхнэр, 2 хүүхдийн хамт оршин суудаг, шүүгдэгч Г.Ххувьд гэм буруу дээрээ маргаагүй, Баянзүрх дүүргийн 36 дугаар хороонд эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суудаг зэрэг нөхцөл байдлыг нь харгалзан үзэж, тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.ОТ.БГ.Хнарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тус бүр 1 жил 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, энэ хугацаанд Б.О ыг Баянхонгор аймгийн Баянхонгор сумаас, Т.Б Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс, Г.Х Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж заасан.

Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн шинжээч, чиглэлийн ахлах мөрдөгч Ц.Э 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 07220024 дугаар мөрдөгчийн магадлагаагаар Б.Онь уг гэмт хэргийг үйлдэж, 101.300.000 төгрөг, Т.Бнь 169.505.000 төгрөг, Г.Хнь 29.600.000 төгрөгийн орлого олсон байх тул уг орлогыг тухай бүр шүүгдэгч нараас гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Samsung Galaxy A21S загварын гар утас, Redmi Note 10 JE (яллах дүгнэлтэд Redmi 5G гэж зөрүүтэй тусгагдсан) гар утаснуудыг худалдан борлуулж (“Дамно” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн №23-128 тоот дүгнэлтээр Samsung Galaxy A21s загварын гар утас  нь 295.000 төгрөгөөр, Redmi 5G загварын гар утас нь 400.000 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн), орлогыг улсын орлогод оруулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, “Хаан” банкны дансны хуулга бүхий 3 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, Б.Б, П.Б, Х.Анарын “Хаан” банкны тус бүр 1 ширхэг буюу нийт 3 ширхэг карт, Poker star нэртэй хөзөр 2 хайрцаг, морины зураг бүхий “Таван богд” гэсэн хавтастай дэвтэр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт тус тус даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Бнь 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 01 цаг 19 минутад шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдаж, 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс яллагдагчаар цагдан хоригдож, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр суллагдсан, шүүгдэгч Г.Хнь 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 01 цаг 19 минутад шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдаж, 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс яллагдагчаар цагдан хоригдож, 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр суллагдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг тэдгээрийн эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Б.О, Т овогт Т.Б, П овогт Г.Х нарыг бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр хэд хэдэн гэмт хэргийг буюу мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн буюу мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

      шүүгдэгч П овогт Х.Ө бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.ОТ.БГ.Хнарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Х.ӨЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дэх зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.ОТ.БГ.Хнарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тус бүр 1 жил 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, энэ хугацаанд Б.Оыг Баянхонгор аймгийн Баянхонгор сумаас, Т.Б Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс, Г.Х Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Өоногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.Өнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.ОТ.БГ.Хнар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус анхааруулсугай.

            5. Б.Ооногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, Т.БГ.Хнарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.Б урьд шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 5 хоног, Г.Хурьд шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 9 хоногийг тус тус зорчих эрхийг хязгаарлах ялд нь оруулан тооцсугай.

            7. Шүүгдэгч Б.ОТ.БГ.ХХ.Өнарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.О аас 101.300.000 төгрөгийг, Т.Б 169.505.000 төгрөгийг, Г.Х 29.600.000 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай.

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Samsung Galaxy A21S загварын гар утас, Redmi Note 10 JE гар утаснуудыг худалдан борлуулж, орлогыг улсын орлогод оруулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, “Хаан” банкны дансны хуулга бүхий 3 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, Б.Б, П.Б, Х.Анарын “Хаан” банкны тус бүр 1 ширхэг буюу нийт 3 ширхэг карт, Poker star нэртэй хөзөр 2 хайрцаг, морины зураг бүхий “Таван богд” гэсэн хавтастай дэвтэр 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт тус тус даалгасугай.

10. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээнүүдийг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.СОЛОНГОО