Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 102/ШШ2020/00688

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн П.Г нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн О.Н-д холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, хариуцагч О.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Г нь 2008 онд О.Н-тэй танилцсан. 2014 оны 06-р сард гэрлэлтээ батлуулж, охин Г.Г төрсөн. П.Г нь 2014 оны 9-р сард Америкийн нэгдсэн улсад суралцахаар явсан бөгөөд түүнээс хойш ирээгүй. Одоо тус тусдаа амьдралтай болсон тул О.Н-ээс гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч О.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би П.Г-той 2008 онд танилцаж, 2014 онд гэрлэлтээ батлуулсан. Ингээд охин Г.Г нь 2014 оны 6-р сарын 13-нд төрсөн. П.Г нь Америкийн нэгдсэн улсад суралцахаар яваад Монголд нэг ч удаа ирээгүй. Цаашид бид хоёр тус тусын амьдралаа хөөх болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  нь -т холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

П.Г, О.Н нар нь 2008 онд танилцаж, 2014 оны 8-р сарын 8-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлжээ. Гэрлэгч амьдрах хугацаандаа 2014 оны 6-р сарын 13-нд охин Г.Г-г төрүүлж өсгөжээ.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.

Харин нөхөр П.Г нь 2014 оны 9-р сард АНУ-руу явснаас хойш гэрлэгч хамт амьдраагүй, үр хүүхдээ хамтдаа өсгөх, гэр бүлээ халамжлах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй, хэн аль нь өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болсон байна.

Дээрх нөхцөл байдлын улмаас гэрлэгчид цаашид хамт амьдрах боломжгүй гэж үзсэн, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн зэргийг харгалзан гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамжийн асуудлыг хуульд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй.

Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулахдаа хүүхдийн асрамжийн талаар маргаагүй байна.

Талууд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчөөгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2020 оны 1-р сарын 8-ны өдөр дуусгавар болгожээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан П.Г, О.Н нарын гэрлэлтийг цуцалж, 2014 оны 6-р сарын 13-нд төрсөн охин Г.Гэгээнийг эх О.Н асрамжинд үлдээсүгэй.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч О.Н-ээс 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА