Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1130

 

 

 

 

 

 

 

 

  2023        08          28                                   2023/ШЦТ/1130

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН *******МН**************С

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,

улсын яллагч Д.Батмөнх /томилолтоор/,   

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

шүүгдэгч А.******* түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд хаалттайгаар хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Бат овогт Алтан-Очирийн *******г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306 02055 2390 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2004 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн боловсролтой, оюутан, Анагаах шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 1 дүгээр курсын оюутан, ам бүл 4, эцэг, эх дүү нарын хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 10 дугаар байр м-6 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, Бат ургийн овогт Алтан-Очирын ******* РД:/УП04322232/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.******* нь цахим орчинд өөрийн нэр дээр “Azaa Azbayar” гэх хаяг үүсгэж, хохирогч Б.Маралмаатай фейсбүүк цахим орчинд гар утас худалдан борлуулахаар оруулсан зарын дагуу түүнтэй холбогдон, 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт 13 дугаар байрны гадна талд уулзаж, хохирогчийн 2,875,000 төгрөгийн үнэтэй пАйфоне-13 про макс" загварын гар утсыг худалдан авна гэж итгэл төрүүлэн, хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж шунахай сэдэлтээр. санаатай үйлдлээр өмчлөгчийн эд хөрөнгийг залилж авсан,

2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 23 цагийн орчимд хохирогч Б.Ням- Эрдэнэтэй фэйсбүүк цахим орчинд байршуулсан гар утас зарна гэсэн зарын дагуу холбогдож Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт уулзаж, хохирогчийн 2,625,000 төгрөгийн үнэтэй “Айфоне-13 про” гар утсыг нь худалдаж авна гэж итгэл төрүүлэн хуурч цахим хэрэглэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, шунахайн сэдэлтээр, санаатай хохирогчийн эд хөрөнгийг залилж авсан,

2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 20 цагийн орчимд хохирогч Ш.Золзаяатай фейсбүүк цахим орчимд “Айфоне-13 промакс” загварын гар утас зарна гэсэн зар гарсны дагуу холбогдож, гар утсыг худалдаж авна гэж итгэл төрүүлэн, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Батлан хамгаалах их сургуулийн ойролцоо уулзаж, хохирогчийн 2,875,000 төгрөгийн үнэтэй “Айфоне-13 промакс” загварын гар утсыг “сим хийгээд шалгаад үзнэ” гэж хуурч, цахим хэрэглэл ашиглах зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, шунахай сэдэлтээр, санаатай үйлдлээр өмчлөгчийн эд хөрөнгийг залилж авсан,

2023 оны 04 дүгээр сарын 27-ны шөнийн 21 цагийн орчимд насанд хүрээгүй хохирогч У. Баярмаагийн цахим орчинд байршуулсан “гар утас зарна” гэсэн зарын дагуу түүнтэй холбогдож, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 85 дугаар байрны автомашины зогсоол дээр уулзаж, хохирогчийн өмчлөлийн “Айфоне 12 промакс” загварын 2,050,000 төгрөгийн үнэтэй гар утсыг худалдаж авна” гэж итгэл төрүүлэн, хуурч, цахим хэрэглэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч өөрийн эзэмшилд шилжүүлэн авч залилсан нийт 4 удаагийн үйлдлээр бусдад 10,425,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.******* нь 4 удаагийн үйлдлээр бусдад 10.425.000 төгрөгийн хохирол учруулж залилсан буюу хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдал зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Маралмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 04 сарын 01-ний 21 цаг 00 минутын үед фейсбүүк дээр өөрийн “Айфоне 13 про макс" гар утсаа зарна” гээд зар оруулаад байж байтал 85530977 гэх дугаараас залгаад “фейсбүүкээр холбогдох боломж байна уу би хүний гар утсаар ярьж байна” гээд хэлэхээр нь би нөхрийнхөө фейсбүүк хаягаа өгтөл “Azaa Azbayr” гэх хаягаас холбогдоод “би шар хаднаас яваад очино хоёулаа Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 13 дугаар байрны гадаа уулзая” гэж бичээд хэсэг хугацааны дараа бид 2 уулзаад миний гар утсыг үзэж сууж байгаад аваад зугтсан. Тухайн гар утас авна гэх зараар ирсэн хүн 17 наснаас 20 орчим насны 170 орчим өндөртэй туранхай хар малгайтай цамцтай хар хүрэмтэй хүн байсан тухайн үед царайг нь сайн харж амжаагүй. Би өөрийн гар утсаа 2022 оны 12 сард “Макс молл” худалдааны төвөөс 3,800,000 мянган төгрөгөөр лизингээр худалдаж авч байсан Миний алдсан гар утасны имай код 350381398000315, 350381398170647-той 85581010 гэсэн дугаартай ашиглаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/, хохирогч Б.Маралмаагийн алдсан гэх “Айфоне-13 про макс” загварын гар утсыг 2.875.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ий шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-38/, яллагдагчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тухайн өдөр би фэйсбүүкээр хуурамч хаяг нээж “утас зарна” гэх зарын дагуу холбогдон үл таних эмэгтэйгээс Айфоне-13 промакс” загварын гар утсыг 2,600,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Батлах хамгаалах их сургуулийн орчимд уулзсан. Уулзаад гар утсыг нь үзэж шалгаад кодыг нь гаргуулаад шууд зугтаачихсан тэр эмэгтэй миний хойноос хөөгөөгүй тэгэхээр нь би тухайн гар утсыг Сансарын Баянцээлийн тэнд байдаг ломбардад 2,200,000 төгрөгөөр барьцаанд тавиад мөнгөө өөрийнхөө данс руу хийж авсан. Тэгээд би мөнгөө xbet буюу цахим спорт бооцоонд тавиад алдчихсан. Надад яаралтай мөнгөний хэрэг гарсан учраас тэр эмэгтэйн гар утсыг авна гэж худлаа хэлээд кодыг нь гаргуулж аваад зугтаасан. *******мнө энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж шалгагдаж байгаагүй. Тус эмэгтэйн гар утсыг авснаас хойш дахин 3 ширхэг гар утсыг яг энэ аргаар авч зугтсан бөгөөд хийсэн хэрэгтээ гэмшиж бүх хүмүүсийн хохирлыг нь 100 хувь өгч барагдуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 49/, хохирогч Ш.Золзаяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн ашигладаг “Айфоне-13 про макс” загварын гар утсаа зарна гэж facebook цахим сүлжээнд iphone авна зарна гэх нэртэй бүлгэм дээр зар оруулсан. *******нөөдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 11 цагийн орчимд facebook “Azjargal Azaa” гэх нэртэй хэрэглэгч над руу утсыг чинь авна гэж чат бичсэн. Уулзаад 2,700,000 төгрөгөөр зарахаар болоод утсаа reset хийчихье гээд байж байсан. Удаагүй “машин дээр очоод сим хийгээд шалгаад үзнэ” гээд БХИС-аас зам хөндлөн гараад зам дагуу алхаж байгаад “машин чинь хаана байгаа юм бэ” гэхэд гэнэт зугтаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 62/, хохирогч Ш.Золзаяагийн алдсан гэх “Айфоне-13 про макс” загварын гар утсыг 2,875,000.төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ий шинжээчийн дүгнэлт /хх-ийн 74-76/, яллагдагчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”Azjargal Azaa” гэсэн фэйсбүүк хаягийг би нээж ашигладаг байсан. Би тухайн өдөр “Гар утас авна, зарна” гэсэн групп-д одоо фэйсбүүкийн нэрийн мэдэхгүй байна. Үл таних хүн рүү “гар утсыг худалдаж авъя” гэж хэлээд “Батлан хамгаалах сургуулийн урд 20 цагийн орчимд уулзана” гэж хэлээд дуудсан. Тэгээд үл таних эмэгтэй хүн ирээд цэнхэр өнгийн “Айфоне-13 про макс” загварын гар утас өгөхөөр нь үзэж байгаад “сим карт хийж үзье” гэж хэлээд замын эсрэг талд зогсож байгаад авч зугтсан. Надад мөнгө хэрэгтэй байсан учир тийм зүйл хийсэн. Тухайн rap утсыг Сансарт “*******ндөр цахир-4” нэртэй ломбардад 2,200,000 төгрөгөөр тавьчихсан ямар ч кодгүй болохоор. Би ямар нэгэн хүнтэй хамтарч үйлдээгүй ээ. Би мөнгөөрөө 1хВЕТ нэртэй цахим мөрийтэй тоглоомын агентын данс руу хийлгэсэн. Би тогтмол чатаа устгаж байдаг болохоор одоо ямар нэгэн чат байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 85/,  хохирогч Б.Ням-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр орой 20:00 цагийн үед над руу найз Зулаа утсаар холбогдож Ganbat ganbaa гэх фейсбүүк хаягаас “Айфоне-13 про” гар утас хаягаар хүргэлтээр авъя” гэж надад хэлсэн. Тэгээд би "Ganbat ganbaa" гэх фасебүүк хаягтай хүнтэй чатаар холбогдож “сансрын тойргийн ойролцоо уулзана” гэж тохироод тухайн газар очоод холбогдоход “Улаанхуаран тийшээ би явж байна хүнээс мөнгө авах юм” гээд хэлээд бид хоёр Улаанхуарангийн хойд талын автобусны буудал дээр миний 2618 УНП улсын дугаартай “Соната-7” загварын тээврийн хэрэгсэл дотор уулзаж миний утсыг үзэж байгаад гэнэт хаалга нээгээд миний худалдана гэсэн “Афоне-13 про” загварын гар утсыг аваад зугтсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 106/, хохирогч Б.Ням- Эрдэнийн алдсан гэх “Айфоне-13 про” загварын rap утсыг 2,625,000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ий шинжээчийн дүгнэлт /хх-ийн 117/, яллагдагчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Ganbat ganbaa” гэсэн фэйсбүүк хаягийг би нээж ашигладаг байсан. Тухайн хаягаараа би хааяа ордог байсан. Тиймээ надад мөнгө хэрэгтэй байсан учир зар харж байгаад фэйсбүүк дээрээс Зулаа гэсэн нэртэй хүнтэй холбогдож утас авъя гэхэд хүргэлтийн хүнийхээ фэйсбүүк хаягийг явуулъя гэж хэлээд үл таних эрэгтэй хүний хаяг явуулахаар нь тухайн хүнтэй холбогдож байгаад “Улаанхуаран” автобусны буудал дээр “Соната-7” загварын тээврийн хэрэгсэл дотор орж суугаад гар утсыг нь үзэж байгаад машинаас гараад гүйсэн. *******мнө нэг удаа ингэж авч байсан болохоор дахиад нэг хийе гэж шийдсэн. Надад мөнгө хэрэгтэй байсан учир тус гар утсыг авч зугтаасан. Сансарт нэрийн мэдэхгүй байна гудамжинд явж байсан үл таних хүнд 20,000 төгрөг өгч ломбардад 1,900,000 төгрөгөөр тавиулсан. Ямар нэртэй ломбард гэдгээ мэдэхгүй байна. Би ямар нэгэн хүнтэй хамтарч үйлдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 128/,

насанд хүрээгүй хохирогч У.Баярмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*******чигдөр буюу 2023 оны 04 дүгээр сарын 26-ны оройн 21 цагийн үед фэйсбүүкээр rap утас зарна гэх зарын дагуу надтай “Ganerdene Ganaa” гэх хаягтай хүн миний “Айфоне-12 промакс” гар утсыг авахаар болоод 53-р сургуулийн зогсоол дээр уулзсан. Надаас тэр хүн “баталгаа байгаа юу” гэж асуухаар нь би “гэрт байгаа” гээд гэр лүүгээ явсан тухайн үед би танил ах Билгүүний хамтаар машинтай явж байсан ба намайг гэр лүүгээ ороод гараад ирэх хооронд нөгөө утас үзэж байсан хүн аваад зугтаасан байсан. Билгүүн ах хойноос нь хөөгөөд гүйцээгүй гээд байж байсан./хх-ийн 149/, насанд хүрээгүй хохирогч У.Баярмаагийн алдсан гэх “Айфоне-12 промакс” загварын гар утсыг 2,050,000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ий шинжээчийн дүгнэлт /хх-ийн 164/, яллагдагчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр би фэйсбүүкээр хуурамч хаяг нээж утас зарна гэх зарын дагуу холбогдон үл таних эмэгтэйгээс “Айфоне-12 про макс” загварын гар утас худалдан авахаар тохиролцсон ба оройн 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 53 дугаар сургуулийн орчимд уулзсан. Намайг уулзахад 1 эмэгтэй 1 эрэгтэй байсан би гар утасны баталгааны хуудсыг асуусан чинь гэрээсээ аваад өгье гээд эмэгтэй нь гэр лүүгээ орсон. Тэр үед би гар утасны кодыг гаргуулчихсан байсан шууд машинаас нь буугаад 16 дугаар байрны зүг гүйж зугтсан. Хойноос эрэгтэй нь хөөж гүйгээд гүйцээгүй тэгэхээр нь би тухайн гар утсыг Сансарын тунел дээр байдаг ломбардад 1,900,000 төгрөгөөр барьцаанд тавиад мөнгөө өөрийнхөө данс руу хийж авсан. Тэгээд би мөнгөөр нь 1xbet буюу цахим спорт бооцоо тавиад алдчихсан. Надад мөнгөний яаралтай хэрэг гарсан байсан болохоор гар утсыг нь аваад явчихсан юм. Миний буруу би өөрийн хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би тус утасны эзэнд утасны хохирол болгож 2,200,000 төгрөгийг өгсөн гомдол санал байхгүй гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 185/, Шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгө шилжүүлэн авч залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч А.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Маралмаа, Б.Ням-Эрдэнэ, Ж.Золзаяа, У.Баярмаа нар нь ямар нэгэн гомдол саналгүй, хохирлоо барагдуулсан гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокурорын санал болгож, шүүдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.*******д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүх шүүгдэгч А.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар А.******* нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 сарын дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.*******д урьд нь авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгоод

 

ТОГТООХ нь:

 

1. Бат ургийн овогт Алтан-Очирын *******г “үргэжлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож өмчлөгчийн эд хөрөнгө шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч А.*******д оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******д урьд нь авсан хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               М.СОЛОНГОО