Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 30

 

 

*******ын  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

                                                                            Хэргийн индекс: 150/2018/00037/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                          Даргалагч,

                           Ерөнхий шүүгч                          Б.Батзориг

                           Шүүгчид                                    С.Оюнцэцэг

                                                                             Г.Давааренчин

                    

                          Оролцогчид

                             Нэхэмжлэгч                                *******

                             Нэхэмжлэгчийн өмгөөлөгч     Л.Оюунсувд

                             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж,  Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 47 дугаартай *******ийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлоор *******ын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь ******* ******* ******* ******* холбогдох “Түрээсийн төлбөр 6.000.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2018 оны 05 дугаар  сарын 03-ны  өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* би Сайхан сумын засаг даргын захирамжаар орон сууцны барилга барих зориулалтаар 3500м2 талбай бүхий газрыг эзэмшилдээ авч ногоон өнгөтэй төмөр карказан хашаа барьж байсан. Ингээд газрын маргаан үүсч шүүхийн ******* ******* албаны албан хаагчид 15 хоригдлуудын хамтаар 2016 оны 04 сарын 10-ны өдөр дайран орж гэр хороо барьж ажлаа эхлүүлсэн байсан. ******* нь асуудал шийдэгдтэл танай хашааг шавар зуурагч машин, конторын зориулалттай байрыг манай байгууллага нь албан хаагчаа байрлуулах зорилгоор түрээслэе гэсэн саналыг тавьсан. Тэгээд хашааг бол сарын 2.000.000 /хоёр сая төгрөг/-өөр түрээслэнэ гэхэд "Манай байгууллага нэг сарын 1.500.000 /нэг сая таван зуун мянган төгрөг/-өөр түрээслэе" гэснээр сард нь өгч авахаар тохиролцож аман гэрээ хийгдсэн. 2016 оны 05 сарын 12-нд 1 сарын түрээсээ нэхэхэд "Удахгүй өгнө, дээд даргадаа хэлсэн чинь нэг мөр түрээслэсэн юм чинь өгнө. Төсвөөр баригдаж байгаа болохоор хэцүү юм" гэсэн аар саар шалтаг тавьсан. 2016 оны 07 сарын 16-ны өдөр очиж түрээсээ нэхэхэд мөн л шалтаг тавьсаар байсан. 2016 оны 08 сарын 11-нд очиж түрээсээ нэхэхэд "Өгнө өө 2016 оны 09 сарын 12-нд нэг мөсөн төлье" гэснээр Иргэн ******* би аман хэлцлээ зөрчиж түрээсээ төлөхгүй байна гэж үзээд 2016 оны 08 сарын 12-нд ажилчдаа авч очоод хашаагаа буулган авсан. Хашаагаа буулгаж байх үед Дарга *******, Нягтлан бодогч ******* нар нь "Нэг cap сунгачихаач, одоо 300.000 /гурван зуун мянган төгрөг/ өгье. 2016 оны 09 сарын 12-нд нэг мөсөн 7.200.000 /Долоон сая хоёр зуун мянган төгрөг/-ийг төлье гээд байсан. Би үүнийг зөвшөөрөөгүй хашаагаа буулгаад аваад явсан юм. 2016 оны 04 сарын 12-нд ангийн дарга болох *******той уулзаж байхад манай гэр бүлийн хүн Т.Амарбаясгалан, барилгын даамал Ж.Мөнхбаатар нар нь хамт очсон байсан. *******оос буюу ******* ******* хэсгээс 6.000.000 /зургаан сая төгрөг/-ийг нэхэхэд "Чадахгүй сүртэй амьтан бэ? Үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр чи хашаагаа буулгаад аваад явсан биз дээ? Шүүхдээд аваарай гэснээр шүүхэд хандаж байна. Бидний хооронд хийсэн аман гэрээ, хууран мэхэлж хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул 2016 оны 04 сарын 12-ны өдрөөс 2016 оны 08 сарын 12 хүртэлх 1 сарын түрээсийн үнэ болох 1.500.000 /нэг сая таван зуун мянган төгрөг/ нийт 4 сарын түрээс болох 6.000.000- /зургаан сая төгрөг/-ийг хуулийн дагуу *******лэж өгнө үү гэв.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:  Манай барилга 3-н /гурван/ давхар. Энэ барилгыг барихад зах зээлийн ханш нь 700.000.000 төгрөгөөр баригддаг юм байна. Гэтэл манай энэ барилга 300.000.000 төгрөгөөр баригдсан барилга. Илүү дутуу зардалгүй маш нарийн тооцоолол дээр хатуу чанга хяналтын доор баригдсан барилга юм. Энэ хүнтэй хашааны түрээсийн талаар ярьсан зүйл байхгүй. ******* манай газар дээр хашаа барьсан. Хашаагаа ав гэж шаардаж байсан. Энэ хүнтэй нэг удаа утсаар та манай газрыг чөлөөл хашаагаа ав гэж ярьсан. Гэтэл урдаас утсаар чи намайг дийлэхгүй би наад газрыг чинь авна. Би мөнгөтэй хүн гэсэн. Түүнээс хойш энэ хүнтэй дахиж яриагүй. Засаг даргад манай газрыг чөлөөлж өг гэж 2-3 удаа хандаж байсан. Энхболд олдохгүй байсан. Цагдаа дээр таарсан. Тэгээд Энхболд эргээд алга болчихсон. Хаана яваа гэдэг нь мэдэгдэхгүй байсан. Энхболдод мөнгө өгсөн авмаар байна гэсэн хүмүүс хашаа руу дайрдаг байсан. Би тэр Энхболдыгоо олж ирээд ав гэсэн хариуг өгдөг байсан. Тэрнээс түрээсийн талаар 1.500.000 төгрөг 2.000.000 төгрөг ярьсан зүйл бол байхгүй. Энэ хүн яагаад тэгж ойлгосон юм мэдэхгүй байна гэв.      

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр  хянан хэлэлцээд 47 дугаартай *******ээр:

- Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан үндэслэлгүй тул *******ын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Сайхан сум ******* ******* ******* ******* холбогдох түрээсийн төлбөр 6.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар *******ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 110.950 төгрөгийг улсын орлогоод хэвээр үлдээж *******лэсэн байна.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

...Анхан шатны шүүхийн ******* нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна гэж үзэж байна. Анх би шүүхэд нэхэмжлэл бичиж өгөхдөө хариуцагчид хашаа түрээслүүлсэн гэж бичсэн ч шүүх хуралд дээр нэхэмжпэлийн шаардлагаа тодруулж эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт холбогдуулан хариуцагчаас хашаа хөлсөлсөн төлбөр шаардаж байгаагаа тодорхой хэлсэн. Гэтэл шүүх миний нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсаныг анхааран үзэлгүй түрээсийн гэрээгээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон гэх үндэслэлээр бидний хооронд хийсэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлж хэргийг хэрэгсэхгүй болгож *******лэлээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь ******* ******* ******* хэсгийн дарга ******* нь намайг ажилчидынхаа хамтаар хашаагаа буулгаж авахаар очиход “Танай хашаа, шавар зуурагч, конторын барилгыг хөлсөлж авъя, бид хөлсийг нь өгье гэж санал тавьж, саналыг нь би хүлээн зөвшөөрч, гэрээний гол нөхцөлөө харилцан тохиролцоод сарын 1.500.000 төгрөгөөр 4 сарын хугацаатай хашаагаа хөлслүүлэх болсон. Ингэж бидний хооронд иргэний хуулийн 287-р зүйлд зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдаж эд хөрөнгийг хөлслөгчийн эзэмшил ашиглалтанд шилжүүлсэн, хөлслөгч тохирсон хугацаанд тохирсон үнийг төлөх үүрэг хүлээх болсон. Эд хөрөнгө хөлслөх гэрээг хэдийгээр бичгээр хийгээгүй ч нэг талын тавьсан саналыг нөгөө нь зөвшөөрсөн, талууд харилцан тохирч гэрээний гол нөхцөлөө тохирсон байгаа учраас гэрээ байгуулсанд тооцож болох хуулийн зохицуулалт байгааг анхааран үзэх ёстой.

Хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн учраас мөнгөө өгөхийг удаа дараа шаардсан. Ингээд би мөнгөө өгөхгүй болохоор нь ажилчидаа авч очоод хашаагаа буулгаж авсан. Энэ үед Ня-бо ******* нь “хашаагаа битгий аваач одоо 300 000 төгрөгийг чинь өгье, үлдэгдлийг нь удаахгүй өгнө” гэж гуйсан ч би хашаагаа ачаад явсан. Ийнхүү шүүхийн ******* ******* хэсгийн дарга ******* намайг хууран мэхэлж миний хашааг ашиглачихаад хөлсийг минь өгөхгүй, гэрээ хэлцэл хийгээгүй гэж мэлзэж, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна. ******* нь ******* ******* ******* хэсгийнхээ барилгыг барихдаа

1. Хоригдлуудыг ажиллуулж байсан учраас заавал хашаа барьж хяналтандаа байлгах

2. Барилгын ажил хийх зөвшөөрөл авахын тулд заавал хашаатай байх шаардлагатай байх гэсэн шаардпагын үүднээс миний хашааг хөлслөх санал тавьсан байдаг. Би Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 25-р зүйлийн 25.2.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор гэрчүүд асуулгасан. Эдгээр гэрчүүд хашааг буулгаж авах гэж байхад ******* хашааг хөлслөх санал тавьж буулгуулалгүй авч үлдсэнийг нь гэрчилдэг.СD бичлэг дээрээс ч миний хашааг хэрэглэж барилгын ажил дотор нь явагдаж байгаа байдал ч тодорхой харагддаг. ******* ******* ******* хэсэг нь хэдийгээр төрийн, төсвийн байгууллага ч иргэн хүнийг хууран мэхэлж өөрийн зардлыг хэмнэх байдлаар хохирол учруулж болохгүй байх.

Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй анхан шатны шүүхийн 47 тоот *******т өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ... ******* *******ийн тодорхойлох ******* нэхэмжлэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа эд хөрөнгийг хөлслөх гэрээний үүрэгт холбогдуулан 6.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан гэж бичсэн боловч үндэслэх ******* нэхэмжлэгч ******* нь түрээсийн гэрээг байгуулсан гэж нэхэмжлэл гаргасан гэж бичсэн нь зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон, нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлж хэргийг *******лээгүй байна гэж үзсэн тул анхан шатны шүүхийн *******ийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж *******лэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэлд Энхболдын эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарласан байхад шүүх хуралдааны тэмдэглэлд эд хөрөнгө түрээслэх гэрээ гэж бичсэн байна. Нэхэмжлэгч талаас эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргаж байхад шүүх эд хөрөнгө түрээслэх гэрээ үзэж байгаа нь үндэслэлгүй ******* гаргасан гэж үзэж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож *******лэсэн  нь үндэслэлтэй боловч хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн алдаа гаргасныг зөвтгөж өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* нь   хариуцагч  Сэлэнгэ аймгийн Сайхан сум ******* ******* ******* ******* холбогдуулан  эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэг 6.000.000 төгрөг  гаргуулах  тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс  зөвшөөрч маргажээ.

Зохигчдын шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд нэхэмжлэгч ******* нь орон сууц барих зориулалтаар эзэмшил газраа тойруулан төмөр краказан хашаа барьсны дараа газар давхцсан гэсэн маргаан гарчээ. Маргаан *******лэх явцад    нэхэмжлэгч *******ын эзэмшиж байсан газрын тодорхой хэсэг  нь хариуцагч  ******* үийдвэр ******* ******* шилжиж түүнтэй холбогдуулан газар чөлөөлөх асуудал  гарах үед зохигчид  газар дээр баригдсан хашааг тодорхой хугацаагаар ашиглах талаар талууд харилцан  ярилцаж хариуцагч нь тодорхой хугацаагаар хашааг ашигласан болох нь тогтоогдож байна.

Зохигчид эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан эсэх талаар маргасан. Нэхэмжлэгч ******* хашаагаа буулгаад аваад явах гэтэл хариуцагч байгууллага нь барилга барих хугацаанд ашиглуулаач гээд сарын 1.500.000 төгрөгөөр тохирч  4 сарын хугацаанд хашаагаа ашиглуулсан гэсэн тайлбар гаргадаг бол хариуцагчийн төлөөлөгч ******* нэхэмжлэгч талыг хашаагаа буулгаад газар чөлөөл гэдэг шаардлага тавьсан хашааг ашиглах хөлслөх талаар бид огт ярилцаагүй манайх төсвийн хөрөнгөөр барилгаа барьсан. Нэгэнт барьчихсан хашаагаа аваагүй тул бид тодорхой хугацаагаар ашигласан. Хэрэв хашааг нэхэмжлэгч аваад явсан бол бид өөрсдийн хашаагаа барих л байсан гэж тайлбарлажээ.

 

Иргэний хуулийн 287 дугаар дүйлийн 287.1-т заасан  Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр  хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил ашиглалтад тодорхой эд хөрөнгийг  түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны  хөлсийг төлөх үүргийг хүлээдэг.

Зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч нь хариуцагчид хашааг эд хөрөнгө хөлслөх гэрээний дагуу шилжүүлж өгөөгүй харин өөрөө барилга барих зориулалтаар ашиглахаар барьсан бөгөөд талуудын газрын маргааны улмаас  хариуцагчид тодорхой хугацаагаар ашиглах боломж олгосон байна.

Хэдийгээр нэхэмжлэгч нь талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж  тайлбарлаж байгаа боловч гэрээний дагуу эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн эсэх болон гэрээний үнэ, хугацааны талаар хэрхэн тохирсон, талуудын хүсэл зоригийн нэгдэл зэрэг гэрээний  гол нөхцлийн талаар зөвшилцсөн байдал тогтоогдохгүй байх тул зохигчдын хооронд эд хөрөнгө түрээслэх гэрээ байгуулагдаагүй, хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Сайхан  сум ******* ******* ******* хэсэг нь  нэхэмжлэгчийн өмнө Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т заасан хөлс төлөх үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч *******ыг Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан нэхэмжлэлийн шаардлага түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна гэж үзэж түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, *******лэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг Сайхан  сум  дахь  сум дундын  шүүхийн 2018 оны 04 дүгээр  сарын 13-ны өдрийн 72 дугаартай *******ийн “Тогтоох” хэсгийн: 

1 дэх  заалтын  “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1” гэснийг “Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1” гэж өөрчлөн *******ийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1дэхь  ******* зааснаар нэхэмжлэгчийн  давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 110.950 төгрөгийг иорон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан *******лэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан *******лэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан *******лэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  *******лэх тухай  хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь ******* зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

 

         

                                  ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                    С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                              Г.ДАВААРЕНЧИН