Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 27

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал даргалж тус шүүхийн иргэний хэргийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ховд аймгийн М  сумын харъяат, 1997 оны 11 дүгээр сарын 09-нд төрсөн, настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл , нөхөр хүүхдүүдийн хамт амьдрах,     дугаарын регистртэй, М   овогт Э  ын О  гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Булган сумын харъяат, 1990 оны 09 сарын 19-нд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл , эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Б сумын  багт оршин суух,     дугаарын регистртэй Б   овогт Э  ын Б  т холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.О  , хариуцагч Э.Б  , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.О   шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 2015 онд Э.Б  тай танилцаж гэр бүл болсон. Гэр бүлийн хооронд хэрүүл маргаан гардаг, Б   архи ууж ирсэн үедээ намайг хэл амаар доромжилдог байсан. 2017 оны 02 дугаар сарын 19-нд хүү Б   төрсөн. 2017 оны 09 дүгээр сард манай ахын хүүхдийн дайхинд оролцохоор бид нар М  сумруу явсан. Тэнд би ахын хүүхдийн дайхны ажилд туслаад хүүхэд уйлснаас болж бид хоёр маргасан. Тэгээд би Э.Б  ыг зайл гэж хэлснээс болж Б   уурлаж Булган сумруу явсан. Түүнээс хойш тусдаа амьдарч байна. Одоо хүү минь 3 настай надтай хамт амьдардаг. Би өөр хүнтэй гэр бүлийн харилцаа тогтоосон. Цаашид Э.Б  тай хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцлаж, Э.Б  аас хамгийн бага хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэв.

Хариуцагч Э.Б   шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би 2015 онд О  той танилцаж 2015 оны 01 дүгээр сард манайд ирж 2 жил шахуу амьдраад 2017 оны 02 дугаар сарын 19-нд хүү төрүүлсэн. Энэ хугацаанд 2017 оны 10 сарын 01-нд М  суманд ахын хүүхдийн дайх үргээх ёслолд гурвуулаа очиж даахинд оролцож дуусаад ах нь дүүгээ гэр орноо янзал гэж хэлснээс болж бид хоёр маргалдсан. Намайг зайл гэж хөөж туусан болохоор би буцсан. Дахиад эхнэр хүүхдээ авахаар М өд очоод 7 хоноход надтай харицахгүй болохоор нь би буцсан. О   нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ намайг дарамталж, доромжилсон гэсэн нь худлаа. Надад түүнийг доромжилж дарамталсан үе байхгүй. О   надтай амьдарч байхдаа өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай байсан гэж би бодож байгаа. Надад хүүхдээ өнчрүүлэх бодол байхгүй.

...О   надаас өөр хүнтэй амьдарч байгаа талаараа өргөдөлдөө бичсэн байсан. О  гийн гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Надад О  гоос өөр хүнтэй гэр бүлийн харилцаа тогтоосон асуудал байхгүй. Хүү Б.Б   миний төрсөн хүүхэд мөн. Би хүү Б  эд тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.О   нь шүүхэд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Э.О  , хариуцагч Э.Б   нар 2017 оны 03 сарын 13-ны өдөр гэр бүл болж, тэдний дундаас 2017 оны 02 сарын 19-нд хүү Б.Б   төрсөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүү Б.Б  ийн №8407000039 дугаарын ПБ 17221911 регистрийн дугаар бүхий төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчын тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний... нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ, 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заажээ.

Гэрлэгчид гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас 2017 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа гэх ба цаашид амьдралаа үргэлжлүүлэх талаар санаачлага гаргаагүй, нэхэмжлэгч нь өөр хүнтэй гэр бүлийн харилцаа тогтоосон, хэн аль нь хамтран амьдрах боломжгүй гэж үзэн гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа нь тэдний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар нотлогдож байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Э.Б   нь хүүхдээсээ тусдаа амьдарсан, хүүхэд эхийнхээ асрамжид байсан нь зохигчийн тайлбараар нотлогдож байх ба хүүхдүүдийн дассан орчинг харгалзан хүү Б.Б  ийг эх Э.О  гийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

Шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д заасан үндэслэлээр гэрлэгчдийн дундаас 2017 оны 02 сарын 19-нд төрсөн хүү Б.Б  ийг эх Э.О  гийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Б.Б  ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Э.Б  аар тэжээн тэтгүүлж, гэрлэгчид хамтран өмчлөх дундын хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б  аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.О  д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан Э.Б  аас нэг жилийн хугацаанд хүүхдэд төлбөл зохих тэтгэлэгийн үнийн дүнгээс тооцож улсын тэмдэгтийн хураамжид 32011 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар М   овогт Э  ын О   /ПИ90091997/, Б   овогт Э  ын Б   /    / нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2017 оны 02 сарын 19-нд төрсөн хүү Б.Б  ийг эх Э.О  гийн асрамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү Б.Б  ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Э.Б  аас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.О  гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Б  аас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагчийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 32011 төгрөгийг хариуцагч Э.Б  аас гаргуулан улсын орлогод оруулсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Я.Ганчимэгт даалгасугай.