Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Лхагважавын Түвшинжаргал |
Хэргийн индекс | 154/2020/00030/И |
Дугаар | 55 |
Огноо | 2020-02-27 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 55
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал би М копораци ХХК-ны нэхэмжлэлтэй Ховд аймгийн Цэцэг сумын Цэцэг нуур багт оршин суух Ч овогтой Б т холбогдох зээлээр худалдаж авсан гар утасны үнэ 266045 / хоер зуун жаран зургаан мянга дөчин таван / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М копораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Б нь манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 41362219 тоот гэрээ байгуулан дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Huawei Y6 /gold/ утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөр төлөөгүй учир үйлчилгээг зогсоон, төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.
Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 203.746 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 32599 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний төлбөрт 29700 төгрөг нийт 266.045 /хоер зуун жаран зургаан мянга дөчин таван/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М копораци ХХК-ны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Би Huawei Y6 /gold/ утсыг зээлээр худалдаж авсан нь үнэн болно. Энэ утасны төлбөрийг 2 хувааж төлж 2020 оны 03 дугаар сарын 25-нд гэхэд төлж барагдуулна. Татгалзах зүйлгүй. Хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М копораци ХХК зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 266.045 /хоер зуун жаран зургаан мянга дөчин таван/ төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Ч.Б төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М копораци ХХК-ны нэхэмжлэлийн шаардлага зээлээр худалдаж авсан гар утасны үлдэгдэл төлбөрт 203.746 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөрт 32599 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний төлбөрт 29700 төгрөг нийт 266.045 /хоер зуун жаран зургаан мянга дөчин таван/ төгрөгийг хариуцагч Ч.Б төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч М копораци ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 8631 төгрөгийн 50% болох 4315 төгрөгийг Ховд аймгийн Булган сумын төрийн сангийн 100160000953 тоот данснаас, 4315 төгрөгийг хариуцагч Ч.Б ээс тус тус гаргуулж нэхэмжлэгч М копораци ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.