| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2017/0043/Э |
| Дугаар | 87 |
| Огноо | 2017-01-03 |
| Зүйл хэсэг | 181.1., |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 87
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чинзориг,
улсын яллагч А.Сайнбаяр,
хохирогч Ц.Энхжаргал, түүний өмгөөлөгч Л.Галбадар, М.Мөнхбаатар,
гэрч Б.Сэрдамба, О.Мөнхдалай,
шүүгдэгч Б.Түмэнжаргал, түүний өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батсуурийн Түмэнжаргалд холбогдох эрүүгийн 201625013449 дугаартай, 105/2017/0043/Э индекстэй хэргийг 2017 оны 01 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1971 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Архангай аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг, 04 дүгээр хороо, 15 хороолол, 10 байр, 39 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Батсуурийн Түмэнжаргал, /РД:ХА71033078/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Б.Түмэнжаргал нь 2016 оны 09 дүгээр сарын 09-ний 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оч” караокены гадаа үл ялих зүйлээр шалтаглан иргэн Ц.Энхжаргалыг илтэд үл хүндэтгэн танхайрч, хүч хэрэглэн биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Түмэнжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би жаахан согтсон байсан болохоор болсон зүйлийг үнэхээр мэдэхгүй байсан. Тооцоо хийх болоход би Энхжаргалын цүнхнээс 200 рубль авсан юм байна лээ. Тэгээд түүнээс үүдэлтэй маргаан болсон. Тэгээд Мөнхдалай, Энхжаргал хоёр машинд суугаад явсан байсан. Тэгэхээр нь би Мөнхдалай руу утсаар залгаад дуудахад тэр хоёр хүрч ирээд бид машинд суун ярилцсан. Энхжаргал намайг “хулгайч” гээд элдвээр хэлж бид маргасан. Би урд суудлаас баруун тийш эргэж хараад түүнийг цохисон. Тэгэхэд Энхжаргал уурлаад цустай шүлсээрээ нулимаад байсан. Би Энхжаргалыг цохисон нь үнэн. Гэхдээ би цохъё гэж цохиогүй, болгоомжгүйгээр цохисон. Гараа атгаад Энхжаргалын эгц өөдөөс нь цохисон бол сүйд болох байсан...” гэв.
Хохирогч Ц.Энхжаргал нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөнхдалай, Түмэнжаргал хоёр нилээд согтолттой байсан. Тооцоо хийх гээд мөнгөө үзтэл мөнгө маань байхгүй байсан. Мөнгөө хайж, барменд нь хэлэхэд тэр “хамт явж байсан хүн чинь таны цүнхийг ухаад байсан. Гарахдаа оймс руугаа нэг юм хийгээд байсан. Манайх камертай та шүүж үзэж болно” гэсэн. ...Түмэнжаргал араас залгаад байсан учир буцаж очсон. Би хэл ам хийгээд хэрэггүй гэхэд Түмэнжаргал “чи яадаг хүүхэн бэ” гээд гараараа намайг цохисон. Тэгэхэд миний нүүрнээс цус гарч хавдсан байсан учир Гэмтлийн эннэлэгт очиж үзүүлэхэд миний хамрын яс цөмөрч хугарсан байсан. Би одоо гомдолтой байна. Энэ хүн надтай ярьж, уучлалт гуйгаагүй...” гэв.
Гэрч Б.Сэрдамба нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Энэ хүмүүс мөнгөнөөс болоод маргалдаад байсан. Тэгэхэд Түмэнжаргал урд сандал дээр байхдаа гараараа савахад хохирогчоос цус гарсан. Түмэнжаргалын араас нь Энхжаргал нулимхаар нь Түмэнжаргал уурлаад түүнийг цохисон...” гэв.
Гэрч О.Мөнхдалай нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Түмэнжаргал урд сандал дээр бүтэн биеэрээ суусан байсан. Сууж байхдаа Энхжаргалтай маргалдаад хойшоо эргэхдээ цохисон. Албаар цохисон гэж би бодохгүй байна...” гэв.
Шүүгдэгч Б.Түмэнжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Хойш эргэж харах гээд гараа савтал нүүрэн тус газар Энхжаргалын хамрыг санаандгүй цохиж цус гаргасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж хохирогчоос утсаар нь залгаж гуйсан...” гэх мэдүүлэг. /хх 22-28, 49-50, 65-66 дугаар хуудас/,
Хохирогч Ц.Энхжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тооцоо хийхээр гар цүнхнээсээ түрүүвчээ авахад түрүүвчинд байсан 200 рубль, 130.000 төгрөг маань алга болсон байсан. Ингээд хяналтын камер шалгахад Түмээ гэгч миний гар цүнхийг ухаж байгаа бололтой бичлэг байсан. Түмээ Мөнхдалай болон надтай маргаж байснаа гараараа миний нүүр рүү хүчтэй цохиход миний хамарнаас цус гарсан. Эмнэлэг орж үзүүлэхэд хамар хугарсан гэж эмч хэлсэн. Хохирол 622.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг. /хх 10-14 дүгээр хуудас/,
Гэрч О.Мөнхдалайн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Хяналтын камерыг шүүхэд Түмээ, Энхжаргалын ардаа тавьсан цүнхийг ухаж байгаа бичлэг бичигдсэн байсан. Ингээд Түмээд хэлж мөнгийг нь өг гэж хэлэхэд би аваагүй гээд байхаар нь түүнийг орхиод явсан. Хойноос Түмээ утасдаж 200 рубль өгөхөөр нь би өөдөөс нь буцааж шидээд чи наадахаа аваад баяжаарай гэж хэлээд хөдлөх гэтэл хойд хаалга татаж онгойлгоод Энхжаргалын нүүр рүү гараараа нэг цохисон...” гэх мэдүүлэг. /хх 15-16, 57-58 дугаар хуудас/,
Гэрч Б.Сэрдамбын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Энхжаргал цүнхээ ухаж үзээд мөнгө алга болсон байна гээд бөөн юм болсон. Мөнхдалай, Энхжаргал бид гурав машинд суусан, Түмэнжаргал баарны гадаа үлдсэн. Явж байтал Түмэнжаргал Мөнхдалай руу утасдахад нь бид очсон. Түмэнжаргал миний хажуу талын сандал дээр сууж Мөнхдалай, Энхжаргал хоёртой арагшаа хараад юм ярьж сууж байснаа гэнэт Энхжаргалыг гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг. /хх 55-56 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн ¹12626 дүгнэлтэд:
1. Энхжаргалын биед баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын нуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх 18 дугаар хуудас/,
Хохирлын баримт /хх 31-34, 64 дүгээр хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, тэмдэглэл /хх 43-46 дугаар хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ /хх 61 дүгээр хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 30 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 29 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.Түмэнжаргал нь 2016 оны 09 дүгээр сарын 09-ний 01 цагийн үед Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оч” караокены гадаа үл ялих зүйлээр шалтаглан иргэн Ц.Энхжаргалыг илтэд үл хүндэтгэн танхайрч, хүч хэрэглэн биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Түмэнжаргалд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч Б.Түмэнжаргалд ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учрах хор уршгийг зайлуулсан, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд, харин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг Сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.Түмэнжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.