Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 20

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

 

Шүүх хуралдаанд:  Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг

                                 Улсын яллагч Ө.Мөнхнавч

                                 Хохирогч У.Түмэннаст

                                 Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн 201610000377 дугаарт хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Хатанбулаг суманд 1994 оны 07 дугаар сарын 01-нд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам ‎бүл 5, эцэг, эх, дүүгийн хамт Дорноговь аймгийн Мандах сум 1 дүгээр баг Орвог гэдэг газар оршин суух, урьд Сум дундын 16 дугаар шүүхийн 2014.01.28-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 13 хоногийн баривчлах ялаар, Сум дундын 9 дүгээр шүүхийн 2015.03.04-ний өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 15 хоногийн баривчлах ялаар шийтгэгдсэн, Мөнх овогт Эрхэмбаатарын Ган-Эрдэнэ /РД: ЕЗ94070118/-д холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

 

Шүүгдэгч Э.Ган-Эрдэнэ нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэр Санга гэдэг газар хохирогч У.Түмэннастыг хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан улмаар эрх чөлөөнд нь халдаж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.Ган-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Дүүтэйгээ мал туух гээд суман дээр очоод Түмэннаст эгч манай эгчийг элдэвээр хэлээд бид  хоёрыг зайл гэхээр нь муудалцаад Түмэннаст эгчийг гарынхаа ар талаар нүүр рүү нь 2-3 удаа цохисон. Тэгээд шөнө мал туугаад Ханбогд явсан. Хохиролд 260000 төгрөг өгсөн ба үлдэгдэл төлбөрт нь мал өгнө гэж тохирсон байсан гэв. 

 

Хохирогч У.Түмэннаст шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Ган-Эрдэнийг цохьчихно гэж санаагүй нүүрэн дундуур савтай ус аваад цацсан. Жавхланцэцэг дүү ингэж болохгүй гэхэд дүү Оюун-Эрдэнэ нь эхлээд хөөсөн, би сүүлд нь хөөсөн. Миний зүүн нүд хөхрөөд хавдаад манай нөхөр эзгүй байсан. Намайг аймаг яв гээд би сар шахуу хугацаанд эмнэлгээр явсан. Идэр-Өлзийт эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Миний хувьд гомдолтой байна, эм тариа эмчилгээний зардал 814546 төгрөг болсон ба үүнээс 260000 төгрөгийг мөрдөн байцаалтын шатанд бэлнээр өгсөн. Одоо үлдсэн 554546 төгрөгөө нэхэмжилнэ гэв. 

 

Шүүгдэгч Э.Ган-Эрдэнийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: … 2016 оны 11 сарын 17-ны орой дүү Оюун-Эрдэнийн хамт Дашаа ахынд очиход Жавхланцэцэг эгч хүүхдээ хараад гэртээ байж байсан. Түмэннаст эгч Даш ахынд ирсэн байсан. Түмэннаст эгч намайг зүгээр сууж байхад хэрүүл өдөж над руу танай эгч 3 хүний хөрөг дээр суусан үхсэн хүний хөрөг дээр суугаад толгойг нь залгидаг биз дээ та муу сайн гуйлгачид яах гэж энд ирсэн юм, та нар Хатанбулагийн тоосыг хөдөлгөх эрхгүй гэх зэргээр хэл амаар дайрч эхэлсэн. Би өөдөөс нь танд ямар хамаатай юм пизда минь гэж хэлсэн. Тэгтэл өөдөөс сандал бариад босоод ирэхээр нь би Түмэннаст эгчийн баруун нүд рүү нь 1 удаа цохиж, хацар руу нь 2 удаа алгадсан … гэсэн мэдүүлэг /хх 53/,

 

Хохирогч У.Түмэннастын хэрэг бүртгэлтэнд өгсөн: ... 2016 оны 11 сарын 17-өдөр би Ган-Эрдэнэтэй ахаасаа болж маргалдсан. Эрхэмбаярын том хүү болох Ган-Эрдэнэ нь намайг гараараа 3-4 удаа нүүр рүү цохиж миний хамар муруйсан, зүүн нүд хөхөрч хавдсан, тархи толгойдоо доргилт авч толгой их өвддөг болсон. Маш их гомдолтой байгаа эмчилгээндээ болон бусад зардал нийт 400 000 төгрөгийн хохирол учирсан. Нийт 1 000 000  төгрөг нэхэмжилж байна. Сэтгэл санааны хохирол 600 000 төгрөг нэхэмжилж байна. Цаашид их эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа … гэсэн мэдүүлэг /хх 23-26/,

 

Гэрч Д.Жавхланцэцэгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2016 оны 11 сарын 17-ны орой … Түмэннаст эгч тэр хоёрт хандаж манай хонинд нэг хар ямаа байгаа тэрийгээ очиж аваарай гэж хэлсэн манай эгч Туяа элдэв юм яриад байх вий гэж хэлсэн. Гэтэл дүү Оюун-Эрдэнэ Түмэннаст эгчийг зайл гэсэн Түмэннаст эгч би яахаараа зайлдаг юм зайлах хүмүүс нь та хоёр гэж хэлтэл Ган-Эрдэнэ босч ирээд Түмэннаст эгчийг шууд цохиод эхэлсэн нилээн хэдэн удаа цохисон. Түмэннаст эгч тэр үед унаад өгсөн. Тэгээд унасан байхад Ган-Эрдэнэ ах шаазан аяга аваад шидсэн. Тэр хоёрын дундуур нь би орж салгасан гэсэн мэдүүлэг /хх 27-29/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.12.05-ны өдрийн 476 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:

  1. У.Түмэннастын биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн шанаа, хацар, хамрын нуруу орчмоор зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
  3. Учирсан гэмтлүүдийн тархи доргилт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн шанаа, хацар, хамрын нуруу орчмоор зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дан дангаараа “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоохдохгүй ба нийлээд “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.
  5. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх 39/,

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 58 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Э.Ган-Эрдэнэ нь 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэр Санга гэдэг газар хохирогч У.Түмэннастыг хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан нүүрэн тус газар удаа дараа цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн  нотлох баримтууд болох шүүгдэгч Э.Ган-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... Түмэннаст эгч манай эгчийг элдэвээр хэлээд бид  хоёрыг зайл гэхээр нь муудалцаад Түмэннаст эгчийг гарынхаа ар талаар нүүр рүү нь 2-3 удаа цохисон ... гэв, хохирогч У.Түмэннастын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... Ган-Эрдэнийг цохичихно гэж санаагүй нүүрэн дундуур савтай ус аваад цацсан Жавхланцэцэг дүү ингэж болохгүй гэхэд дүү Оюун-Эрдэнэ нь эхлээд хөөсөн, би сүүлд нь хөөсөн ... гэв, шүүгдэгч Э.Ган-Эрдэнийн хэрэг бүртгэлтэнд өгсөн … Түмэннаст эгч над руу танай эгч 3 хүний хөрөг дээр суусан үхсэн хүний хөрөг дээр суугаад толгойг нь залгидаг биз дээ та муу сайн гуйлгачид яах гэж энд ирсэн юм, та нар Хатанбулагийн тоосыг хөдөлгөх эрхгүй гэх зэргээр хэл амаар дайрч эхэлсэн. Тэгтэл өөдөөс сандал бариад босоод ирэхээр нь би Түмэннаст эгчийн баруун нүд рүү нь 1 удаа цохиж, хацар руу нь 2 удаа алгадсан … гэсэн мэдүүлэг, хохирогч У.Түмэннастын хэрэг бүртгэлтэнд өгсөн ... Ган-Эрдэнэ нь намайг гараараа 3-4 удаа нүүр рүү цохиж миний хамар муруйсан, зүүн нүд хөхөрч хавдсан, тархи толгойдоо доргилт авч толгой их өвддөг болсон … гэсэн мэдүүлэг, гэрч Д.Жавхланцэцэгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн … Оюун-Эрдэнэ Түмэннаст эгчийг зайл гэсэн Түмэннаст эгч би яахаараа зайлдаг юм зайлах хүмүүс нь та хоёр гэж хэлтэл Ган-Эрдэнэ босч ирээд Түмэннаст эгчийг шууд цохиод эхэлсэн нилээн хэдэн удаа цохисон. Түмэннаст эгч тэр үед унаад өгсөн. Тэгээд унасан байхад Ган-Эрдэнэ ах шаазан аяга аваад шидсэн … гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016.12.05-ны өдрийн 476 дугаарт шинжээчийн дүгнэлтэнд У.Түмэннастын биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн шанаа, хацар, хамрын нуруу орчмоор зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Учирсан гэмтлүүдийн тархи доргилт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн шанаа, хацар, хамрын нуруу орчмоор зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь дан дангаараа “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоохдохгүй ба нийлээд “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Э.Ган-Эрдэнийг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Ган-Эрдэнэ нь Сум дундын 9 дүгээр шүүхийн 2015.03.04-ний өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 15 хоног баривчлах ялаар шийтгэгдэж ялтайд тооцох хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар өршөөгдөж хэрэгсэхгүй болгосон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үндэслэлтэй байна.  

 

Хохирогч У.Түмэннаст нь шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар ‎эм тарианы мөнгө, эмнэлгийн төлбөр 374 946 төгрөг, бензины зардал 439 600 төгрөг, нийт 814 546 төгрөг нэхэмжилснээс хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгч нь 260 000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 554 546 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйл, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Мөнх овогт Эрхэмбаатарын Ган-Эрдэнийг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэр‎‎гийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ган-Эрдэнийг 2 сар 20 хоногийн баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ган-Эрдэнэд оногдуулсан 2 сар 20 хоногийн баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд эдлүүлсүгэй.

 

            4. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Э.Ган-Эрдэнээс 554 546 төгрөгийг гаргуулж хохирогч У.Түмэннастад олгосугай.

 

5. Шүүгдэгч Э.Ган-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ган-Эрдэнэд урьд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

            7. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

      

ДАРГАЛАГЧ                                    Х.ГАНБОЛД