| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2019/00334/И |
| Дугаар | 146/ШШ2019/00319 |
| Огноо | 2019-11-15 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2019 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 146/ШШ2019/00319
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4, 132.6-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Ш- овогтой Б-ын Б-, Г- овогтой Э-ийн Б- нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 20__ оны __ дугаар сарын __-ний өдөр төрсөн хүү Б.Н-, 20__ оны __ дугаар сарын 1-ны өдөр төрсөн хүү Б.Б- нарыг эх Э.Б-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар хүү Б.Н-, Б.Б- нарыг 18 настай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол сар бүр 200 000 төгрөгийн /хүүхэд тус бүрт/ тэтгэлэг гаргуулан эцэг Б.Б-өөр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-т зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх Э.Б-д даалгасугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-т зааснаар мөн хуульд заасан үүргээ биелүүлэхийг эцэг Б.Б-д, энэ үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Э.Б-д тус тус даалгасугай.
6. Гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын ___ баг, ___ тоот хаягт байрлах ___ дугаартай ___ нэгж талбарын дугаартай 864м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, улсын бүртгэлийн Ү-___ дугаартай 98м.кв талбайтай хувийн сууц зориулалттай 80%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Э.Б-ийн нэр дээр шилжүүлж захиран зарцуулах эрхийг том хүү Б.Н-ийг 18 нас хүртэл /2027 оны 03 дугаар сарын 01-ний өдөр/ хүртэл түдгэлзүүлэхээр тохиролцсон болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс хүү Б.Н-, Б.Б- нарт нэг жилийн хугацаанд тэжээн тэтгэх тэтгэлэг болох 4 800 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 91 750 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
8. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтээ сэргээж болохыг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.САРАНТУЯА