| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 136/2017/0017/э |
| Дугаар | 21 |
| Огноо | 2017-02-07 |
| Зүйл хэсэг | 230.2., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг
Улсын яллагч А.Дүүрэнбилэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;
Эрүүгийн ..... дугаарт хэргийн шүүгдэгч:
Ч.Х-д холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг шүүх 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ч.Х нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 23 цагийн орчимд ... багийн нутаг дэвсгэрт тус сумын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч М.Эыг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад хүч хэрэглэн эсэргүүцэж, түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2017 оны 11 сарын 04-ний орой 22 цагийн үед суман дээр ирээд Х, Б нартай 1 пиво уусан. Тэгээд Эоор машинаа бариулаад сумын соёлын төв дээр очсон. Э ирээд согтуу машин барьсан байна гээд түлхүүрээ өгөхгүй гээд маргалдсан. Цохьсон асуудал байхгүй, машины түлхүүр булаацалдаж байгаад доороо хийсэн, санаатайгаар тонгорч унагаагүй гэв.
Шүүгдэгч Ч.Хгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 11 сарын 04-ний өдөр … танил Х, Б нартай уулзаад бид 3 сумын төвд Ц гэх айлд очиж 2,5 л савалгаатай пиво хувааж уусан. Х, Б бид 3 Э гэдэг хүнээр машинаа бариулаад сумын соёлын төв дээр 22 цагийн орчимд очсон. Тухайн үед соёлын төвд бүжиг болж байсан юм. Э соёлын төвийн гадаа миний машиныг тавьчихаад бүжгэнд орно гээд соёлын төв рүү орсон. Би машины жолооч талын суудал дээр суугаад Б, Х нартай юм яриад сууж байтал миний машинд Ө ороод ирсэн, тухайн үед Ө архи уучихсан нилээд их хэмжээний согтолттой байсан, удалгүй Ө миний машины гадаа биеэ застал сумын цагдаа М.Э, У.Ц 2 ирээд Ц Өд яагаад олон нийтийн газарт бие засаад байгаа юм бэ гэж шаардлага тавьж байсан. Сумын цагдаа М.Э машины жолооч талаар ирээд намайг согтуу, тээврийн хэрэгсэл жолоодлоо, машиныг чинь журамлана, түлхүүрээ өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаад миний машиныг өөр хүн барьж яваа юм, би түлхүүрээ өгөхгүй гэж хэлтэл миний машины түлхүүрийг хүчээр авах гээд миний гарыг мушгиад байсан. Тэгэхээр нь би М.Э цагдаатай барилцаж аваад зууралдаж, ноцолдсон ... Э цагдаа бид 2 ноцолдож байхад манай сумын М, Цнар салгасан … гэсэн мэдүүлэг /хх 70-71/,
Хохирогч М.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 11 сарын 04-ны өдөр би хэсгийн цагдаа, дэд ахлагч У.Цын хамтаар Хатанбулаг сумын төвд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд...23 цагийн орчимд байх дэд ахлагч У.Цын хамтаар соёлын төвийн орчимд үүрэг гүйцэтгэн ажиллаж байхад тус сумын 4 дүгээр багийн иргэн Өнөрөө гэж хүн машинаас буугаад бие засаж байсан дэд ахлагч У.Ц очоод шаардлага тавьсан би тус машины жолооч талаар очин жолооч Хд машинаас бууж бичиг баримтаа шалгуул гэсэн шаардлага тавихад Х надад бичиг баримт байхгүй, машинаас буухгүй гэж хэлсэн. Би Хг машинаас татаад буулгатал архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би Хд машины түлхүүрээ түр хураалга, та архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэж хэлтэл миний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байсан. Би Хд тусгай хэрэгсэл хэрэглэх гээд гарыг нь өчтөл миний араас Б ирж намайг татсан, би Бд яаж байгаа юм бэ гэж хэлэхэд би хүүхдээ машинаас авмаар байна гэж хэлсэн. Би Хгийн машины жолооч талын суудлаар орж машинд байсан 3-4 орчим насны хүүхдийг өргөж Бд өгөөд, чи хүүхдээ аваад одоо харьж амар гэж хэлээд ажлаар цагдаагийн кабон орчихоод эргээд соёлын төвийн үүдэнд ирэхэд Х машинынхаа копудыг нээчихсэн зогсож байсан. Би Хд хандан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй, яагаад цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байгаа юм гэж хэлтэл чи миний машины хаазны тороссыг тасалсан байна гээд миний өөдөөс дайрахаар нь гарыг барьж аваад гавлах гэтэл миний араас Б хүрч ирээд боосон, би ноцолдож байгаад Бгийн гарыг салгатал Х урдаас ирж миний хоолойг боосон тухайн үед хажуунаас хүн наад цагдаа чинь ойчлоо шүү дээ гэж хэлж байх шиг байсан. Би боолгож байх үедээ хэсэг хугацаанд ухаан самуурсан байсан гэтэл Х миний нүүрэн тус газар руу мөргөөд намайг хавсарч газарт унагаасан, намайг газарт унасан байхад нүүрэн тус газарт хэн өшиглөсөн талаар би мэдээгүй, тухайн үед намайг газарт унасан байхад дэд ахлагч У.Ц ирээд Хг холдуулж байсан гэсэн мэдүүлэг /хх 23-24/,
Гэрч У.Цын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 11 сарын 04-ний өдөр би Хатанбулаг сумын хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч М.Эын хамтаар үүрэг гүйцэтгэх хугацаанд 23 цагийн орчимд сумын соёлын төвийн гадаа ... маркийн автомашинаас согтуу хүн буугаад бие засаж байхаар нь би очиж олон нийтийн газарт бие засаж болохгүй гэж шаардлага тавьса. Ахлах ахлагч М.Э машины жолоочийг шалгана гээд машины жолооч талаар очиж, жолоочид та бичиг баримтаа шалгуул гэсэн шаардлага тавихад тухайн машины жолооч Х надад бичиг баримт байхгүй гэж хэлж байсан. Ахлах ахлагч М.Э Хг машинаас буулгаж ирээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна, тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож болохгүй, автомашины түлхүүрээ түр хураалга гэж хэлтэл Х, би чамд түлхүүрээ өгч чадахгүй гэж хэлж маргаан үүсгэсэн. Ахлах ахлагч М.Э Хд өчих мэх хийж түлхүүрийг авах гэтэл ахлах ахлагч М.Эын араас Б татаад, би машинаас хүүхдээ авмаар байна гэж хэлээд ахлах ахлагч М.Э машин дотроос Бгийн хүүхдийг аваад Бд хүүхдээ аваад харьж амар гэж хэлж байсан. Б та нар муусайн яахаар машин авч явдаг юм, хутга аваад ир, машины дугуйг хутгаар хагалчих гэж хэлээд, та нар муусайныг нохой шиг шээлгэнэ ээ пизданууд минь, гөлөгнүүд минь гэж хэл амаар доромжилж байсан. Ахлах ахлагч М.Э бид 2 ажлаар цагдаагийн кабон орчихоод эргээд соёлын төвийн гадаа ирэхэд Х машины копудаа сөхчихсөн зогсож байсан. Ахлах ахлагч М.Э хүрээд очтол Х пизданууд минь та нар миний машины хаазны тороссыг тасалчихсан байна, янзалж өг гэж хэлээд М.Эыг заамдаад тэгэхээр нь би хүрээд очтол Б наана чинь хүмүүс учраа олох гэж байхад чамд ямар хамаатай юм гээд миний хувцаснаас зуурч явуулахгүй байсан. Х, Э цагдаагийн нүүрэн тус газар руу нь мөргөж, хавсарч унагаасан гэсэн мэдүүлэг /хх 25-26/,
Гэрч Ц.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 11 сарын 04-ний өдөр … Х намайг машин бариад яв гэхээр нь машиныг нь барьж соёлын төвийн гадаа очиж зогсоод би соёлын төврүү бүжгэнд орсон. Би соёлын төвд байж байгаад 23 цаг нилээд өнгөрч байхад гарсан юм. Намайг гарч ирэхэд сумын цагаад М.Э, Х нар соёлын төвийн урд муудалцаад, барилцаад авчихсан байсан. Тэгэхээр нь би очиж салгаад Х, цагдаа М.Э нартай машины хажууд иртэл тэр 2 маргалдаж байгаад Х цагдаа М.Эыг барьж аваад тонгороод, газар унагаад, цагдаа М.Эын дээр гараад заамдаад автал цагдаа У.Ц ирээд Хг салгасан … гэсэн мэдүүлэг /хх 28-29/,
Гэрч Б.Эгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 11 сарын 04-ний өдөр манай нөхөр Х хөдөө гэртээ байж байгаад сумын төв орж тоглолт үзнэ гээд 2 хүүхдээ аваад сумын төв явсан юм. Тэгээд сумын төв дээр ирээд сумын цагдаатай маргалдсан юм шиг байсан, Х надад хэлэхдээ тоглолт үзчихээд юм уугаад машинаа хүнээр бариулаад сумын соёлын төвийн гадаа очоод зогсож байтал сумын цагдаа ирээд миний машины түлхүүрийг авна гээд байхаар нь би түлхүүрээ өгөхгүй гэж эсэргүүцэж, ноцолдсон гэж ярьж байсан, би тухайн үед ямар асуудал болсон талаар нүдээр хараагүй болохоор мэдэхгүй байна ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Гэрч Т.Сийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 11 сарын 04-ний өдөр соёлын төвийн гадаа … Х, цагдаа М.Э 2 ноцолдоод байгаа бололтой багийн дарга М боль гээд салгаж байсан. Х цагдаа М.Эыг машин эвдчихлээ гээд байсан, би тэгээд Хгийн машиныг мөргөчихсөн юм болов уу гээд тойрч үзээд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй … гэсэн мэдүүлэг /хх 32-33/,
Гэрч Л.Мийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 11 сарын 04-ний өдөр би бүжигэнд орчихоод 23.30 минут өнгөрч байхад гараад иртэл соёлын төвийн гадаа Х, цагдаа М.Э нар зууралдаж, ноцолдож байсан. … хүрээд очтол Х, цагдаа Эыг машины хаазны тороос тасалчихлаа чи энийг янзалж өгчихөөд яв гээд Эын хувцаснаас нь зуураад Э бас Хгийн хувцаснаас зуурчихсан ноцолдож байсныг тухайн үед цагдаа Эыг явах гээд байхад нь Х явуулахгүй байх шиг байсан тэгээд би тэр хоёрыг боль гэж хэлж салгачихаад мотоциклио асаагаад гарах гэтэл дахиад ноцолдоод үлдсэн … гэсэн мэдүүлэг /хх 34-35/,
Гэрч Г.Цгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 11 сарын 04-ний орой 21 цаг өнгөрч байхад Х, Б, Э 3 манай гэрт ирсэн. Манай гэрт ирэхдээ Б, Э нар нь архи уучихсан бага зэргийн согтолттой байсан. Х гайгүй байх шиг байсан. Тэр гурав манайд 1 шил 0.75 литрийн Ерөөл нэртэй архитай ирээд хувааж уучихаад манайхаас гараад явсан … гэсэн мэдүүлэг /хх 36/,
Гэрч С.Өын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 11 дүгээр 04-ний өдөр … би бүжгэнд орж байгаад 23 цагийн орчимд /яг хэдэн цагт гарч ирснээ сайн мэдэхгүй байна/ намайг гараад ирэхэд соёлын төвийн хашааны гадаа хүмүүс цуглачихсан байсан. Би тухайн цугларсан хүмүүсийн хажуугаар нь явтал Х машиныхаа түлхүүрээ аваад явмаар байна гэж хэлж байсан … гэсэн мэдүүлэг /хх 37/,
Гэрч Ч.Эгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Намайг гэрт байж байхад сумын цагдаа Ц ирээд цагдаа М.Э хүнд зодуулчихлаа гэж хэлээд намайг авч эмнэлэг явсан. Эмнэлэг дээр очиход Э өөрийн биеэр ирчихсэн сууж байсан. М.Эын биед үзлэг хийхэд Э толгой хүчтэй өвдөж байна, босч суухад толгой эргээд, бөөлжих гээд байна гэж хэлж байсан. Эын даралт ихэссэн, зүүн чихний дээд хэсэгт хавдартай, зүүн шанаа хавдартай байсан ил харагдах шарх зулгаралт байхгүй, тархины доргилт үүссэн байсан... гэсэн мэдүүлэг /хх 38-39/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаарт шинжээчийн дүгнэлтэнд:
Хувцсанд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 18-20/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 90/ зэрэг болно.
Шүүгдэгч Ч.Х нь 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 23 цагийн орчимд ... багийн нутаг дэвсгэрт тус сумын цагдаа, цагдаагийн ахлах ахлагч М.Эыг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж удаа дараа цохиж түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Ч.Х шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... Э ирээд согтуу машин барьсан байна гээд түлхүүрээ өгөхгүй гээд маргалдсан. Цохисон асуудал байхгүй, машины түлхүүр булаацалдаж байгаад доороо хийсэн, санаатайгаар тонгорч унагаагүй гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Ч.Хгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Сумын цагдаа М.Э машины жолооч талаар ирээд намайг согтуу, тээврийн хэрэгсэл жолоодлоо, машиныг чинь журамлана, түлхүүрээ өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаад миний машиныг өөр хүн барьж яваа юм, би түлхүүрээ өгөхгүй гэж хэлтэл миний машины түлхүүрийг хүчээр авах гээд миний гарыг мушгиад байсан. Тэгэхээр нь би М.Э цагдаатай барилцаж аваад зууралдаж, ноцолдсон ... Э цагдаа бид 2 ноцолдож байхад манай сумын М, Цнар салгасан … гэсэн мэдүүлэг, хохирогч М.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Хд машинаас бууж бичиг баримтаа шалгуул гэсэн шаардлага тавихад Х надад бичиг баримт байхгүй, машинаас буухгүй гэж хэлсэн. Би Хд хандан яагаад цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байгаа юм гэж хэлтэл чи миний машины хаазны троссыг тасалсан байна гээд миний өөдөөс дайрахаар би ноцолдож байгаад Бгийн гарыг салгатал Х урдаас ирж миний хоолойг боосон тухайн үед хажуунаас хүн наад цагдаа чинь ойчлоо шүү дээ гэж хэлж байх шиг байсан. Би боолгож байх үедээ хэсэг хугацаанд ухаан самуурсан байсан гэтэл Х миний нүүрэн тус газар руу мөргөөд намайг хавсарч газарт унагаасан … гэсэн мэдүүлэг, гэрч У.Цын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Ахлах ахлагч М.Э хүрээд очтол Х пизданууд минь та нар миний машины хаазны тормосыг тасалчихсан байна, янзалж өг гэж хэлээд М.Эыг заамдаад … Х, Э цагдаагийн нүүрэн тус газар руу нь мөргөж, хавсарч унагаасан гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: … сумын цагаад М.Э, Х нар соёлын төвийн урд мудалцаад, барилцаад авчихсан байсан. … Х цагдаа М.Эыг барьж аваад тонгороод, газар унагаад, цагдаа М.Эын дээр гараад замдаад автал цагдаа У.Ц ирээд Хг салгасан … гэсэн мэдүүлэг, гэрч Б.Эгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... сумын цагдаа ирээд миний машины түлхүүрийг авна гээд байхаар нь би түлхүүрээ өгөхгүй гэж эсэргүүцэж, ноцолдсон гэж ярьж байсан … гэсэн мэдүүлэг, гэрч Т.Сийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 11 сарын 04-ний өдөр соёлын төвийн гадаа … Х, цагдаа М.Э 2 ноцолдоод байгаа бололтой багийн дарга М боль гээд салгаж байсан … гэсэн мэдүүлэг, гэрч Л.Мийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Х, цагдаа Эыг машины хаазны тороос тасалчихлаа чи энийг янзалж өгчихөөд яв гээд Эын хувцаснаас нь зуураад Э бас Хгийн хувцаснаас зуурчихсан ноцолдож байсныг тухайн үед цагдаа Эыг явах гээд байхад нь Х явуулахгүй байх шиг байсан … гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаарт шинжээчийн дүгнэлтэнд: М.Эын биед тархи доргилт, зөөлөн эдийн няЦал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ, хувцсанд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуур нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ч.Хг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцэж төрийн албан хаагчийн биемахбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ч.Х нь Дорноговь аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2002.11.19-ний өдрийн А/78 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгэгдэж ялгүйд тооцох хугацаа нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт зааснаар дууссан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ч.Х нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмлэгдсэн эд зүйлгүй болно.
Шүүгдэгч Ч.Х нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байдал, түүний хувийн байдал зэргийг ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйл, 290 дугаар зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь;
1. Шүүгдэгч Ч.Хг төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Хг 400 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х нь оногдуулсан 400 цагийн албадан ажил хийлгэх ялаас санаатай зайлсхийсэн тохиолдолд эдлээгүй үлдсэн ялын найман цагийг ажлын нэг хоног баривчлах ялаар дүйцүүлэн эдлүүлэх болохыг дурдсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Х.ГАНБОЛД