Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 68

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ  нь:

1.Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2, 224 дүгээр зүйлийн 224.2, 224.2.3,  451 дугаар зүйлийн 451.1-д зааснаар Х.**С.**нараас үндсэн зээл 102,000,000  төгрөг гаргуулан Голомт банкинд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 65,964,948 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй  болгосугай.

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн  56.1.2 заасан үндэслэлгүй тул  2017 оны 03-р сарын 06-ны өдрийн **тоот банкны зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд ипотекийн зүйл болох

- 1 өрөө орон сууц/ УБ№ Ү-1317001945, гэрчилгээний №000124335, Хаяг: ****** тоот,

- 2 өрөө орон сууц /УБ№ Ү-**, Гэрчилгээний №**, Хаяг **тоот

-Үйлчилгээний зориулалттай барилга, эзэмших газрын хамт /Үйлчилгээний барилгын гэрчилгээ №000083638, УБ№ Ү-1317003640, газрын гэрчилгээ №**, хаяг:** урд байрлалтай  үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.2-д  зааснаар **банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,115,724 төгрөг, Х.**улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 782,950   төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж Х.**, С.**нараас нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр  улсын тэмдэгтийн хураамж тооцон 667,950 төгрөг гаргуулан Голомт банкинд  олгосугай.

     5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц   хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч нь  14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч   шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА