Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 76

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1,  510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хүчин төгөлдөр шийтгэлийн хуудсаар тогтоогдсон 1,035,000 төгрөгийг Б.Алтангэрэлээс гаргуулан “Бүрэн оргил од” ХХК-ны захирал С.Отгонбаярт олгож,  нэхэмжлэлийн шаардлагаас 1,749,449 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Бүрэн оргил од” ХХК-ны захирал С.Отгонбаярын  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 59,501 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Б.Алтангэрэлээс улсын тэмдэгтийн хураамжид  29,390 төгрөг гаргуулан нэхэмжлэгчидолгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч нь  14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг  эс зөвшөөрвөл зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч   шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г. САРАНТУЯА                                      

                                        ШҮҮГЧИД                         А.НАРАНТУЯА                                                     

                                                                   Г.ДЭЛГЭРСАЙХАН