Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 184/ШШ2020/00967

 

         2020 оны өдөр

  03 сар      25  р                                               184/ШШ2020/00967

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “Б” ХЗХ /РД: /. Хаяг: Баянгол дүүрэг, дугаар хороо,  бизнес төв тоот

Хариуцагч: Б овогт Ч.Ж /РД:/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо, Тахилт дүгээр гудамж, тоот

Зээлийн гэрээний үүрэгт 3,124,656 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.                                                                                                    

                                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.Ж 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр тус хоршооноос 2,300,000 төгрөгийн зээлийг 60 хоногийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлж ЗГ12101000140 тоот зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацаанд зээл, хүүгийн төлбөрийг өдөр бүр төлөх хувиараар төлж дуусгах байсан боловч үүргээ гүйцэтгээгүй, нийт 390,000 төгрөг төлсөн байна. Үүнээс 373,000 төгрөгийг зээлийн хүүнд  17,000 төгрөгийг үндсэн зээлээс тооцож хассан. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр дуусахад Ч.Ж нь зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй ба хоршооны ажилтан төлбөр төлөхийг шаардаж утсаар ярьж боломжит хугацааг олгож байсан. 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар Ч.Ж-ийн үндсэн зээлийн үлдэгдэл 2,283,000 төгрөг, зээлийн хүү 701,380 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 140,276 төгрөг нийт 3,124,656  төгрөгийг төлөөгүй байна. Зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүг Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль болон зээлийн гэрээний 2.1, 2.6-д заасныг үндэслэн тооцсон болно. Ч.Ж нь зээлийн гэрээний үүргийг сайн дураар биелүүлэхгүй, биелүүлэх арга хэмжээ авахгүй байх тул зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 3,124,656 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.  

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2010 оны 5 дугаар сарын 20-ны өдөр тус хоршооноос 2,300,000 төгрөгийн зээлийг 60 хоногийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй авсанаас 400,000 төгрөгийг төлж өөрийн боломжоор бага ч гэсэн төлж явсан боловч үндсэн төлбөр хасагдаагүй өгсөн төлбөрийг хүүнд тооцож хассан. Хэд хэдэн удаа хүүгээ зогсоох талаар хэлж 200,000 төгрөгөс 500,000 төгрөгийн хооронд төлж барагдуулъя гэж гуйхад шүүхэд хандаж байж хүү зогсоно гээд зөвшөөрөхгүй байсан. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 1,900,000 төгрөгийг сар бүр 100,000 төгрөгөөр төлж төлбөрийг барагдуулна хүү алданги 701,380 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 140,276 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                           ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХЗХ нь хариуцагч Ч.Ж-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,124,656 төгрөг гаруулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нь  хариуцагчийг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан ЗГ1210100140 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж, хариуцагч нь зээлийн гэрээ байгуулсан, гэрээний дагуу 2,300,000 төгрөг хүлээн авсан тухайд маргахгүй, харин хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй гэж тайлбарлаж байна.

Хариуцагч нь дээр дурдсан гэрээгээр зээлдүүлэгч “Б” ХЗХ-оос 2,300,000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэйгээр зээлэхээр тохиролцсон, зээлдүүлэгч мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн болох нь талуудын тайлбар, зээлийн гэрээ, зээл хүсэгчийн өргөдөл зэрэг баримтаар нотлогдож байна.

Гэрээний дагуу хариуцагч нь 390,000 төгрөгийг буцаан төлсөн тухайд, зээлийн төлбөрийн үлдэгдлийн хэмжээний /2,283,000 төгрөг, хүү 701,380 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 140,276 төгрөг/ тухайд талууд маргахгүй байна.

Хариуцагч хүү болон нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тохиролцох саналыг хүлээж аваагүй гэж тайлбарласан нь хууль болон гэрээнд заасантай нийцэхгүй байна.

Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас дүгнэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч бүрэн биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсгүүдэд зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болох, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болохоор заажээ.

Иймд хариуцагч Ч.Ж-с зээлийн гэрээний дагуу төлбөл зохих үндсэн зээл, хүү 2,984,380 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХЗХ-нд олгож, нэхэмжлэлээс нэмэгдүүлсэн хүү болох 140,276 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь зээлдэгчтэй тохиролцсон зээлийг эргэн төлөх хуваарийг гаргаж өгөөгүй, гэрээнээс харахад өдөр бүр төлөх агуулгатай, мөн хариуцагчийн төлсөн  мөнгийг  үндсэн  төлбөр, хүү, нэмэгдүүлсэн  хүүний алинд тооцож авсан нь тодорхойгүй байх тул нэмэгдүүлсэн хүү болох 140,276 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзсэн болно.

            Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны товыг хариуцагчид хуульд заасан журмаар мэдэгдсэн, хариуцагч шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явуулж өгөх хүсэлтийг бичгээр гаргасан тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд, зохигчдын тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                                                               ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Ж-ээс 2,984,380 төгрөг /хоёр сая есөн зуун наян дөрвөн мянга гурван зуун ная/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХЗХ-нд олгож, нэхэмжлэлээс 140,276 /нэг зуун дөчин мянга хоёр зуун далан зургаа/ төгрөгийн   шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,945 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 62,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Т.БАТСҮХ