Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/933

 

 

 

 

 

 

 

 

 2023        06          30                                   2023/ШЦТ/933

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

нарийн бичгийн дарга Г.Жаргалмаа,

улсын яллагч Д.Аззаяа,

шүүгдэгч Д.Н,

шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Т.Золбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

                                

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Н, Д.А нарт холбогдох эрүүгийн 0000 0000 0000 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 0000 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, эмэгтэй, 00 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхоны 00 дугаар байр 00 тоотод оршин суух хаягтай,

          урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 865 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан,

          Д.Н, /регистрийн дугаар АА00000000/,

 

          Монгол Улсын иргэн, 0000 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, эрэгтэй, 00 настай, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт инженер ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн 39 дүгээр хороо, Комфорт хотхоны 00 дугаар байрны 00 тоотод оршин суух хаягтай,

          урьд Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 164 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан,            Д.А, /регистрийн дугаар АА00000000/

 

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Д.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 04 дүгээр сарын 11-ний шөнийн 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Мона" нэртэй зочид буудал дотор иргэн Т.Атэй тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар толгойн тус газарт нь архины шилээр цохих зэргээр халдаж эрүүл мэндэд нь "тархи доргилт, зулай, хөмсөгт няцарсан шарх, зовхи, шуунд цус хуралт биед гэмтэл" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

          Шүүгдэгч Д.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 04 дүгээр сарын 11-ний шөнийн 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Мона" нэртэй зочид буудал дотор иргэн Б.Штай тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар толгой болон нүүрэн тус газарт нь цохих зэргээр халдаж эрүүл мэндэд нь "хуйханд үс халзрал, чамархай, зовхи, хүзүүнд зулгаралт, шанаа, чамархай, духанд цус хуралт, баруун гарын сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.А мэдүүлэхдээ: “...Би Б.Шын үснээс зулгааж гэмтэл учруулсан хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед төлбөр, тооцооны асуудлаас болоод маргаан үүссэн. Бид хоёр нийлээд хохирогч нарт 2.000.000 төгрөгийг хохирол, төлбөр өгсөн...” гэв.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Н мэдүүлэхдээ: “...Тухайн үед төлбөр, тооцооны асуудлаас болоод маргаан үүссэн. Д.Аийн биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарт 2.000.000 төгрөгийг хохирол, төлбөр төлсөн...” гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч Т.Аийн өгсөн "...Өрөөг тогшиход урдаас нэг эмэгтэй гарч ирээд шөнө орой үүд хаалга нүдээд хүн амраахгүй байна гэж хэлэхээр нь та төлбөр тооцоогоо хийнэ үү гэж шаардлага тавьсан тэгэхэд тэр эмэгтэй хамт явж байсан эрэгтэйгээс санаа зовсон байх бантсандаа над руу чи нөхрөө надтай хардлаа гэх учир шалтгаангүй маргаан эхлүүлээд ширээн дээр байсан архины шил авч шууд миний толгой хэсэгт 2 удаа цохисон бөгөөд гурав дахь удаагаа над руу архины шилээр цохих гэж байхад нь би тэр эмэгтэйн хоёр гарыг барьж өөрийгөө хамгаалсан. Тухайн үед би толгой руугаа шилээр цохиулсан учраас манараад юу болж байгааг мэдэхгүй байсан. Гэхдээ бармен Б.Шыг тэр өрөөнд байсан таягтай залуу таягаараа цохиод байсан. Манай байгууллагын ресейпшн Зулаа цагдаад дуудлага өгснөөр удалгүй цагдаа орж ирсэн бөгөөд мөн 103 түргэн тусламж ирж миний нүүр хэсгийн хөмсөгт 14 оёдол, толгойн зүүн талд 4 оёдол газар дээр нь оёулсан..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 15 дахь тал/

 

Хохирогч Б.Шын өгсөн "... Гэнэт архины шилээр менежер Т.Аийг толгой хэсэг рүү цохиод авсан. Дахиад хагарсан шилээр нь нүүр хэсэг рүү нь дахин нэг удаа цохисон. Менежер Т.Аийг архины шилээр нийт 2 удаа цохисон. Тэгээд би тэр хоёрыг салгах гээд нөгөө эмэгтэйг хойноос нь татах гэтэл орон дээр хэвтэж байсан таягтай эрэгтэй таягаараа толгой хэсэг рүү 2 удаа хүчтэй цохисон бөгөөд хөлөөрөө зүүн нүдний ойролцоо цохиход би унасан дээрээс дарж үснээс зулгаасан хөлийн өвдгөөрөө миний баруун гарын үе дээр дараад дэвслээд байсан. Тэгснээ баруун гарыг минь хөшөөд хугалах гэж оролдоод байсан. Тэр үеэр хамгаалагч Баянмөнх ирж салгасан. Би босож ирээд хартал Т.Аийн толгой хэсэг тэр чигтээ цус болсон, урсаад байсан. Нөгөө эрэгтэй хагарсан архины шилийг авч миний цээжний баруун хэсэг рүү дүрэх гэж оролдсон. Хамгаалагч руу мөн адил шил барьсан гараараа дайраад байсан бөгөөд хантаазтай байсан тул гайгүй өнгөрсөн байх. Ер нь л хүн алах гэж л байсан хүмүүс..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 22 дахь тал/

 

Гэрч А.Аын өгсөн “...304 тоот өрөөнд юм түжигнээд унасан тэгэхээр нь очиход Д.А нэг эмэгтэйтэй, Б.Ш нэг эрэгтэйтэй хоорондоо зууралдсан байдалтай байж байсан. Д.А нь тухайн байдалтай байж байсан. Б.Ш тухайн эмэгтэйг шилээр цохиж байгаа эмэгтэйгийн доор орчихсон байсан бөгөөд яагаад толгой нүүрнээс нь цус гарсан юм гэхэд хажууд байсан таягтай эрэгтэй Б.Ш руу дайраад байсан. Би тухайн үеийн нөхцөл байдлын хараад цагдаа дуудах ёстой юм байна гэж бодоод шууд цагдаа дуудсан..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 28 дахь тал/

 

Гэрч С.Бийн өгсөн "... менежер Д.А тэр өрөөнөөсөө гарч ирсэн согтуу эмэгтэйн доор орчихсон зодуулж байсан ба би салгахад тэр согтуу эмэгтэй араас экс нэртэй архины шилээр цохисон хажуугаар нь би бармен Б.Ш тэр өрөөнд байсан таягтай нэг эрэгтэйтэй бас зодолдож байсан бөгөөд би салгасан тэр хойгуур менежер Д.Аийг согтуу эмэгтэй архины шилээр цохисон бөгөөд менежер Д.А орилоод явчихсан. Тэгээд удалгүй цагдаа ирж согтуу эмэгтэй, менежер Д.А бармен Б.Ш нарыг аваад явсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 30 дахь тал/

 

2023 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хохирол, төлбөр төлсөн баримт, /шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 4954 дугаартай: "

  1. Т.Аийн биед тархи доргилт, зулай, хөмсөгт няцарсан шарх, зовхи шуунд цус хуралт биед гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
  3. Уг гэмтэл нь шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
  5. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” гэх шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 37-38 дахь тал/

 

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 4956 дугаартай: “

  1. Б.Шын биед хуйханд ус халцрал, чамархай, зовхи, хүзүүнд зулгаралт, шанаа, чамархай, духанд цус хуралт, баруун гарын сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
  3. Уг гэмтэл нь шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
  5. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна" гэх шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 48-49 дэх тал/

Шүүгдэгч нарыг хувийн байдалтай холбоотой баримт:

          Шүүгдэгч Д.А

- Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хавтаст хэргийн 86 дахь тал/

- Жолоочийн лавлагаа, мэдээлэл, /хавтаст хэргийн 94 дэх тал/

- Иргэний оршин суугаа газрын хаягийн лавлагаа, /хавтаст хэргийн 95 дахь тал/

- Автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, /хавтаст хэргийн 96 дахь тал/

- Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, /хавтаст хэргийн 97 дахь тал/

- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, /хавтаст хэргийн 98 дахь тал/

- Шүүхийн шийдвэрээр бусдад төлөх төлбөргүй тодорхойлолт, /хавтаст хэргийн 99 дэх тал/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хавтаст хэргийн 85 дахь тал/

          Шүүгдэгч Д.Н

- Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хавтаст хэргийн 74 дэх тал/

- Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, /хавтаст хэргийн 82 дахь тал/

- Тээврийн хэрэгслийн лавлагаа, /хавтаст хэргийн 83 дахь тал/

- Жолоодох эрхийн лавлагаа, /хавтаст хэргийн 84 дэх тал/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хавтаст хэргийн 73 дахь тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс долоон зуун гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар 5 нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт:...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг долоон жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Шүүгдэгч Д.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 04 дүгээр сарын 11-ний шөнийн 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Мона" нэртэй зочид буудал дотор иргэн Т.Атэй тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар толгойн тус газарт нь архины шилээр цохих зэргээр халдаж эрүүл мэндэд нь "тархи доргилт, зулай, хөмсөгт няцарсан шарх, зовхи, шуунд цус хуралт биед гэмтэл" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Т.Аийн өгсөн "...маргаан эхлүүлээд ширээн дээр байсан архины шил авч шууд миний толгой хэсэгт 2 удаа цохисон бөгөөд гурав дахь удаагаа над руу архины шилээр цохих гэж байхад нь би тэр эмэгтэйн хоёр гарыг барьж өөрийгөө хамгаалсан. Тухайн үед би толгой руугаа шилээр цохиулсан учраас манараад юу болж байгааг мэдэхгүй байсан. ... миний нүүр хэсгийн хөмсөгт 14 оёдол, толгойн зүүн талд 4 оёдол газар дээр нь оёуулсан..." гэх мэдүүлэг, хохирогч Б.Шын өгсөн "... Гэнэт архины шилээр менежер Т.Аийг толгой хэсэг рүү цохиод авсан. Дахиад хагарсан шилээр нь нүүр хэсэг рүү нь дахин нэг удаа цохисон. Менежер Т.Аийг архины шилээр нийт 2 удаа цохисон..." гэх мэдүүлэг, Гэрч А.Аын өгсөн “...304 тоот өрөөнд юм түжигнээд унасан тэгэхээр нь очиход Д.А нэг эмэгтэйтэй, Б.Ш нэг эрэгтэйтэй хоорондоо зууралдсан байдалтай байж байсан. Д.А нь тухайн байдалтай байж байсан. Б.Ш тухайн эмэгтэйг шилээр цохиж байгаа эмэгтэйгийн доор орчихсон байсан бөгөөд яагаад толгой нүүрнээс нь цус гарсан юм гэхэд хажууд байсан таягтай эрэгтэй Б.Ш руу дайраад байсан...." гэх мэдүүлэг, Гэрч С.Бийн өгсөн "... менежер Д.А тэр өрөөнөөсөө гарч ирсэн согтуу эмэгтэйн доор орчихсон зодуулж байсан ба би салгахад тэр согтуу эмэгтэй араас экс нэртэй архины шилээр цохисон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 4954 дугаартай Т.Аийн биед тархи доргилт, зулай, хөмсөгт няцарсан шарх, зовхи шуунд цус хуралт биед гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. ... эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ... Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” гэх шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон байна.

          Шүүгдэгч Д.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 04 дүгээр сарын 11-ний шөнийн 01 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Мона" нэртэй зочид буудал дотор иргэн Б.Штай тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар толгой болон нүүрэн тус газарт нь цохих зэргээр халдаж эрүүл мэндэд нь "хуйханд үс халзрал, чамархай, зовхи, хүзүүнд зулгаралт, шанаа, чамархай, духанд цус хуралт, баруун гарын сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Т.Аийн өгсөн "...бармен Б.Шыг тэр өрөөнд байсан таягтай залуу таягаараа цохиод байсан...” гэх мэдүүлэг, хохирогч Б.Шын өгсөн "...Тэгээд би тэр хоёрыг салгах гээд нөгөө эмэгтэйг хойноос нь татах гэтэл орон дээр хэвтэж байсан таягтай эрэгтэй таягаараа толгой хэсэг рүү 2 удаа хүчтэй цохисон бөгөөд хөлөөрөө зүүн нүдний ойролцоо цохиход би унасан дээрээс дарж үснээс зулгаасан хөлийн өвдгөөрөө миний баруун гарын үе дээр дараад дэвслээд байсан. Тэгснээ баруун гарыг минь хөшөөд хугалах гэж оролдоод байсан..." гэх мэдүүлэг, Гэрч А.Аын өгсөн “...304 тоот өрөөнд юм түжигнээд унасан тэгэхээр нь очиход Д.А нэг эмэгтэйтэй, Б.Ш нэг эрэгтэйтэй хоорондоо зууралдсан байдалтай байж байсан. Д.А нь тухайн байдалтай байж байсан. Б.Ш тухайн эмэгтэйг шилээр цохиж байгаа эмэгтэйгийн доор орчихсон байсан бөгөөд яагаад толгой нүүрнээс нь цус гарсан юм гэхэд хажууд байсан таягтай эрэгтэй Б.Ш руу дайраад байсан..." гэх мэдүүлэг, Гэрч С.Бийн өгсөн "... Б.Ш тэр өрөөнд байсан таягтай нэг эрэгтэйтэй бас зодолдож байсан бөгөөд би салгасан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 4956 дугаартай Б.Шын биед хуйханд ус халцрал, чамархай, зовхи, хүзүүнд зулгаралт, шанаа, чамархай, духанд цус хуралт, баруун гарын сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна" гэх шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон байна.

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Д.А, Д.Н нарын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон  байна.

 

          Зодох гэдэг нь хүний бие махбодод халдсан байхыг ойлгох бөгөөд хүний бие махбодод халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэрэг хэлбэртэй байж болно.

Мөн шүүгдэгч Д.А, Д.Н нь үйлчилгээний байгууллагын ажилтны авсан үйлчилгээнийхээ төлбөрийг төлөх шаардлагатай байгаа талаар хэлж тавьсан шаардлагыг эсэргүүцэж, бусадтай  зохисгүй харилцаж, бусадтай маргалдан зодож хүний эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. 

         

          Иймд шүүгдэгч Д.А, Д.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

             Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ...  энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж,

 

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж,

        Иргэний  хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-д ... гэм хор учруулах үед хохирогч  цалин хөлс орлогогүй байсан  бол  тэрээр хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээнээс  багагүй  хэмжээний нөхөн төлбөр  шаардах эрхтэй гэж тус тус хуульчилжээ.

 

          Хохирогч Т.А, Б.Ш нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд нь учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч Д.Н нь хохирогч Т.Аөд 2.000.000 төгрөгийн хохирол, төлбөр төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн нотлох баримтаар тогдоогдож байх тул шүүгдэгч Д.А, Д.Н нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

          Мөн хохирогч нар нь цаашид гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгаас үүдэн гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан : ...гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.А, Д.Н нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.А, Д.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь  заалтад заасан “Гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Д.А, Д.Н нар гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал   зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Д.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.А, Д.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Н нь хохирогч Т.Аөд 2.000.000 төгрөгийн хохирол төлсөн болохыг дурдаж, хохирогч нар нь цаашид гэмт хэргийн улмаас өөрт учирсан хор уршгаас үүдэн гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ОЮУНТУНГАЛАГ