| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 136/2017/0019/Э |
| Дугаар | 25 |
| Огноо | 2017-02-09 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 25
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286 дугаар зүйл, 290 дугаар зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОгТООХ нь;
1. Шүүгдэгч А.Э аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож насанд хүрээгүй шүүгдэгч А.Эыг цагаатгасугай.
2. Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Г, шүүгдэгчЭ.Ш нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 21 дүгээр зүйлийн 21.3, 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Гад 10 сарын хугацаагаар засарч хүмүүжихийг даалгасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчЭ.Шыг эд хөрөнгө хураах ял хураахгүйгээр 2 жил 10 хоногийн хорих ялаар шийтгэсүгэй.
5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Шт оногдуулсан 2 жил 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Д.Мийн 200000 төгрөгийн үнэ бүхий BSB маркийн хоёр хаалгатай хөргөгч, Б.Агийн 60000 төгрөгийн үнэ бүхий Sharp маркийн шарах шүүгээ, Т.Эийн 180000 төгрөгийн үнэ бүхий Sharp маркийн 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагтыг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.
8. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Гын засрал хүмүүжилд анхаарал тавьж ажиллахыг эх Д.М болон Дорноговь аймгийн Хууль зүйн хороонд даалгасугай.
9. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Шт оногдуулсан 2 жил 10 хоногийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилээр тогтоож, хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт тус тус даалгасугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРгАЛАгЧ Х.гАНБОЛД