Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 25

 

 

 

 

 

        

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

 

Шүүх хуралдаанд:  Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг

                                 Улсын яллагч Ө.Мөнхнавч 

                                 Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Урангоо   

                                 Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Ганбат, А.Эрхэмбаяр нарын хууль ёсны төлөөлөгч Б.Анхтуяа, Д.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн 201610000363 дугаарт хэргийн шүүгдэгч:

 

Монгол Улсын иргэн, Ховд аймгийн Ховд суманд 2001 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт Дорноговь аймаг Сайншанд сум 3 дугаар баг Мааньзавын 41-31 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Аат овогт Баатаржавын Ганбат /РД: ШУ01241852/,

 

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд 2001 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 15 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дорноговь аймаг Сайншанд сумын 4 дүгээр баг Зүүн буянт -Ухаагийн 5-1 тоотод оршин суух, урьд ял шийтг‎элгүй, Лувсандорж овогт Анхтуяагийн Эрхэмбаяр /РД: ЕС01322716/,

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1998 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, ‎эцэг, эх, эгчийн хамт Дорноговь аймаг Сайншанд сум 4 дүгээр баг Ганзамын 49-2 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэлгүй, Амгалан овогт Эрдэнэсолийн Шинэбаатар /РД: ЕС98121315/ нарт холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлс‎эн эрүүгийн хэргийг 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/   

 

Шүүгдэгч Э.Шинэбаатар, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Ганбат, А.Эрхэмбаяр нар нь бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Аюушийн 5-15 тоот иргэн С.Нармандахын байшингийн хаалгыг эвдэн нэвтэрч Konka маркийн 42 инчийн зурагт, чонын зурагтай хивсэнцэр 2 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлан авч 450 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

           

            Насанд хүрээгүй шүүгдэгч А.Эрхэмбаяр шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Бид нар сагсан бөмбөг тоглож байсан чинь Хосоо гээд хүүхэд ирсэн юм. Тэгээд бид нарт тэр айлыг зааж өгсөн. Тэгээд бүдүүн обудтай дугуйг нь сонирхох гэж орсон юм. Мөнгөн аяга, зурагтыг авах уу гэхээр нь тэг тэг гээд маргааш нь Мөнхжаргал, Шинэбаатар, Ганбат бид 4 очоод би гадаа саравчинд суугаад үлдсэн ба тэд нар ороод 10-аад минут хүлээгээд гарч ирэхгүй байхаар нь явсан юм байх гэж бодоод би явчихсан гэв.

 

            Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Ганбат шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт‎ээ: 60-н гэрт сагсан бөмбөг тоглож байсан чинь Хос-Эрдэнэ гээд хүүхэд ирсэн. Тэр 6-н баатарын тэнд байдаг айлыг баян айл байгаа, бүдүүн обудтай дугуйтай гэж хэлсэн. Эхлээд Эрхэмээ, Мөнхжаргал хоёр орсон. Шинэбаатар бид хоёр араас нь ороод цоожийг нь яаж онгойлгосон юм бэ гэсэн чинь Мөнхжаргал гадаа цоож нь өлгөөтэй байсан, доторх хаалгыг нь татаад онгойлгочихсон гэж хэлсэн юм. Тэгээд бид дөрөв айлд орсон. Мөнхжаргал тэр бүдүүн обудтай дугуйг нь сонирхоод хөтлөгч нь эвдэрсэн юм байна гэж хэлж байсан. Тэгээд ногоон шүүгээг нь онгойлгосон чинь мөнгөн аяга байсан. Тэрийг нь авчих уу гэсэн чинь тэгье гээд авсан. Шалан дээр нь хоёр чонотой хивс байсныг нь зурагттай нь хамт авсан. Тэгээд авсан зүйлсээ боож тавьчихаад гэр гэр рүүгээ харьсан. Маргааш нь ирээд Эрхэмээ гадаа үлдээд, Шинэбаатар, Мөнхжаргал бид гурав орсон. Тэр боож үлдээсэн зүйлсээ аваад явсан. Зурагтыг нь явж байх замдаа айлын хашаа руу давуулаад шидчихсэн гэв.

 

            Шүүгдэгч Э.Шинэбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Бид нар ар шандад 60-н гэрт тоглож байсан чинь Хосоо гэж хүүхэд ирээд тэр айлыг зааж өгсөн юм. Тэгээд бид нар тэр айлд ороод юмыг нь сонирхсон. Хосоо аймар баян айл гэхээр нь бид нар сонирхож байсан юм. Тэр айлд ороод 2 ширхэг чонотой хивс, мөнгөн аяга, зурагт авсан гэв.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч А.Эрхэмбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ...2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр би 10 цаг өнгөрч байх үед ... Шинэбаатар, Ганбат, Мөнхжаргал бид 4 нөгөө ярьж байсан 6-н баатрын арын хашаа болох Сайншанд сумын 1 дүгээр баг Аюушийн гудамжинд хашаа байшинтай айлын гадаа ирсэн. Уг айл нь хүнгүй байх шиг байсан. Тэгээд бид 4 уг айлын хашаа нь хүн багтахаар завсар зайтай байхаар нь эхлээд Мөнхжаргал бид 2 орж очсон ба хашаан дотроо нэг байшинтай байсан ба уг айл нь гадна хаалгандаа зүгээр цоож зүүчихсэн байхаар нь Мөнхжаргал нээгээд дотогш ороход үүд хэсэг байсан, мөн дотор хаалга байсан ба Мөнхжаргал энэ гай болж онгойчихно доо гээд нөгөө төмөр цоожийг дартал нөгөө цоож нь нээгдчихсэн. Тэгээд бид 2 дотогш орсон араас Ганбат, Шинэбаатар 2 орж ирсэн. Тэгсэн Ганбат, Шинэбаатар 2 яаж нээж орж ирсэн юм бэ гээд асуухаар нь үүдний хаалгын цоож нь өлгөөтэй байсан харин дотор хаалганы цоожийг Мөнхжаргал би татаад л онгойлгочихсон гэж хэлсэн. ... Тэгсэн Шинэбатар нэг жижиг мөнгөн аяга, 2 ширхэг ижилхэн чонын зурагтай хивсэнцэр барьчихаад бид гуравт энийг авчих уу гэж асуухаар нь бид 3 тэг тэг гэж хэлсэн. Мөн том өрөөний буланд байсан хар өнгийн 40 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт руу заагаад мөн авчих уу гэж асуухад нь бид 3 тэг гэж хэлсэн. Тэгээд нөгөө 2 хивсэнцэртээ мөнгөн аяга зурагт зэргийг боож тавиад үлдээгээд бид 4 маргааш ирж авъя гээд уг айлаасаа эргээд хаалгаар нь гарцгаасан... 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 11 цагийн орчимд шиг санаж байна Ганбат бид 2 Шинэбаатарын гэрт нь очиход Мөнхжаргал, Шинэбаатар 2 байж байсан. Тэгээд бид 4 Шинэбаатарын гэрээс нь гарцгааж хоорондоо нөгөө айлруугаа эргэж очих талаар ярилцаж байгаад очихоор болоод явцгаасан. Тэгээд нөгөө айл руу орох үед нь би гадаа саравчинд сууж байя та 3 орчихоод ир гэж хэлсэн. Тэгээд уг айл руу Шинэбаатар, Ганбат, Мөнхжаргал 3 орсон. Харин би гадаа нь ганцаараа саравчинд суугаад үлдсэн. Тэгээд ойролцоогоор 13-14 минут хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь нөгөө 3-ыг нөгөө талаар нь явчихсан юм байхдаа гэж бодоод хойшоо ганцаараа алхаад явсан чинь хүн харагдахгүй байхаар нь гэрлүүгээ яваад өгсөн. ... би яасан та гурав эд зүйлээ авсан уу гэхэд авсан харин зурагтынх нь дэлгэц хагарчихсан байхаар нь айлын хашаа давуулаад шидчихсэн гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг /хх 85-87/,

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Б.Ганбатын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр шиг санагдаж байна 14 цагийн орчимд Шинэбаатар, Эрхэмбаяр, Мөнхжаргал бид 6-н баатрын арын тоглоомын талбайн хойд талд байсан Сайншанд сумын 1 дүгээр баг Аюушийн гудамжны хашаа байшинтай айлд орсон ба уг айлынх нь тоотыг нь мэдэхгүй. Тэгээд уг айлын хашааных нь завсараар эхлээд Мөнхжаргал, Эрхэмбаяр хоёр орсон, дараа нь Шинэбаатар бид 2 орж очиход Эрхэмбаяр, Мөнхжаргал 2 байшингийнх нь хаалгаар орчихсон байсан ба Шинэбаатар бид 2 араас нь орж очоод би та 2 яаж цоожийг нь нээсэн юм гэхэд гадаа цоож нь зүгээр зүүчихсэн байсан харин дотор талын цоожийг нь Мөнхжаргал татаад онгойчихсон гэж хэлсэн. ... бид 4 уг өрөөнүүдээр орж юм сонирхож үзэж байтал Мөнхжаргал нэг майхан барьчихаад энийг авчих уу гээд задалж үзчихээд төмөр нь хугарсан байна гээд больж байсан.... Тэгтэл Шинэбаатар чонын зурагтай ижилхэн хивсэнцэр 2 ширхэг жижиг мөнгөн аяга зэргийг барьчихаад энийг авчих уу гээд бид гурваас асуухаар нь тэг тэг гэж хэлсэн. Мөн хар өнгийн 42 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт авах уу гэхээр нь мөн тэг тэг гэж хэлсэн. Тэгээд бид 4 уг зурагтыг 2 ширхэг чонын зурагтай хивсэнцэрээр боож үлдээчихээд маргааш ирж авцгаая гээд гарсан.... 2016 оны 10 дугаар сарын 10-ны өглөө 10 цагийн үед Эрхэмбаяр бид 2 Шинэбаатарын гэрт очих үед Шинэбаатар, Мөнхжаргал 2 байж байгаад бид 4 гэрээс нь гарсан. Тэгээд бид 4 өдөр нөгөө айлдаа очьё гэж ярилцсан. Эрхэмбаяр би саравчинд сууж байя гэж хэлээд Мөнхжаргал, Шинэбаатар бид 3 уг айлынхаа хаалгаар нь орж очсон. Тэгсэн бид нарын боож үлдээсэн зурагт, жижиг мөнгөн аяга, 2 ширхэг чонын зурагтай хивсэнцэр зэргийг аваад гарсан... гэсэн мэдүүлэг /хх 77-79/,

 

Шүүгдэгч Э.Шинэбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 14 цагийн орчимд Эрхэмбаяр, Ганбат, дүү Мөнхжаргал  нарын хамт 6-н баатрын арын тоглоомын талбайн хойд талд байсан Сайншанд сум 1 дүгээр баг Аюушийн гудамжны хашаа байшинтай айл байсан ба тухайн үед хүнгүй байх шиг байсан. Тэгээд бид 4 уг айлын хашаа нь хүн багтахаар завсартай байхаар нь эхлээд Эрхэмбаяр, Мөнхжаргал 2 орсон араас Ганбат бид 2 орж очсон. Тэгсэн Эрхэмбаяр, Мөнхжаргал 2 уг байшин дотор хаалгаар нь орчихсон байсан ба Ганбат бид 2 яаж орсон юм та 2 гэхэд үүдний хаалганы цоож нь өлгөөтэй байсан харин дотор хаалганы цоожийг Мөнхжаргал татаад л онгойлгочихсон гэж хэлсэн... Тэгсэн дүү Мөнхжаргал энд нэг майхан байна энийг авчих уу гээд нөгөө майхан нь цүнхтэй байсан ба нээж үзэх үед төмөр нь байхгүй байна гээд больж байсан.... би галын өрөөнд байсан шүүгээнээс нь 1 ширхэг жижиг мөнгөн аяга байхаар нь авсан, мөн том өрөөний газар дэвсээтэй байсан 2 ширхэг чонын зурагтай хивсэнцэр байхаар нь гоё юм байна гээд Эрхэмбаяр, Мөнхжаргал, Ганбат гурваас энэ зүйлүүдийг авчих уу гээд үзүүлтэл тэг тэг гэж хэлсэн. Мөн том өрөөний буланд байсан хар өнгийн 40 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт байхаар нь мөн л авах уу гэж асуухад тэг гэхээр нь дээрх 2 хивсэнцэртээ мөнгөн аяга зэргийг боож тавиад бид 4 маргааш ирж авъя гээд уг айлаасаа хаалгаар нь эргээд гарцгаасан.... 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр дүү Мөнхжаргалын хамт гэртээ байж байтал гаднаас 10 цагийн орчимд Эрхэмбаяр, Ганбат 2 орж ирээд бид 4 хамт гэрээс гарсан. Тэгээд бид 4 нөгөө айлруугаа эргэж очих талаар хоорондоо ярилцаж байгаад явцгаасан. Тэгээд нөгөө айлруугаа орох үед Эрхэмбаяр би гадаа нь хүлээж байя гээд уг айлаас баруун талд саравч байдаг ба тэнд нь суугаад үлдсэн. Харин Ганбат, Мөнхжаргал бид 3 нөгөө айлруугаа дахин хашааных нь завсраар орж мөн хаалгаар нь дотогш ороход хүн ирээгүй бололтой бид нарын боож тавьсан зурагт, мөнгөн аяга, хивсэнцэр хэвээр байхаар нь аваад гарсан... Би тухайн үед Эрхэмбаяр, Мөнхжаргал, Ганбат нартай хамт явж байгаад уг хэргийг өөрийн хүсэл сонирхолоороо хийсэн... гэсэн мэдүүлэг /хх 81-83/,

 

Хохирогч С.Нармандахын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Би 2016 оны 10 дугаар сарын 02, 03-ны хооронд шиг санагдаж байна өглөө Сайхандулаан сум руу найз Ганбаярынх руу гэр бүлээрээ яваад 7 хоночихоод ирсэн. Тэгээд Сайншанд сумын 1 дүгээр баг Аюушийн 5-15 тоотод байрлах гэртээ ирсэн. Тухайн үед байшингийн хойд талын цонх нь хагарсан байсан ба дотогш ороод үзэхэд 2 ширхэг Чонын зурагтай хивсэнцэр, бага гарын 1 ширхэг мөнгөн аяга байсан, 42 инчийн KONKA маркийн хавтгай дэлгэцтэй, 42 инчийн зурагт, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 1,5 см хэмжээтэй ногоон хар өнгийн чонын зурагтай хивсэнцэр 2 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан ба нийт 700000 төгрөгөнд үнэлж байна... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Миний хохирлыг бүрэн гүйцэт барагдуулчихсан. Надаас албан ёсоор уучлалт гуйсан...  гэсэн мэдүүлэг /хх 16-18/,

 

Насанд хүрээгүй гэрч Э.Хос-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... Мөнхжаргал, Шинэбаатар,  Эрхэмбаяр, Ганбат гэдэг хүүхдүүдийг танина... 2016 оны 09 дүгээр сарын сүүлээр шиг санаж байна. Би орой 18 цагийн орчимд ... Мөнхжаргал, Ганбат, Шинэбаатар, Эрхэмбаяр нар сагсан бөмбөг тоглоцгоож байсан ба би орж очоод хамт тоглосон юм. ... би манай найзад бүдүүн обудтай гоё дугуй байдаг, би унаж үзсэн гэж ярьж байсан. Тэгсэн Мөнхжаргал гэр нь хаана байдаг юм гэхээр нь би 6-н баатарын хойд талд байдаг тоглоомын талбайн яг арын хашаанд байдаг юм гэж хэлэхэд одоо гэрт нь хүн байгаа юм уу гэж Мөнхжаргал, Шинэбаатар  2 асуухаар би одоо гэртээ байдаггүй урд 58 айлд байдаг, дулаан орохоор гэртээ ирнэ гэж хэлж хэлсэн... санаандгүй л гэрийг нь зааж өгчихсөн юм... гэсэн мэдүүлэг /хх 35-36/,

 

Гэрч Д.Жигжидийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 10 дугаар сарын дундуур баруун хойд хашааны буланд хар өнгийн хавтгай зурагт байсан ба энэ тэндээ хагарчихсан эвдэрсэн байхаар нь урьд байсан айл нь хаясан юм байх гэж бодоод тэр үедээ тоогоогүй ... Тэр үед зурагтны хажуу талын хүрээ нь хагарч бутарсан бололтой хажуугаар нь үүрмэг нь тарсан байсныг цуглуулж хогон дээр овоолж тавьсан.... гэсэн мэдүүлэг /хх 42-43/,

 

Насанд хүрээгүй сэжигтэн Ш.Мөнхжаргалын мэдүүлэгт: ...2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 14 цаг өнгөрч байх үед Шинэбаатар, Эрхэмбаяр, Ганбат бид нар Сайншанд сумын 1 дүгээр баг Аюушийн гудамж тоотыг нь санахгүй байна танихгүй айлын хашааны завсараар дотогш ороход хүнгүй бололтой байхаар нь орсон. Уг хашаан дотор 1 давхар байшин байсан ба үүдний хаалганд дараагүй төмөр зүүсэн байдалтай байсан. Тэгээд би цоожийг нь аваад Эрхэмбаяр бид 2 эхлээд дотогш ороход ... баруун тийш харсан хаалганд төмөр цоожоор цоожилсон байхаар нь би энэ аягүй бол татаад онгойчихвол яана гэж хэлээд татаж үзэхэд шууд онгойчихсон. Эрхэмбаяр бид 2 ороод байж байтал араас Шинэбаатар, Ганбат 2 орж ирсэн. Уг айл нь 2 өрөөтэй байсан өрөөнүүдээр нь орж сонирхож үзэхэд 2 ширхэг чонын зурагтай хивсэнцэр, бага гарын нэг ширхэг мөнгөн аяга, хар өнгийн 42 инчийн маркийг нь мэдэхгүй зурагт зэргийг боож баглаж үлдээчихээд маргааш ирж авна гээд бид нар гэрлүүгээ харьцгаасан... 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 10 цагийн орчимд Шинэбаатар, Ганбат, Эрхэмбаяр бид 4 гэрээс гарч өчигдөр орсон айлдаа орж нөгөө эд зүйлсээ авцгаая гээд явцгаасан. Тэгээд уг айлын гадаа ирээд орох уу гэхэд Эрхэмбаяр би гадаа байж байя гээд уг айлтай ойролцоо байдаг саравчинд дотор суугаад үлдсэн. Харин Ганбат, Шинэбаатар бид 3 нөгөө айлындаа мөн л хаалганых нь цоожийг нь нээгээд ороход бид нарын баглаж тавьсан эд зүйлс байрандаа байж байсан ба нөгөө эд зүйлсээ аваад гарцгаасан... гэсэн мэдүүлэг /хх 175-177/,

 

Ашид билгүүн ХХК-ний 2016.11.18-ны өдрийн ДГО 441 дугаарт дүгнэлт /хх 46/,

Эд зүйл түр хураан авсан болон Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 6-8/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 114, 125, 137/ зэрэг болно.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч А.Эрхэмбаяр Б.Ганбат, насанд хүрээгүй гэрч Ш.Мөнхжаргал ,шүүгдэгч Э.Шинэбаатар нар нь бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Аюушийн 5-15 тоот иргэн С.Нармандахын байшингийн хаалганы цоожийг эвдэн хууль бусаар нэвтэрсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт  заасан  гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдаагүй байна гэж шүүхээс үзлээ.

 

Мөн насанд хүрээгүй шүүгдэгч А.Эрхэмбаяр нь  2016 оны 10 дугаар сарын 10 ны өдөр шүүгдэгч Э.Шинэбаатар, насанд хүрээгүй шүүгдэгч А.Ганбат, насанд хүрээгүй сэжигтэн Ш.Мөнхжаргал нарын хамт Сайншанд сумын 1 дүгээр баг Аюушийн 5-15 тоот иргэн С.Нармандахын байшингаас эд зүйл хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдээгүй болох нь шүүгдэгч Э.Шинэбаатарын ... бид 4 нөгөө айлруугаа эргэж очих талаар хоорондоо ярилцаж байгаад явцгаасан. Тэгээд нөгөө айлруугаа орох үед Эрхэмбаяр би гадаа нь хүлээж байя гээд уг айлаас баруун талд саравч байдаг ба тэнд нь суугаад үлдсэн. Харин Ганбат, Мөнхжаргал бид 3 нөгөө айлруугаа дахин хашааных нь завсраар орж мөн хаалгаар нь дотогш орсон ... гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй шүүгдэгч А.Эрхэмбаярын ... нөгөө айл руу орох үед нь би гадаа саравчинд сууж байя та 3 орчихоод ир гэж хэлсэн. Тэгээд уг айл руу Шинэбаатар, Ганбат, Мөнхжаргал 3 орсон. Харин би гадаа нь ганцаараа саравчинд суугаад үлдсэн ... гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Ш.Мөнхжаргалын ... уг айлын гадаа ирээд орох уу гэхэд Эрхэмбаяр би гадаа байж байя гээд уг айлтай ойролцоо байдаг саравчинд дотор суугаад үлдсэн. Харин Ганбат, Шинэбаатар бид 3 нөгөө айлындаа орсон ...  гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Ганбатын ... бид 4 өдөр нөгөө айлдаа очьё гэж ярилцсан. Эрхэмбаяр би саравчинд сууж байя гэж хэлээд Мөнхжаргал, Шинэбаатар бид 3 уг айлынхаа хаалгаар нь орж очсон ... гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул насанд хүрээгүй шүүгдэгч А.Эрхэмбаярт холбогдуулан аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шүүгдэгчийг гэм буруугүйд тооцож цагаатгах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Харин насанд хүрээгүй шүүгдэгч Б.Ганбат, шүүгдэгч Э.Шинэбаатар нар нь насанд хүрээгүй гэрч Ш.Мөнхжаргалтай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг Аюушийн 5-15 тоот иргэн С.Нармандахын байшинд хууль бусаар нэвтэрч Konka маркийн 42 инчийн зурагт, чонын зурагтай хивсэнцэр 2 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг зэрэг эд зүйлийг хулгайлан авч 450 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн  нотлох баримтууд болох насанд хүрээгүй шүүгдэгч Б.Ганбат шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ ... боож тавьчихаад гэр гэр рүүгээ харьсан. Маргааш нь Шинэбаатар, Мөнхжаргал бид гурав тэр боож үлдээсэн зүйлсээ аваад явсан гэв, шүүгдэгч Э.Шинэбаатар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ ... бид нар тэр айлд ороод 2 ширхэг чонотой хивс, мөнгөн аяга, зурагт авсан гэв, шүүгдэгч Э.Шинэбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн ... том өрөөний буланд байсан хар өнгийн 40 инчийн хавтгай дэлгэцтэй зурагт байхаар нь мөн л авах уу гэж асуухад тэг гэхээр нь дээрх 2 хивсэнцэртээ мөнгөн аяга зэргийг боож тавиад бид 4 маргааш 10 дугаар сарын 10-ны өдөр 10 цагийн орчимд Эрхэмбаяр, Ганбат 2 орж ирээд бид 4 нөгөө айлруугаа эргэж очих талаар хоорондоо ярилцаж байгаад явцгаасан. ... Ганбат, Мөнхжаргал бид 3 нөгөө айлруугаа дахин хашааных нь завсраар орж мөн хаалгаар нь дотогш ороход хүн ирээгүй бололтой бид нарын боож тавьсан зурагт, мөнгөн аяга, хивсэнцэр хэвээр байхаар нь аваад гарсан ... гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй шүүгдэгч А.Эрхэмбаярын мөрдөн байцаалтанд өгсөн ... Тэгээд нөгөө 2 хивсэнцэртээ мөнгөн аяга зурагт зэргийг боож тавиад үлдээгээд бид 4 маргааш ... 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр нөгөө айл руу Шинэбаатар, Ганбат, Мөнхжаргал 3 орсон. ... би яасан та гурав эд зүйлээ авсан уу гэхэд авсан харин зурагтынх нь дэлгэц хагарчихсан байхаар нь айлын хашаа давуулаад шидчихсэн гэж хэлсэн... гэсэн мэдүүлэг, хохирогч С.Нармандахын мөрдөн байцаалтанд өгсөн ... байшингийн хойд талын цонх нь хагарсан байсан ба дотогш ороод үзэхэд 2 ширхэг Чонын зурагтай хивсэнцэр, бага гарын 1 ширхэг мөнгөн аяга байсан, 42 инчийн KONKA маркийн хавтгай дэлгэцтэй, 42 инчийн зурагт, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 1,5 см хэмжээтэй ногоон хар өнгийн чонын зурагтай хивсэнцэр 2 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан ...  гэсэн мэдүүлэг, гэрч Д.Жигжидийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2016 оны 10 дугаар сарын дундуур баруун хойд хашааны буланд хар өнгийн хавтгай зурагт байсан ба энэ тэндээ хагарчихсан эвдэрсэн байхаар нь урьд байсан айл нь хаясан юм байх гэж бодоод тэр үедээ тоогоогүй ... гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй сэжигтэн Ш.Мөнхжаргалын мэдүүлэгт ... 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ганбат, Шинэбаатар бид 3 нөгөө айлындаа мөн л хаалганых нь цоожийг нь нээгээд ороход бид нарын баглаж тавьсан эд зүйлс байрандаа байж байсан ба нөгөө эд зүйлсээ аваад гарцгаасан... гэсэн мэдүүлэг, Эд зүйл түр хураан авсан болон Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Э.Шинэбаатар, насанд хүрээгүй шүүгдэгч Б.Ганбат нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, тэдний иргэний бичиг баримт нь ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Э.Шинэбаатар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, бусдад төлөх төлбөргүй байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцож оногдуулах хорих ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэлээ.

 

 Мөн насанд хүрээгүй шүүгдэгч Б.Ганбат нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, өсвөр насны байдлыг харгалзан ял шийтгэхгүй хүмүүжүүлэх боломжтой  гэж үзэж Эрүүгийн хуулинд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг тодорхой хугацаагаар авч засарч хүмүүжихийг үүрэг болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Нармандахад хохирлыг бүрэн барагдуулсан байдлыг харгалзан Иргэний хариуцагчид болох Д.Мөнхцэцэгийн 200000 төгрөгийн үнэ бүхий BSB маркийн хоёр хаалгатай хөргөгч, Б.Анхтуяагийн 60000 төгрөгийн үнэ бүхий Sharp маркийн шарах шүүгээ, Т.Эрдэнэсолийн 180000 төгрөгийн үнэ бүхий Sharp маркийн 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагтыг тус тус битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна. 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 284, 286 дугаар зүйл, 290 дугаар зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь;

 

           1. Шүүгдэгч Лувсандорж овогт Анхтуяагийн Эрхэмбаярт аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож насанд хүрээгүй шүүгдэгч А.Эрхэмбаярыг цагаатгасугай.

2. Насанд хүрээгүй шүүгдэгч Аат овогт Баатаржавын Ганбат, шүүгдэгч Амгалан овогт Эрдэнэсолийн Шинэбаатар нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 21 дүгээр зүйлийн 21.3, 69 дүгээр зүйлийн 69.1.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Аат овогт Баатаржавын Ганбатад 10 сарын хугацаагаар засарч хүмүүжихийг даалгасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Амгалан овогт Эрдэнэсолийн Шинэбаатарыг эд хөрөнгө хураах ял хураахгүйгээр 2 жил 10 хоногийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Шинэбаатарт оногдуулсан 2 жил 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

            6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Д.Мөнхцэцэгийн 200000 төгрөгийн үнэ бүхий BSB маркийн хоёр хаалгатай хөргөгч, Б.Анхтуяагийн 60000 төгрөгийн үнэ бүхий Sharp маркийн шарах шүүгээ, Т.Эрдэнэсолийн 180000 төгрөгийн үнэ бүхий Sharp маркийн 32 инчийн хавтгай дэлгэцтэй зурагтыг тус тус  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.   

 

            8. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.3 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Б.Ганбатын засрал хүмүүжилд анхаарал тавьж ажиллахыг эх Д.Мөнхцэцэг болон  Дорноговь аймгийн Хууль зүйн хороонд даалгасугай.

 

           9.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Шинэбаатарт оногдуулсан 2 жил 10 хоногийн хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацааг 1 жилээр тогтоож, хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт тус тус даалгасугай.

 

            10. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            11. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                    

 

 

 

     ДАРГАЛАГЧ                                   Х.ГАНБОЛД