Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/936

 

 

 

 

 

 

 

 

 

   2023        06          30                                  2023/ШЦТ/936

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалмаа,

улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

хохирогч Б.П, түүний өмгөөлөгч Д.Бум-Аюуш,

шүүгдэгч Я.С, түүний өмгөөлөгч Э.Очирваань нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

                                

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.Сд холбогдох эрүүгийн 0000 00000 0000 дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 9-р хороо Баруунбаян-Улаан 00 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлтэй,

Я.С /регистрийн дугаар АА00000000/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Я.С нь Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр, Намьяанжүгийн гудамж, "Магнай Трейд" шатахуун түгээх станцын явган хүний гарцан дээр 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 17 цагийн орчимд 18-07 УНЛ улсын дугаартай "Toyota Corolla Fielder" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т "Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө", мөн дүрмийн 12.3-т "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Пыг мөргөж, “эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Я.С мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүх хуралдаанд хохирогч Б.П мэдүүлэхдээ: “......” гэв.

2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Дуудлагын лавлагааны хуудас, /хавтаст хэргийн 03 дахь тал/

2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 04-07 дахь тал/,

жолооч Я.Сгийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багаж ашиглан шалгахад 0.0% тоон үзүүлэлт илэрсэн..." гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 08 дахь тал/,

Хохирогч Б.Пын өгсөн “...2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ажлаа тараад ажлынхаа Батсүхтэй хамт Их монгол хорооллоос Нарантуул захын 4 замын уулзварын баруун талын явган хүний гэрлэн дохиогоор зам гараад Батсүх уулзварын ойролцоо үлдээд би ганцаараа хороолол орох гээд...ертөнцийн зүгээр урдаасаа, хойшоо явган хүний замаар зам дагуу алхсан. Дээшээ явган хүний зам дуусаад Төв замаас "Магнай Трейд" шатахуун түгээх станц руу салдаг замд дээр замын гол хэсэгт урдаасаа, хойшоо чиглэлтэй зам гарах гээд явж байхад ойр хавьд машин харагдахгүй байсан. Би тэгээд машинд мөргүүлсэн шиг байна лээ. Яг юу болсноо санахгүй байгаа. Би осолд орсноос хойш маргааш өглөө нь ухаан ороход гэмтлийн эмнэлэгт ирчихсэн эмчилгээ хийлгэж байсан. Ослоос болж толгойны хагалгаанд орсон, удаан суухаар ахар сүүл хэсгээр чилж өвдөөд байгаа Тэнгэр муудахаар толгой өвдөөд байгаа. Зүүн хөлийн шилбэний ар хэсгээр хөндүүрлэж өвдөөд байгаа. Гэмтлийн эмнэлэгт 2023 оны 03 дугаар 27-ны өдрөөс 04 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлсэн. Гэмтлээс гараад 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл "Баяр" гэх нэртэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн..... Би замын гол хэсэг хүртэл явахад ойр хавьд автомашин харагдаагүй. Нэг мэдэхэд л гэмтлийн эмнэлэг дээр ухаан орсон. Тэр өдөр чихэвчээ гэртээ үлдээсэн байсан, би зам гарахдаа гар утас оролдож яваагүй. Би ажлаа тараад дөнгөж явж байсан тул эрүүл байсан. Харин шинжилгээний хариугаар согтуу гарсанд гайхаж байна. Миний зүүж явсан нүдний шил алга болсон, зүүн талын ээмэг алга болсон, iPhone Pro 12 маркийн гар утасны дэлгэц нь зураас болчихсон байна лээ... Би сарын 1.200.000 төгрөгийн цалинтай ажил хийдэг байсан. Гэмтсэнээс хойш эмчилгээний зардал болон ажлаа хийхгүй байгаа хугацааны цалинг нэхэмжилнэ. Жолооч одоо болтол эмчилгээний зардал мөнгийг төлөөгүй байгаа. Холбогдох зардлыг нэхэмжилнэ." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-31 дэх тал/,

Гэрч С.А өгсөн “...2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Я.С нь Toyota Corolla Fielder маркийн 1807 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод, би жолоочийн хажуу талын суудал дээр суугаад баруун 4 замаас халдварт орох гээд зүүн 4 замын уулзвараар ертөнцийн зүгээр баруунаас, урагшаа эргээд "Магнай Трейд" шатахуун түгээх станц руу баруун эргэх үйлдэл хийгээд явж байхад жолооч талын цонхны ойролцоо хажуу талаас явган зорчигч эмэгтэйг эргэх үйлдэл хийхдээ жолооч талын цонх хэсгээр шүргээд явган зорчигч эмэгтэй зам дээр унасан. Я.С машинаа зогсоогоод түрүүлээд явган зорчигч дээр очсон, би араас яваад очтол 30 орчим насны эмэгтэй баруун талын дух хэсэг нь хавдаад учир зүггүй бөөлжөөд байсан. Явган зорчигч нүдний шил, гар утас нь хоёр нь зам дээр уначихсан байхаар нь нөгөө хүнд өгсөн Мөргүүлсэн эмэгтэйг машинд суулгаад 103-т би өөрийнхөө утсаар дуудлага өгөхөд тэр эмэгтэй бөөлжөөд зогсохгүй байхаар нь яаралтай эмнэлэг рүү хүргэе гэж бодоод Я.С машинаа бариад мөргүүлсэн эмэгтэйн хамт эмнэлэг рүү явна гэж хэлээд тэр хоёр явсан. Явган зорчигч шүргүүлсэн асуудалд нь 17 цаг 20 минут өнгөрч байхад болсон. Учир нь би 103-т дуудлага өгсөн тул цагийг сайн мэдэж байна 18 цаг 41 минутад дахиж утсаар залгахад гэмтлийн эмнэлэг рүү явж байна, мөргүүлсэн эмэгтэй, ээжийнх нь хамт гурвуулаа явж байгаа талаараа хэлсэн. Тэрнээс хойш Я.С утсаа авахгүй байснаа сүүлдээ мөргүүлсэн эмэгтэйг эмнэлэгт хэвтчихлээ гэж хэлсэн. Я.С нь хойноосоо, урагшаа явж байгаад баруун гар тийш МТ колонк руу эргэх үед явган зорчигч нь хойноосоо, урагшаа явган хүний замаар явж байгаад МТ колонкийн туслах зам руу орох үед тухайн хүнийг жолоочийн цонхон талд тараад шүргэснээс болж явган зорчигч унаад бөөлжөөд байсан. Хамт явсан найзууд хаана байна гээд дэмийрч юм яриад байсан. Би бодохдоо тухайн эмэгтэйг архи уучихсан байна гэж бодсон..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-38 дахь тал/ 6. Гэрч С.Намжилмаагийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өглөө манай охин Пүрэвдулам нь 08 цаг болж байхад ажил руугаа явсан. Тэр өдөр 17 цаг 38 минутын орчимд миний 99758799 дугаар утас руу манай охин Пүрэвдулам 99918799 Дугаараас ярихдаа ээжээ би сонин болчихлоо гээд утсаа салгасан. Би сандраад буцаагаад охин руу залгахад Зүүн хүрээгийн ойролцоо харанхуй машин руу орчихлоо гэж хэлэхээр нь ойролцоо хүн байна уу гэхэд жолооч гэх эмэгтэйд утсаа өгөхөөр нь ярихад би танай охиныг шүргэчихлээ гэхээр нь хаана явна гэхэд бид хоёр замд явж байна гэсэн. Танай охин ээж дээр очъё гээд байна гэхээр нь би зам дээр гараад зогсож байя намайг авчих гэж хэлээд Чулуун овооны Номингийн ойролцоо зам дагуу зогсож байхад намайг машиндаа суулгасан. Машинд суухад манай охин намайг сайн танихгүй юм шиг гөлийчихсөн, хий огьж явсаар байгаад гэмтэл орсон. Машинд суухад ил харагдах шарх нь духны дээд хэсэгт шалбарчихсан байсан. Гэмтлийн эмнэлэг ороход түгжрээд 20 цаг өнгөрч байхад очсон. Гэмтлийн гадаа манай охин таталт өгөөд ойролцоо явж байсан 2 залуугаар яаралтай тусламж руу оруулсан. Толгойны томограф авхуулсан чинь шууд хагалгаанд орох гэснээ болиод 2-3 цаг харахаар болсон. Тэгээд гавал тархины тасагт хэвтүүлсэн. Манай охин ойр зуурын юм яриад байгаа хэрнээ эргээд юм асуухаар хариулахгүй байсан. Тэгээд л маргааш нь ухаан орсон. 2023 оны 03 дугаар 30-ны өдөр толгойны хагалгаанд орсон. Одоо биеийн байдал хүнд, нэмээд ахар сүүлд нь өвдөөд байгаа. Хуучин шигээ биеийн байдал нь сайжрахгүй хүнд байгаа..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 50 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан 4514 дугаартай:”

1. Б.Пын биед титэм заадас салсан, баруун зулай, чамархай ясыг хамарсан хугарал, баруун духны хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн эд дэх цус хуралт, баруун зовхи, хоёр тохой, баруун өгзөг, өвдөг, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл, хатуу хальсан дээрх цусан хурааг авах мэс заслын дараах байдал тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой" гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 55-57 дахь тал/,

 

2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн "Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Сонгинохайрхан техникийн хяналтын үндэсний төвийн 999763 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 74-77 дахь тал/,

2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Хөрөнгө Эстимэйт ХХК”-ийн 01/56 дугаартай” Ірhоnе 12 гар утасны дэлгэц 250.000, нүдний шил 50.000 нийт 300.000 төгрөг” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 82 дахь тал/,

Тээврийн Цагдаагийн албаны мөрдөгчийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 562 дугаартай магадлагаа /хавтаст хэргийн 85-86 дахь тал/ зэрэг болно.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт

 

- Иргэний үнэмлэхийн лавлагаа, /хавтаст хэргийн 98 дахь тал/

- Жолоодох эрхийн лавлагаа, /хавтаст хэргийн 102 дахь тал/

- Байнга оршин суугаа хаягийн лавлагаа, /хавтаст хэргийн 99 дэх тал/

- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, /хавтаст хэргийн 100 дахь тал/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хавтаст хэргийн 105 дахь тал/

- Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, /хавтаст хэргийн 101 дэх тал/

- Тээврийн хэрэгслийн лавлагаа, /хавтаст хэрийн 103 дахь тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай , түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан: ... шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

 

Энэ төрлийн гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдэгдэн хүний  эрүүл мэндэд хохирол учирснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Харин жолоочийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл нь санаатайгаар, тус үйлдлийн улмаас үүдэн гарч байгаа хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь болгоомжгүй үйлдэгддэг онцлогтой.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Я.С нь Баянзүрх дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр, Намьяанжүгийн гудамж, "Магнай Трейд" шатахуун түгээх станцын явган хүний гарцан дээр 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 17 цагийн орчимд 18-07 УНЛ улсын дугаартай "Toyota Corolla Fielder" маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т "Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө", мөн дүрмийн 12.3-т "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Пыг мөргөж, “эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн болох нь 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гаргасан 4514 дугаартай, 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн "Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Сонгинохайрхан техникийн хяналтын үндэсний төвийн 999763 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт, 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Хөрөнгө Эстимэйт ХХК”-ийн 01/56 дугаартай” Ірhоnе 12 гар утасны дэлгэц 250.000, нүдний шил 50.000 нийт 300.000 төгрөг” гэх дүгнэлт Тээврийн Цагдаагийн албаны мөрдөгчийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 562 дугаартай магадлагаа, хохирогч Б.Пын мэдүүлэг, гэрч С.А мэдүүлэг, шүүгдэгч Я.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар  гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон байна.

 

        Тээврийн Прокурорын газраас Я.Сгийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон  байна.

  

          Иймд Я.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт  хэрэгт гэм буруутайд тооцож,  эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт:... өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг  ухамсарлаж, түүний улмаас  хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж  түүнийг гаргахгүй байхыг чадна  гэж тооцсон боловч  хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг  учрах боломжтойг  урьдчилан мэдэх ёстой , мэдэх боломжтой  байсан боловч  мэдэлгүй үйлдсэний улмаас  хохирол, хор уршиг учирсан бол  болгоомжгүй  гэмт хэрэгт  тооцно”  гэж  хуульчилсан бөгөөд шүүгдэгч Я.Сгийн үйлдсэн гэмт хэрэг нь болгоомжгүй гэмт хэрэг байна.

 

             Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ...  энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж,

 

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж,

        Иргэний  хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-д ... гэм хор учруулах үед хохирогч  цалин хөлс орлогогүй байсан  бол  тэрээр хөдөлмөрийн хөлсний  доод хэмжээнээс  багагүй  хэмжээний нөхөн төлбөр  шаардах эрхтэй гэж,

        Иргэний  хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д... бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан  этгээд  уг гэм хорыг арилгахдаа  гэм хор учруулахаас өмнө байсан  байдалд нь сэргээх, /адил нэр төрөл, чанарын  эд хөрөнгө өгөх,  гэмтсэн  эд хөрөгийг засах зэргээр /буюу учруулсан хохирлыг мөнгөөөр нөхөн төлнө тус тус хуульчилжээ.

 

                            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан : ...гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Я.С нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: ...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

 

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ... Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болгов. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Я.Сд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал, гэм хорын хохирол нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Я.Сд 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Сг зайлшгүй тохиолдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.С нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн хөрөнгөгүй,  бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Я.С нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Я.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1. 2. 4, 36.6, 36 7. 36.8 дугаар зүйлийн 1. 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Я.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Я.Сд 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Сг зайлшгүй тохиолдолд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авахаас бусад тохиолдолд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.С нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Я.Сг нь хохирогч Б.Пд ............... төгрөг хохиролд төлсөн болохыг дурдаж, хохирогч Б.П нь цаашид гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгаас үүдэн гарах эмчилгээний болон бусад зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. /Эрүүл мэндийн даатгалын сан нэхэмжлэх эрх яах вэ/

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн хөрөнгөгүй,  бусдад төлөх төлбөргүй, шүүхээр шийдвэрлэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Я.С нь цагдан хоригдсон хоноггүй тус тус дурдсугай.

 

9 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Я.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ОЮУНТУНГАЛАГ