Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/960

 

 

 

 

 

 

   2023        07          04                                  2023/ШЦТ/960

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Г.Хатанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалмаа,

           улсын яллагч Т.Мөнх-Амгалан /томилолт/,

           иргэдийн төлөөлөгч Ж.С,

           хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Аод холбогдох эрүүгийн 0000 00000 0000  дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 0000 оны 03 дугаар сарын 02-ны өдөр УлаанБ хотод төрсөн, эрэгтэй, 00 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 34 дүгээр хороо, 60 дугаар гудамж, 000 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

 Б.А /регистрийн дугаар: АА00000000,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2023 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз 1 дүгээр гудамжны 14 тоотод амь хохирогч Д.Бг "Ээжтэй нь архидан согтуурлаа" гэх шалтгаанаар зодож, ир үзүүртэй зүйлээр шагайн тус газарт нь цохиж баруун шагайн дотор доод хэсгийн тараагуур, хураагуур судсыг бүрэн тасалж гэмтээсний улмаас Д.Б нь нас барсан буюу шүүгдэгч Б.А нь хүнийг санаатай алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “... болсон явдлыг санахгүй байгаа, хэргийн материалтай танилцсан. Гэм бурууд маргахгүй, болсон үйл явдалд харамсаж байна. Талийгаачийн ар гэрийнхнээс уучлалт гуйж байна. ...” гэв.

Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэхдээ: “...  ахын минь амь нас хохирсонд маш их гомдолтой байна. Хэрэгт баримтаар гаргаж өгсөн хохирлоо нэхэмжилнэ. ...” гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

2023 оны 03 дугаар сарын 16-ны өглөө 06 цаг 47 минутад цагдаагийн 102 дугаарт 88527051 дугаарын утсаар дуудлага өгсөн талаарх лавлагааны хуудас, /01 дэх хавтаст хэргийн 03 дахь тал/

 

2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хэргийн газрыг үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /01 дэх хавтаст хэргийн 15-20 дахь тал/,

 

2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, /01 дэх хавтаст хэргийн 11 дэх тал/,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Манай талийгаач ах Д.Б нь эхнэр хүүхэдгүй бөгөөд Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо, шар хадны 27 дугаар гудамжны 422 тоотод нэг хашаанд тус тусдаа ээж, дүү нарын хамт байшинд амьдардаг юм. ...Ээж хэлэхдээ цагаан сараас хойш ах чинь гэртээ байна гэж ярьж байсан. Түүнээс хойш ахтай уулзаагүй байж байгаад 4 хоногийн өмнө нэг удаа таарч онц юм ярилгүй зөрөөд өнгөрсөн. Ер нь дүү цөөтэй бид нартай нээлттэй юм яриад байдаггүй, дотогшоо зантай хүн байсан. Тэгээд өнөөдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс залгахаар болсон асуудлыг мэдэж ирлээ. ... Миний хувьд яг юу болсон гэдгийг нь мэдэхгүй байна цагдаагаас ярихаар нь цагдаа дээр ирж байна..." гэх мэдүүлэг, /01 дэх хавтаст хэргийн 43 дахь тал/,

 

Гэрч Н.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Би Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цайз 01 дүгээр гудамжны 14 тоотод эхнэр хүүхдийн хамтаар оршин суудаг юм. Манай төрсөн эгч Б нь том хүү Б.Аын гэрт амьдардаг байж байгаад 2022 оны 10 дугаар сарын сүүлээр манай хашаанд ирж буусан. Ирж буусан шалтгаан нь бага хүү Б.Б нь 44 дүгээр сургуульд сурдаг сурдаг сургуультай нь ойрхон учраас манай хашаанд ирж буусан.

Би 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ээжийнд очиж усанд орчхоод 18 цагийн орчим гэртээ ирсэн чинь гэрийн урд талд Монгол гэрт амьдардаг Б эгч, талийгаач Д.Б хоёр халамцуу байдалтай дуу нь чангарчихсан чанга чанга яриад хөхрөлдөөд байцгааж байсан. Тэгээд би гэрээс нь гараад гэртээ орсон. Түүнээс хойш гэртээ зурагт үзэж байгаад унтахын өмнө 22 цагийн орчим эгчийнд орсон Б эгч зүүн талын орон дээр хэвтчихсэн хажуу талд нь сандал дээр талийгаач Д.Б сууж байсан.

2023 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 04 цагийн орчим шиг санагдаж байна гэрийн хаалга тогшсон, эхнэр босоод гэрийн хаалга онгойлгож өгсөн дүү Б.А нилээн согтуу байдалтай орж ирсэн. Хоол цай хийж өгсөн идэхгүй байсан бөгөөд намайг машинд суулгаад өг гэхээр нь бид 2 хамт гэрээс гарсан. Тэгсэн Б.А ээжийнх рүүгээ орсон, би тамхи татаж байсан бөгөөд тамхиа татаж дуусаад араас нь удалгүй орсон.

Эгч Б зүүн талынхаа орон дээр хэвтэж байсан, хажуу талын шкафны хажууд талийгаач Д.Б толгойгоо гараараа барьчихсан эргэн тойрон шал нь нилэнхүйдээ цус болчихсон байсан. Би тухайн үед толгойгоо хагалчихсан байна гэж ойлгосон. Тэгээд Б.А наад цусаа арчихгүй яасан юм намайг эргээд ирэхэд наад цусаа арчсан байгаарай гээд гал тогооны шүүгээнд байсан заазуур аваад дайрах гэхээр нь би заазуурыг нь аваад Б.Аын гарнаас нь салгаж авсан.

Талийгаач Б.Аын өөдөөс ямар нэгэн зүйл яриагүй цус аа арилгачихсан байгааарай гэсэн чинь за за гээд байсан.

Би Б.Аод "ямар аймар зодсон юм бэ?" гэж хэлэхэд "харин зодчихлоо" гэж хэлсэн. Тэгээд би гэрээс нь гарахад миний араас гарч ирсэн. Б орон дээрээсээ "болиочээ" гээд байсан.

Би гэрлүүгээ орсон чинь миний хойноос орж ирээд надаас тамхиа аваад татсан тэр үед эхнэр хүүхдүүд унтаж байсан.

Тэгээд бид хоёр гэрээс нь гараад хашааны гадна талд байсан машиндаа суухаар нь жолоочийн эсрэг талын суудал дээр нь би суусан. Б.А намайг архи уух уу гэхээр нь би уухгүй гэж хэлсэн тэгсэн надтай хань болоод өг гэхээр нь зөвшөөрсөн. Ингээд Б.А өөрийнхөө машиныг бариад Баянзүрх дүүргийн хорооны 16-ийн Си Юү орж 2 ширхэг сөжү архи, нэг ундаа авсан чинь картанд байсан мөнгө хүрээгүй.

Тэндээсээ гараад буцаад машиндаа суусан. Намайг машиндаа суулгачхаад 16-ийн автобусны буудлын наана байрлах /найзууд шиг санагдаж байна/ буудал руу явсан. Удалгүй танихгүй 1 залуу 3 хүүхэн дагуулчихсан ирсэн. Юун хүмүүс вэ гэсэн чинь таксинд үйлчлээд оронд нь нэг шил архи авхуулах гэж байгаан гэж хэлсэн. Бид нар машинд 10 минут орчим суусан. Б.А нөгөө танихгүй залуу, 2 хүүхний хамт Си Юү орж сэрүүн нэртэй пивоноос 2 шилийг авчирсан. Тэндээсээ хөдлөөд газарчингийн хажуу талын “Үндсэн хүнс” нэртэй талхны үйлдвэрийн хойд талын гудамжинд орсон. Би урд талд сууж байгаа учраас тэд нарт пиво-г нь аягалж өгсөн. Б.А эхлээд нэг уучхаад дараа нь дахиад өгсөн чинь согтох гээд байна гээд уугаагүй би тэрийг нь уучихсан хоёр пиво ууж дуусчхаад цагаа харсан чинь 06 цаг 20 минут болж байсан... Би тэндээс алхаад гэртээ орж ирэхэд 06 цаг 30 минут болж байсан гэртээ орж ирээд удаагүй байхад Б эгч орж ирээд талийгаач Д.Бг “Өнгөрчих шиг боллоо” гэж хэлсэн. Би гэр лүү нь ороход амьсгал хураачихсан байсан...” гэх мэдүүлэг, /01 дэх хавтаст хэргийн 45-46 дахь тал/

 

Гэрч Н.Бын 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин өгсөн “...Миний ойлгосноор Б.А өдөр эхнэртэйгээ маргалдчихаад орой нь ээжийндээ очиж хонох гээд иртэл ээж нь согтуу мөн талийгаач согтуу байхаар нь Б.А ирэхдээ нэг шил архитай ирээд гэрт нь архи уусан юм шиг байгаа юм. Гэрийн баруун талын ширээн дээр гэрт нь архи уусан байх баруун талын ширээн дээр архины шил байсан... Би тухайн үед  гараараа толгойгоо бариад байхаар нь толгойгоо хагалчихсан байна гэж ойлгосон. Хөлд нь ямар нэг гэмтэл шарх байсан эсэхийг анзаарч хараагүй. Талийгаач явганаар өвдөглөөд суучихсан байсан. Би  ... Б.Аод уурлаад гараад явсан.  ... Гэрийн хаалга нүдхээр нь л мэдсэн. Би Б.Аыг заазуур авахаар нь цохих гэж байна гэж бодоод заазуурыг нь салгаж авсан... Миний бодлоор эхнэртэйгээ маргалдаад орой нь ээж дээрээ ирж хонох гээд ирэхэд нь согтуу байхаар нь уурандаа талийгаачийг зодсон байх.....Би Б.Аыг машиндаа тасарч унахад нь гэрлүүгээ харьсан бөгөөд хашаанд орж ирэхэд газар энэ тэндгүй цус болчихсон байсан, хашааны гадна талд байсан цусыг бол анзаарч хараагүй, мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, /1 дэх хавтаст хэргийн 48-49 дэх тал/,

 

Гэрч Н.Бын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Намайг кино үзэж дуусчхаад эгчийн гэр лүү ороход талийгаачийн биед болон хөлд ямар нэг цус болсон зүйл байгаагүй. Өөр гэмтэл шарх ч байгаагүй, Өдөр ээжийнд очиж усанд орчхоод гэртээ ирээд гэр лүүгээ орох үед гэрийнх нь хажуугаар гараад явахад гэр дотор талийгаач Д.Б, эгч Б хоёр чанга, чанга яриад байсан. ..” гэх мэдүүлэг, /01 дэх хавтаст хэргийн 51 дэх тал/

 

Гэрч Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...17 цагийн орчимд Д.Б гаднаас орж ирсэн, орж ирэхдээ жаахан уучихсан бололтой, халамцуу байдалтай орж ирсэн. Д.Бг гэрт байхад манай том хүү Монгол хотхонд гэр нь байдаг О гэх найзтайгаа орж ирсэн, орж ирэхдээ архи уучихсан байдалтай, 0.5 литрийн архитай ирсэн бөгөөд архинаасаа талаас нь нилээн доогуур болтол уучихсан байсан, манай хүү Б.А ууж байсан архинаас аяганд хийж өгөхөд Д.Б "би ийм архи уудаггүй" гэж хэлсэн, тэгсэн Б.А "та Хараа архинаас өөр архи уух биш" гэж хэлж байсан, тэрнээс болж энэ хоёрын хооронд маргаан үүссэн, ямар ч байсан миний харснаар талийгаачийг цохиж авч байсан, миний хувьд 3 хоног архи уучихсан болохоор зарим зүйлийг санахгүй байна... ямар ч байсан миний санаж байгаагаар Б.А заазуур аваад ир гэж ярьж байсан, манай дүү Бат битгий заазуур бариад бай хүн алчихна гээд булааж авч байсан, тэрийг тодорхой санаж байна, би унтаж байгаад өглөө 6 цагийн үед сэрсэн чинь талийгаач гаднаас орж ирээд газар уначихсан, талийгаачийн баруун дотор талын шагай хэсгээс цус гарчихсан байсан... манай хутга заазуур хийдэг шкаф байдаг тэрнээс авсан, маргалдсан шалтгаан нь талийгаач Д.Б нь Б.Аыг цохиод авсан чинь чи амжихгүй шүү гэж хэлсэн. Тэгсэн Б.А амжихыг харах уу гээд заазуур авч байсан, мөн ээжид архи авч өгсөн гэх шалтгаанаар маргаан үүссэн..." гэх мэдүүлэг, /01 дэх хавтаст хэргийн 58-59, 62 дахь тал/

 

Гэрч С.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...Би Баянзүрх дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Монгол хотхоны 66-д байрны 10 давхарт 83 тоотод төрсөн ахын хамтаар оршин суудаг юм. 2023 оны 03 дугаар сарын 15-ны оройны 21 цаг өнгөрч байхад яг минутыг нь хэлж мэдэхгүй байна Гансэлэм найзынхаа гэрээс нь гараад гэрлүүгээ орох гээд явж байхад найз Б.А, халзан Б ахын хамтаар явж байсан. Б.А, халзан Б ах хоёр намайг дуудсан тэр хоёр архи уусан бололтой халамцуу байсан. Айхтар согтуу бол байгаагүй. Бид гурав айл руу орох гэсэн чинь нөгөө айлын хүн нь гэрийнхээ хаалгыг онгойлгоогүй, тэгсэн халзан Б ах явлаа гээл яваад өгсөн. Б.А бид хоёр 44 дүгээр сургуулийн замын хойд талын Баянзүрх 2 захын урд талын зогсоолоос машиныг нь аваад ээжийнх нь гэр болох Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, цайзын 1 дүгээр гудамжны 10 тоот хашаанд байх Монгол гэрт орсон. Б.Аын ээж нь орон дээрээ сууж байсан харин үүдэнд танихгүй эрэгтэй ах өвдгөө барьчихсан сууж байсан. Би бол бодохдоо тэр хүнийг ээжтэй нь найз нөхдийн холбоотой байх гэж бодсон, тэрнээс тэр хүнийг өмнө нь хараагүй, танихгүй хүн байсан. Б.А орж ирээд нөгөө ахыг юу хийж байгаан" гэсэн чинь нөгөө ах өөдөөс нь хэрэлдээд байсан би одоо яг юу юу гэж хэрэлдсэн гэдгийг нь мэдэхгүй байна. Миний хувьд зодоон цохионоос хол байдаг, настай аавдаа хоол ундыг хийж өгөх хэрэгтэй байсан учраас тэр хоёрыг больцгоо гэж хэлээд гэрлүүгээ харилаа гээд авсан. Тэрнээс хойш юу болсныг нь мэдэхгүй байна... Намайг ороход гэрийн шалан дээр ямар нэгэн цус болсон зүйл байгаагүй..... Б.А, нөгөө ахыг толгой руу нь гараараа цохисон. Маргаан болоод зодоон болох гээд байхаар нь би больцгоо больцгоо гээд салгачхаад гараад явсан. Тэр ах бол Б.Аыг хэлэх хэлэхгүй үгээр хэлээд хараагаад байсан...Би бол тэр өдөр согтоогүй бүх зүйлийг санаж байна... "гэх мэдүүлэг, /01 дэх хавтаст хэргийн 75-76, 126 дахь тал/ 

 

Гэрч Н.Сийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...2023 оны 03 дугаар сарын 16-ны өглөө багцаагаар 03 цагийн орчим шиг санагдаж байна, гэрийн хаалга тогшихоор нь би босоод хаалга онгойлгосон чинь Бын том хүү Б.А согтуу байдалтай орж ирсэн. Би хойд талын өрөө рүү яваад орсон, оронд нь нөхөр Н.Б босож ирсэн. Тэгсэн Б.А "би согтуу байна......би Б архи уугаад байхаар нь зодчихлоо" гэж хэлсэн.... Б эгч манайд гүйж ирээд энэ хүн үхчихлээ гэхээр нь нөхөр бид 2 гэрийнх нь үүднээс харсан чинь гэрийн шал нь нилэнхүйдээ цус болчихсон, талийгаач үүдэнд хэвтэж байсан..." гэх мэдүүлэг, /01 дэх хавтаст хэргийн 53-56 дахь тал/,

 

Насанд хүрээгүй гэрч Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Архи үнэртэж байсан гэхдээ нээх их уугаагүй байсан. Манай гэр халуун болохоор дүүтэйгээ тоглох гээд Н.Б ахын очсон. Намайг хичээлээсээ тараад гэртээ ирсний дараа ах Б.А ирээгүй. Би биеийн тамирын хувцсаа ялгаж авчхаад Н.Б ахынд орох гэж байхад Д.Б ах ирсэн. Харин Б.А ах ирээгүй байсан. Хэзээ ирснийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, /01 дэх хавтаст хэргийн 89-91 дэх тал/

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 869 дугаартай "

1. Талийгаачид баруун шагайн дотор доод хэсгийн тараагуур, хураагуур судсыг бүрэн тасалж гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийд зүсэгдсэн шарх, Баруун зүүн чихний дэлбэнд омог, өмнө болон арын төвгөрт цус хуралт, хуйх, гавлын шар хальс, дагзанд цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, хамрын нуруу, дух, зүүн эгэмд цус хуралт, дух, зүүн хацрын төвгөр, хамар эрүүнд зүулгаралт, доод уруулд няцарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь мохоо болон хурц иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгджээ.

2. Үхэлд шууд хүргэх архаг хууч өвчин тогтоогдоогүй.

3. Дээжүүдэд цусанд 0.6 промилл спиртийн зүйл хэрэглэсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна, талийгаач нь цогцсын гадна үзлэгээр нас бараад 4-6 цаг болсон байжээ.

4. Талийгаачид баруун шагайн дотор доод хэсгийн тараагуур, хураагуур судсыг бүрэн тасалж гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цочмогоор цус алдаж, цус алдалтын шокт орж нас баржээ" гэх дүгнэлт /01 дэх хавтаст хэргийн 151-155 дахь тал/,

 

Шинжээч эмч Ө.Сарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...Шагайн дотор талд зүсэгдсэн гэмтэл нь үхэлд хүргэсэн тул хүнд гэмтэл хамаарна, бүх гэмтлүүд нь шинэ байсан, дээрх гэмтлүүд нь энэ өдөр үүссэн байх боломжтой, цогцост хуучин гэмтэл байгаагүй, архи согтууруулах ундаа хэрэглэсэн хүн өвдөлтийг бага зэрэг мэдрэхээс өөрөөр бусад зовуурь адил илэрнэ, хөнгөн зэргийн согтолттой үед мөн адил өвдөлт бага зэрэг мэдэрч, бусад зовуурь ижил илэрнэ, Зовуурь нь шарх аваад хорсож цус алдана, цус алдаж байгаа хүн ухаан санаа самуурах, ухаан бүдгэрэх, ухаан алдах зэрэг үйлдлүүд болно. Хохирогч нь 2 жилийн өмнө шагайн хэсгээрээ гэмтэл авч байсан нь үхэлд нөлөөлөөгүй..." гэх мэдүүлэг, /01 дэх хавтаст хэргийн 165-166 дахь тал/

 

Шинжээч эмч Ц.Бадралын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...Би 2023 оны 03 сарын 16-ны өдрийн 10 цаг 40 минутад амь хохирогч Д.Бгийн цогцост үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн, Үзлэг хийхэд талийгаач нь нас бараад 4-6 цаг болсон байсан. Дээрх нас барсан хугацааг талийгаачийн цогцост үзлэг хийсэн цагаас урагш хасаж тооцвол 4 цаг 40 минутаас 06 цаг 40 минутын хооронд нас барсан байх боломжтой, нас барсан хугацааг цогцост эрт үеийн өөрчлөлт, хөрөлт, хөшилт, хүүрийн толбны илрэл. шулуун гэдэсний хэм буюу биеийн температураар баримжаалан тогтоосон болно..." гэх мэдүүлэг, /01 хавтаст хэргийн 167 дахь тал/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт:

 

  • Иргэний үнэлэхийн лавлагаа /02 дахь хавтаст хэргийн 40 дэх тал/,
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /02 дахь хавтаст хэргийн 38 дахь тал/
  • 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, /02 дахь хавтаст хэргийн 59 дэх тал/,
  • 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Нийслэлийн ерөнхий боловсролын ЛаБатори 44 дүгээр сургуулийн тодорхойлолт, /01 дэх хавтаст хэргийн 249 дэх  тал/

 

Гэрч З.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би Бын Б.А гэх хүнтэй найз нөхөд болоод 17 жил болж байна. Уг нь миний мэдэхийн хүний аминд хүрэхээр залуу бол биш хорхойд хоргүй хүн чанартай тусархаг нийтэч зантай их сэтгэлтэй, шударга зантай бид нар өмнө гэр бүлгүй байхдаа тогтмол уулздаг байсан боловч гэр бүлтэй болсноос хойш хааяа л уулздаг болсон гэхдээ утсаар бол байнга л ярьдаг байсан. Ар гэртээ анхаарал халамж сайтай аав хүний үүргийг маш сайн биелүүлдэг. Архийг нь бол тогтмол уугаад байдаггүй хавъя найз нөхөд хамт олноороо нийлэх баяр ёслол үеэр архи уудаг гэхдээ архи уусан үедээ иймээ тиймээ зан гаргаж байгаагүй. Өмнө гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, тэр талаар сонсож байгаагүй ” мэдүүлэг, /01 дэх хавтаст хэргийн 64-65 дахь тал/

 

Гэрч Э.Бжавын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Бын Б.А бид хоёр хар багийн найз нөхдийн холбоотой. Зан чанарын хувьд миний найз хүнтэй нийтэч алиа хошин зантай хүн болгонтой найзархаг хунд тусч залуу байгаа юм. Бын Б.А нь эхээс 2 уулаа айлын том нь доороо нэг дүүтэй найз нөхөд хамт олныхоо дунд нэр хүндтэй арван жилд сурдаг байхдаа сагсан бөмбөг тоглодог сургууль болон анги хамт олноос зохион байгуулсан арга хэмжээнд идэвх санаачилгатай оролцдог. Голцуу заал авдаг байсан сүүлийн үед компьютер тоглоом тоглох болсон. Б.А сүүлийн хэдэн сар архи уугаагүй байсан тамхи бол татдаг. Архи уусан үедээ элдэв янзын буруу зан төлөв гаргаад байдаггүй алиа хошин зантай болчихдог. Гэр бүлдээ анхаарал халамж сайтай, бага охиндоо их хайртай байнга л цуг явж байдаг... ” гэх мэдүүлэг, /01 дэх хавтаст хэргийн 67-68 дахь тал/

 

Гэрч Ө.Уын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Б.А нь байдаг л нэг залуу, элдвийн муухай ааш авир байхгүй, байдаг л нэг эрэгтэй. Бид хоёр бол найз нөхдийн холбоотой. Аав, ээжийг нь сайн мэдэхгүй ээж нь бол одоо амьд сэрүүн байдгийг мэднэ, ах дүүгийн талаар бол сайн мэдэхгүй. Архи дарс их ууж иддэггүй, хэвийн л хүн шиг хааяа нэг ууж байгаа л харагддаг, байнга архи уугаад ажил амьдралаа бол алдаад байдаггүй. Архи уусан үедээ байдаг зангаараа байдаг. Гэр бүл эхнэр хүүхэдтэй. Эхнэр нь хэн, хэдэн хүүхэдтэй талаар мэдээгүй байна...” гэх мэдүүлэг, /01 дэх хавтаст хэргийн 70-71 дэх тал/

 

Гэрч Т.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Архи уусан үедээ айхтар муухай зан төлөв гаргаад байдаггүй. Миний үгэнд орчихдог. Харин өөдөөс нь эвгүй харьцах юм бол өөдөөс маргалдах гээд байдаг. Тэрнээс бол ямар нэгэн буруу зан төлөв байхгүй...” гэх мэдүүлэг, /01 дэх хавтаст хэргийн 85-86 дахь тал/

 

Гэрч А.У мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...ар гэрийн хувьд эхнэр Нандинцэцэг нь ажил хийдэг. Б.А нь охиноо хараад хичээл сургуульд нь хүргэж өгөөд бусад цагаар нь таксинд явдаг. Гэр ахуйн ажлаа амжуулаад байдаг. Хөдөлмөрч мундаг хүн байгаа юм...” гэх мэдүүлэг, /01 дэх хавтаст хэргийн 102 дахь тал/

 

Гэрч Н.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Миний дүү эхнэртэйгээ суугаад 7-8 жил л болж байгаа. Амьдрал ахуй дажгүй хүний хэрэглэдэг л зүйлийг хэрэглэдэг. Миний мэдэхийн хутга шөвөг бариад хүн рүү дайраад байсныг нь санахгүй байна...” гэх мэдүүлэг, /01 дэх хавтаст хэргийн 104 дэх тал/

 

Гэрч Г.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Манай найз Б.А тамхи бол татдаг. Хааяа архи уудаг. Архи уусан үедээ агсам согтуу тавих хүнтэй маргалдаж муудах аливаа нэг буруу зан төлөв гаргаж байхыг нь харж байгаагүй...” гэх мэдүүлэг, /01 дэх хавтаст хэргийн 106 дахь тал/

 

Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “Бын Б.А нь миний төрсөн охин Бын хамгийн том хүүхэд нь байгаа юм.Доороо нэг дүүтэй. Эхээс төрөөд 16 нас хүртлээ миний гар дээр өсөж хүмүүжсэн. Тэрнээс хойш биеэ дааж тус тусдаа амьдрал зохиож одоо тус тусдаа амьдарч байгаа. Би Б.Аыг өмнө нь цэцэрлэг, ясли-д хүмүүжиж байсан эсэхийг нь одоо санахгүй байна. Ямар ч байсан ерөнхий боловсролын сургуульд сурдаг байхдаа анги хамт олон болон найз нөхдийнхөө дунд нэр хүндтэй хүүхэд байсан. Сурлага дунд зэргийн сурлагатай, сагсан бөмбөг тоглодог байсан...” гэх мэдүүлэг, /01 дэх хавтаст хэргийн 114 дэх тал/

 

          Гэрч Б.МөнхБын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би өөрөө дээрээ ахгүй болохоор Б.Атой ойр дотно байдаг, сонирхол нэгтэй болохоор санаа нийлэг, муудаж сайндаж байгаагүй, байнга инээдэг хүн байсан. Гэр бүлдээ асуудал үүсгээд агсам тавиад янз бүр боллоо гэсэн зүйл манай эгч Нандинцэцэг хэлж байгаагүй. Сайн аав, сайн хүргэн ах гэж тодорхойлно. Бид хоёр нэг ижил сонирхолтой машин засах гэдэг тал дээр санаа нийлдэг. Архи дарс энээ тэрээ тийм их хүргэлдэггүй, тийм асуудлаас ер нь бол хол хүн, ямар нэгэн зүйл даатгаад үлдээхэд итгэж болохоор шударга хүн байдаг. Архийг бол огт хэрэглэдэггүй гэж ойлгож болохгүй, ер нь бол тохируулж хэргэлдэг гэж ойлгож болно...” гэх мэдүүлэг, /01 дэх хавтаст хэргийн 116-117 дахь тал/ зэрэг болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

  Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

 

Хэрэгт гэрч, сэжигтэн, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалтад заасан “Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардсан, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлсэн, хүч хэрэглэсэн” гэх зүйл тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйл 5 дахь хэсэгт заасан “Гэрч нь өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхийг  тус тус эдэлсэн, хууль тайлбарлаж, сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй этгээд гаргасан байх тул үнэн зөвд тооцов.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

  Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл: 

 

Шүүгдэгч Б.А нь 2023 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз 1 дүгээр гудамжны 14 тоотод амь хохирогч Д.Бг "Ээжтэй нь архидан согтуурлаа" гэх шалтгаанаар зодож, ир үзүүртэй зүйлээр шагайн тус газарт нь цохиж баруун шагайн дотор доод хэсгийн тараагуур, хураагуур судсыг бүрэн тасалж гэмтээсний улмаас Д.Б нь нас барсан буюу шүүгдэгч Б.А нь хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болон нь дараах нотлох баримтуудаар нотлогдон, тогтоогдсон байна гэж үзлээ. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм бурууд маргаагүйгээ илэрхийлсэн нөхцөл байдал, 

Гэрч Н.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн 3 удаагийн “... Би 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр ээжийнд очиж усанд орчхоод 18 цагийн орчим гэртээ ирсэн чинь гэрийн урд талд Монгол гэрт амьдардаг Б эгч, талийгаач Д.Б хоёр халамцуу байдалтай дуу нь чангарчихсан чанга чанга яриад хөхрөлдөөд байцгааж байсан. Тэгээд би гэрээс нь гараад гэртээ орсон. Түүнээс хойш гэртээ зурагт үзэж байгаад унтахын өмнө 22 цагийн орчим эгчийнд орсон Б эгч зүүн талын орон дээр хэвтчихсэн хажуу талд нь сандал дээр талийгаач Д.Б сууж байсан.

2023 оны 03 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнийн 04 цагийн орчим шиг санагдаж байна гэрийн хаалга тогшсон, эхнэр босоод гэрийн хаалга онгойлгож өгсөн дүү Б.А нилээн согтуу байдалтай орж ирсэн. Хоол цай хийж өгсөн идэхгүй байсан бөгөөд намайг машинд суулгаад өг гэхээр нь бид 2 хамт гэрээс гарсан. Тэгсэн Б.А ээжийнх рүүгээ орсон, би тамхи татаж байсан бөгөөд тамхиа татаж дуусаад араас нь удалгүй орсон.

Эгч Б зүүн талынхаа орон дээр хэвтэж байсан, хажуу талын шкафны хажууд талийгаач Д.Б толгойгоо гараараа барьчихсан эргэн тойрон шал нь нилэнхүйдээ цус болчихсон байсан. Би тухайн үед толгойгоо хагалчихсан байна гэж ойлгосон. Тэгээд Б.А наад цусаа арчихгүй яасан юм намайг эргээд ирэхэд наад цусаа арчсан байгаарай гээд гал тогооны шүүгээнд байсан заазуур аваад дайрах гэхээр нь би заазуурыг нь аваад Б.Аын гарнаас нь салгаж авсан.

Талийгаач Б.Аын өөдөөс ямар нэгэн зүйл яриагүй цус аа арилгачихсан байгаарай гэсэн чинь за за гээд байсан.

Би Б.Аод "ямар аймар зодсон юм бэ?" гэж хэлэхэд "харин зодчихлоо" гэж хэлсэн. Тэгээд би гэрээс нь гарахад миний араас гарч ирсэн. Б орон дээрээсээ "болиочээ" гээд байсан.

Би гэр лүүгээ орсон чинь миний хойноос орж ирээд надаас тамхиа аваад татсан...   би гэртээ орж ирэхэд 06 цаг 30 минут болж байсан гэртээ орж ирээд удаагүй байхад Б эгч орж ирээд талийгаач Д.Бг “Өнгөрчих шиг боллоо” гэж хэлсэн. Би гэр лүү нь ороход амьсгал хураачихсан байсан... Би тухайн үед  талийгаачийг гараараа толгойгоо бариад байхаар нь толгойгоо хагалчихсан байна гэж ойлгосон. Хөлд нь ямар нэг гэмтэл шарх байсан эсэхийг анзаарч хараагүй. Талийгаач явганаар өвдөглөөд суучихсан байсан. Би  ... Б.Аод уурлаад гараад явсан. ... Би Б.Аыг заазуур авахаар нь цохих гэж байна гэж бодоод заазуурыг нь салгаж авсан... Миний бодлоор эхнэртэйгээ маргалдаад орой нь ээж дээрээ ирж хонох гээд ирэхэд нь согтуу байхаар нь уурандаа талийгаачийг зодсон байх.....Би Б.Аыг машиндаа тасарч унахад нь гэрлүүгээ харьсан бөгөөд хашаанд орж ирэхэд газар энэ тэндгүй цус болчихсон байсан... ” гэх мэдүүлгүүд, /01 дэх хавтаст хэргийн 45-46, 48-49, 51 дэх тал/

 

Гэрч Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...  манай хүү Б.А ууж байсан архинаас аяганд хийж өгөхөд Д.Б "би ийм архи уудаггүй" гэж хэлсэн, тэгсэн Б.А "та Хараа архинаас өөр архи уух биш" гэж хэлж байсан, тэрнээс болж энэ хоёрын хооронд маргаан үүссэн, ямар ч байсан миний харснаар талийгаачийг цохиж авч байсан, миний хувьд 3 хоног архи уучихсан болохоор зарим зүйлийг санахгүй байна... ямар ч байсан миний санаж байгаагаар Б.А заазуур аваад ир гэж ярьж байсан, манай дүү Бат битгий заазуур бариад бай хүн алчихна гээд булааж авч байсан, тэрийг тодорхой санаж байна, би унтаж байгаад өглөө 6 цагийн үед сэрсэн чинь талийгаач гаднаас орж ирээд газар уначихсан, талийгаачийн баруун дотор талын шагай хэсгээс цус гарчихсан байсан... манай хутга заазуур хийдэг шкаф байдаг тэрнээс авсан, маргалдсан шалтгаан нь талийгаач Д.Б нь Б.Аыг цохиод авсан чинь чи амжихгүй шүү гэж хэлсэн. Тэгсэн Б.А амжихыг харах уу гээд заазуур авч байсан, мөн ээжид архи авч өгсөн гэх шалтгаанаар маргаан үүссэн..." гэх мэдүүлэг, /01 дэх хавтаст хэргийн 58-59, 62 дахь тал/

 

Гэрч С.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн  "...  Б.А, нөгөө ахыг толгой руу нь гараараа цохисон. Маргаан болоод зодоон болох гээд байхаар нь би больцгоо больцгоо гээд салгачхаад гараад явсан. Тэр ах бол Б.Аыг хэлэх хэлэхгүй үгээр хэлээд хараагаад байсан..." гэх мэдүүлэг, /1 дэх хавтаст хэргийн 75-76 тал/ 

 

Гэрч Н.Сийн өгсөн "...2023 оны 03 дугаар сарын 16-ны өглөө багцаагаар 03 цагийн орчим шиг санагдаж байна, гэрийн хаалга тогшихоор нь би босоод хаалга онгойлгосон чинь Бын том хүү Б.А согтуу байдалтай орж ирсэн. Би хойд талын өрөө рүү яваад орсон, оронд нь нөхөр Н.Б босож ирсэн. Тэгсэн Б.А "би согтуу байна......би Б архи уугаад байхаар нь зодчихлоо" гэж хэлсэн.... Б эгч манайд гүйж ирээд энэ хүн үхчихлээ гэхээр нь нөхөр бид 2 гэрийнх нь үүднээс харсан чинь гэрийн шал нь нилэнхүйдээ цус болчихсон, талийгаач үүдэнд хэвтэж байсан..." гэх мэдүүлэг, / 01 дэх хавтаст хэргийн 53-56 дахь тал/,

Гэрч Б.Ц.Мгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... шөнө унтаж байсан манай гэрийн үүдний хаалгыг чанга чанга тогшсон. Манай ээж босоод хаалга онгойлгож өгсөн. Б.А ах орж ирээд Батаа ахыг дуудаад өгөөч гэж хэлж байсан. Аав босоод Б.А ах дээр очсон. Б.А ах аавд Д.Б ахыг цусыг нь гартал зодчихлоо ч гэлүү зодсон талаар хэлсэн...би өглөө 06 цагт босоод нүүр гараа угаачхаад байж байхад аав гаднаас орж ирээд удаагүй байхад Б эгч гаднаас орж ирээд Д.Б амьсгалахгүй, хөдлөхгүй байна, үхчихсэн юм шиг байна гэж хэлсэн. ... гэрийнх нь хаалга онгорхой байхаар нь үүдээр нь хальт шагайж харсан чинь талийгаач гэрийн шалан дээр, довжооны дотор талд нь хэвтэж байсан... ”, /1 дэх хавтаст хэргийн 82-83 дах тал/

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 869 дугаартай " ...Талийгаачид баруун шагайн дотор доод хэсгийн тараагуур, хураагуур судсыг бүрэн тасалж гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийд зүсэгдсэн шарх, Баруун зүүн чихний дэлбэнд омог, өмнө болон арын төвгөрт цус хуралт, хуйх, гавлын шар хальс, дагзанд цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, хамрын нуруу, дух, зүүн эгэмд цус хуралт, дух, зүүн хацрын төвгөр, хамар эрүүнд зүулгаралт, доод уруулд няцарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь мохоо болон хурц иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүсгэгджээ. .... талийгаач нь цогцсын гадна үзлэгээр нас бараад 4-6 цаг болсон байжээ. ....Талийгаачид баруун шагайн дотор доод хэсгийн тараагуур, хураагуур судсыг бүрэн тасалж гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цочмогоор цус алдаж, цус алдалтын шокт орж нас баржээ..." гэх дүгнэлт, /1 дэх хавтаст хэргийн 151-155 дахь тал/,

 

Шинжээч эмч Ө.Сарангэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...Шагайн дотор талд зүсэгдсэн гэмтэл нь үхэлд хүргэсэн тул хүнд гэмтэлд хамаарна, бүх гэмтлүүд нь шинэ байсан, дээрх гэмтлүүд нь энэ өдөр үүссэн байх боломжтой, цогцост хуучин гэмтэл байгаагүй, архи согтууруулах ундаа хэрэглэсэн хүн өвдөлтийг бага зэрэг мэдрэхээс өөрөөр бусад зовуурь адил илэрнэ, хөнгөн зэргийн согтолттой үед мөн адил өвдөлт бага зэрэг мэдэрч, бусад зовуурь ижил илэрнэ, Зовуурь нь шарх аваад хорсож цус алдана, цус алдаж байгаа хүн ухаан санаа самуурах, ухаан бүдгэрэх, ухаан алдах зэрэг үйлдлүүд болно. Хохирогч нь 2 жилийн өмнө шагайн хэсгээрээ гэмтэл авч байсан нь үхэлд нөлөөлөөгүй..." гэх мэдүүлэг, /1 дэх хавтаст хэргийн 165-166 тал/

 

Шинжээч эмч Ц.Бадралын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн "...Би 2023 оны 03 сарын 16-ны өдрийн 10 цаг 40 минутад амь хохирогч Д.Бгийн цогцост үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн, үзлэг хийхэд талийгаач нь нас бараад 4-6 цаг болсон байсан. Дээрх нас барсан хугацааг талийгаачийн цогцост үзлэг хийсэн цагаас урагш хасаж тооцвол 4 цаг 40 минутаас 06 цаг 40 минутын хооронд нас барсан байх боломжтой, нас барсан хугацааг цогцост эрт үеийн өөрчлөлт, хөрөлт, хөшилт, хүүрийн толбоны илрэл, шулуун гэдэсний хэм буюу биеийн температураар баримжаалан тогтоосон болно..." гэх мэдүүлэг, /01 дэх хавтаст хэргийн 167 дахь тал/

 

2023 оны 03 дугаар сарын 16-ны өглөө 06 цаг 47 минут-д цагдаагийн 102 дугаарт 88527051 дугаарын утсаар дуудлага өгсөн талаарх лавлагааны хуудас, /01 дэх хавтаст хэргийн 03 дахь тал/

 

2023 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хэргийн газрыг үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /01 дэх хавтаст хэргийн 15-20 дахь тал/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулж байхыг шаарддаг. Хүнийг алах гэмт хэрэг нь хүн нас барснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Энэ гэмт хэргийн тухайд шүүгдэгч Б.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ талийгаачийг “Ээжтэй нийлж архи уулаа, өгсөн архи уусангүй” гэх ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж, талийгаачийн биед нь баруун шагайн дотор доод хэсгийн тараагуур, хураагуур судсыг бүрэн тасалж, хэвлийд зүсэгдсэн шарх, баруун зүүн чихний дэлбэнд омог, өмнө болон арын төвгөрт цус хуралт, хуйх, гавлын шар хальс, дагзанд цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, хамрын нуруу, дух, зүүн эгэмд цус хуралт, дух, зүүн хацрын төвгөр, хамар эрүүнд зулгаралт, доод уруулд няцарсан шарх бүхий гэмтлүүдийг ир үзүүртэй зүйл болон мохоо зүйлээр зодож учруулсан бөгөөд Б.Аын ир үзүүртэй зүйлээр талийгаачийн баруун шагайн дотор доод хэсэгт цохиж тараагуур, хураагуур судсыг бүрэн тасалж гэмтээсний улмаас амь хохирогч Д.Б нь нас барсан үйл явдал болсон нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Өөрөөр хэлбэл амь хохирогч Д.Бгийн үхэл нь шүүгдэгч Б.Аын санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Б.А нь өөрийн үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, амь насанд хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдсээр байж бусдын эрүүл мэндэд санаатай халдсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь бусдын амь насыг санаатай хохироосон буюу бусдыг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм бурууд маргаагүй болно.

 

Иймд шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч шүүгдэгч Б.Аыг гэмт хэрэг үйлдсэн “Гэм буруутай” гэх дүгнэлтийг гаргасан болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

Мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д ...хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж тус тус хуульчилжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б нь амь хохирогчийн оршуулгын зардалд хэрэгт баримтаар 7.083.983 төгрөг нэхэмжилснээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчийн зүгээс 500.000 төгрөгийн хохирол нөхөн төлснийг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар мэдүүлсэн болно.

Иймд шүүгдэгчээс 6.583.983 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүгдэгч Б.Аод эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон,  согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй дүгнэж байна, мөн хуульд заасан бусад нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар  ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч гэм бурууд маргаагүй, мөн төрсөн ээж, 11 настай төрсөн дүү нараа харгалзах, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, тэдгээрийн тэжээн тэтгэдэг нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхдээ гэмт үйлдэлд согтуурсаны улмаас эрүүл ухаанаар хандаагүй, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн, тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан энэ зүйл хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулбал зохих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан гэм буруугийн зарчмын дагуу шүүгдэгч Б.А гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино”  гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүгдэгч Б.Аод эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг   хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж тус тус дүгнэв. 

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал, улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт, гэм хорын хохирол нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон шүүгдэгчийн ар гэрийн нөхцөл байдал, гэмт үйлдэлдээ гэмшиж хандаж буй хандлага, хувийн байдал зэрэгт нийцүүлэн Б.Аын гэм  буруутай үйлдлийн улмаас  хүний амь хохирсон, үйлдсэн  гэмт хэрэг  нь  хүнд  гэмт хэргийн  ангилалд хамаарч  буй  зэргийг  харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал, тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 109 хоногийг эдлэх ялд оруулан тооцох үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэргийн хамт хадгалж, мөн хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, СүхБ, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж тус тус шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Аод 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Аод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Аын урьд цагдан хоригдсон 109 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аоос 6.583.983 /зургаан сая таван зуун наян гурван мянга есөн зуун наян гурав/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Зээрднүүд овогт Доржготовын Батцэцэг /регистрийн дугаар УГ76122300, Баянзүрх дүүрэг 09 дүгээр хороо шар хадны 27-422 тоотод оршин суух/-т төлүүлсүгэй.   

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсэгт тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДиг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж хадгалж,  1 /нэг/ ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, СүхБ, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт тус тус даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Аод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Э.ОЮУНТУНГАЛАГ