Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 10

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр

улсын яллагч Т.Эрдэнэбат

хохирогч М.Болормаа, Ц.Батболд, Ц.Нямбаяр

шүүгдэгч Ж.Алтанбаганын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ

шүүгдэгч Ц.Эрдэнэбаярын өмгөөлөгч Ж.Мөнхнасан

шүүгдэгч П.Нямсүрэн, Б.Должмаа нарын өмгөөлөгч Б.Болормаа

шүүгдэгч Б.Баярмаагийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 155 дугаар зүйлийн 155.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Сэрүүн овогт Жанчивын Алтанбагана, Боржигон овогт Цэцэгмаагийн Эрдэнэбаяр, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Еншөөбү овогт Пүрэвийн Нямсүрэн, Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дампил овогт Балъяанжавын Баярмаа, Жалайр овогт Батбаярын Должмаа нарт холбогдох 201507000221 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат 1-21 тоот оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ДК92022701 регистрийн дугаартай Батбаярын Должмаа гэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1989 оны 11 сарын 08-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт 11-3 тоотод оршин суух, Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 10-ны 82 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялыг мөн шүүхийн 2005 оны 09 сарын 20-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд нь багтааж Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 10 сарын хугацаагаар хойшлуулсан, Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж ялыг эдэлсэн, Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар 28 хоногийн баривчлах ялаар шийтгэгдэж 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 5 жил 1 сар 10 хоногийн хорих ял дээр 05 сар 28 хоногийн баривчлах ялыг нэмж нэгтгэн бүгд эдлэх ялыг 5 жил 7 сар 8 хоногийн хугацаагаар тогтоосон, Сонгино Хайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 2011 оны 10 сарын 27-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 7 сар 8 хоногийн хорих ял дээр нэмж нийт эдлэх ялыг 6 жил 7 сар 8 хоногийн хорих ялаар тогтоосон, улсаас авсан гавьяа шагналгүй, ДЮ89110871 регистрийн дугаартай Боржигон овогт Цэцэгмаагийн Эрдэнэбаяр гэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн1988 оны 07 сарын 16-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, бичиг үсэг мэдэхгүй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт баг 3-35 тоотод оршин суух, Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхийн  2003 оны 05 дугаар сарын 28-ны 82 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхийн  2005 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан * Өршөөл үзүүлэх тухай * хуульд хамрагдаж эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 27 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, Сонгино хайрхан дүүргийн шүүхийн  2009 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, , Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ДЮ88071617 регистрийн дугаартай Сэрүүн овогт Жанчивын Алтанбагана гэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 27 настай, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат 1-21 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн   2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож  Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, УУ90050119 регистрийн дугаартай Еншөөбү овогт Пүрэв Нямсүрэн гэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1967 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, багш, эдийн засагч нягтлан бодогч мэргэжилтэй, дээд боловсролтой, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт баг 13-1 тоотод оршин суудаг, хувийн бизнес эрхэлдэг, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Д367050108 регистрийн дугаартай Дампил овогт Балъяанжавын Баярмаа гэв.

Шүүгдэгч Ж.Алтанбагана нь бүлэглэн, давтан үйлдлээр П.Нямсүрэнтэй бүлэглэн ашиг олох зорилгоор, шунахайн сэдэлтээр 2015 оны 11 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 14-23 тоотод оршин суух иргэн М.Болормаагийн гэрт нэвтрэн орж эд зүйл хулгайлж 677500 төгрөгийн хохирол учруулсан, П.Нямсүрэн, Ц.Эрдэнэбаяр нартай бүлэглэн ашиг олох зорилгоор, шунахайн сэдэлтээр 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 1-14 тоотод оршин суух иргэн Х.Сүхбатын гэрт нэвтрэн орж эд зүйл хулгайлж 172 930 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 10 дугаар сарын 30-ны орой ашиг олох зорилгоор, шунахайн сэдэлтээр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр Хилчний 10 тоотод оршин суух иргэн П.Ган-Эрдэнийн гэрт нэвтрэн орж эд зүйл хулгайлж 425 000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 11 дүгээр сарын 25-ны орой ашиг олох зорилгоор, шунахайн сэдэлтээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 1-7 тоотод оршин суух иргэн Д.Дашиймаагийн гэрт нэвтрэн орж эд зүйл хулгайлж 365 000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ашиг олох зорилгоор, шунахайн сэдэлтээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 3-11 тоотод оршин суух иргэн Д.Авирмэдийн гэрт нэвтрэн орж эд зүйл хулгайлж 2 018 500 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ашиг олох зорилгоор, шунахайн сэдэлтээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 13-4Б тоотод оршин суух иргэн Я.Дорлиг, Н.Отгонжав нарын гэрт нэвтрэн орж эд зүйл хулгайлж хохирогч Я.Дорлигт 1 070 000 төгрөгийн, хохирогч Н.Отгонжавд 901 500 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 07 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө ашиг олох зорилгоор, шунахайн сэдэлтээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 5-15 тоотод оршин суух иргэн Ж.Жаргалсайханы гэрт нэвтрэн орж эд зүйл хулгайлж 595 000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ашиг олох зорилгоор, шунахайн сэдэлтээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 6-24 тоотод оршин суух иргэн Б.Наранбаатарын гэрт нэвтрэн орж эд зүйл хулгайлж 1 750 000 төгрөгийн хохирол учруулсан, Ц.Эрдэнэбаярын Есөнбулаг сумын Харзат багаас хулгайлсан эд зүйлээс зөөврийн компьютерийг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр борлуулсан, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр прокурорын хяналтаас оргосон,

 шүүгдэгч Ц.Эрдэнэбаяр нь бүлэглэн, давтан үйлдлээр Ж.Алтанбагана, П.Нямсүрэн нартай бүлэглэн ашиг олох зорилгоор, шунахайн сэдэлтээр 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 1-14 тоотод оршин суух иргэн Х.Сүхбатын гэрт нэвтрэн орж эд зүйл хулгайлж 172 930 төгрөгийн хохирол учруулсан, П.Нямсүрэнтэй бүлэглэн ашиг олох зорилгоор, шунахайн сэдэлтээр 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн Жаргалантын хорооны 7-22 тоотод оршин суух иргэн Ц.Батболдын гэрт нэвтрэн орж эд зүйл хулгайлж 1 761 000 төгрөгийн, мөн ашиг олох зорилгоор, шунахайн сэдэлтээр хохирогч Ц.Нямбаярын гэрт нэвтрэн орж эд зүйл хулгайлж 995 000 төгрөгийн хохирол учруулсан, 2015 оны 12 дугаар сарын 9-10-нд шилжих шөнө ашиг олох зорилгоор, шунахайн сэдэлтээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн байр болон БМ баарны байранд нэвтрэн орж эд зүйл хулгайлж хохирогч З.Бүрэнтөгсөд 1 088 600 төгрөгийн, хохирогч Д.Базарсадад 740 000 төгрөгийн хохирол учруулсан, Ж.Алтанбаганын хохирогч Н.Отгонжавын гэрээс хулгайлсан мөнгөн бөгжийг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр прокурорын хяналтаас оргосон,

шүүгдэгч П.Нямсүрэн нь бүлэглэн, давтан үйлдлээр Ж.Алтанбаганатай бүлэглэн ашиг олох зорилгоор, шунахайн сэдэлтээр 2015 оны 11 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 14-23 тоотод оршин суух иргэн М.Болормаагийн гэрт нэвтрэн орж эд зүйл хулгайлж 677 500 төгрөгийн хохирол учруулсан, Ж.Алтанбагана, Ц.Эрдэнэбаяр нартай бүлэглэн ашиг олох зорилгоор, шунахайн сэдэлтээр 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 1-14 тоотод оршин суух иргэн Х.Сүхбатын гэрт нэвтрэн орж эд зүйл хулгайлж 172 930 төгрөгийн хохирол учруулсан, Ц.Эрдэнэбаяртай бүлэглэн ашиг олох зорилгоор, шунахайн сэдэлтээр 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн Жаргалантын хорооны 7-22 тоотод оршин суух иргэн Ц.Батболдын гэрээс эд зүйл хулгайлж 1 761 000 төгрөгийн, мөн ашиг олох зорилгоор, шунахайн сэдэлтээр хохирогч Ц.Нямбаярын гэрт нэвтрэн орж эд зүйл хулгайлж 995 000 төгрөгийн хохирол учруулсан, Ж.Алтанбаганын хохирогч Д.Авирмэдийн гэрээс хулгайлсан мөнгөн бүсийг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр борлуулсан, Ц.Эрдэнэбаярын Есөнбулаг сумын Харзат багийн байрнаас хулгайлсан зөөврийн компьютерийг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр борлуулсан, Ж.Алтанбаганын хохирогч Н.Отгонжавын гэрээс хулгайлсан мөнгөн бөгж, шар өнгийн бөгж зэрэг зүйлүүдийг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан, борлуулсан,

 шүүгдэгч Б.Должмаа нь Ж.Алтанбаганын хохирогч Д.Авирмэдийн гэрээс хулгайлсан мөнгөн бүсийг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж бусдад худалдсан, Ц.Эрдэнэбаярын Есөнбулаг сумын Харзат багийн байрнаас хулгайлсан зөөврийн компьютерийг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр борлуулсан, Ж.Алтанбаганын хохирогч Н.Отгонжавын гэрээс хулгайлсан мөнгөн бөгж, шар өнгийн бөгж зэрэг зүйлүүдийг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан, борлуулсан,

шүүгдэгч  Б. Баярмаа нь Ж.Алтанбаганын хохирогч Д.Авирмэдийн гэрээс хулгайлсан мөнгөн бүс, хохирогч Д.Дашиймаагийн гэрээс хулгайлсан зөөврийн компьютерийг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан, Ц.Эрдэнэбаярын Есөнбулаг сумын Харзат багийн байрнаас хулгайлсан зөөврийн компьютерийг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Алтанбагана шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2015 оны 10 сард Сонгинохайрхан дүүргийн 30-р хорооноос нөүтбүүк авсан, 11 сарын 30-ны өдөр Авирмэдийн гэрээс мөнгөн бүс, 6 жил архи, дараа нь Харзатын хорооноос Ц.Эрдэнэбаяр, П.Нямсүрэн бид нар нэг гулууз мах, нэг аккумулятор авсан. Дараа нь шинэ шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны байрнаас тэнд байх хохирогчийн гэрээс нэг нөүтбүүк, нэг мөнгөн аяга, 2 хөөрөг авсан П.Нямсүрэнтэй хамт явсан. Дараа нь галын тэндээс 4 ширхэг мөнгөн аяга, мөнгөн гинж авсан өөр зүйл аваагүй. Он саруудыг нь сайн санахгүй байна гэв.

Шүүгдэгч Ц.Эрдэнэбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Харзат багийн байр, ВМ бар, Батсүх, Батболд зэрэг айлуудаас хулгай хийсэн хүлээн зөвшөөрч байна. Он саруудыг нь сайн санахгүй байна. Хулгай хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэв. 

Шүүгдэгч П.Нямсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Ж.Алтанбаганатай хохирогч М.Болормаагийн гэрт орж нэг нөүтбүүк 2 хөөрөг, нэг аяга авсан, 1-14-т Ж.Алтанбагана, Ц.Эрдэнэбаяр бид 3 орж нэг гулууз, нэг аккумулятор, нэг өвчүү авсан түүнийгээ буцааж өгсөн, Ц.Эрдэнэбаяртай Батболдын гэрт орсон авсан зүйлээ санахгүй байна буцааж өгсөн би тэр үед нэлээд согтуу байсан гэв.

Шүүгдэгч Б.Должмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Гэртээ байж байхад Ж.Алтанбагана мөнгөн бүс аваад орж ирсэн. Хэнийх юм гэхэд манай хадам аавынх байгаа юм үүнийг ломбарданд тавиад өг гэсэн тэгээд хэдэн хоногийн хугацаатай юм гэхэд 7 хоног гэсэн хэзээ яаж авах юм гэхэд би алтанд явж ирээд авна гэсэн тэгээд би тавьж өгсөн. Ц.Эрдэнэбаяр нөүтбүүк авч ирээд манай найзынх байгаа юм чи тавиад өгөөч гэсэн надад үнэмлэх байхгүй гээд явж байх үед нэг таньдаг эгч таараад та үүнийг түр 50.000 төгрөгөөр авч байгаач гээд тавьж өгсөн гэв.

Шүүгдэгч Б.Баярмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: 2015 оны намар Ж.Алтанбагана орж ирээд эгч минь энийг аваач гээд нөүтбүүк өгсөн. Би тухайн үед нь хэнийх юм гэж асуусан жоохон байхдаа захаар явж байдаг байсан хүүхдүүд байсан илүү дутуу зүйл байгаа үедээ май гээд өгдөг байсан түүнээс албан ёсоор ажил хийлгэж байсан зүйл байгаагүй. 10 жилийн өмнө Жемийн гэрээт борлуулагч хийж байх үед ачаа ирэх үед ачаа буулгаад мөнгийг нь өгч байсан ганц нэг удаагийн зүйл байсан байх. Хэсэг харагдахгүй байж байгаад нэг орж ирсэн авч ирсэн нөүтбүүкийг нь хэнийх юм гэж асуусан явж байгаад ирсэн болохоор нь байдаг юм байх гэж бодоод хүнд сайн санаад авах үед ийм хэрэгт холбогдчихлоо. Мөнгөн бүсийн тухайд сайн асуусан юм ирээд Б.Должмаа нэлээд зогссон би ажилтай байсан би ажиллаж байсан эгчийгээ эд нарыг дагуулж явуулж шилэн захын ломбарданд тавьсан гэх бүсийг нь үзээд авчих гээд мөнгө өгөөд явуулсан би тэр бүсийн үнийг мэдэхгүй зарагдах юм болов уу гэж асууж байгаа энэ хүнд тус болох гэж авсан. Санаанд ч орсонгүй энэ бүсийг тэр охиноос нэлээд асуусан аавын бүс гээд янз бүрийн юм ярьж байсан тэгээд аваад цонхон дээр байж байх үед нэг хөдөөний залуу орж ирээд энэ юун бүс юм гэхэд хүн тавьсан бүс гэтэл та зарах уу гэхээр нь 30.000 билүү 50.000 төгрөг нэмээд зарсан гэв.

Хохирогч М.Болормаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 11 сарын 10-ны үеэр сургуулийн хүүхэд амраад хөдөө явсан 7 хоногт гэр эзэнгүй байх үеэр ийм зүйл болсон. Манайд 1.000.000 төгрөгийн авдар байдаг юм түүний бүх түгжээ тоноглол эвдэрсэн байсан. Гэрээс 2 хөөрөг, мах, сүү, аккумулятор аваад явсан байсан хохирлоо барагдуулмаар байна гэв.

Хохирогч Ц.Нямбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 06 сарын 22-ны өдөр юм алга болсон талаар мэдсэн. 2 мөнгөн аяга, ээмэг, бөгж алдсан мөнгөн аяга нь дээр үеийн аяга байсан хохирлоо барагдуулмаар байна гэв.

Хохирогч Ц.Батболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 06 сарын 22-ны өдөр эд зүйлээ хулгайд алдсан талаар цагдаа мэдэгдээд мэдсэн. Тухайн үед хотод ажиллаж байгаад хотоос гараад маргааш нь ирэх үед энэ хүмүүсийг барьсан байсан. Мөнгөн хазаар, аяга зэргийг буцааж авсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч болон шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хүсэлтээр: Хохирогч З.Бүрэнтөгсийн мэдүүлэг /1-р хавтас 140-р хуудас/, хохирогч Д.Базарсадын мэдүүлэг /1-р хавтас 153-р хуудас/, хохирогч Д.Авирмэдийн мэдүүлэг /2-р хавтаст 56-57-р хуудас/, хохирогч Д.Дашиймаагийн мэдүүлэг /2-р хавтас 153-р хуудас/, хохирогч Х.Сүхбатын мэдүүлэг /3-р хавтас 142-р хуудас/, гэрч П.Ган-Эрдэнийн мэдүүлэг /3-р хавтас 182-р хуудас/, хохирогч Я.Дорлигийн мэдүүлэг /2-р хавтас 107-108-р хуудас/, хохирогч Н.Отгонжавын мэдүүлэг /2-р хавтас 111-112-р хуудас/, хохирогч Ж.Жаргалсайханы мэдүүлэг /5-р хавтас 87-р хуудас/, хохирогч Б.Наранбаатарын мэдүүлэг /5-р хавтас 115-р хуудас/, эд зүйлийн үнэлгээ /4-р хавтас 165-168-р хуудас/, эд зүйлийн үнэлгээ /5-р хавтас 6-р хуудас /, шүүгдэгч Ж.Алтанбагана, Ц.Эрдэнэбаяр нарын оргосон үйлдлийг мөрдөн байцаах ажиллагаагаар шалгасан хэргийг хянаж байсан прокурор туслах ажилтан нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжууд, П.Нямсүрэнгийн ял шалгах хуудас /3-р хавтас 71-р хуудас/, Багийн Засаг даргын тодорхойлолт /3-р хавтас 83-р хуудас/, Б.Должмаагийн иргэний үнэмлэхний хуулбар /3-р хавтас 82-р хуудас/, төрсний гэрчилгээний хуулбар /3-р хавтас 85-р хуудас/, сургуулийн тодорхойлолт /3-р хавтас 86-р хуудас/, төрсний гэрчилгээний хуулбар /3-р хавтас 87-р хуудас/, цэцэрлэгийн тодорхойлолт /3-р хавтас 88-р хуудас/, төрсний гэрчилгээний хуулбар /3-р хавтас 89-р хуудас/, Н.Мөнхдэлгэр мэс засал хийлгэсэн гэсэн өвчтөн илгээх хуудас /3-р хавтас 90, 91-р хуудас/, Б.Должмаагийн ял шалгах хуудас /3-р хавтас 101-р хуудас/, Б.Баярмаагийн ял шалгах хуудас /5-р хавтас 44-р хуудас/зэрэг нотлох баримтад үзлэг хийж шинжлэн судлав.

Шүүгдэгч Ж.Алтанбагана нь  шүүгдэгч П.Нямсүрэнтэй бүлэглэн ашиг олох зорилгоор, шунахайн сэдэлтээр 2015 оны 11 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 14-23 тоотод оршин суух иргэн М.Болормаагийн гэрт нэвтрэн орж эд зүйл хулгайлж 727500 төгрөгийн хохирол учруулсан,

 мөн шүүгдэгч П.Нямсүрэн, Ц.Эрдэнэбаяр нартай бүлэглэн ашиг олох зорилгоор, шунахайн сэдэлтээр 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 1-14 тоотод оршин суух иргэн Х.Сүхбатын гэрт нэвтрэн орж эд зүйл хулгайлж 172.930 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 10 дугаар сарын 30-ны орой ашиг олох зорилгоор, шунахайн сэдэлтээр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр Хилчний 10 тоотод оршин суух иргэн П.Ган-Эрдэнийн гэрт нэвтрэн орж эд зүйл хулгайлж 425.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 11 дүгээр сарын 25-ны орой ашиг олох зорилгоор, шунахайн сэдэлтээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 1-7 тоотод оршин суух иргэн Д.Дашиймаагийн гэрт нэвтрэн орж эд зүйл хулгайлж 365.000 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ашиг олох зорилгоор, шунахайн сэдэлтээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багийн 3-11 тоотод оршин суух иргэн Д.Авирмэдийн гэрт нэвтрэн орж эд зүйл хулгайлж 2.018.500 төгрөгийн хохирол учруулсан,

2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ашиг олох зорилгоор, шунахайн сэдэлтээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 13-4Б тоотод оршин суух иргэн Я.Дорлиг, Н.Отгонжав нарын гэрт нэвтрэн орж эд зүйл хулгайлж хохирогч Я.Дорлигт 1.070.000 төгрөгийн, хохирогч Н.Отгонжавд 901.500 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 07 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө ашиг олох зорилгоор, шунахайн сэдэлтээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 5-15 тоотод оршин суух иргэн Ж.Жаргалсайханы гэрт нэвтрэн орж эд зүйл хулгайлж 595.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр ашиг олох зорилгоор, шунахайн сэдэлтээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 6-24 тоотод оршин суух иргэн Б.Наранбаатарын гэрт нэвтрэн орж эд зүйл хулгайлж 1.750.000 төгрөгийн хохирол учруулсан,

Ц.Эрдэнэбаярын Есөнбулаг сумын Харзат багаас хулгайлсан эд зүйлээс зөөврийн компьютерийг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр борлуулсан,

2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр прокурорын хяналтаас оргосон,

        Шүүгдэгч Ц.Эрдэнэбаяр нь шүүгдэгч Ж.Алтанбагана, П.Нямсүрэн нартай бүлэглэн ашиг олох зорилгоор, шунахайн сэдэлтээр 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 1-14 тоотод оршин суух иргэн Х.Сүхбатын гэрт нэвтрэн орж эд зүйл хулгайлж 172.930 төгрөгийн хохирол учруулсан,

         шүүгдэгч П.Нямсүрэнтэй бүлэглэн ашиг олох зорилгоор, шунахайн сэдэлтээр 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн Жаргалантын хорооны 7-22 тоотод оршин суух иргэн Ц.Батболдын гэрт нэвтрэн орж эд зүйл хулгайлж 1.761.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн ашиг олох зорилгоор, шунахайн сэдэлтээр хохирогч Ц.Нямбаярын гэрт нэвтрэн орж эд зүйл хулгайлж 995.000 төгрөгийн хохирол учруулсан,

         2015 оны 12 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө ашиг олох зорилгоор, шунахайн сэдэлтээр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн байр болон БМ баарны байранд нэвтрэн орж эд зүйл хулгайлж хохирогч З.Бүрэнтөгсөд 1.088.600 төгрөгийн, хохирогч Д.Базарсадад 740.000 төгрөгийн хохирол учруулсан,

         шүүгдэгч Ж.Алтанбаганын хохирогч Н.Отгонжавын гэрээс хулгайлсан мөнгөн бөгжийг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан,

         2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр прокурорын хяналтаас оргосон,

        Шүүгдэгч П.Нямсүрэн нь шүүгдэгч Ж.Алтанбаганатай бүлэглэн ашиг олох зорилгоор, шунахайн сэдэлтээр 2015 оны 11 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 14-23 тоотод оршин суух иргэн М.Болормаагийн гэрт нэвтрэн орж эд зүйл хулгайлж 677.500 төгрөгийн хохирол учруулсан,

       шүүгдэгч Ж.Алтанбагана, Ц.Эрдэнэбаяр нартай бүлэглэн ашиг олох зорилгоор, шунахайн сэдэлтээр 2016 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн 1-14 тоотод оршин суух иргэн Х.Сүхбатын гэрт нэвтрэн орж эд зүйл хулгайлж 172.930 төгрөгийн хохирол учруулсан,  

         шүүгдэгч Ц.Эрдэнэбаяртай бүлэглэн ашиг олох зорилгоор, шунахайн сэдэлтээр 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жаргалант багийн Жаргалантын хорооны 7-22 тоотод оршин суух иргэн Ц.Батболдын гэрээс эд зүйл хулгайлж 1.761.000 төгрөгийн, мөн ашиг олох зорилгоор, шунахайн сэдэлтээр хохирогч Ц.Нямбаярын гэрт нэвтрэн орж эд зүйл хулгайлж 995 000 төгрөгийн хохирол учруулсан,

         шүүгдэгч Ж.Алтанбаганын хохирогч Д.Авирмэдийн гэрээс хулгайлсан мөнгөн бүсийг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр борлуулсан,

         шүүгдэгч Ц.Эрдэнэбаярын Есөнбулаг сумын Харзат багийн байрнаас хулгайлсан зөөврийн компьютерийг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр борлуулсан,

         шүүгдэгч Ж.Алтанбаганын хохирогч Н.Отгонжавын гэрээс хулгайлсан мөнгөн бөгж, шар өнгийн бөгж зэрэг зүйлүүдийг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан, борлуулсан,

         Шүүгдэгч Б.Должмаа нь  шүүгдэгч Ж.Алтанбаганын хохирогч Д.Авирмэдийн гэрээс хулгайлсан мөнгөн бүсийг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж бусдад худалдсан,

        шүүгдэгч Ц.Эрдэнэбаярын Есөнбулаг сумын Харзат багийн байрнаас хулгайлсан зөөврийн компьютерийг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр борлуулсан,

         шүүгдэгч Ж.Алтанбаганын хохирогч Н.Отгонжавын гэрээс хулгайлсан мөнгөн бөгж, шар өнгийн бөгж зэрэг зүйлүүдийг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан, борлуулсан,

Шүүгдэгч Б. Баярмаа нь шүүгдэгч Ж.Алтанбаганын хохирогч Д.Авирмэдийн гэрээс хулгайлсан мөнгөн бүс, хохирогч Д.Дашиймаагийн гэрээс хулгайлсан зөөврийн компьютерийг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан,

шүүгдэгч Ц.Эрдэнэбаярын Есөнбулаг сумын Харзат багийн байрнаас хулгайлсан зөөврийн компьютерийг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэдгийг мэдсээр байж урьдчилан амлалгүйгээр авсан болох нь

мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч М.Болормаагийн ...Манайх Говь-Алтай аймгийн Жаргалан сумын айл байгаа юм. Жаргалан сумд мал хариулж амьдардаг мөн нэг гэр маань Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат баг 14-23 тоот хашаанд байдаг тухайн хашаанд манай аав Лхагва гэдэг айл байдаг. 2015 оны 11 сарын 20-ны өдөр манай Харзат баг 14-23 тоот хашаанд байх монгол гэрийн хаалганы цоожийг эвдлээд гэрт хулгай орсон байна тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн гэж хэлсэн тэр үед би аавтай утсаар яриад гэрт байсан зүйлсээ бүртгэхэд 2 ширхэг хөөрөг алга болсон байсан түүний гадна талын даалинг нь гэрт орхисон байсан гэсэн 1 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг зөөврийн компьютер, мөн гэрийн зүүн ар хэсэгт байсан модон амбаарын хаалгыг нь эвдлээд дотор нь байсан хонины махны 2 гуя, 1 хаа болон 5 литр сүүг авсан байсан. Мах хулгайд алдагдсан амбаарын урд талд байсан цоожгүй модон амбаар дотор байсан аккумлъятор мөн алдагдсан гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 48-49 дугаар хуудас/,  

мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Д.Авирмэдийн ...2015 оны 11 сарын 28-ны өдөр Баянхайрхан баг 3-11 тоот хашаанд байсан манай монгол гэрт хулгай орсон юм билээ тухайн үед би хөдөө мал дээр байсан учраас хулгай орсон талаар мэдээгүй харин манай хүүхэд Энх-Амгалан 11 сарын 28-ны орой мэдээд 29-ны өдөр надад утсаар ярьж гэрт хулгай орсон талаар хэлсэн би Тайшир сумын Галуут багаас 11 сарын 30-ны өдөр ирсэн тэгж байгаад л Цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн юм. Хонины мах 2 ширхэг, манай эхнэрийн хурган дотортой дээл 1 ширхэг, 7-8 шил архи, мөнгөн хазаараас салгаж авсан хуучин мөнгөн хэрэглэл байсан тэр алга байна, нэг төгрөг гэсэн сүлдтэй хуучны шар мөнгө 10 ширхэг байсан алга болсон, мөн архитай хамт байсан 500,000 төгрөг бэлнээрээ алга, мөнгөн бүс 1 ширхэг болсон байна. Авдарын 2 ширхэг цоож эвдэрсэн байна хонины мах 1 ширхэг нь 60,000 төгрөг 2 мах нийлээд 120,000 төгрөг болно, мөнгөн бүсийг 1990 онд Улаанбаатар хотоос 300,000 төгрөгөөр худалдаж авсан мөнгө сайтай хуучны бүс байсан. Хурган дээл эмэгтэй хүнийх 800,000 төгрөгөөр үнэлж байна шинэ дээл байсан юм. 1 төгрөгийн сүлдтэй шар мөнгө 1 ширхэг нь 10,000 төгрөг тэгж бодохоор 10 ширхэг мөнгө нь нийлээд 100,000 төгрөг болно. Мөн 7.8 нь сарын тэтгэврийн мөнгөнөөс үлдсэн 500,000 төгрөг архи байсан авдарт байсан тэр мөнгө алга байна. Америк улсаас манай бэр авч ирж өгсөн том шилтэй Киркланд гэсэн архи 110,000 төгрөгийн үнэтэй, Аосимен гэсэн нэртэй гурвалжин шилтэй виски 1 ширхэг 40,000 төгрөг, дөрвөлжин шилтэй виски 3 шил байсан 1 шил 30,000 төгрөг 3 шил нь нийлээд 90,000 төгрөг болно, Хар сувд архи 1 шил 25,000, Болор гэдэг архи 1 шил 20,000 төгрөгөөр үнэлж байна. Мөн мөнгөн хазаарын салгаж авсан мөнгөн эдлэл 250,000 төгрөг....Мөн өмнө өгсөн мэдүүлэг дээр 1 төгрөгийн сүлдтэй шар мөнгө 1 ширхэг нь 10,000 төгрөг тэгж бодохоор 10 ширхэг мөнгө нь нийлээд 100,000 төгрөг болно гэж хэлсэн үүнийг залруулах хэрэгтэй байна 1 ширхэг сүлдтэй мөнгөний үнэ нь 1000 төгрөг байгаа юм харин 10 ширхэг сүлдтэй мөнгөний үнэ нь 10000 төгрөг болно. Мөн эхнэр бид хоёр 9-10 сарын тэтгэврийн мөнгийг хамт авсан нийт 1,434,185 төгрөг болсон үүнээс үлдсзн 500,000 төгрөг гэрт байж байгаад хулгайд алдагдсан би өмнө өгсөн мэдүүлэг дээр андуураад 7,8 сар гэж хэлсэн байна гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Д.Дашиймаагийн ...2015 оны 11 сарын 25-ны орой 17-18 цагийн хооронд би өөрийн 3 настай охиноо гэртээ үлдээгээд хаалга цоожлоогүй зах руу гараад буцаж ирэх хооронд хүүхдийн өрөөнөөс нөүтбүүк 1 ширхэг, Samsung маркийн гар утас, мөн манай охидуудын гоёлын ээмэг бөгж, гал тогооны өрөөнөөс мах, боорцог гэх мэт зүйлс алга болсон байсан. Тухайн үед би ажил ихтэй байсан учраас цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй өнгөрсөн юм. Харин дараа нь Цагдаагийн газарт өргөдөл өгсөн юм. 2 жилийн өмнө Улаанбаатар хотоос 850,000 төгрөгөөр авч байсан асер маркын нөүтбүүк 1 ширхэг одоо түүнийг 500,000 төгрөгөөр үнэлнэ, Samsung Galaxy маркийн гар утас 2015 оны зун 130,000 төгрөгөөр Говь-Алтай аймгийн төвийн дэлгүүрээс худалдаж авч байсан одоо 100,000 төгрөгөөр үнэлнэ тухайн утасны марк, сериаль дугаарыг мэдэхгүй байна. Бусад эд зүйлс болох жижиглэж хийсэн мах, боорцог, охин хүүхдийн гоёлын ээмэг бөгж зэргийг буцааж авах шаардлага байхгүй учраас үнэлэхгүй гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 153 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Х.Сүхбатын ...Манай гэр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум Харзат баг 1-14 тоот хашаанд Жаргалсайхан гэдэг айлын хамт байдаг юм. 2016 оны 03 сарын 09-ны үед Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багт байдаг мал дээрээ очсон тэгж явахдаа эхнэр хүүхэдтэйгээ хамт явсан манай гэрт ямар ч хүн үлдээгүй харин манай хашаанд байдаг Жаргалсайханых гэртээ үлдсэн. 2016 оны 03 сарын 12-ны өдөр Жаргалсайхан надтай утсаар яриад танай гэрт хулгай орсон байна гэж хэлсэн тэгээд хулгай хийсэн хүмүүсийг олсон юм шиг байна танай гэрээс хулгайлсан аккумлятор, амбаараас хулгай хийсэн хонины гулууз мах, өвчүү зэргийг надад хүлээлгэн өгсөн гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь Говь-Алтай аймагт  байх  гэртээ   ирсэн   тэгэхэд   манай   гэрийн  үүдний   амбаарын   цүүг  нь эвдэлсэн, гэр цоожгүй байсан учраас гэрт орж шургуулганы нүдийг бүгдийг нь татаад нээсэн байсан гэхдээ гэр дотроос ямар нэгэн эд зүйлс алга болоогүй байсан. Намайг ирэхэд бүх зүйлсийг байсан байдлаар нь байлгаж байсан. 26,3 кг жинтэй хонины мах 1 ширхэг мөн 1,45 кг жинтэй өвчүү 1 ширхэг нийт 27 кг жинтэй хонины мах, ямааны өвчүү 1 ширхэг, аккумлятор нь 2015 оны 11 сард 145,000 төгрөгөөр авч байсан. Дээрх хэлсэн эд зүйлс алга болсон өөр зүйл алга болоогүй байна гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 142 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч П.Ган-Эрдэнийн ...2015 оны 10 дугаар сарын 30-ны орой 20 цаг өнгөрч байхад би эхнэртэйгээ утсаар яриад ажлаас нь авахаар гэрээсээ гарсан. Гэрээсээ гарахдаа байшингийнхаа хаалга үүдийг сайтар цоожилж, цонхнуудаа хаасан...Тэгээд орой 23 цагийн үед ганцаараа  гэртээ ирээд хашааны хаалга онгойлгоход байшингийн гал тогооны өрөөний гэрэл асаалттай байхаар нь дүү Отгон-Эрдэнийг ирсэн  юм  байх гэж бодоод хаалгаа таттал  цоожтой  байсан. Тэгэхээр нь гайхаад цонхруугаа хартал том өрөөний цонхны порчиг онгорхой шагайж харсан чинь гэр доторх эд зүйлийг тараасан буулгасан байдалтай байсан тэгээд хулгай орсныг мэдээд цагдаад дуудлага өгсөн.   Гэрийнхээ  эд зүйлийг бүртгэж үзэхэд том өрөөний зурагтын тавиур дээр байсан Асер маркын зөөврийн компьютер, хулгана, Телемакс интернет модемын хамт алдагдсан байсан гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 182 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Я.Дорлигийн ... 2015 оны 12 дугаар сарын 09-ний орой 21 цаг өнгөрөөгөөд айл руу яваад шөнийн 00 цаг өнгөрөөгөөд гэртээ ирэх үед гэрт хулгай орсон байсан. Манай гэрийн үүдний амбаарын хаалгыг хөшсөн байсан, тэгээд дотогш ороход гэрийн хаалга онгорхой байсан тул буцаж гарч ирээд нүүрс авах гэхэд манай хажууд байдаг хүү Нэргүйн гэрт байдаг хутга үүдний амбаарын урд газарт хэвтэж байхаар нь энэ хутга яагаад энд байж байдаг юм бол гээд барьж аваад Нэргүйн гэрт очиход үүдний амбаарын цоожийг эвдсэн байхаар нь гэрт нь орж үзэхэд хулгай орсон хамаг эд зүйлийг онгичсон байсан гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 107-108 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Н.Отгонжавын ... 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр манай нөхөр Нэргүй хагалгаанд ороод шөнө би эмнэлэгт сахиж хонохоор болсон. Тэгээд манай хашаанд хадам аав Дорлиг үлдсэн юм. Би эмнэлэг дээр нөхрөө сахиад байж байтал 2015 оны 12 сарын 09-10-нд шилжих шөнө 01  цагийн үед манай хадам аав Дорлиг залгаад манай хоёр гэрт хулгай орсон байна гэж хэлсэн гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 111-112 дугаар хуудас/,

мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Ц.Батболдын ...Манай гэрийн зүүн талын авдранд байсан мөнгөн тоногтой хазаар, 2 ширхэг мөнгөн аяга, эмэгтэй савхин дээл, эмээлийн мөнгөн тоногоос 2 мөнгөн баавар, хар өнгийн гар утас, түрүүвч, сүлжмэл хүзүүний зүүлт зэрэг алдагдсан байсан. Алдагдсан эд зүйлүүдээс заримыг нь буцааж авсан, одоо 1 ш мөнгөн аяга, савхин дээл, эмээлийн 1 мөнгөн баавар олдоогүй дутуу байна гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 241 дүгээр хуудас/,

мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч З.Бүрэнтөгсийн ... 2015 оны 12 сарын 10-ны өглөө ажил цугларч байхад Харзат багийн засаг дарга Жаргалсайхан нь манай ажил дээр ирээд манай ажлын байранд хулгай орсон байна гэж хэлсэн тэгээд Цагдаагийн байгууллагад хандаж хэл гэж хэлсэн тэгээд цагдаа дуудсан байх. Намайг тухайн газарт очиход Цагдаагийн алба хаагч нар ирсэн байсан тэгээд үзлэг хийгээд явсны дараа би Харзат багийн байранд орж эвдэрч гэмтсэн зүйлсийг нүдээр үзэж харсан юм. Харзат багийн засаг дарга Жаргалсайхан, Жинст багийн засаг дарга Нэргүй нарын албан хэрэгцээнд ашиглаж байсан зөөврийн   компьютер,   мөн   Харзат   багийн Нийгмийн ажилтан Соёлмаагийн шонгийн нүх ухуулаад хөлсөнд нь өгч байсан 100,000 төгрөг бэлнээр алга болсон байна. Жаргалсайханы албан хэрэгцээний компьютер 543,400 төгрөг,  Нэргүйн  компьютер  850,000 төгрөг,  бэлэн   100,000 төгрөг, эвдэрсэн хаалга 1  ширхэг нь 150,000 төгрөг 2 хаалга нийлээд 300,000 төгрөг, мөн хаалганд хийх цоож, нугас, хаалга будах будаг, цоожны гол оёдлын өрөөний  цоож зэрэг нийлээд 96,000 төгрөг болсон, Жаргалсайханы  эвдэрсэн угтвар ширээ 50,000 төгрөг, Соёлмаагийн ширээний шургуулга засварын хөлс 30,000 төгрөг болж байгаа гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 149 дүгээр хуудас/,

мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Д.Базарсадын ... 2015 оны 12 сарын 10-ны өглөө 09 цаг өнгөрч байхад Есөнбулаг сумын хэсгийн төлөөлөгч Барсбаатар над руу утсаар яриад танай ВМ баарны дээд давхарт хулгай орсон байж магадгүй байна. Харзат багийн байранд хулгай орсон юм тэнд хийн буу байж байна чинийх байж магадгүй гэж хэлсэн тэгээд намайг очиход ВМ баарны дээд давхарт хулгай орсон байсан. ВМ баарны дээд давхарт нь би хийн буугаар бууддаг буудлагын тийр зассан байсан тухайн газарт 3 ширхэг урт хийн бууг тавьсан байсан түүний нэг буу нь байсан газартаа хөдлөөгүй байсан нэг бууг нь аваад ВМ баарны дээд давхарын өөр нэг өрөөнд оруулж тавьсан, харин гурав дахь бууг нь хулгайлж аваад Харзат багийн байранд оруулсан байсан. Тэгэхээр миний 1 ширхэг буу л алдагдсан гэсэн үг. ВМ баарны дээд давхар нь нийт 11 өрөөтэй байсан түүнээс 3 хаалгаар орох гэж эвдлээд ороогүй, харин 1 ширхэг хаалгаар эвдэлж орсон байна. Нийт 4 хаалга эвдэлсэн. Харзат багийн байранд байсан урт хийн буу нь 1,500,000 төгрөгийн үнэтэй, эвдэрсэн 1  хаалга 50,000 төгрөг нийт 4 хаалга 200,000 төгрөг болно. Хаалга нь дандаа модон хаалга байсан юм гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 153 дугаар хуудас/

мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Ц.Нямбаярын ... 2016 оны 06 сарын 11-ний өдөр манай дүү Батболдынх Улаанбаатар хот руу ажлаар явсан. Тэдний гэр манай хажууд байсан юм. Манайх 2016.06.20-ны 22 цагаас хойш эзэнгүй болсон. Тэгээд хулгай орсон талаар 2016.06.24-ний өдөр мэдсэн. 2 ш мөнгөн аяга, 1 хос монетон ээмэг, монетон эмэгтэй хүний гинж, 1 хос мөнгөн ээмэг, 3 ш мөнгөн бөгж, зургийн аппарат, жижиг тонгорог, цагаан өнгийн гар утас, илжгэн чих, бор өнгийн хутга зэрэг эд зүйл алдсан. Алдсан зүйлүүдээс одоо 1 ш мөнгөн аяга, цагаан гялалзсан шигтгээтэй урт унжсан монетон ээмэг 1 хос, монетон гинж 1 ширхэг зэрэг эд зүйл дутуу байгаа бусад эд зүйлийг буцааж авсан гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 243 дугаар хуудас/

мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Ж.Жаргалсайханы ... Би 2016 оны 07 сарын 28-ны өдөр 12 цагт гэртээ ирээд орой нь 16 цагийн үед буцсан байх тэгэхэд манай гэр зүгээр байсан бөгөөд маргааш нь буюу 2016 оны 07 сарын 29-нд манай хашаанд байдаг Галбадрахын охин Ганцэцэг гэдэг хүн ирж үзсэн чинь манай гэрийн хаалга онгойсон байсан гэсэн тэгээд бид нартай холбоо барьж чадахгүй байж байгаад 2016 оны 07 сарын 30-ны өдөр морь уралдуулаад очсон хүнээр хэлүүлсэн байсан учраас би Говь-Алтай аймагт ирээд өргөдөл бичиж цагдаагийн газраар шалгуулсан юм. Манай гэрийн цоожийг эвдэлсэн байсан мөн цоожны даралт нь алга болсон байсан. Манай хашаанд хадам ах Галбадрах, манай ээж Дорждэрэм тэгээд манай гэр нийт 3 ширхэг монгол гэр бариатай байдаг бөгөөд манай гэр баруун хойд буюу хамгийн хойд талд нь байдаг гэр байгаа юм. Тэр өдөр манай хашаанд хүн байгаагүй. Алтан ээмэг нь голдоо нэг ширхэг сувдан цагаан шигтгээтэй байсан, нэг мөнгөн бөгж нь соёмботой байсан, Очиртой шармал бөгж нь амгүй бөгж байж байгаад сэтрээд ам гарсан байсан бусад нь их содон шинж тэмдэг гэх зүйлгүй гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 87 дугаар хуудас/

мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Б.Наранбаатарын ... Манай гэр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт баг 6-24 тоот хашаанд байдаг юм манай хашаанд манайхаас өөр айл байхгүй мөн манай хашаанд нохой байдаггүй юм. 2016 оны 08 сарын 23-ны өдөр би 13 цаг өнгөрч байхад гэрээс гараад зах явсан тэгж явахад замд

манай эхнэр Гэрэлмаа таараад гэрийн түлхүүр надаас авч гэрт очсон тэгээд гэрээс хүний бичиг баримт аваад гарсан гэсэн тэр үед гэрт хулгай ороогүй байсан 14 цаг өнгөрч байсан харин би 16 цаг өнгөрч байхад гэрт ирсэн тэгэхэд гэрийн хаалга хаалттай байсан боловч гэрийн цоож, цоожны дараа нь алга болсон байсан тэгээд гэртээ ороход  гэрийн  хойморт хананд зүүсэн  байсан  бугуйл,  тэнзэн  ташуур  зэрэг зүйлсийг  газарт унгаасан  байсан  мөн  гэрийн  зүүн  хойд хэсэгт байх  мөлхөө тавипганы нэг шургуулгыг нь нээгээд дотор талд байсан хувцасыг нь онгичсон байсан. Тэгээд би эхнэртэйгээ яриад гэрт хулгай орсон байна гэдгийг хэлээд манай эхнэр гэртээ ирсэн бид нар цагдаагийн газарт дуудлага өгсөн юм. 2 ширхэг мөнгөн хазаар алга болсон түүнээс өөр зүйлс алга болоогүй байна. Хуучин цагийн мөнгөн хазаар нь жолоогүй байсан тэр нь 5 товруутай, толгойг нь сураар хийж мөнгөлсөн харин шинэ цагийн мөнгөн хазаар нь жолоотой 5 товруутай, толгойг нь реминээр хийж мөнгөлсөн байсан гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 115 дугаар хуудас/

мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Н.Наранхүүгийн ...Жанчивын хүүхэд мөн манай ар талын хашаанд Харзат 1-21 тоотод байдаг залуу 2 надад 1 ширхэг аккумуляторыг 4000 төгрөгөөр зарсан юм. Түүнээс хойш 1 цаг орчим болж байсан чинь цагдаа нар ирээд дээрхи аккумуляторыг хурааж авсан. Миний хохиролыг барагдуулаагүй... гэх мэдүүлэг / 3-р ХХ-ийн 145-рт/

мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч Б.Лхагвасүрэнгийн ...2016 оны 8 сарын 23-ны орой 17 цаг өнгөрч байхад миний худалдаа хийдэг аймгийн Шинэ-Алтай захын хойд хэсэгт байх мах зардаг газарт нэг залуу ганцаараа орж ирсэн тэгэхдээ гялгар уутанд 2 ширхэг мөнгөн хазаар хийж бариад танд энэ хазаарыг барьцаанд тавих гэсэн юм гэхээр нь наадах чинь хулгайн юм биш үү гэхэд тэр залуу би хулгай хийгээгүй манай ээжийн бие нь их муу байгаа энэ хазаарыг манай ах хөдөөнөөс авч ирж юм бид нарт өөр барьцаанд тавих зүйл байхгүй байна маргааш танд мөнгийг нь буцааж өгөөд 2 ширхэг хазаараа буцаагаад авна эм тарианы мөнгө хэрэгтэй байна гээд гуйгаад байхаар нь 50000 төгрөгөөр барьцаанд авсан юм. Би Алтанбаганаас 50000 төгрөгөө нэхэмжилж байна гэх мэдүүлэг / 5-р ХХ-ийн 117-рт/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 07-ны 07 дугаар дүгнэлт /1-р хавтаст хэргийн 79-86-р хуудас/, 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 37 дугаар дүгнэлт /1-р хавтаст хэргийн 177-183-р хуудас/, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 02 дугаар дүгнэлт /1-р хавтаст хэргийн 191-196-р хуудас/, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар дүгнэлт /2-р хавтаст хэргийн 76-77/, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаар дүгнэлт /2-р хавтаст хэргийн 119-122/, 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 5380 дугаар дүгнэлт /2-р хавтаст хэргийн 185-195-р хуудас/, 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 12 дугаар дүгнэлт, 2016 оны 07 дугаар сарын 06-ны 32 дугаар дүгнэлт /5-р хавтаст хэргийн 13-14-р хуудас/, 2016 оны 09 дүгээр сарын 04-ний 36 дугаар дүгнэлт /5-р хавтаст хэргийн 127-128-р хуудас/ болон шүүгдэгч нарын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, мөн хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэгүүд, бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.         

Шүүгдэгч Ж.Алтанбагана, Ц.Эрдэнэбаяр, П.Нямсүрэн, Б.Должмаа, Б.Баярмаа нарт холбогдох үйлдлийг Говь-Алтай аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл зөв байх тул шүүхээс Шүүгдэгч Боржигон овогт Цэцэгмаагийн Эрдэнэбаярыг бусдын эд хөрөнгийг давтан, бүлэглэн орон байр агуулах саванд нэвтэрч хулгайлсан, прокурорын хяналтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Сэрүүн овогт Жанчивын Алтанбаганыг бусдын эд хөрөнгийг давтан, бүлэглэн орон байр агуулах саванд нэвтэрч хулгайлсан, прокурорын хяналтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Еншөөбү овогт Пүрэвийн Нямсүрэнг бусдын эд хөрөнгийг давтан, бүлэглэн орон байр агуулах саванд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна үзэв.

Шүүгдэгч Ж.Алтанбагана, Ц.Эрдэнэбаяр, П.Нямсүрэн, Б.Должмаа, Б.Баярмаа нарын өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан ... Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэсэн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх шүүгдэгч Ж.Алтанбагана Ц.Эрдэнэбаяр, П.Нямсүрэн нар нь бусдын эд зүйлийг орон байр агуулах саванд нэвтэрч хулгайлсан дээрхи гэмт хэргүүдийг үйлдэхдээ 1-3 удаагийн үйлдэлд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх тул Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д зааснаар, мөн шүүгдэгч Ж.Алтанбагана Ц.Эрдэнэбаяр нар нь ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.12 дахь хэсэгт зааснаар тус тус хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож,  үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшээгүй нь  шүүх хуралдаанд мэдүүлж байгаа мэдүүлэг болон хувийн байдлаар тогтоогдсон, шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлуудыг нөхөн төлөгдөөгүй байх тул хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзээд  ял оногдуулахдаа харгалзаж үзэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Эрдэнэбаяр нь Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 10-ны 82 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялыг мөн шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд нь багтааж Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 10 сарын хугацаагаар хойшлуулсан, Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж ялыг эдэлсэн, Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сар 28 хоногийн баривчлах ялаар шийтгэгдэж 2011 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 5 жил 1 сар 10 хоногийн хорих ял дээр 05 сар 28 хоногийн баривчлах ялыг нэмж нэгтгэн бүгд эдлэх ялыг 5 жил 7 сар 8 хоногийн хугацаагаар тогтоосон, Сонгино Хайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж 2011 оны 10 сарын 27-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 7 сар 8 хоногийн хорих ял дээр нэмж нийт эдлэх ялыг 6 жил 7 сар 8 хоногийн хорих ялаар,  шүүгдэгч Ж.Алтанбагана нь Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхийн  2003 оны 05 дугаар сарын 28-ны 82 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж Эрүүгийн хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Говь-Алтай аймгийн Сум дундын шүүхийн  2005 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан * Өршөөл үзүүлэх тухай * хуульд хамрагдаж эдлээгүй үлдсэн 1 жил 6 сар 27 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн, Сонгино хайрхан дүүргийн шүүхийн  2009 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 123 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, , Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, шүүгдэгч П.Нямсүрэн нь  Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн   2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 07 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан байна. Иймд шүүгдэгч Ж.Алтанбагана, Ц.Эрдэнэбаяр, П.Нямсүрэн нарт оногдуулах хорих ялыг  биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгөтэй улаан толгойтой 1 ширхэг хөөрөг, цэнхэр өнгийн 2 мөртэй цүнх 1 ширхэг, шаргал өнгөтэй улаан толгойтой 1 ширхэг хөөргийг хууль ёсны эзэмшигчдэд, хар өнгөтэй 1 хос өвлийн гутлыг П.Нямсүрэнд, хар өнгөтэй 1 хос өвлийн гутлыг Ц.Эрдэнэбаярт тус тус саналыг харгалзан буцаан олгож, шар өнгийн металиар хийгдсэн Хятад цоож 1 ширхэг, Монгол цоож 1 ширхэг, хагарсан архины шил 1 ширхэг, Брентзен гэх бичиглэлтэй архины шил 1 ширхэг, Болор нэртэй архины хайрцаг 1 ширхэг, гадна талын мөнгөн тоноглолыг хуулж авсан модон тагш 3 ширхэгийг тус тус устгаж, П.Нямсүрэнгийн эзэмшлийн 800.000 төгрөгийн үнэлгээ бүхий Монгол гэр, ялтан Ж.Алтанбаганын 70.000 төгрөгийн үнэлгээтэй модон ор, 90.000 төгрөгийн үнэлгээтэй телевизор, ялтан Ц.Эрдэнэбаярын 150.000 төгрөгийн үнэлгээтэй 2 ширхэг хөөрөгний даалин зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Алтанбагана, Ц.Эрдэнэбаяр нараас байцаан шийтгэх ажиллагааны зардлын үлдэгдэл болох 150.000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр буюу тус бүрээс 75.000 төгрөгийг гаргуулан Итгэлт Эстимэйт ХХК-ийн захирал Г.Оюунчимэгт олгох, шүүгдэгч Ж.Алтанбагана, П.Нямсүрэн нараас тус бүр 298.750 төгрөг гаргуулж хохирогч М.Болормаад, шүүгдэгч Ц.Эрдэнэбаяраас 100.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Базарсадад, шүүгдэгч Ж.Алтанбаганаас 1.988.500 төгрөг гаргуулж хохирогч Д.Авирмэдэд, 1.070.000 төгрөг гаргуулж хохирогч Я.Дорлигт, 861.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Отгонжавт, 15.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Дашиймаад, 425.000 төгрөг гаргуулж хохирогч П.Ган-Эрдэнэд, 595.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Жаргалсайханд, 50.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Лхагвасүрэнд, 1.333 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.Наранхүүд, шүүгдэгч Ц.Эрдэнэбаяр, П.Нямсүрэн нараас тус бүр 182.500 төгрөг гаргуулж хохирогч Ц.Батболдод, тус бүрээс 190.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Нямбаярт, тус бүрээс 1.333 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.Наранхүүд тус тус олгох, мөн хохирогч З.Бүрэнтөгсөд шүүгдэгч Ц.Эрдэнэбаяр нь 77.000 төгрөгийг илүү төлсөн байх тул хохирогч З.Бүрэнтөгсөөс 77.000 гаргуулж шүүгдэгч Ц.Эрдэнэбаярт буцаан олгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч П.Нямсүрэн, Б.Должмаа, Б.Баярмаа нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, П.Нямсүрэн нь байцаан шийтгэх ажиллагааны зардал 70.000 төгрөг төлсөн, Б.Должмаа, Б.Баярмаа нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, Б.Должмаагийн иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирсэн зэргийг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Цэцэгмаагийн Эрдэнэбаяр, Сэрүүн овогт Жанчивын Алтанбагана, Еншөөбү овогт Пүрэвийн Нямсүрэн, Жалайр овогт Батбаярын Должмаа, Дампил овогт Балъяанжавын Баярмаа нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Шүүгдэгч Боржигон овогт Цэцэгмаагийн Эрдэнэбаярыг бусдын эд хөрөнгийг давтан, бүлэглэн орон байр агуулах саванд нэвтэрч хулгайлсан, прокурорын хяналтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Сэрүүн овогт Жанчивын Алтанбаганыг бусдын эд хөрөнгийг давтан, бүлэглэн орон байр агуулах саванд нэвтэрч хулгайлсан, прокурорын хяналтаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Еншөөбү овогт Пүрэвийн Нямсүрэнг бусдын эд хөрөнгийг давтан, бүлэглэн орон байр агуулах саванд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Сэрүүн овогт Жанчивын Алтанбаганыг эд хөрөнгө хураахгүйгээр 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Боржигон овогт Цэцэгмаагийн Эрдэнэбаярыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Еншөөбү овогт Пүрэвийн Нямсүрэнг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сэрүүн овогт Жанчивын Алтанбаганыг 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Боржигон овогт Цэцэгмаагийн Эрдэнэбаярыг 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сэрүүн овогт Жанчивын Алтанбаганад Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялын заримыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 5 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Боржигон овогт Цэцэгмаагийн Эрдэнэбаярт Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялын заримыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.
  5. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ж.Алтанбаганад оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ял, Ц.Эрдэнэбаярт оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял, П.Нямсүрэнд оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  6. Ялтан Ж.Алтанбагана, Ц.Эрдэнэбаяр, П.Нямсүрэн нарыг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
  7. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ж.Алтанбаганын цагдан хоригдсон 237 хоног, ялтан Ц.Эрдэнэбаярын цагдан хоригдсон 246 хоног, ялтан П.Нямсүрэнгийн цагдан хоригдсон 120 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тоолсугай.
  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.4 дэх хэсэгт зааснаар цагаан өнгөтэй улаан толгойтой 1 ширхэг хөөрөг, цэнхэр өнгийн 2 мөртэй цүнх 1 ширхэгийг хууль ёсны эзэмшигч болох хохирогч Д.Авирмэдэд, шаргал өнгөтэй улаан толгойтой 1 ширхэг хөөргийг хууль ёсны эзэмшигч М.Болормаад, хар өнгөтэй 1 хос өвлийн гутлыг ялтан П.Нямсүрэнд, хар өнгөтэй 1 хос өвлийн гутлыг ялтан Ц.Эрдэнэбаярт тус тус буцаан олгож, шар өнгийн металиар хийгдсэн Хятад цоож 1 ширхэг, Монгол цоож 1 ширхэг, хагарсан архины шил 1 ширхэг, Брентзен гэх бичиглэлтэй архины шил 1 ширхэг, Болор нэртэй архины хайрцаг 1 ширхэг, гадна талын мөнгөн тоноглолыг хуулж авсан модон тагш 3 ширхэгийг тус тус устгасугай.
  9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлд зааснаар битүүмжилсэн ялтан П.Нямсүрэнгийн эзэмшлийн 800.000 төгрөгийн үнэлгээ бүхий Монгол гэр, ялтан Ж.Алтанбаганын 70.000 төгрөгийн үнэлгээтэй модон ор, 90.000 төгрөгийн үнэлгээтэй телевизор, ялтан Ц.Эрдэнэбаярын 150.000 төгрөгийн үнэлгээтэй 2 ширхэг хөөрөгний даалин зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
  10.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт зааснаар ялтан Ж.Алтанбагана, Ц.Эрдэнэбаяр нараас байцаан шийтгэх ажиллагааны зардлын үлдэгдэл болох 150.000 төгрөгийг тэнцүү хэмжээгээр буюу тус бүрээс 75.000 төгрөгийг гаргуулан Итгэлт Эстимэйт ХХК-ийн захирал Оюунчимэгт олгосугай.
  11. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ж.Алтанбагана, П.Нямсүрэн нараас тус бүр 298.750 төгрөг гаргуулж хохирогч М.Болормаад, ялтан Ц.Эрдэнэбаяраас 100.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Базарсадад, ялтан Ж.Алтанбаганаас 1.988.500 төгрөг гаргуулж хохирогч Д.Авирмэдэд, 1.070.000 төгрөг гаргуулж хохирогч Я.Дорлигт, 861.000 төгрөг гаргуулж хохирогч Н.Отгонжавт, 15.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Дашиймаад, 425.000 төгрөг гаргуулж хохирогч П.Ган-Эрдэнэд, 595.000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Жаргалсайханд, 50.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Лхагвасүрэнд, 1.333 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.Наранхүүд, ялтан Ц.Эрдэнэбаяр, П.Нямсүрэн нараас тус бүр 182.500 төгрөг гаргуулж хохирогч Ц.Батболдод, тус бүрээс 190.000 төгрөг гаргуулж хохирогч Ц.Нямбаярт, тус бүрээс 1.333 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Н.Наранхүүд тус тус олгосугай.
  12. Хохирогч З.Бүрэнтөгсөд ялтан Ц.Эрдэнэбаярын илүү төлсөн 77000 төгрөгийг З.Бүрэнтөгсөөс гаргуулж ялтан Ц.Эрдэнэбаярт буцаан олгосугай.
  13.  Энэ хэрэгт шүүгдэгч П.Нямсүрэн, Б.Должмаа, Б.Баярмаа нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, П.Нямсүрэн нь байцаан шийтгэх ажиллагааны зардал 70000 төгрөг төлсөн, Б.Должмаа, Б.Баярмаа нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.
  14.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Должмаагийн ДК92022701 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг өөрт нь буцаан олгосугай.
  15.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  16.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
  17.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Алтанбагана, Ц.Эрдэнэбаяр, П.Нямсүрэн нар авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Б.Баярмаа, Б.Должмаа нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                    

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.МӨНХТУЯА