| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2020/0040/И |
| Дугаар | 53 |
| Огноо | 2020-02-06 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 53
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би К банк ХХК-ний нэхэмжлэлтэй Л.Г-т холбогдох гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн төлбөр 9,589,401 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4,030,670 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 135,871 төгрөг, нийт 13,755,942 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 сарын 22-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К банк ХХК-ний шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Л.Г-с 2017 оны 07 сарын 25-ны өдрийн 3016-2017/86 тоот цалингийн зээлийн гэрээний үүрэгт 13,755,942 төгрөг гаргуулах тухай. Л.Г нь тус банктай 2017 оны 07 сарын 25-ны өдрийн 3016-2017/86 тоот зээлийн болон хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ тус тус байгуулан 9,700,000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэйгээр авсан билээ. Зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар авсан бөгөөд цалингийн орлого барьцаалсан болно. Зээлдэгч Л.Г нь өнөөдрийн байдлаар үндсэн зээлээс 110,559 төгрөг, үндсэн хүүнээс 1,374,686 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнээс 92,424 төгрөг нийт 1,577,708 төгрөг төлсөн. Гэвч зээлдэгч Л.Г нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтойгоор зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөлгүй зөрчил үүсгэсээр байна. Тус банк нь зээлдэгч Л.Г-т гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, зээл, зээлийн хүүг тогтоосон хугацаандаа төлөхийг удаа дараа шаардаж, албан мэдэгдэлийг бичгээр хүргүүлэх гэсэн боловч оршин суугаа газар нь тодорхойгүй байсан учир эрэн сурвалжлуулах хүсэлт харьяа шүүхэд гаргасан. Иймд зээлдэгч Л.Г-той байгуулсан гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, нэхэмжлэл гаргах өдрийн буюу 2020 оны 01 сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээл болон хүүний төлөгдөөгүй үлдэгдэл болох дор дурдсан төлбөрийг Л.Г-с гаргуулж өгнө үү. Үүнд: Үндсэн зээл 9,589,401 төгрөг, зээлийн хүү 4,030,670 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 135,871 төгрөг нийт 13,755,942 төгрөг болно гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2-р багт оршин суух, /хариуцагч Б овогт Л.Г, Б овогт Г.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: К банкнаас нэхэмжилсэн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 13,755,942 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.У шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Г нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К банк ХХК нь хариуцагч Л.Г-т холбогдуулан гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн төлбөр 9,589,401 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4,030,670 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 135,871 төгрөг, нийт 13,755,942 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Г нь нэхэмжлэлийн шаардлага гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн төлбөр 9,589,401 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4,030,670 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 135,871 төгрөг, нийт 13,755,942 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, тайлбараа шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. К банк ХХК-ний нэхэмжлэлтэй Л.Г-т холбогдох гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн хүүгийн төлбөр 9,589,401 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4,030,670 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 135,871 төгрөг, нийт 13,755,942 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 226.730 төгрөгийн 50 хувь болох 113,365 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 113,365 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Л.Г-с улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 113,365 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч Л.Г нь нэхэмжлэлийн шаардлагаа сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б