Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1146

 

 

 

 

 

 

 

 

 

2023         09         05                                    2023/ШЦТ/1146

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул, улсын яллагч Б.Цэцэгмаа, шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн “0000 00000 0000” дугаартай хэргийг шүүх 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 2002 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хэвлэл, график дизайнер мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Усан сангийн 2-6 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

          Б.Т /регистрийн дугаар АА00000000/

          Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч Б.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Т нь 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ургах наран хорооллын 5 болон 3 дугаар байрны голд байрлах тоглоомын талбай дээрээс хохирогч А.Өын эзэмшлийн "Самсунг А02" загварын гар утсыг бусдын эзэмшил гэдгийг мэдсээр байж авч, улмаар 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хохирогч А.Өын эзэмшлийн гар утаснаас хохирогчийн мэдээллийг олж авч, гар утсаар нь Хаан банкны 5039.......... дугаарын дансанд нь хууль бусаар нэвтэрч, 4 удаагийн гүйлгээгээр 1,800,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар цахим мөрийтэй тоглоомын цэнэглэлт хийдэг, Хаан банкны 5168........ дугаарын данс руу шилжүүлэн бусдад 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хавтаст хэргийн 02 дахь тал/,

Хохирогч А.Өын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "... Би өчигдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ургахнаран хорооллын 5 дугаар байрны гадна талд автомашинаа байрлуулаад гэртээ буюу Ургахнаран хорооллын 5 дугаар байрны 00 тоотод ороод утсаа машинаас буухдаа гээгдүүлсэн талаар мэдсэн. Миний гээгдүүлсэн утас Самсунг Галакси А02 загварын гар утас байсан. Би энэ талаар өөрийн найз Төмөрчөдөрт хэлж түүний утсаар залгаж үзэхэд утасны цаанаас шингэн хоолойтой эрэгтэй хүүхэд юм уу утас аваад "Утас олсон юм" гэж хэлсэн гэсэн. Харин Төмөрчөдөр түүнд "Гэрт нь оруулаад өгчих 5-00 тоотод утасны эзэн байгаа шүү" гэж хэлсэн гэсэн. Би тухайн үед гадагшаа гараад утсаа хайгаад олоогүй. Тэгээд утас руугаа хүний утсаар залгуулахад дуудаад хариу өгөхгүй байсан. Би энэ талаар тухайн үед цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй юм. Яагаад гэвэл миний утас нэг их үнэтэй утас биш байсан. Утасны дэлгэц кодгүй байсан юм. Дээрх гар утсанд Мобиком 99066941, Юнителийн 88140080 гэсэн дугаарууд байсан юм. Утасны пин код нь 0000 байгаа юм. Харин өнөөдөр би ажил дээрээ байж байтал миний алдсан гар утсанд бүртгэлтэй Хаан банкны 5039.... тоот дансны интернэт банкийг ашиглан өөр хүний данс руу мөнгө авсан байсан. Хаан банкны 5039...... тоот данснаас Хаан банкны 5168......  тоот данс руу 500.000 төгрөг, 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 15 цаг 15 минутын шилжүүлэн авсан. 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 15 цаг 42 минут үед Хаан банкны 5039..... тоот дансны 5168..... тоот данс руу 550.000 төгрөг шилжүүлэн авсан. 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 16 цаг 15 минут үед Хаан банкны 5039...... тоот данснаас Хаан банкны 5168..... тоот данс руу 600.000 төгрөг шилжүүлэн авсан. 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 17 цаг 09 минут үед Хаан банкны 5039.... тоот данснаас Хаан банкны 5168.... тоот данс руу 180.000 төгрөг шилжүүлэн авсан байна. Миний Хаан банкны 5039....  тоот данстай Мобикомын 99066941 гэсэн утасны дугаар холбоотой байсан юм. Миний Хаан банкны 5039..... тоот дансны виза карт надад байгаа..." гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 09-11 дэх тал/,

 

2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хаан банкны 5039.... тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

 

2023 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн Самсунг А2 загварын гар утсыг үнэлсэн мөрдөгчийн магадалгаа, /хавтаст хэргийн 51 дэх тал/,

 

Хаан банкны 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 29/6505 дугаартай албан тоот, Хаан банкны 5168.... тоот дансны хуулга, /хавтаст хэргийн 19-34 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Т нь бусдын гар утсыг өөрийнх биш гэдгийг мэдсээр байж өөртөө авч ашигласан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн гар утсыг 250.000 төгрөгийн үнэлгээгээр тогтоосон нь Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т заасан “Бага хэмжээний хохирол”-д хүрэхгүй байх тул шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжгүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. 

Иймд шүүгдэгч Б.Т нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хохирогчид мэдэгдэлгүйгээр нууцаар, хохирогчийн гар утсан дээр нь байсан мэдээллийг ашиглаж цахим банканд нь нэвтэрч 1.800.000 төгрөгийг хулгайлах үйлдэлдээ гээгдэл эд хөрөнгийг гэмт хэрэг үйлдэх хэрэгсэл болгож ашигласан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”  гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.Т нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Т нь хохирогч А.Өын хохиролд нэхэмжилсэн 1.800.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь түүний дансны хуулга, хохирогчийн Баянзүрх дүүргийн прокурорын газарт гаргасан хүсэлтүүдээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Тийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүдэгчийн хүлээн зөвшөөрсөн хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх тухай санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар Б.Тд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацаанд шүүгдэгч нь энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн, хязгаарлалт тогтоосон шийдвэрийг тус тус хүчингүй болгож, энэ хуулийн 6.1, 6.8. 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Тд анхааруулав.

 

Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1. 2. 4, 36.6, 36 7. 36.8 дугаар зүйлийн 1. 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар Б.Тд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацаанд шүүгдэгч нь энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн, хязгаарлалт тогтоосон шийдвэрийг тус тус хүчингүй болгож, энэ хуулийн 6.1, 6.8. 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Тд анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд  шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ОЮУНТУНГАЛАГ