Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 99

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

улсын яллагч Б.Эрдэнэбаатар,

хохирогч М.Мөнх-Очир,

шүүгдэгч Н.Тодмагнай нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:        

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Хурц Арслан овогт Нарантуяагийн Тодмагнайд холбогдох эрүүгийн 201725010146 дугаартай, 105/2017/0090/Э индекстэй хэргийг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, цэргийн холбооны мэргэжилтэй, Миний сүлжээ-108 хүнсий дэлгүүрт хамгаалагчаар ажиллаж байсан, ам бүл 6, эх, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Сант сум, 1 баг, Ивэн, 5 гудамж, 3 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Хурц Арслан овогт Нарантуяагийн Тодмагнай, /РД:МЛ93081416/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд бичсэнээр/

Шүүгдэгч Н.Тодмагнай нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 06 дугаар хороо Миний сүлжээ дэлгүүрийн 106 дугаар салбарт хяналтын ажилтан хийж байхдаа хамт ажилладаг хамгаалагч М.Мөнх-Очиртой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг цохиж бие мах бодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Тодмагнай нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй. Ажил хөдөлмөр эрхлээд хохирлыг барагдуулах болно. Өөр нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хохирогч М.Мөнх-Очир нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 15 цагийн үед би ээжид торт хямдарсан талаар утсаар хэлж байтал Тодмагнай “наад утсаа болиоч” гээд орилохоор нь “ээжтэй утсаар ярьж байна” гэхэд “гөлөг минь чи яагаад урдаас тайлбар тавиад байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд утсаа салгачихаад бид хоёр нилээн хэрэлдсэн. Би Тодмагнайг гараад ярилцъя гээд заамдаад гарахад намайг хавсарч унагаагаад толгой руу цохиод боосон. Би Тодмагнайгийн боолтыг тавиулахын тулд хоёр удаа цохисон. Өмнө нь дэлгүүр дээр болж байсан асуудлаас Тодмагнай намайг цохисон байх. Тэрнээс тухайн өдөр зодолдож хэрэлдэх шаардлага байгаагүй байсан. Одоо гомдол санал байхгүй. 635.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Шүүгдэгч Н.Тодмагнайн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Хоёулаа үзчих үү гээд заамдаад гарахаар нь би гадаа гараад шатан дээр хавсарахад Мөнх-Очир бөгсөөрөө унахаар ардаас нь цамцны захаар нь хоолойг нь боосон. Мөнх-Очир боолтоос гараад эргэж хараад миний зүүн чамархайн тус газар атгасан гараараа нэг удаа цохисон. Би толгойн дээр гараараа нэг удаа баруун талын чамархайн тус газраар нь шалтай хавсарч цохисон чинь манай худалдагч нар гарч ирээд биднийг салгасан...” гэх мэдүүлэг. /хх 42-49 дүгээр хуудас/,

Хохирогч М.Мөнх-Очирын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Байгууллагын хяналтын ажилтан намайг ээжтэйгээ утсаар яриад зогсож байхад “гөлөг минь ажлаа хийгээч” гэсэн. Тодмагнайг гараад уулзъя гэж хэлээд заамдаад гадаа гарсан чинь хавирч унагаад миний ардаас боосон. Боолтыг нь тавиулаад би эрүүн тус газар нь хоёр удаа цохисон чинь намайг барьж аваад дагзаар хоёр удаа газар савуулсан...” гэх мэдүүлэг. /хх 12-16 дугаар хуудас/,

Гэрч Ж.Болдын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай ажилтан Чимгээ гадаа зодоон болоод байна,салгаарай гэхээр нь гараад хартал Тодмагнай, Мөнх-Очир хоёр барилцаад Тодоо дээр нь гараад суучихсан хойноос нь цамцны захаар нь боож байхаар нь дундуур нь ороод салгасан...” гэх мэдүүлэг. /хх 38 дугаар хуудас/,

Гэрч Д.Мөнх-Оюуны мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай хүү над руу залгаад утсаар ярьж байтал цаана нь нэг хүн муу гөлөг минь ажлаа хийгээч гэж хэлсэн чинь манай хүү найз нь гялс утсаар ярьчихаад ажлаа хийе гэж хэлсэн. Нөгөөх нь муу гөлөг минь, пиздаа минь гэж хэлээд цаана шуугилдсан тэгэхээр нь барьцалдаж авлаа гэж бодсон. Намайг ирэхэд манай хүү Мөнх-Очирын дух нь зүүн талдаа хөхрөөд бондойсон, дагз нь бас бондойсон, хүзүү нь боолгосон юм шиг улайсан байсан. Манай хүүг гадаа хавсарч унагаад плитан шалтай хавсраад толгой дээр нь цохисон гэсэн...” гэх мэдүүлэг. /хх 32-35 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ¹1132 дүгнэлтэд “...М.Мөнх-Очирын биед тархи доргилт, тархины тал бөмбөлгийн таславчийн ар хэсэг, тенториумын субарахнойдаль зайн цус харвалт, духны зөөлөн эдийн няцрал, эрүү, зүүн чихний ар доод гадаргуу, хүзүү, баруун тохойн зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна гэжээ /хх 20 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 51 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 52 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Н.Тодмагнай нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 06 дугаар хороо Миний сүлжээ дэлгүүрийн 106 дугаар салбарт хяналтын ажилтан хийж байхдаа хамт ажилладаг хамгаалагч М.Мөнх-Очиртой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүнийг цохиж зодож бие мах бодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Н.Тодмагнайд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Н.Тодмагнайд ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.Харин хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Тодмагнайгаас 635.000 төгрөг гаргуулж, хохирогч М.Мөнх-Очирт олгож,шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.