Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2022/00103

 

  

******* ХХК-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2020/00293 дугаар шийдвэр,

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 57 дугаар магадлалтай,

 

******* ХХК-ийн Орхон салбарын нэхэмжлэлтэй,

Д.Очбаяр,******* нарт холбогдох,

 

Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр 8,538,942.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч М.Сэлэнгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хишигсүрэн, хариуцагч*******, түүний өмгөөлөгч С.Энхболд, хариуцагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов.

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн Орхон салбараас*******,******* нарт холбогдуулан Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 7,140,822.19 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,333,969.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 49,590.96 төгрөг, нотариатын зардал 14,500 төгрөг, нийт 8,538,942.56 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

 

Хариуцагч******* нь ...зээлийг******* өөрийн нэр дээр авсан, би эхнэрийнх нь хүсэлтээр батлан даасан, ...Д.Очбаяр зээлийг хугацаандаа төлөөгүйгээс миний цалингаас 345,000 төгрөг суутган авсан тул зээлийг*******аас гаргуулах ёстой гэж,

 

Хариуцагч******* нь ...зээлийг би авсан, батлан даагч******* огт хамааралгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

2. Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2020/00293 дугаар шийдвэрээр: ...Зээлийн гэрээний тохиролцоо нь хариуцагч******* ирээдүйд авах цалингаа барьцаалж авсан байх тул хамтран зээлдэгч*******д хамаарахгүй, хариуцагч******* гэрээний үүргийг хариуцна... гэх үндэслэлээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 225.2., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан ЗГ/201944254846 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч*******аас зээлийн гэрээний үүргийн төлбөр 8,538,942.56 төгрөгийг гаргуулж ******* ХХК-ийн Орхон салбарт олгож, хариуцагч*******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 57 дугаар магадлалаар: ...хамтран зээлдэгч******* цалин орлогоо барьцаалаагүй, зээлийн мөнгийг хэрэглээгүй гэх боловч хууль буюу гэрээнд зааснаар гэрээний хариуцлагыг хамтран хүлээх үүрэгтэй... гэж дүгнэн, Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 142/ШШ2020/00293 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг ...Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 225.2., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан ЗГ/201944254846 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч*******аас зээлийн гэрээний үүргийн төлбөр 8,538,942.56 төгрөгийг гаргуулж ******* ХХК-ийн Орхон салбарт олгож, хариуцагч*******д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай... гэснийг ...Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1., 225.2., 242 дугаар зүйлийн 242.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг баримтлан 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан ЗГ/201944254846 дугаартай зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч*******,******* нараас зээлийн гэрээний үүргийн төлбөр 8,538,942.56 төгрөгийг гаргуулж ******* ХХК-ийн Орхон салбарт олгосугай гэж, Шийдвэрийн 2 дахь заалтын ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151.342 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч*******аас 151,342 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай... гэснийг ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 151,342 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч*******,******* нараас 151,342 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

4.1.******* миний бие*******ын 2019.01.15-ны өдөр *******наас авсан зээлийг эхнэр Бундхоролын гуйлтаар батлан даасан. Иргэн******* нь 100 хувь өөрийн хувийн хэрэгцээнд ашигласан гэдгээ анхан болон давж заалдах шатны шүүх хурал дээр мэдүүлсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалаар үндсэн зээлдэгч******* болон батлан даагч миний бие******* нараас үндсэн зээл, хүү, мөнгөн тэтгэмжийн хураамжийг гаргуулахаар шийдвэрлэсэн.

4.2.******* нь одоогоор уурхайд ажилд орсон гэдгээ шүүх хуралдаан дээр болон хурлын дараа хаан банкны нэхэмжлэгч нарт өөрийн биеэр очиж график гаргаж, зээл төлөлтөө хийхээр мэдэгдсэн байдаг, энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан юм. Мөн миний өмгөөлөгч болон банкны эдийн засагч нарын хажууд нэгэнт ажилтай болсон тул би өөрөө бүгдийг хариуцна гэж******* хэлж мэдэгдсэн.

4.3. Миний бие хаан банкинд Г.Аззаяа, П.Содномпил нарыг 2018, 2019 онуудад мөн батлан даасан ба миний батлан даасан дээрх 2 хүнийг болон Монгол банкны сүлжээгээр хаан банкны зээлийн эдийн засагч нь ямар ямар зээлд батлан даагч хийснийг мөн өөрийн амьжиргаанд зориулан авсан зээлийг мэдсээр байж дээр нь нэмж*******ыг батлан даалгахаар танилцуулагдаагүй гэрээнд гарын үсэг зуруулж, гэрээний нэг хувийг ч надад гардуулж өгөөгүй.

4.4.*******ын ар гэрийн хувьд төрсөн ах нь станцад ажилладаг төрсөн эгч нь сургуульд багшилдаг, төрсөн эх нь төмөр замд тооцооны нягтлан бодогч хийдэг, эхнэр нь шатахуун түгээгүүрт ажилладаг ар гэрийн зүгээс батлан даах бүрэн боломжтой байгаа юм. Би үүнийг хаан банкинд удаа дараа хэлж, тэдний утас ажлын газрыг нь олж хэлж байсан. Үүнийг би шүүх хурал дээр ч хэлж байсан. Үүнийг би луйврын шинжтэй гэмт хэрэг гэж үзэж байна.

4.5. Гомдол гаргах үндэслэл нь*******ын өр зээлийг хамтран төлөх асуудал дээр миний бие хүлээн зөвшөөрөхгүй ба надад хүний өр хамтран төлбөл өөрийнхөө зээлийг яаж төлөх вэ, үлдсэн цөөхөн цалин хөлсөөрөө яаж амьжиргаагаа залгуулж, яаж үр хүүхдээ тэжээх вэ, ажлаасаа халагдах уу, Хүний өмнөөс ажил хийх үү... гэдэг асуудал надад тулгарч би мухардалд орж байна. Миний төрсөн ганц дүүгийн хүүхэд одоо 5-настай хэлд, хөлд ороогүй бөгөөд бид энэ хүүхдээ эрүүл саруул болгох гэж үнэтэй оншилгоо эмчилгээнд үзүүлэх цаг авч энд тэндээс хүүтэй мөнгө зээлж, ломбарданд эд юмсаа тавихад хүрч байна.******* нь эрүүл саруул, ар тал сайтай, ажил төрөлтэй, 1-р микрт өөрийн хувийн байртай, эд хөрөнгөтэй энэ хүн өөрөө 100 хувь авсан зээлээ хэрэглэсэн гэж амаараа хэлж байхад намайг өрөнд хамтран төлөлцөх шийдвэр гаргасанд *******анд гомдолтой байна.

Иймд уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна.

 

6. Хэрэгт цугларсан баримтаар 2019.01.15-ны өдөр зээлдэгч*******, хамтран зээлдэгч******* нар *******ны Орхон салбарын Төв тооцооны төвөөс 8,000,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар авах, гэрээний үүргийг эргэн төлөх хуваарийн дагуу төлж барагдуулахаар ЗГ/201944254846 тоот Зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож зээлдэгч******* цалингийн орлогоо барьцаалж Барьцааны гэрээ тус тус байгуулсан, банк зээлийн хөрөнгө 8,000,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр зээлдэгч*******ын дансанд шилжүүлсэн, гэрээний хугацаанд******* үндсэн зээлд 859,117.81 төгрөг, зээлийн хүүд 133,322.58 төгрөг, нийт 992,440.39 төгрөгийг төлсөн ба 2019.03.02-ны өдрөөс хойш төлбөр төлөөгүй үндэслэлээр нэхэмжлэгч 2019.06.05, 2019.06.18., 2019.10.01-ний өдрүүдэд зээл төлөх мэдэгдлийг удаа дараа хүргүүлж, зээлийн үүргийг биелүүлэхийг шаардсан боловч шаардлагыг биелүүлэлгүй 306 хоног хугацаа хэтэрсэн үйл баримт тогтоогджээ.

 

7. Нэхэмжлэгч ******* гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 7,140,882.19 төгрөг, зээлийн хүү 1,333,969.41 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 49,590.96 төгрөг, нотариатын зардалд 15,500 төгрөг, нийт 8,538,942.56 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан,

 

Хариуцагч******* нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, хариуцагч******* ...зээл аваагүй, зээлдэгч*******ын эхнэрийн гуйлтаар гэрээнд гарын үсэг зурсан тул зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 

8. Зохигчийн хооронд банкнаас зээл олгох гэрээ, барьцааны гэрээ тус тус байгуулагдсан, гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл болох талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйл, 156 дугаар зүйлийн 156.1.-д заасан зохицуулалтад нийцсэн байна.

 

9. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэг хүлээнэ гэж, 225 дугаар зүйлийн 225.1.-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэгч нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж, 227 дугаар зүйлийн 227.1.-д гэрээний нэг тал үргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэжээ.

 

10. Нэхэмжлэгч хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр гэрээнээс татгалзаж, үлдэх төлбөр, өөрт учирсан хохирлыг нэхэмжилсэн нь хуульд нийцсэн, хариуцагч гэрээний үүргийг биелүүлэх үүрэгтэй.

 

11. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ.

 

Хариуцагч*******,******* нар нь зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцахаар үүрэг хүлээсэн тул тэдгээр нь банкны өмнө хамтран үүрэг хүлээх этгээд бөгөөд нэхэмжлэгч нь зээлдэгч нараас хэн алинаас нь үүргийн гүйцэтгэлийг шаардсан нь хуулийн 242.3.-т заасан үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй гэх заалтыг зөрчөөгүй байна.

 

12. Анхан шатны шүүх ...Зээлийн гэрээний тохиролцоо нь ирээдүйд авах цалингаа барьцаалж зээл авсан*******т холбогдолтой болохоос хамтран үүрэг гүйцэтгэгч гэж заагдсан боловч өөрийн цалин орлого, хөрөнгө, эрх барьцаалаагүй, цалингийн эрхийн талаар ямар нэг үүрэг хүлээгээгүй*******эс шаардах хууль зүйн болон гэрээгээр шаардах үндэслэл тогтоогдоогүй... гэж дүгнэн хариуцагч*******д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэжээ.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч******* нь *******наас******* зээл авахад хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцохоор хүсэлт гаргаж, зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож, гэрээгээр хүлээсэн үүргийг хамтран хариуцахаар гэрээнд гарын үсгээ зурсан талаар маргаагүй тул тэрээр гэрээний үүргийг хамтран хүлээх этгээд гэж үзнэ. Зээлийн хөрөнгийг банк зохигчийн хамтран эзэмших дансанд шилжүүлсэн байх бөгөөд ...зээлийн хөрөнгөөс хариуцагч******* захиран зарцуулаагүй, ...зээлдэгч*******ын эхнэрийн гуйлтаар гэрээнд гарын үсэг зурсан, ...зээлийн төлбөрийг төлөх боломжгүй... гэх тайлбар түүнийг гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Иймд шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн хариуцагчийн гомдлыг хангахгүй.

 

13. Анхан шатны шүүхийн алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, хариуцагч нараас хэн алинаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулахдаа маргаантай үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.-т зааснаар хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хариуцагч гэх бөгөөд нэхэмжлэгч ******* Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3.-т заасныг үндэслэн зээлдэгч нараас хэн алинаас нь гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шаардсан тул давж заалдах шатны шүүх хууль болон гэрээнд зааснаар хамтран зээлдэгч*******эр үүргийг хамтран хариуцуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй гэж үзнэ.

 

15. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтад үндэслэн дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1., 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1., 225 дугаар зүйлийн 225.1., 227 дугаар зүйлийн 227.1. дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 167 дугаар зүйлийн 167.1.2. дахь заалтыг зөрчөөгүй байна.

 

15. Дээр дурдсан үндэслэлээр ...зээлдэгч*******ын авсан зээлийг хамтран төлүүлэхээр гаргасан давж заалдах шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна... гэх хяналтын журмаар гаргасан хариуцагч М.Сэлэнгийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 57 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч М.Сэлэнгийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3., 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагч*******эр улсын тэмдэгтийн хураамжид 151,573 төгрөгийг нөхөн төлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Х.ЭРДЭНЭСУВД