Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 11

 

    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч *** овогт ***-гийн ***-ийг шүүн таслах ажиллагаанаас зориуд зайлсхийх, бусдын эд хөрөнгийг орон байранд нэвтэрч давтан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч ***-ийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар ялтан ***-д Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хүнд ял 2 жилийн хорих ялд нь Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хөнгөн ял 1 жилийн хугацаагаар хорих ялыг багтааж, биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.1 дэх хэсэгт зааснаар ялтан Э.Алтандөлд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд нь Говь-Алтай аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 43 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 сарын баривчлах ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 3 хоногийн баривчлах ялыг багтааж биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.8 дахь хэсэгт зааснаар ялтан ***-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан ***-лийн хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч ***-гээс 490.000 төгрөгийг гаргуулж хохирогч ***-д, 310.000 төгрөгийг гаргуулж хохирогч ***-д, 120.000 төгрөгийг гаргуулж хохирогч иргэний нэхэмжлэгч ***-д тус тус олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч ***, ***, *** нарт хохирол төлөгдсөн, ялтан *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний цахим үнэмлэх, төрсний гэрчилгээ шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Ялтан ***-ийг цагдан хорьж ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эс зөвшөөрвөл ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч, ялтны хууль ёсны төлөөлөгч нар Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч зөвхөн тогтоолын иргэний нэхэмжлэлтэй хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Д.САРАНТУЯА