| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2020/0043/И |
| Дугаар | 125 |
| Огноо | 2020-04-16 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 125
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би нэхэмжлэгч “Д” ХХК-ны нэхэмжлэлтэй хариуцагч М.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 1,680,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Д” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д” ХХК нь 2019 оны 12 сарын 04-ны өдөр М.М-д 1,400,000 төгрөгийг 25 хоногийн хугацаатай 8 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулан зээлдүүлсэн боловч одоог болтол өгөөгүй бай удаа дараа сануулан холбогдсон. Иймд зээлийн хүү болох 112,000 төгрөг, гэрээнд заасны дагуу гэрээний хугацаа дуусгавар болсноос хойших төлөгдөөгүй үнийн дүнгийн алданги болох 168,000 төгрөг, үндсэн мөнгө 1,400,000 төгрөг нийт 1,680,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 5-р багт оршин суух, Б овогт М.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь нэхэмжлэгч “Д” ХХК-ны 1,680,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай компанийн зүгээс М.М-н тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Д” ХХК-ны нэхэмжлэлтэй хариуцагч М.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 1,680,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.М нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг 1,680,000 төгрөг төлөхөөр хүлээн зөвшөөрч, тайлбараа шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. “Д” ХХК-ны нэхэмжлэлтэй хариуцагч М.М-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 1,680,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.М төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,830 төгрөгийн 50 хувь болох 20,915 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 20,915 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч М.М-с улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 20,915 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Хариуцагч М.М нь нэхэмжлэлийн шаардлагаа сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Э.Б