Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 85

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Орхон сум, 1 дүгээр баг, 7 тоотод оршин суух Чонос овогт Бямбасүрэнгийн Бат-Оргил РД/МЙ95121511/-ийн хүсэлттэй М.Базаррагчааг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Наранцай, хүсэлт гаргагч Б.Бат-Оргил нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 Хүсэлт гаргагч Б.Бат-Оргил шүүхэд гаргасан хүсэлтдээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Мөнхзаяагийн Базаррагчаа хайж олуулахаар шүүхэд хандсан байгаа. Би өөрөө нэлээн удаан эрж хайсан. Намайг очихоор таньж байгаа болохоор зугтаад явчхаад байсан. Мөнхзаяагийн Базаррагчаа нь надаас мөнгө авсан. Бид хоёр харилцан нотариат дээр баталгаа хийлгэж 4.000.000 төгрөгийг Мөнхзаяагийн Базаррагчаад зээлдүүлсэн байгаа. М.Базаррагчаа нь мөнгөө өгөх ёстой хугацаандаа өгөхгүй. Очоод уулзахаар шалтгаан тоочоод байсан. Тиймээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. М.Базаррагчаагийн оршин суугаа хаяг дээр нь очихоор тийм хүн байхгүй гэдэг. М.Базаррагчаа гэх хүнийг хайж олж өгнө үү гэж хүсэж байна. ...Зээлийн гэрээ 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан. ...Бид хоёр хэд хэдэн удаа уулзаж байсан. Хоймор төвийн оффис дээр нь очиж байсан. ...Анх аялал жуулчлалын компанийг хайж судалж байгаад М.Базаррагчаагийн компани дээр очиж уулзсан. ...Виз гартал зээлийн гэрээ байгуулан нотариатаар заавал баталгаа хийлгэе гээд баталгаа хийлгэсэн. Зээл өгөхөд өөрийнхөө паспорт нь дээрх хаяг дээрээ байсан. Би гэрт нь нэлээн хэдэн удаа очиж үзсэн. М.Базаррагчаа нь Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, энхтайваны өргөн чөлөө гудамж, 13 байр 2 тоотод оршин суудаг байсан. ...Энэ хаягаар очихоор М.Базаррагчаа гэх хүн байхгүй гэж хэлдэг. ...Очиход хүмүүс байсан. Би өмнө нь гэрт нь очиж байгаагүй. Ихэвчлэн оффис дээр нь очиж уулздаг байсан. ...Төрөө гэдэг хүн байгаа. Энэ хүнтэй нь холбоо барихаар өмнө нь тэр хаяг дээрээ байдаг байсан. Одоо Баянголд байгаа гэж хэлж байсан гэхээр нь Баянголоор очиж хайж үзсэн. ...М.Базаррагчаа нь Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо Хоймор төв 14 давхар 1403 тоотод оффис түрээсэлж байсан Мон Алтай турк ХХК-ний гүйцэтгэх захирал хийж байсан. ...2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс хойш холбоо тасарсан. ...99482053, 90802030 зэрэг утасны дугаар одоо холбогддоггүй. ...Машиных нь дугаар 9916 УНЕ. Голцуу өөрийнх нь унаж ирж байсан машин. Тоёота филтер загварын хар өнгийн машин байсан. ..Солонгост аялал жуулчлалын чиглэлээр виз гаргадаг. ...Мөөгий гэж найз нь байдаг. Баянхонгорынх.

Би бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй. Мөөгий гэж дуудаад байдаг. ...Найз нь элчингийн уулзалтыг нь зохион байгуулдаг. ...Төрөө гэдэг нь оффисыг бас түрээсэлж байсан. Төрөө гэх хүнтэй нь ярихаар би гадагшаа явах болчхоод Базаррагчаа гэх хүн түрээслүүлсэн. Би сайн танихгүй гэж хэлдэг. ...Батжаргал нь болохоор оффист ээлжилж суудаг юм шиг байсан. ...Базаррагчаа нь Баянхонгор аймгийн хүн. ЧМ81092578 гэсэн регистрийн дугаартай... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Бат-Оргил нь хариуцагч М.Базаррагчааг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Б.Бат-Оргил нь хариуцагчаар оролцвол зохих этгээд М.Базаррагчаатай 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 572 дугаартай зээлийн гэрээ байгуулж 4.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай зээлсэн байна.

Хүсэлт гаргагч Б.Бат-Оргилын хүсэлтийн дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Базаррагчаагийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангах нь үндэслэлтэй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3, 155.4-т зааснаар ЧМ81092578 регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 13 дугаар байрны 2 тоотод оршин суух албан ёсны хаягтай Хачит овогт Мөнхзаяагийн Базаррагчааг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтсээр гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.

Хариуцагчаар оролцвол зохих этгээд М.Базаррагчаа нь 9916 УНЕ улсын дугаартай тоёота филтер маркийн тээврийн хэрэгсэл эзэмшдэг, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, хоймор төвийн 14 давхарт 1403 тоот өрөөнд аялал зуучлалын үйл ажиллагаа явуулж байсан, Мон Алтай турк ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, түүний хамтран ажилладаг найз Мөөгий Бүгд найрамдах Солонгол улсын Элчин сайдын яаманд уулзалт зохион байгуулах ажил хариуцан ажилладаг, найз Төрөө 95114345 дугаарын утастай, найз Батжаргал 94111479 дугаарын утастай зэрэг мэдээлэлтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Бат-Оргилын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3, 155.4-т зааснаар ЧМ81092578 регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 13 дугаар байрны 2 тоотод оршин суух албан ёсны хаягтай Хачит овогт Мөнхзаяагийн Базаррагчааг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.

2.Хариуцагчаар оролцвол зохих этгээд М.Базаррагчаа нь 9916 УНЕ улсын дугаартай тоёота филтер маркийн тээврийн хэрэгсэл эзэмшдэг, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, хоймор төвийн 14 давхарт 1403 тоот өрөөнд аялал зуучлалын үйл ажиллагаа явуулж байсан, Мон Алтай турк ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, түүний хамтран ажилладаг найз Мөөгий Бүгд найрамдах Солонгол улсын Элчин сайдын яаманд уулзалт зохион байгуулах ажил хариуцан ажилладаг, найз Төрөө 95114345 дугаарын утастай, найз Батжаргал 94111479 дугаарын утастай зэрэг мэдээлэлтэй болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Бат-Оргилын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэх ба шүүх хуралдаанд оролцсон зохигч энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.НАРАНТУЯА