Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/979

 





 

2023          07         06     2023/ШЦТ/979

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж, шүүх бүрэлдэхүүнд Х.Санжидмаа, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Б.Сосорбурам, 

улсын яллагч Г.Цогтгэрэл, 

шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч С.Т нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Нд холбогдох эрүүгийн ***** дугаартай 4 хавтас хэргийг 2023 оны 06 дугаар сарын 06-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1982 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ********** оршин суух хаягтай, Урьд 1999 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 454 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 40,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, 2000 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 375 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, 2005 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сар 15 хоног баривчлах ялаар шийтгүүлж байсан.

******** овогт С.Н /РД:*******/, 

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/ 

Шүүгдэгч С.Н нь Б.Үтай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, нийт 4,6905 грамм жинтэй, “каннабис” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, улмаар биедээ хадгалсан,

Мөн А.М-тэй “Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, Бүгд Найрамдах Турк улсаас худалдаалах 

зорилгоор Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай нийт 3,7565 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Станбул-Улаанбаатар чиглэлийн ОМ3136 дугаартай аяллын онгоцоор (карго) ашиглан, Монгол Улсын хилээр 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хууль бусаар нэвтрүүлж илгээснийг А.М нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах түрээсийн байрнаас хүлээн авсан буюу хууль бусаар олж авсан, тус бодисоос 1,3975 грамм цэвэр жинтэй бодисыг Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр А.Өд хууль бусаар өгсөн,

Улмаар дээрх бодисоос 2022 оны 03 дугаар сарын 15-16-ны өдрийн хооронд өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан өргөө хотхоны 72 дугаар байрны 2 тоотод 2,3226 граммыг, өөрийн биедээ 0,0364 граммыг тус тус хадгалсан гэмт хэргүүдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж гэсэн хүндрүүлэх нөхцөлтэйгөөр гэмт хэргийг үйлдэхийг санаачилж, төлөвлөн зохион байгуулагчаар хамтран оролцсон гэмт хэргийг тус тус үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдэснээр/

Шүүгдэгч С.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Би М гэдэг хүнийг огт танихгүй. Манай дүү Туркэд ирээд ангийнхаа хүүхдүүдтэй нийлээд яваад байсан. Би дүүгээ ирэх үед нь буцаагаад явуулсан. Би М гэдэг хүнийг огт танихгүй. Дүү Ө-ыг нийлээд байсан хүүхдүүдээс нь салгаад буцаагаад явуулсан. Эхнэр хүүхэд нь араас нь ирэх гэж байхад нь болиулаад буцаасан. Тэрний дараа манай дүүгийн нийлээд байсан хүүхдүүд нь над руу залгаад амьдралыг чинь там болгоно гэж хэлсэн. Надад Монгол руу явуулж байсан зүйл байхгүй. М гэдэг хүүхдийг огт танихгүй, харж байгаагүй...” гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т шүүхийн хэлэлцүүлэгт “...М болон Үтай холбоотой хэрэг бол миний үйлчлүүлэгчийн хувьд энэ хэрэгт ямар ч гэм буруугүй. М өөрөө энэ хэргийг үйлдсэн эсвэл хэн нэгэн захиалсан гэснийг тодорхойлоогүй. М 3 удаагийн мэдүүлэг өгөхдөө 3 өөр мэдүүлэг өгдөг. Мийн утсанд үзлэг хийлгэхэд М рүү залгасан дугаарыг илрүүлж, тодруулах шаардлагатай. Тодруулах боломжтой байхад тодруулаагүй. Мөн Өын мэдүүлэг дээр над руу Н залгасан гэдэг боловч устгасан гэж хэлдэг. Гэтэл тэрийг тодруулаагүй. Хэдий устсан байсан ч хадгалагдах боломжтой. Хэргийн нотлох баримт болсон 2 гар утсыг буцаагаад өгчихсөн. Гэтэл яагаад тэр утсыг буцаагаад өгсөн болохыг мэдэхгүй. 

Мөнхжин өөрийнхөө хийсэн хэргийг хэн нэгэн рүү чихэх гээд цаана нь байгаа хүнээ нуугаад байгаа байдал харагдаж байна. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад С.Н энэ хэрэгт холбоотой гэсэн ямар ч шалтгаан холбоо байхгүй байна. 

Миний үйлчлүүлэгчийн биеэс мансууруулах бодис илрээгүй. Энэ хүний бүх дансыг шалгасан. Энэ хэрэгтэй холбоотой мөнгө шилжүүлсэн зүйл байдаггүй. Тиймээс Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй...” гэв. 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэг. Гэм буруугийн асуудлаар. 

Шүүгдэгч С.Н нь Б.Үтэй урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын 

 

агууламжтай, нийт 4,6905 грамм жинтэй, “каннабис” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, улмаар биедээ хадгалсан,

Мөн А.Мьэй “Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, Бүгд Найрамдах Турк улсаас худалдаалах зорилгоор Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай нийт 3,7565 грамм цэвэр жинтэй “мөс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Станбул-Улаанбаатар чиглэлийн ОМ3136 дугаартай аяллын онгоцоор (карго) ашиглан, Монгол Улсын хилээр 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хууль бусаар нэвтрүүлж илгээснийг А.М нь 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах түрээсийн байрнаас хүлээн авсан буюу хууль бусаар олж авсан, тус бодисоос 1,3975 грамм цэвэр жинтэй бодисыг Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр А.Өд хууль бусаар өгсөн,

Улмаар дээрх бодисоос 2022 оны 03 дугаар сарын 15-16-ны өдрийн хооронд өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтан өргөө хотхоны 72 дугаар байрны 2 тоотод 2,3226 граммыг, өөрийн биедээ 0,0364 граммыг тус тус хадгалсан гэмт хэргүүдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж гэсэн хүндрүүлэх нөхцөлтэйгөөр гэмт хэргийг үйлдэхийг санаачилж, төлөвлөн зохион байгуулагчаар хамтран оролцсон гэмт хэргийн талаарх: 

2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон 68 дугаартай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 17-18/-р тал,2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр А.Мийн оршин суух Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Алтан өргөө хотхоны 72-2 тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 19-26/-р тал,

2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 33-38/-р тал,

2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр А.Өын оршин суух Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, 3-34 тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 27-32/-р тал,

Тээврийн хэрэгслээс хураан авсан хүүхдийн скүүтэр дугуйнд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 39-42/-р тал,

Гэрч Б.Б-ийн биед 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр үзлэг хийж, биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 47-48/-р тал,

Яллагдагч А.Мийн биед 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр үзлэг хийсэн, гар утсанд үзлэг хийсэн, биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 50-60/-р тал,

Яллагдагч Ү.Өын биед 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр үзлэг хийсэн, гар утсанд үзлэг хийсэн, биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 61-71/-р тал,

Яллагдагч Ү.Ө-ын мэдүүлгийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 72-75/-р тал,

Яллагдагч А.Мийн мэдүүлгийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр шалгасан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 76-85/-р тал,



 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 172-177/-р тал,

Гэрч Н.Эын “...Турк улсад байгаа сурагтай байсан. Надтай сүүлийн жилүүдэд холбоо бариагүй... хүү Ө2021 оны 11 сард яваад 12 сард буцаад ирсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 180-181/-р тал,

Гэрч Ө.Нийн “...2021 оны 10 сарын 18-ны өдөр Турк улс руу ажиллахаар явсан боловч миний биеийн байдал дээрдэхгүй шинжилгээний хариу муу гарсан учир буцаад Монгол Улсад 2021 оны 12 сарын 6-ны өдөр ирсэн... Н гэх хүн Турк улсад байгаа гэж сонссон. Ц гэх хүн Нн эхнэр Аийн аав нь гэх хүн байдаг гэж сонсож байсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 184-185/-р тал,

Гэрч Б.Бн“...2022 оны 3 дугаар сарын 15- ны өдөр би ажилдаа 09 цагийн үед явахад гэртээ үлдсэн. Би тэр өдөр орой 19 цагийн үед ирэхэд гэрт байгаагүй. Цагийг нь санахгүй байна нөхөр оройхон гэрт орж ирсэн. Хоолоо идчихээд нөхөр унтаад өгсөн. Өглөө сэрэхэд гэрт байгаагүй ээ. Би охиноо цэцэрлэгт хүргэж өгөөд ажилдаа явсан. Орой нь цагдаад баригдсан гэдгийг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 192-193/-р тал,

Дахин өгсөн “...би ****** дугаарыг 2015 оноос хойш ашиглаж байгаа. Энэ дугаар нь миний нэр дээр байдаг дугаар юм. Миний утасны дугаар ямар учиртайгаар Туркээс ирсэн каргон дээр тавигдсаныг мэдэхгүй. Надад туркээс каргогоор ямар нэгэн зүйл ирж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 209-210/-р тал,

Гэрч Б.Ю“...Турк улсаас ирэх ачааг нийлүүлж МИАТ-ын ачааны онгоц түрээсэлсэн. Турк улсад нийт 20 тонн 472 ачаа бэлэн болоод 2022 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 12 цаг 10 минутанд Чингис Хаан олон улсын нисэх буудалд ирж гаалийн шалгалтад орсон. Ачааг нийт 13 шалгаад ачаагаа тараагаад үлдсэн нь мянган оюутны байрны тэнд авч ирсэн. Ялгаж байгаад байранд хадгалах шаардлага гарсан тул БЗД-ийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах кино үйлдвэр дээд сургуулийн зүүн талын зам дагуу агуулах хийж болохоор ажлын байр түрээсэлсэн. Миний 3-4 найз ирж тусалсан. Ажлын байран дээр ачаануудаа зөөж авч ирсэн. Намайг ажлын байран дээр эзгүй байх үед буюу үлдэгдэл ачаагаа агуулах руугаа зөөж байх хооронд хүүхдийн скүүтэр дугуйг 89897489 гэсэн утасны дугаартай залуу ирж найз Тийн данс руу 50,000 төгрөгийг шилжүүлээд аваад явсан байсан. Бид нар онлайнаар холбогдож групп үүсгэж Турк улсад байгаа А гэх хүн бараануудыг цуглуулж ачуулсан. Тухайн скүүтэр дугуйг 2 хүн авч ирж өгсөн гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 196-197/-р тал,

Гэрч Б.Оны “Энэ ажилд Гаалийн ерөнхий газрын улсын байцаагч нарыг нэмэлтээр ажиллуулсан. Бүх ачааг 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр шалгаж дуусаад эзэнд нь олгосон. Ю гэх хүн гаалийн мэдүүлэг буруу мэдүүлсэн учир 19,9 сая төгрөгөөр торгож, 38 сая төгрөгийн татвар нэмж төлүүлсэн. Тухайн 19,9 тонн буюу 472 хайрцаг ачаанаас хууль бус зүйл илрээгүй. Хяналт шалгалт хийхэд албаны нохой, рентген аппарат болон биечлэн шалгалтыг хийсэн. Яг ямар ачаанд байсан талаар мэдэх зүйл алга. Төмрөн дотор хийгээд мөнгөлөг цаасаар ороочих юм бол рентген аппаратад харагдахгүй. Бас нохой үнэрлэх боломжгүй. Төмрыг задалж үзэх боломж байхгүй. Тэр ачааг шалгахад нийт 80 орчим алба хаагч нар ажилласан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 200-201/-р тал, хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн баримтууд /хавтаст хэргийн 133-147/-р тал,

Гэрч Б.Б“...Би 2022 оны 3 дугаар сарын 07-08 өдрийн хооронд компьютер тоглоомын газар урьд нь танилцаж байсан Чк гэж дууддаг нэрийг нь Ч гэх байх сайн мэдэхгүй байна. Энэ залуутай тааралдсан. Ингээд хоёулаа Их Монгол хорооллын байрны орцонд сууж байгаад нэг жижиг цэг буюу шавар татаж 


 

эхэлсэн. Тухайн цэгийг ЁЧ гаргаж ирсэн ба хаанаас яаж олж авсныг нь би мэдэхгүй. Ингээд салцгаасан ба түүнээс хойш Чтэй уулзаагүй. Үүнээс хойш 2022 оны 03 дугаар сарын 15-ны орой 21 цаг өнгөрч байхад би 13-р хорооллын 3 өндрийн орчмоор харих гээд явж байгаад М гээд багын найз ах зогсож байхаар нь уулзаж мэнд мэдээд салцгаасан. Ингээд өнөөдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 16-ны өглөө 08:10 цагт М ах ******* гэсэн дугаараас залгаад намайг 13-р хороололд хүрээд ир гэхээр нь би 13-р хорооллын 5-р байрны хойно явж очиход М ах өөрийн хар өнгийн приус маркийн ****** УНЯ улсын дугаартай машиндаа сууж байсан. Ингээд хоёулаа уулзаад тамхилсан ба дараагаар нь М ах тарианы шилтэй мөс гаргаж ирсэн ба хоёулаа тэрнээс нь хамт сорж хэрэглэсэн. Ингээд сууж байтал нэг хүн ирээд галаа өгчих гэж цонх тогшсон ба онгойлгохгүй болохоор цонхыг хагалж хаалгыг нээсэн. Ингээд цагдаагийн ажилтнууд ирсэн. Ийм л асуудал болсон...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 204-206/-р тал,

Дахин өгсөн “...тухайн үед А.М-өөс энэ юу юм хаанаас авсан юм гэж асуухад А.М манай нэг ах Туркэд байдаг юм. Тэр ах явуулсан гэж надад хэлсэн. Ямар учиртай хүн юм гэхэд за за гэснээ өөр юм яриад эхэлсэн... би туркээс л ах нь явуулсан юм байна гэдгийг мэдсэн...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 213-214/-р тал,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1791 дугаартай дүгнэлт,

Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйл, “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйл, “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хоосон тарианы шил, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн хуйлсан AQ5196968 гэсэн сери дугаартай 10-тын мөнгөн дэвсгэрт зэргээс метамфетамин илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. “3” гэсэн гялгар уутанд хийсэн улаан өнгийн асаагуураас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйлийн гялгар ууттай жин нь 0,9519г, цэвэр жин нь 0,0364г, “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйлийн гялгар ууттай жин нь 3,3562г, цэвэр жин нь 2,0764г, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйлийн гялгар ууттай жин нь 2,4353г, цэвэр жин нь 0,2462 байна. Шинжээч Д.Золзаяа /хавтаст хэргийн 219-225/-р тал,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1804 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 233-235/-р тал,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1792 дугаартай дүгнэлт: ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “1” гэсэнт хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн соруул зэргээс метамфитамин илэрсэн. Илэрсэн бодис нь “Сэтгэцэд нөлөөлөх тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно. “3” гэсэн гялгар уутанд хийсэн цагаан өнгийн асаагуураас мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн нунтаг зүйлийн гялгар ууттай жин нь 2,3242г, цэвэр жин нь 1,3975г байна. Шинжээч Д.Золзаяа /хавтаст хэргийн 239-242/-р тал,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 348 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 246-247/-р тал,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 1794 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 228-230/-р тал,

Сэжигтэн А.М-гийн “...Би Н  гэх хүнтэй 2016 онд 13 дугаар хороололд танилцсан. Манай дээд үеийн ах байгаа юм аа. Нээх дотно харьцаа байхгүй 

 

 

ээ. 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр санагдаж байна. **** гэсэн хаягнаас Н ах миний ***** гэсэн хаяг руу мөс явуулъя чи хоёр газар шидчихэд болно. Эхлээд шагнана гэж байснаа сүүлдээ 2 сая төгрөг өгнө гэж хэлсэн.  ****** гэсэн хаягаар явуулж байгаа 7 хоногийн дараа очих байх гэж хэлсэн. Тэрнээс хойш байнга шахуу холбоотой байсан. Над руу 2022 оны 03 сарын 11-ний өдөр Монголд очсон шүү залгаад аваарай гэж хэлээд над руу юнителийн дугаар явуулсан. Би тэр дугаар луу 2 хоног залгасан боловч аваагүй. Тухайн дугаарыг одоо санахгүй байна. 8880-тай дугаар байсан утаснаасаа устгачихсан. Зурагтаар гаалийн ажилчид шалгалт идэвхтэй хийж байгааг үзээд би ер нь тосохоо болилоо гэж н чатаар хэлэхэд одоо зүгээр гэнэ ээ очоод авчих гэж хариу ирсэн.  2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр над руу Н ах чат бичсэн. Мянган оюутны байрын замын эсрэг талын Хаан банктай байрны 1 дүгээр орцонд явуулсан юм байгаа гэж хэлсэн. Тухайн газарт би 20 цагийн үед очиход тухайн байрны талбай дээр маш их хэмжээний ачаа буусан байсан. Тухайн үед ачаагаа авч чадаагүй гэртээ буцаад харьсан. Маргааш өдөр нь над руу Н ах ч холбогдоогүй, каргоноос ч холбогдоогүй. 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр над руу Н ах эхнэрийнхээ чатаар очоод кино үйлдвэрийн ард Имж бөөний худалдааны төвд байгаа карго дээр очоод ав гэхээр нь 18 цагийн үед өөрийн ****** УНЯ улсын дугаартай Тоёота приус 20 машинтайгаа очсон. Карго дээр ачаа бараа зөөдөг 2 эрэгтэй бас хоёр эмэгтэй хүн байсан. ***** гэсэн ачааг авъя гэхэд хүүхдийн скүүтэр дугуй байсан. Тухайн зүйлийг гэрийнхээ гадна очоод дугуйны голын төмрөөс мөс гэх зүйлийг гаргаж авсан. Мөнгөлөг цаасанд хийчихсэн байсан. Түүнийг аваад гэр лүү орж цахилгаан жин авч буцаж гарч машиндаа сууж тухайн мөс гэх зүйлийг хэмжсэн. Нийт тухайн мөс 7 орчим грамм байсан. Хоёр уутанд хувааж 3 граммаар хэмжиж хийсэн. Нямдорж ах надад 3 граммыг энэ дугаар луу залгаж холбогдоод нэг газар хаяарай гэж хэлсэн. Тухайн дугаар 9964-тэй дугаар байсан. Би тэр дугаарыг тухайн үедээ холбогдоод устгачихсан санахгүй байна. Би тухайн утсаар залгахад эрэгтэй хүн байсан. Өөрт чинь юм өгчхөөрэй гэсэн юм аа гэж хэлэхэд машинаа угаалгаж байна гэхээр нь за за гээд утсаа салгасан. 3 өндрийн хажуу талын кофены газрын хажууд тамхины хайрцагт хийгээд цонхны тавцан дээр тавьсан шүү гэж мессеж явуулаад тухайн газартаа орхисон. Ирж авахыг хүлээе гэж бодоод машин дотроо сууж байх үедээ Бэй таарсан. Би бага хэмжээний мөс гэх зүйлтэй байгаа гэдгээ хэлээд бид хоёр тарианы усны шил аптекаас авч тухайн шилний усыг асгаад дотор мөс гэх зүйлийг хийж асаагуураар доороос нь түлж шатааж хэрэглэсэн. Тухайн зүйлийг хэрэглэхэд бие сэргэх мэдрэмж төрсөн. Б тухайн мөсийг шатааж байх үед сонирхоод ганц нэг сорсон. Б харилаа гээд буцсан. Би гэрийнхээ гадна ирж зогсоод дахиж нэг удаа хэрэглээд гэртээ орсон. Өглөө сэрээд Б-эй чатаар холбогдоод 08 цагийн үед манай гэрийн үүдэнд бид хоёр уулзаж миний машинд сууж тамхи татсан. Тэр үед цонх тогшоод гал байна уу гэхээр нь гал өгөх гэхэд хаалга онгойлго гэж хэлэхэд би цонх онгойлгож амжаагүй байтал машины цонх хагалсан. Би сандраад машинаас буугаад зугтчихсан. Хойноос намайг хөөж барьж авсан. Миний машинд хар тамхитай тэмцэх газрын ажилтан үзлэг хийж, хэрэглүүр хоёр шил, хуйлсан 10 төгрөг, асаагуур зэргийг хураан авсан. Манай гэрт нэгжлэг хийж миний үлдээсэн байсан гялгар ууттай 3 гр орчим мөсийг хураан авсан. Би Н ахтай чаталсан чатаа устгачихсан өгсөн дугааруудыг нь устгачихсан учир харуулах бичсэн чат, утасны дугаар хэлэх арга алга.” Гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 45-47/-р тал,

Яллагдагч А.М-ийн “...2022 оны 02 сарын 26-ны өдөр шиг санагдаж байна. ******* гэсэн хаягаас Н ах миний С гэсэн фэйс хаягаар мөс явуулъя чи хоёр газар шидэхэд болно гэхээр нь за гээд зөвшөөрсөн. Намайг эхлээд  шагнана гэж байсан. Сүүлдээ 2 сая төгрөг өгнө гэж хэлсэн. Надаас ямар хаягаар явуулах уу гэхээр нь эхнэрийнхээ утасны дугаар болох ***** гэсэн дугаарыг Н ахад өгсөн. 7 хоногийн дараа очих байх гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш ганц нэг чат бичдэг байсан. Над руу 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр над руу Н чат бичсэн. 1000 оюутны байрны замын эсрэг талын Хаан банктай байрны 1 дүгээр орцонд явуулсан юм байгаа очоод ав гэж хэлсэн. Тухайн газарт би 20 цагийн үед очиход тухайн байрны талбай дээр маш их хэмжээний ачаа буусан байсан. Тухайн үед ачаагаа авч чадаагүй гэртээ харьсан. Маргааш өдөр нь над руу карго болон Нямдорж ах холбогдоогүй. 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Н ах эхнэрийнхээ фейс хаягаар чат бичсэн. Кино үйлдвэрийн ЭМЖ худалдааны төвд байх каргоноос очиж ав гэхээр нь 18 цагийн үед өөрийн ***** УНЯ улсын дугаартай Тоёота приус маркийн машинтайгаа очсон. Каргоны ажилтанд ******  гэсэн хаягаар ирсэн ачааг авъя гэхэд надад хүүхдийн скүүтэр дугуйг гаргаж өгсөн. Тухайн дугуйг аваад гэр лүүгээ явсан. Гэрийн гадна ирээд дугуйны гол төмрөнд хийсэн байсан мөсийг гаргаж авсан. Гэрлүүгээ ороод цахилгаан жин авч, буцаж гарч ирээд машиндаа сууж тухайн мөс гэх зүйлийг жинлэхэд 7 орчим грамм байсан. Хоёр уутанд хувааж 3 граммаар хэмжиж хийсэн. Н ах надад 3 граммыг энэ дугаар луу залгаж холбогдоод нэг газар хаяарай гэж хэлсэн. Өгсөн дугаар луу нь 21 цагийн үед залгахад эрэгтэй хүн байсан. Өөрт чинь юм өгчхөөрэй гэсэн юм аа гэхэд машинаа угаалгаж байна гэхээр нь за за гэж хэлээд утсаа салгасан. 3 өндрийн кофены газрын хажууд тамхины хайрцагт хийж цонхны тавцан дээр тавьсан шүү гэж мессеж явуулаад тухайн кофены газрын тавцан дээр орхисон. Ирж авахыг хүлээе гэж бодоод машин дотроо хараад сууж байх үедээ Бтэй таарсан. Би дундаас нь гаргаж авсан бага хэмжээний мөстэй болсон талаараа хэлсэн. Бид 2 тарианы усны шил эмийн сангаас авч, шилний усыг асгаад дотор нь мөс гэх зүйлээс хийж асаагуураар түлж доороос нь шатааж хэрэглэсэн. Б харилаа гээд машинаас буугаад явсан. Би гэр лүүгээ харьж амарсан. Өглөө сэрээд Бтэй чатаар холбогдоод 8 цагийн үед манай гэрийн үүдэнд уулзаж бид 2 тамхи татсан. Тэр үед эрэгтэй хүн цонх тогшоод гал байна уу гэхээр нь цонхоо онгойлгох гэж байхад цонх хагалсан...” гэсэн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 55-57/-р тал,

Дахин өгсөн “2022 оны 2 сард ****** гэх фейсбүүк хаягтай хүнтэй харилцаж пүүз захиалсан. Улмаар 2022 оны 3 сарын 12-нд нөгөө хаягаас пүүз чинь ирсэн байгаа гэж хэлсэн. 2022 оны 03 сарын 15-нд кино үйлдвэрийн хойно байрлах каргоноос очиж авах гэхэд пүүз биш скүүтэр авсан. Би нөгөө чатаараа дахин энэ миний пүүз биш байна гэхэд пүүз чинь араас чинь очих байх наад бараагаа авчих гэсэн. Тэгээд надад 50,000 төгрөгийг миний Хаан банкны ****** дугаарын дансанд ****** 50,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд би тухайн мөнгийг нь каргоны хүний дансанд шилжүүлж барааг авсан. Тэгээд гэртээ харьсан. Тэгээд харьчхаад байж байтал ****** гэх хаягаас дахин мессеж бичээд наад скүүтрийн чинь бариулд юм байгаа задлаад үзээдэх гэсэн задлаад үзэхэд дотор нь мөнгөлөг цаастай бөөрөнхий зүйл байсан ба дотор цагаан өнгийн мөс байсан. Би энэ чинь хууль бус зүйл шдээ гэхэд нөгөө *** хаягаас ахын дүү наадхаа 2 хуваагаад шидээд өгчих би чамд 2 сая төгрөг өгье гэсэн. Мөн сонирхоод байвал жоохныг аваад хэрэглэж үзээрэй гэсэн. Ингээд би тухайн мөсийг машиндаа сууж байгаад цахилгаан жингээр 2 тэнцүү хуваасан. Мөн өөрөө хэрэглэх зорилгоор бага хэмжээний тасалж авсан. Ингээд орой 20 цагийн орчимд над руу 9964... сүүлийн орныг нь санахгүй байна нэг дугаар өгсөн. Би тухайн дугаар луу нь яриад өөрт чинь юм өгчхөөрэй гэсэн гэж хэлэхэд нөгөө хүн би машинаа угаалгаж байна эргээд залгая гэсэн. Би нэг тастаж хуваасан 3 грамм мөсөө тамхины хайрцагт хийж 3 өндрийн дэргэд байрлах кофе шопын зүүн цонхны тавцан 


 

дээр орхисон. Тэнд орхичхоод нөгөө утсанд мессеж бичиж орхисон...” мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 95-97/-р тал,

Сэжигтэн Ү.Ө-ын “...Одоогоос нэг сарын өмнө санагдаж байна өдрийг нь санахгүй байна. Миний төрсөн ах Н надтай фейс чатаар ярьсан. Би Монгол руу мөс гэдэг зүйл явуулна гэж байсан. Сүүлд болохоо байчихлаа гэж хэд хоногийн дараа ярихдаа хэлж байсан. Тэрнээс хойш холбогдож яриагүй. 2022 оны 03 дугаар сарын 15-ны орой байсан гэгээ тасарчихсан байх үед над руу дугаарыг нь санахгүй байна. Нэг утаснаас залгаад сайн байна уу гэхээр нь хэн бэ гэтэл өөрт чинь юм өгчхөөрэй гэж хүн тэгсэн юм аа гэхээр нь юу билээ ямар ачаа билээ гэхэд өөрийн чинь танил өгчхөөрэй гэж хэлсэн. Хаанаас очиж авах юм гэхэд бөхийн өргөөний хажууханд байдаг кофены газрын зүүн талын цонхон дээр тамхины хайрцагт хийгээд тавьчихъя гэхээр нь би ерөнхийдөө ойлгоод 21 цагийн үед заасан газарт нь очиход тамхины хайрцаг байхаар нь тэрийг аваад гэр лүүгээ явсан. Тухайн хайрцгийг онгойлгож үзэхэд мөс гэх нэршилтэй зүйл байсан. Тэр залуу 3 граммыг өгсөн шүү гэж нээрээ хэлж байсан. Тухайн мөснөөс бага хэмжээтэй авч тарианы усны шилэнд хийж, асаагуураар шатааж хэрэглэж үзсэн. Хэрэглэхэд эм амтагдаж байсан. Бие сэргэж байгаа юм шиг санагдаж байсан. Би гэртээ үлдсэнийг нь цэнхэр цүнхнийхээ урд талын халаасанд орхисон. Өнөөдөр би гэртээ өнжсөн 21 цаг өнгөрч байхад гэрээсээ гарч хогоо хаячхаад машин дээрээ очиж асаах үед цагдаагийн алба хаагч нар надтай уулзсан. Би болсон үйл явдлын талаар үнэнээр хэлсэн…” гэсэн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 66-68/-р тал,

Яллагдагч Ү.Ө-ын “... ***** гэсэн фейс хаягаас надтай холбогддог байсан. Хэрэглэж байсан. 1 удаа Турк улсад очсон байхдаа 2021 оны 11 сарын эхээр 10 жилийн Мтай уулзаад...би захиалсан зүйл байхгүй. Ах над руу мөс явуулж магадгүй гэж өмнө нь хэлж байсан. Тэрийг чи хэрэглэчихгүй юу гэж байсан. Яг явуулна гэж мэдээгүй...” гэсэн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 82-83/-р тал,

Дахин өгсөн “... 2022 оны 3 сарын 15-ны өдөр гадуур явж байхад над руу танихгүй дугаараас танихгүй хүн залгаад өөрт чинь нэг хүн юм өгчхөөрэй гэсэн гэхээр нь би хэн гэж хүн юу өгөх гэж байгаа бол гэж асуухад тухайн хүн бөхийн өргөөн дээр ирээд залгачих гэсэн. Ингээд би Их засгийн тэндээс бөхийн өргөө рүү ганцаараа такси бариад очоод нөгөө залгасан дугаар луу залгахад нөгөө үл таних залуу 13-н 3 өндрийн кофе шопын гадна талын зүүн талын цонхон дээр тамхины хайрцагтай зүйл байсан. Аваад нээж үзэхэд зиплок түгжээтэй гялгар уутанд бага хэмжээний мөс байсныг нь би аваад харьсан. Дахиж тухайн хүнтэй холбогдсон асуудал байхгүй. Энэ мөсийг аваад би хэн нэгэнд мөнгө төгрөг шилжүүлсэн асуудал байхгүй. 2022 оны 1 сарын сүүл орчмоор би ахтайгаа фейсбүүкээр холбогдсон ба тухайн үед манай ах Н би Монгол руу хүнд мөс өгүүлэхээр явуулах юм. Тэр үед чиний захиад байгаа гутлыг явуулна. Тэр мөс авсан хүн чамд мөснөөс жоохныг өгч магадгүй. Тэгвэл тэрийг нь чи хэрэглээрэй гэж хэлсэн. Яг төдийд эдийд гэж хэлсэн юм бол байхгүй. Би М-г ерөөсөө танихгүй. 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр А.М-ийн над руу залгасан дугаарыг би одоо санахгүй байна. Би өөрөө ямар дугаартай байснаа санахгүй байна...” гэсэн мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 90-92/-р тал,

Ц.Аийн “...тухайн үед манай нөхөр С.Н өвс хадгалсан, түүсэн хэргээр шалгагдаж байсан. 2019 оны 11 сард байх Н би ер нь ял авах юм шиг байна гэж ярьж байгаад нэг л өдөр би Орос руу явлаа гэж хэлээд явсан. Ингэж дамжаад турк орсон байсан. Араас нь би хүүхдүүдээ аваад очсон байгаа. Ер нь бол нөхөр маань ял авна гэдгээс айгаад Турк улс руу гарсан. 2022 оны 10 дугаар сард Н цагаачдын албанд баригдаж 20 гаран хоног хоригдож байгаад 11 сард албадангаар нутаг буцсан байгаа. Манай нөхөр фейсбүүк хаяггүй учраас заримдаа миний фейсбүүк 


 

хаягаас найз нөхөд болон ээж дүүтэйгээ холбогддог байсан. С.Н бид 2 2020 оны 7 сарын орчимд 2 удаа LIVE хийж бараа зарж авсан хүмүүсийн барааг Туркэд байдаг Монголчуудын ажиллуулдаг каргогоор Монгол руу болн Франц улс руу явуулж байсан...” гэсэн мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 27-28/-р тал,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд:

Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагаагхүчинтэйд тооцох тухай 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 113 дугаартай “...2019 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт үзлэгхийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд, үзлэгээр хураан авсан шар өнгийн гялгар уутанд боосон, уутны хамт 3.2 грамм, цагаан енгийн гялгар уутанд боосон, уутны хамт 1 грамм жинтэй шавар мэт зүйл, шавар мэт зүйл наасан улаан өнгийн асаагуур /хусаж авч жинлэхэд 0.5 грамм жинтэй/, Б.Ү, С.Н нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл, биеэс биологийн дээж авсан ажиллагааг хүчинтэйд тооцсугай...” гэх тогтоол /2хх 135-136/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай “...Нөхөн үзлэг хийх хэсэгт 20x20 метрийн квадрат талбайд хамгаалалт тогтоож баруун урд, баруун хойд, зүүн урд, зүүн хойд 4 хэсгээс шинжилгээнд дээжлэн авав. Хамгаалалт тогтоосон нөхөн үзлэг хийж буй хэсэгт хөгийн ургамал, шарилж, халгай, каннабис өвс шигүү ургасан байх бөгөөд сэжигтэн Б.Үаар өөрөөр нь заалгаж зүүн хойд хэсгийг №1 гэж дугаарлан дээж авч уутанд хийв. Зүүн урд хэсгийг №2 гэж дугаарлан дээжлэн уутанд хийв, баруун урд хэсгийг №3 гэж дугаарлан дээжлэн уутанд хийв, баруун хойд хэсгээс №4 гэж дугаарлан дээжлэв. Дээжилж авсан №1-№4 дугаартай 4 хэсэг ургамлын дээжийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн лабораторид хүргэхээр тогтож нөхөн үзлэг хийх ажиллагааг дуусгав..." гэх тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 141-144/,

Хүний биед үзлэг хийсэн “...С.Н миний биед мансууруулах бодис болон хууль бус эд зүйл байгаа, би 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотоос найз Үын хамт Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт байрлах “Алтан гадас” амралтын хажууд байрлах Сөгнөгөрийн голын эрэг дээр ирж, хажуу талын төмөр тортой хашаан доторх өвснөөс түүж, бэлтгэсэн шавар гэх мансууруулах бодис байгаа гэж хэлээд өөрийн өмсөж явсан саарал ангийн биеийн тамир өмдний баруун халааснаас шар өнгийн гялгар цаасанд ороосон шавар мэт эд зүйл, зүүн халааснаас цагаан өнгийн гялгар уутанд ороосон шавар мэт эд зүйл болон улаан өнгийн асаагуурын хойд хэсэгт наасан шавар мэт зүйлсийг гаргаж өгснөөр үзлэгийг эхлүүлэв...С.Нийн биед үзлэг хийх явцад сайн дураараа гаргаж өгсөн шар өнгийн гялгар цаасанд ороосон шавар мэт зүйл, цагаан өнгийн гялгар цаасанд ороосон шавар мэт зүйл болон улаан өнгийн асаагуурын хойд хэсэгт наасан шавар мэт зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч, үзлэгт хавсаргасан ба албаны цахилгаан жингээр жинлэж үзэхэд шар өнгийн гялгар цаасанд ороосон шавар мэт зүйл нь 3.2 грамм жинтэй, цагаан өнгийн гялгар цаасанд ороосон шавар мэт зүйлийг жинлэж үзэхэд 1 грамм жинтэй, улаан өнгийн асаагуурт наасан шавар мэт зүйлийг асаагуурын хамт жинлэж үзэхэд 15.4 грамм, улаан асаагуураас хусаж авч зиплок уутанд хийж жинлэхэд 0.5 грамм жинтэй байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/2хх 150-153/, биологийн дээж авсан тэмдэглэл /2хх 154-156, 159-161/,

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 4/01 дугаартай “...Зэрлэг олсны ургамлын тархцын талаарх холбогдох 



 

судалгааны материалыг үүгээр хүргүүлж байна...” гэх албан бичиг, түүний хавсралт /2хх 170-180/,

Мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Батхишигийн 2019 оны 9 дүгээр сарын 5- ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /2хх 181-183/,

Гэрч Д.Шийн “...2019.08.22-ны өдөр 11 цагийн үед байх намайг өөрийн найз охин Аай уулзчихаад харих гээд явж байхад Н залгаад "Лагерь хүргээд өгөөч, бензиний мөнгийг нь өгье" гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд шууд Нийн байрны гадаа ирээд Нийг аваад, тэндээ бид хоёр Үг гэрээс нь очиж аваад лагерь явж байхдаа нэг бензин колонк дээр зогсоод "бензинээ хийчих” гэж хэлэхэд Н надад мөнгө байхгүй гэхээр нь би “өө тэгвэл явж чадахгүй буцаад явъя” гэхэд Ү картаа гаргаж ирээд надад карт дотор 15,000 төгрөг байгаа энүүгээр хийчих гэж хэлсэн. Тэгэхээр нь картыг нь аваад 15,000 төгрөгт бензин хийгээд, цаашаа замдаа гарсан юм. Тэгээд замдаа явж байхдаа “яг хаана байдаг лагерь юм бэ” гэж асуухад Н “Батсүмбэр сумын Ахмадын амралтын газар байгаа, тэр газар луу явна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би заасан гэр болох Батсүмбэр сумын Ахмадын амралтын хажууд голын эрэг дээр хүргэж өгсөн. Тухайн үед Н, Ү хоёр замдаа 1 шил 0.75 граммын архи авч хувааж уугаад нэлээд муудсан байсан. Тэгээд голын эрэг дээр буухдаа шал согтуу бууцгаасан. Харин би хүргэж өгөөд буцаад явсан...” гэх мэдүүлэг /2хх 189-190/,

Гэрч Л.Э-ын “...Би 2019.08.19-ны өглөө 07 цагт босоод гадуур таксинд явж байхад 12 цагийн үед байх С.Н, Б.Ү нар утсаар яриад “Өргөө кино театрын урд хүрээд ирээч” гэж залгахаар нь би дуудсан газар нь яваад очиход С.Н Б.Ү надаас “чи бид хоёрыг Жигжид зуслан руу хүргээд өгөөч, бензинийг чинь хийгээд өгье” гэж хэлэхээр нь би “Улаанбаатар хотоос хэдэн км юм бэ” гэж асуухад “ирж очихын 40 км-ийн зайтай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрөөд С.Н Б.Ү нарыг аваад Шарга морьт, Жигжид зуслангийн хоёрын замын уулзвар дээр ирээд “хаашаа явах вэ” гэж асуухад “чигээрээ яваад байгаарай” гэж хэлэхээр нь би чигээрээ явж байхад засмал зам нь дуусаад, шороон замтай залгахаар нь “энэ чинь шороон замтай юм байна ш дээ" гэж хэлэхэд*“зүгээрээ наадах чинь энэ давааг даваад үргэлжлүүлээд засмал нь залгах болно” гэж хэлсэн. Тэгээд би Ар гүнтийн давааг даваад засмал зам руу орох үед “одоо 5 км газар байгаа яваад байгаарай” гэж хэлсэн. Тэгээд би заасан замаар нь явсаар байгаад Төв аймгийн Батсүмбэр сумын замын пост өнгөрөөд явж байхад Ү баруун талд байрлах нэг уул руу гараараа заагаад “тэр уулын хажууд очно, баруун эргээд шороон замаар явчих” гэж хэлэхээр нь би “юу яриад байгаа юм бэ, ирж очихын 40 км гэсэн биз дээ, бараг 100 км газар явчихлаа, та хоёрын очих гээд байгаа газар чинь хол газар байна, тэглээч миний машин наад шороон замаар чинь явахгүй” гэж хэлээд буцаж эргээд шууд Улаанбаатар хот руу явсан. Тэгээд С.Н, Б.Ү нарыг Өргөө кино театрын автобусны буудал өнгөрөөд зам дагуу буулгаад өөрөө цаашаа гэр лүүгээ явсан юм...” гэх мэдүүлэг /2хх 191-192/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Ламчингийн 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 4797 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан ногоон өнгийн ургамал мэт зүйл 2.0262 грамм, 2 гэж дугаарласан ногоон өнгийн ургамал мэт зүйл нь 3.1233 грамм, 3 гэж дугаарласан ногоон өнгийн ургамал мэт зүйл нь 3.1556 грамм, 4 гэж дугаарласан ногоон өнгийн ургамал мэт зүйл нь 3.7010 грамм тус тус байсан ба шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3, 4 гэж дугаарласан ногоон өнгийн ургамал мэт зүйлүүдэд дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн. Дельта 9 тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 194-198/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч А.Батбаярын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 4722 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Б.Ү 8/23" хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол ЯНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 204- 206/,

Шинжээч А.Брын 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 4723 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шавар мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Шар өнгийн гялгар ууттай шавар мэт зүйл, цагаан өнгийн гялгар ууттай шавар мэт зүйл, гялгар ууттай шавар мэт зүйл, улаан өнгийн асаагуур, цэнхэр өнгийн асаагуур тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 208-2012/,

Шинжээч А.Батбаярын 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 4721 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “С.Н 8,23” хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол ЯНС/ НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 214-216/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны 1071 дугаартай дүгнэлт /2хх 223-225/, 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 361 дугаартай дүгнэлт/4хх 17-18/,

С.Н-ийн 2019 оны 8 сарын 23-ны өдрийн сэжигтнээр өгсөн “...Ингээд 22- ны өдөр хүртэл уулзалгүй байж байгаад өчигдөр буюу 22-ны өдөр Ү бид хоёр Ш гэх 7-8 жилийн өмнө нь танилцсан залуугаар хүргүүлэхээр болсон учир нь Эын машин хонда инсайт маркийн тэнхлэг намхан машин учраас тулаад явахгүй байсан учир Шинээгээр хүргүүлэхээр болж Э явахгүй гээд үлдсэн. Ингээд Ш “хүргээд өгье” гэсэн учраас 22-ны 12 цагийн үед хотоос гараад 14 цагийн үед очиж буугаад Үүрцайх бид хоёр нэг шил архи за^алж хоёулхнаа хувааж уугаад тасарч газар унтсан байсан. Очих үедээ хонох зорилготой байсан учраас чийгийн гудас, хөнжил авчихсан явж байсан. Ингээд хоёулаа тасраад унтсан байхад Ш бид хоёрыг орхиод машинтайгаа явчихсан байсан тул Ү бид хоёр шөнө сэрүүн орж байх үед сэрээд гал түлж гурилтай шөл хийж идчихээд буцаад унтаад өглөө 10 цагийн үед сэрээд босож Каннабис өвсөн дунд орж хоёр гарын алгандаа тоосыг нь шингээж алгадаж Шавар гэх нэршилтэй бодисыг гарган авч халаасандаа хийж хадгалж байсан ба өдөр 12-13 цагийн үед санагдаж байна, голын эрэг дээр хоол хийгээд хэвтэж байх үед цагдаа нар гарч ирж бид хоёрыг барьж авсан. Цагдаа гарч ирэх үед Ү сандарсан даа гол руу уначихсан байсан ба цагдаагийн ажилтан гаргаж авсан. Ингээд биед үзлэг хийх үеэр нь миний халааснаас 3 тусдаа могой гэж нэрлэдэг нарийхан болгож алгадсан шавар гарч хураагдсан. Миний биед байсан шавар гэх бодисыг Ү бид хоёр хамтдаа хийгээд нийлүүлж, би биедээ хадгалж байсан. Ш бол бид хоёрыг хүргэж өгчхөөд л буцаад явсан...” гэх мэдүүлэг /2хх 226-227/,

Яллагдагч Б.Үын “...надад ямар нэгэн санаа зорилго гэхээр зүйл байхгүй. Найз Нн хамт лагерийн газар хайж яваад урьд өмнө нь интернэтээр харсан мансууруулах төрлийн ургамалтай таарсан юм. Тэгээд сонирхож үзээд Н бид 2 Төв аймаг Батсүмбэр сумын Сөгнөгөрийн голын эрэг дээрх ургасан мансууруулах үйлчилгээтэй ургамлыг гар аргаар алга хавсарч байгаад тосыг нь гартай наалдуулж байгаад цуглуулаад Н халаасандаа хийчихсэн юм...” гэх мэдүүлэг /2хх 236/,

 Яллагдагч С.Нийн “...Төв аймаг Батсүмбэр сумын Сөгнөгөрийн голын эрэг дээрх ургасан мансууруулах үйлчилгээтэй ургамлыг гар аргаар алга хавсарч байгаад тосыг нь гартай наалдуулж байгаад цуглуулсан зүйл байгаа юм. Би өөрөө хэрэглэх гэж шавар гэх бодисыг гаргаж авсан юм....” гэх мэдүүлэг/2хх 244/,

Б.Ү-ын сэжигтнээр өгсөн “...Надад уг зүйлийг хэрэглэх санаа байсан гэхээс бусдад худалдаалах санаа зорилго байгаагүй. Харин Каннабис өвс гэх зүйлийг 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр суманд ургадаг гэхээр нь найз Н-ийн хамт очиж үзсэн. Тэгэхэд их хэмжээгээр ургасан байсан тул буцаж хотод ирээд хөнжил гудас, хоол хүнсний юм аа бэлдээд буцаад ирье гэж шийдсэн. Ингээд 08 сарын 22-ны өдөр Н бид 2 Ш гэх залуугийн Приүс 11 маркийн машинаар хүргүүлээд Батсүмбэр суманд очиж Шинээ буцаж яваад, Н бид 2 голын эрэг дээр майхан барихгүйгээр нэг шил архи хувааж уучхаад гудсаа дэвсээд хөнжлөө нөмрөөд хоносон. Маргааш өглөө нь буюу 08 сарын 23-ны өдөр 12 цагийн үед Каннабис өвсөн дээр очоод гараараа түүгээд 2 алгаа хавсарч үрээд гарт наалдаж үлдсэн давирхайг нь цуглуулж гялгар уутанд наагаад тамхинд бага зэргийг наагаад татаж хэрэглэсэн. Дараа нь хоол хийж идэх гээд байж байтал голын цаана нэг ах явж байхаар нь бид 2 ойролцоо амралтын газар байдаг эсэхийг асуутал тэр ах гол гатлаад бид 2 луу дөхөж ирээд нойтон салфетка асуусан. Модны доор гудсан дээр нойтон салфетка байсан тул авч өгөх гээд хөдөлтөл тэр ах над руу шууд дайраад баривчлах гэтэл нь би мэдээгүй байж байгаад цочсондоо гол руу үсэрч ороод туслаарай гээд орилсон. Удалгүй нэг цагдаагийн алба хаагч хүрч ирээд намайг уснаас гаргаж аварсан...” гэх мэдүүлэг /Зхх 17/,

Хил хамгаалах ерөнхий газрын 2023 оны 3 сарын 3-ны өдрийн 2-4в/1275 дугаартай албан бичиг /Зхх 203, 214/,

Яллагдагч С.Нийн “...би 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар алтан булаг боомтоор ОХУ-руу гарч тэндээ 14 хонож байгаад Турк улсад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл ажиллаж амьдарч байгаад Монгол Улсад ирсэн. Тухайн үед хоригдохоосоо айгаад гадагшаа явсан юм...” гэх мэдүүлэг /Зхх 209/ зэрэг хэрэгт авагдаж, эдгээр нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, С.Нд холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн, харьцуулан шинжилж, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлэв.

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С.Нг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биед хадгалсан, 

Сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан тохиролцож, Монгол улсын хилээр нэвтрүүлсэн, хууль бусаар олж авсан, бусдад өгсөн гэх гэмт хэргүүдийг хүндрүүлэх нөхцөлтэйгөөр, үйлдэхийг санаачилж, төлөвлөн зохион байгуулагчаар хамтран оролцсон гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Шүүгдэгч С.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг талаар:

Монгол Улсад хар тамхи буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгөх, худалдан борлуулах, тээвэрлэх зэргийг эрүүгийн хуулиар хориглодог бөгөөд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлт, түүнд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “...Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг дор дурдсан зорилгоор дараах байгууллага ашиглаж болно...” гэж, 4.1.1-т “...эмчилгээ, шинжилгээ, судалгааны зорилгоор эрүүл мэндийн болон эрдэм шинжилгээний байгууллага...”, 4.1.2-т “...лабораторийн шинжилгээ хийх, сургалт явуулах зорилгоор мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих үүрэгтэй байгууллага...”, 4.1.3-т “...харьцуулалт хийх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллага...”, 4.1.4-т “...эмийн ургамлыг тарималжуулсан тохиолдолд сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг үйлдвэрлэх, экспортлох тусгай зөвшөөрөл бүхий байгууллага, аж ахуйн нэгж...” гэж тусгайлан хуульчилж, эрх бүхий дээрх байгууллагууд нь Засгийн газрын баталсан тусгай журмын дагуу ашиглахаар зохицуулсан байна. 

Хуулийн дээрх заалтуудаас харвал эрх олгосон дээрх байгууллагуудаас өөр бусад албан байгууллага, иргэн, хуулийн этгээд хэн ч байсан мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг аливаа хэлбэрээр ашиглах, бэлтгэх, хадгалах боломжгүйн зэрэгцээ хууль бусаар олж авсан, хадгалсан, бэлтгэсэн бусдад олж өгсөн нь тогтоогдвол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр Эрүүгийн хуульд тусгаж өгчээ. 

Хууль бусаар хадгалах гэдэгт аливаа эд зүйлийг хуулиар хориглосон гэдгийг мэдсээр байж хууль бусаар өөрийн болон бусдын эзэмшлийн объект мөн өөрийн биед хадгалахыг ойлгох бөгөөд энэ нь гэм буруутай этгээдийн шууд чиглэсэн санаатай үйлдлээр илэрнэ. 

Тухайн этгээд өөрийн хийж буй үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж хүсэж үйлдсэнийг гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх бөгөөд шүүгдэгч С.Н нь дээр дурдсанчлан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар өөрийн биед хадгалсан гэх үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос С.Н.н үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ. 

Иймд шүүгдэгч С.Нийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр үргэлжилсэн үйлдлээр хадгалсан, худалдаалах зорилгогүйгээр өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

Шүүгдэгч С.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэргийн талаар:

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан “улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Н-ийг А.Мтэй урьдчилан үгсэн тохиролцож, Бүгд Найрамдах Турк улсаас худалдаалах зорилгоор Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай нийт 3,7565 грамм цэвэр жинтэй мөс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг Станбул-Улаанбаатар чиглэлийн ОМ3136 дугаартай аяллын онгоцоор карго /карго/ ашиглан, Монгол Улсын хилээр 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хууль бусаар нэвтрүүлж илгээснийг А.Мөнхжин нь 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах түрээсийн байрнаас хүлээн авсан буюу хууль бусаар олж авсан, тус бодисоос 1,3975 грамм цэвэр жинтэй бодисыг Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр А.Өд хууль бусаар өгсөн, 

Улмаар дээрх бодисоос 2022 оны 03 дугаар сарын 15-16-ны өдрийн хооронд өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ************* 2,3226 граммыг, өөрийн биедээ 0,0364 граммыг тус тус хадгалсан гэмт хэргүүдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж гэсэн хүндрүүлэх нөхцөлтэйгөөр гэмт хэргийг үйлдэхийг санаачилж, төлөвлөн зохион байгуулагчаар хамтран оролцсон гэмт хэргийн тухайд: 

Хувь хүн сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон байдаг.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч С.Н нь бусадтай үгсэн тохиролцож, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна. 

Үүнд: Хэрэгт авагдсан гэрч Ц.Аийн мэдүүлэгт: “...С.Н бид 2 оёдлын үйлдвэрт ажиллаж байсан ба ямар Монгол руу шуудан илгээмж явуулж байсан асуудал байхгүй. Манай нөхөр фэйсбүүк хаяггүй учраас заримдаа миний фэйсбүүк хаягнаас найз нөхөд болон ээж, дүүтэйгээ холбогддог байсан...”, “...С.Н бид 2 2020 оны 07 дугаар сарын орчимд хоёр удаа лайв хийж бараа зарж бараа авсан хүмүүсийн барааг Туркэд байдаг Монголчуудын ажиллуулдаг каргогоор Монгол руу болон Франц улсруу явуулж байсан. Тухайн үед Туркэд ковид гараад ажилгүй болсон байсан юм. Тэрнээс биш аавын нэр дээр карго явуулж байсан асуудал байхгүй.” /4 дүгээр хх-ийн 27-28/ гэх мэдүүлэг, 

Гэрч С.Цн өгсөн мэдүүлэгт: “...Н болон охин А нараас Туркээс ямар нэгэн илгээмж карго авч байсан асуудал надад байхгүй. Манай охин А надад ганц гутал явуулнаа л гэж байсан тэгээд тэрийгээ ч явуулж чадаагүй корано гээд ажил төрөлгүй болсон...” /4 дугаар хх-ийн 31-32/ гэх мэдүүлэг болон Турк улсаас карго ашиглан скүүтэрийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” бол хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заажээ.

Иймд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдон тогтоогдохгүй байна гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Иргэдийн төлөөлөгчийн зүгээс шүүгдэгчийг гэм буруугийн тал дээр эргэлзээтэй байна гэсэн нь шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн мэдүүлэг, шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан нотлох баримтаас өөрийн итгэл үнэмшилд тулгуурлан дүгнэсэн дүгнэлт юм.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар. 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс “...С.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” саналыг, 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар “...С.Н нь бага насны хүүхэдтэй. Гэм буруугийн асуудал дээр маргаагүй тул ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна...” гэх саналыг тус тус гаргасан бол шүүгдэгч С.Нийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно. 

Шүүгдэгч С.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ. 

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчдийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нд 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Нд оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шүүгдэгч С.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлж, цагдан хорьж түүний эдлэх ялыг 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “....Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заасан. 

Хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон этгээдэд зорчих эрх хязгаарлах ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой ч энэ нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирохгүйн зэрэгцээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй юм. 

Мансууруулах төрлийн бодис хэрэглэснээр тухайн хэрэглэгч гэлтгүй, эргэн тойрны гэр бүлийн гишүүд, найз нөхөд бүгд сэтгэл санааны байнгын айдас, түгшүүрт байдалд байдаг төдийгүй тухайн хэрэглэгчийн зан авир эрс өөрчлөгдсөнөөр өөрт болон бусдад бие махбодийн болон сэтгэл санааны бодит аюул учруулж эхэлдэг бөгөөд дээрх төрлийн бодисыг тогтмол хэрэглэснээр хүний биеийн эд эс, эрхтэн тогтолцоо дахиж сэргээгдэхгүйгээр гэмтэж цаашлаад хүний амь насанд ч аюул учруулахуйц үр дагаварт хүргэх аюултай.  

Шүүхээс С.Н-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахдаа дээр дурдсан бүхий л нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн болно. 

Гурав. Бусад асуудлаар. 

Шүүгдэгч С.Н  нь энэ хэргийн учир цагдан хоригдсон 102 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, Хар тамхитай тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт шүүгдэгч С.Н.д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.



 

2. Шүүгдэгч ******* ургийн овогт С.Н-ийг Эрүүгийн хуульд заасан хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н-ид 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

5. Шүүгдэгч С.Н нь энэ хэргийн учир цагдан хоригдсон 102 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч С.Н нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шүүгдэгч С.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, мөн өдрөөс эхлэн эдлэх ялыг тоолсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.БЭЭЖИН

 

ШҮҮГЧИД         Х.САНЖИДМАА

 

        Д.МӨНХТУЯА