| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 136/2019/00331/и |
| Дугаар | 340 |
| Огноо | 2019-11-20 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 340
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү А.Төгстөгөлдөр, 2019 оны 05 сарын 03-ны өдөр төрсөн охин А. Ухаантөгөлдөр нарыг эцэг Б.Ааар тэжээн тэтгүүлэхээр тэтгэлэг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.1, 41.2.2-т зааснаар хариуцагч Б.А нь хүү А.Төгстөгөлдөр, охин А.Ухаантөгөлдөр нарт хүүхдийн тэтгэлэгт нэг удаа буюу нийт 21 000 000 /хорин нэгэн сая/ төгрөг төлөхөөр нэхэмжлэгчтэй тохиролцож, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 7 000 000 /долоон сая/ төгрөгийг төлсөн, 2020 оны 06 дугаар сарын дотор 7 000 000 /долоон сая/ төгрөгийг, 2020 оны 12 дугаар сарын дотор 7 000 000 /долоон сая/ төгрөгийг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т зааснаар хариуцагч Б.Ааас нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож, 50 873 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА