Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 103/ШШ2020/00192

 

 

 

 

 

*******0*******0 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 103/ШШ*******0*******0/0019*******

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 19******* онд Төв аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 59 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* байр, ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: 1956 оны 3 дугаар сарын *******8-ны өдөр Багануур дүүрэгт төрсөн, 64 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 5 дугаар хороо, ******* 1 гудамж, ******* тоотод оршин суух, овогт холбогдох /РД:УГ5603*******809/ зээлийн гэрээний үүргийн биелэлт **************.400.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б., хариуцагч Б., хариуцагчийн өмгөөлөгч А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие *******019 оны 0******* дугаар *******0-ны өдөр зээлийн гэрээг амаар тохирч 7.000.000 төгрөгийг өдрийн 1 хувийн хүүтэй 3 хоногийн хугацаатай Б. зээлсэн. Б.ийн хүсэлтээр гэрээгээ 30 хоногоор сунгаж, 30 хоногийн хүү *******.100.000 төгрөгийг *******019 оны 03 дугаар сарын **************-нд өгсөн. Гэрээг дахин 43 хоногоор сунгаж 43 хоногийн хүү 3.000.000 төгрөгийг *******019 оны 05 дугаар сарын 03-нд өгсөн. одоо үлдэгдэл **************0 хоногийн хүү болох 15.400.000 төгрөг, үндсэн зээл 7.000.000 төгрөг, нийт **************.400.000 төгрөгийг Б.ээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би *******019 оны 0******* дугаар сарын *******0-нд Б. 7.000.000 төгрөгийг хамаатан дүүдээ урьд нь авч өгсөн зээлийг хаагаад дахин зээл авч буцааж төлөх зорилгоор авсан боловч тухайн зээл олдоогүй учир 3 дугаар сарын *******1-нд *******.100.000 төгрөг, *******019 оны 5 дугаар сарын 03-нд 3.000.000 төгрөг, нийт 5.100.000 төгрөгийг төлсөн. Би энэ **************.400.000 төгрөгийг төлөх төлбөрийн чадвар байхгүй. Тэтгэвэрийн 350.000 төгрөгөөс өөр орлогогүй. Зээлийн үлдэгдэл 1.900.000 төгрөгийг төлнө гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Б. холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт **************.400.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь 7.000.000 төгрөгөөс 5.100.000 төгрөгийг төлсөн. Одоо үлдэгдэл 1.900.000 төгрөгийг төлнө, зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй байж **************.400.000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Б.Арвинбаяр *******019 оны 0******* дугаар сарын *******0-ны өдөр Б. 7.000.000 төгрөгийг зээлсэн, энэ зээлийн гэрээгээр бичгээр байгуулаагүй талаар талууд маргаагүй байна.

 

Иргэний хуулийн *******81 дүгээр зүйлийн *******81.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн *******8******* дугаар зүйлийн *******8*******.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж тус тус хуульчилжээ.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн *******81 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ харилцаа үүссэн, харин Иргэний хуулийн *******8******* дугаар зүйлийн *******8*******.3-д заасан хуулийн шаардлага буюу хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул нэхэмжлэгч Б.Арвинбаяр хүү шаардах эрхээ алджээ.

 

Иймд хариуцагч Б. нэхэмжлэгч Б. зээлж авсан 7.000.000 төгрөгөөс 5.100.000 төгрөг төлсөн байх тул үлдэгдэл 1.900.000 төгрөгийг Б.ээс гаргуулан Б.Арвинбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх *******0.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.*******, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б. улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******69.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс 45.350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.т олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.*******.*******, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн *******81 дүгээр зүйлийн *******81.1 дэх хэсэгт зааснаар овогт ээс 1.900.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Арвинбаярт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх *******0.500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******69.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.ээс 45.350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Арвинбаярт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.*******, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******0 дугаар зүйлийн 1*******0.******* дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО