Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 103/ШШ2020/00194

 

 

 

 

 

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 103/ШШ2020/00*******4

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг ******* сум, 2 дугаар баг, ******* ******* ******* 4 дүгээр байр ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, ******* дугаар байрны тоотод оршин суух, овогт холбогдох гэрлэлт цуцлуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г., хариуцагч Ц., нарийн бичгийн даргаар Г.Есү-Үжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Г. миний бие 2010 онд Ц.тай танилцаж улмаар 2011 оны 11 дүгээр сарын 1*******-нд гэрлэлтээ бүртгүүлж, 2011 оны 11 дүгээр сарын 09-нд охин Т.- төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас болж хамтран амьдрах боломжгүй болж, 2013 оноос тусдаа амьдарсан. Тэр үеэс хойш охин маань эх Ц.ын асрамжид өсч байна. Одоо бид тус тусын амьдралтай болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү, бид хүүхдийн асрамжийн талаар маргаангүй охинынгоо ээжийнх нь асрамжид үлдээнэ, хүүхэддээ тэтгэлэг төлнө гэв.

Хариуцагч Ц. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэл, тайлбартаа: Ц. миний бие 2010 онд Г.тай танилцаж улмаар 2011 оны 11 дүгээр сарын 1*******-нд гэрлэлтээ бүртгүүлж, 2011 оны 11 дүгээр сарын 09-нд охин Т.- төрсөн. Бид 2013 оноос тусдаа амьдарч байгаа охин маань миний асрамжид байдаг. Бид тусдаа амьдараад бараг 7 жил болж байна байгаа бид тус тусын амьдаралтай болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Мөн ас хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлттэй байна гэв.

Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад

1 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г. нь гэрлэлт цуцлуулах, хариуцагч Ц. нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардалгыг тус тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хэн аль нь хүлээн зөвшөөрч маргаагүй болно.

Нэхэмжлэгч Г., хариуцагч Ц. нар 2010 оны 9 сарын 02-ны өдөр гэр бүл болж, 2011 оны 11 сарын 1*******-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа охин Т.- 2011 оны 11 сарын 09-ний өдөр төрүүлсэн болох нь гэрлэлтийн гэрчилгээний лавлагаа, №000071*******3*******0, Г-5*******3 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэгчдийн тайлбар зэргээр тогтоогджээ.

Гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй талаар хэн аль нь шүүх хуралдаанд тайлбар гаргасан тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт хүүхдийн нас, эцэг эхийн хайр халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг хэний асрамжид үлдээх, асуудлыг шүүх шийдвэрлэнэ, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэх заалт, гэрлэгчид хэн аль нь хүүхдийг эхийн асрамжид үлдээнэ гэж байх тул охин Т.- эцэг Г.ар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй. 5.3 дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж зааснаар хүүхдийг эцэг Г.тай байнгын харилцаатай байх эрхийг хуулиар олгосон байна.

Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг хүүхэдтэйгээ уулзахыг хориглох эрхгүй, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг дурьдах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Г. улсын тэмдэгийн хураамж 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн хариуцагч Ц.ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгийн хураамж 37.030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.ас 37.030 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрлэв

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 11******* дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овогт ******* , овогт нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2011 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин - 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 1******* нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон, эцэг Г.ар тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Ц. нь Г. эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг сануулсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг журамлан шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Гантуяад даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.******* улсын тэмдэгийн хураамж 70.200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч Ц.ын сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгийн хураамж 37.030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.ас 37.030 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2, 1*******.4, 1*******.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.СОЛОНГО